Энэ өдрийн онцлох хүүхэд- Б.Золжаргал

2007-11-16 uundaa бичсэн.



Бүтэн нэр: Бямбадорж Золжаргал
Овог нэр: 1990.12.17
Төрсөн газар: Монгол
Хобби: Шүлэг бичих, ном унших



Бага нас
Золжаргал бол ухаалаг, нөхөрсөг, бас нийтэч охин гэж би үнэлдэг. Түүний сайн чанаруудыг бичээд байвал блог уншигч та уйдах байх гэж айж байна, угаасаа бид түүнийг мэднэ шүү дээ. Тэр анх 1-р сургуульд элсэн орж А үсгээ заалган, хожмын их эрдмийн үүдээ нээсэн юм. Тэр ангидаа Саруултөгс, Оюунсайхан нартай хамт сурч байсан манай сургуулийн бүтээгдэхүүн. Багаасаа л ихэнх охидын адилаар хичээл номондоо гавал байсаар 2002 онд МГС-тай ангид элсэн оржээ. Ангийнхан нь түүнийг явсанд азгүйд тооцсон бол 131dg тухайн үедээ гайхамшигтай яруу найрагч, бас ангийнхаа төлөө цохилох зүрхтэй ангич нэгэнтэй болсон юмаа.

131dg-д
Золоо маань ангиа аливаа нэгэн спорт, урлагийн уралдаан тэмцээн дээр авч гардаг бас нэг баатар маань юм. Тэрээр ангийн сагс, волейболын шигшээгийн тамирчин, сургуулийн шатар даамны нэлээн олон удаагийн аварга. Гэхдээ бид, сургууль түүнийг арай өөр зүйлээр нь танина, тэр бол гүйлт. Холын ч бай, ойрын ч бай бүх л зайнд манай хүн аргагүй аархаж үргэлж л аварга нь болдог. Буухиа төрөл дээр бол ямар ч хол зайг ойртуулдаг үнэхээр агуу гүйгч. Тиймдээ ч манай охид спартакиадаар гүйлтээ нэлээн бага л алдаж байсан байх.
Ер нь тэгээд шүлэг бичих тал дээр гаргуун, энэ жилийн урлагийн үзлэг дээр хөтлөгчийн хэлэх үгийг 5 минутанд л зохиогоод өгчихсөн гэж байгаа.

Ойрын үед
Тэрээр англи хэлээ эрчимтэй сурч байгаа, элдэв дамжаа энээ тэрээг нь сураад суугаад дуусчихсан, дахиад л эхлэх гэж байгаа, тэр нь ч Биндэр багшийн группээс Асемгуль багш дээр ирж сууснаас нь харж болно. Хичээл ном энээ тэрийг чинь ёстой л үлгэр жишээ хийнэ шүү дээ, ихэнх хөвгүүд түүнээс монгол хэл гэх мэт хичээлээ хуулдаг байх.
Одоо Золоо сагсны тэмцээндээ бэлдэн өмнө нь гаргаж байгаагүй их амжилтын төлөө өөрийгөө ч үл хайхран бэлдсээр..

2 сэтгэгдэл:

enkhush said... ( 16/11/07 21:56 )

Za tegeger yum gedeg uchirtai.
Za ter yahav .tegeher manai angiin Ene Zoljargal gedeg ohin uu.
Ih aviyastai,chadaltai,uhaalag,engiin daruu tolov,negen shan ohin shuu dee.
Mani ingej bdog.Bi chamaig uurluulj bsan bol uuchlaarai .Za ulam iluu amjilt shuu za.
Chi buhnees iluu hamgiin sain huuhed shuu.

Anonymous said... ( 16/11/07 22:17 )

Manai Zoloo uulhun shu!!! ulam ih AMJILT!!! unjii...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...