Энэ өдрийн онцлох хүүхэд- М.Өлзийхутаг
2007-11-18
uundaa бичсэн.
Өнгөрсөн жилийн шинэ жилээр манай ангийнхан нэг нэгэндээ цол өгнөө санаж байна уу? Миний бодлоор хамгийн гоё цолыг авсан тэр хүн энэ өдрийн онцлох хүүхдээр тодорчээ. Тэр бол мэдээж “Хамгийн алиа хүүхэд”-ээр шалгаруулсан Өлзийхутаг юмаа.
Бүтэн нэр: Мөнхбат Өлзийхутаг
Төрсөн он сар өдөр: 1990.07.24
Төрсөн газар: Монгол
Хобби: PS тоглох, хөлбөмбөг тоглох
Дэмждэг баг: Челси FC
Дуртай тоглогч: Лампард.Ф
Бага нас:
За тэгэхээр манай ирээдүйн алдарт хөлбөмбөгчин маань 83-р сургуульд бага ангидаа сурч байжээ гэж. Тэр үедээ л анх хөлбөмбөг тоглож эхэлж, өдгөөгийн алиа зан төрх нь бүрэлдэж эхлээ л байлгүй. Ингэж явсаар 2002 онд МГС-тай ангид, 1-р сургуульд элсэн орж, бурхнаас бидэнд өгсөн хэзээ ч уйдаахгүй байх хэрэгсэл, хүн болон иржээ гэж.
131dg-д
Өлзий маань зөвхөн алиа хошиноос гадна маш олон сайхан зан төрхтэй. Нөхөрсөг, , шулуун шударга, зусарч биш, хүлцэнгүй гээд цухас дурьдахад л ийм. За тэгээд ангийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч, анги болон сургуулийн хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн, сургуулийн 5 удаагийн аварга гэж байгаа. Волейболын ангийн шигшээ багт багтан сургуулийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Теннисыг анх дэлгэрүүлэхэд гар бие оролцсон шилдэг тамирчин гэж байгаа. PS-ийн хөлбөмбөгөөр бол гаргахгүй шүү дээ. Спартакиадаар бас барилдчихдаг, ангидаа л аварга нь. Ер нь тэгээд Өлзий бол universal тамирчин гэж би бодож явдаг.
Өлзий урлагийн үзлэгт хун ч болж байсан, хор дуунд ч зогсож явдаг. Зөвхөн спорт урлаг биш хичээлдээ ч чармайлттай залуу.
Өө нээрээ бас, P.I.M.P.O багийн гишүүн шүү дээ, их мэдлэгтэй хүүхэд байгаа юм даа.
Ойрын үед
FOOTBALL IS NUMBER ONE SPORT IN THE WORLD энэ үгийг та Өлзийг хэлэхийг сонссон байх, зурагтаа асаах болгонд чинь ингэж хэлж байх вий. Түүнд одоо бодсон бодол, зорьсон зорилго байна, тэрбээр Дуулиан, мөн сагсны сургуулийн аваргад бэлдээд завгүй байна. Заал авахад ч амжиж ирэхгүй завгүй яваа.
Түүнд хүнийг инээлгэх аль эсвэл уурлуулах чадвар аль аль нь бий. Түүн шиг би түүнд их ирээдүй байгаа гэдэгт итгэдэг.
5 сэтгэгдэл:
Ene odriin huuhed bolsond bayr hurgie.Olzii chamd sain shan bugdiig husie. Chi buhniig chadna shuu!!!CHi bol engiin yum shig mortloo, tsaana asar ih avyastai huuhed gedgiig mani mednee. Jaahan hicheel zutgel dutagdaad baigaa blohos.
Amjilt husie Olziid.
shan zaluu shu. nunjigtei.... lalala.
shan zaluu shu. nunjigtei.... lalala.
My hamgyn sain naizuudyn neg shuu.Chi za tgd neeh heleh yum bhgui bnadoo.Bugd unen yum chini.
Gehdee Manai Ulzii chini zuvhun hun ineelgedeg bish.uneniig ni l shog baidlaar heldeg shuu. Jinhene sain nz bolj chadah sak bandi shuu.
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...