Энэ өдрийн онцлох хүүхэд- О.Энх-Оргил

2007-11-04 uundaa бичсэн.


Энх-Оргил….. эсвэл Энхүүш. Энэ нэрийг сонсоход таньд юу төсөөлөгдөж байна вэ? Өглөө бүхэн зарим хүмүүсийг сэрээдэг азарган тахиаг уу? Аль эсвэл ангийнхаа нэгэн эгэл мөртлөө эгэлгүй тэр нэгэн андыгаа юу?

Тиймээ, би лав эднийг бүгдийг нь бүр нэмээд тэр хүүхдийг ухаалаг, даруухан, тэвчээртэй зан чанартай нь хамт төсөөлдөг.

Уншигч та манай өнөөдрийн онцлох хүүхэд хэн бэ гэдгийг шууд мэдсэн байх, дотроо нэгийг бодсон байх. Тиймээ, манай энэ өдрийн, энэ ням гарагийн онцлох хүүхэд бол Энх-Оргил маань юм. Мэдээж, блиц асуултаа эхлээд харцгаая, тэгээд дэлгэрэнгүйг.

Бүтэн нэр: Отгонбаярын Энх-Оргил
Төрсөн он сар өдөр: 1990.01.04
Төрсөн газар: Монгол
Хоч: Энхүүш, Тахиа
Хобби: Дуу сонсох, хөлбөмбөг тоглох, ном унших
Сонирхдог хөгжим: Альтернатив
Yahoo mail: enkhush_bandit@yahoo.com




Бага нас
1990 оны 1 сарын 4-нд энэ ертөнцөд манай Монгол улсад хожмоо 131dg-ийн гишүүн болох их хувьтай 2 хүүхэд мэндэлсний нэг нь манай өнөөдрийн баатар Энхүүш маань байсан юм. Тэрбээр ясли, цэцэрлэгээр маш сайн хүмүүжсэний эцэст 1998 онд нийслэлийн 56-р сургуульд 1-р ангид элсэн орж, эрдмийн нөр их замынхаа эхлэлийг тавьжээ. 3-р анги хүртлээ тэндээ суралцаж байгаад 4-р ангиасаа нийслэлийн 16-р сургуульд шилжин суралцаж эхэлсэн бөгөөд түүний ангид өнөөгийн манай гишүүн Зоогий хамт сурдаг байсан байна. Улмаар 2002 оноос нийслэлийн 1-р сургуулийн 5д ангид элсэн ороод амжилттай суралцаж байгаа юмаа.

131dg-д
Манай хүн 1-р сургуульд ороод математик, физикийн олимпиад тэмцээнд тогтмол амжилттай оролцсоор иржээ. Тэрбээр олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, манай ангийн тэргүүлэх сурагчдын нэг юм. Ангийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаг гайхалтай мэдрэмжтэй довтлогч хүн юм, түүнийг нь бид 10а ангитай хийсэн тоглолтонд хийсэн тэнцээний гоолоос нь харж болноо. Өнгөрсөн жил урлагийн үзлэгийн ардын язгуур урлагийн төрөлд Эцгийн дүрийг бүтээн оролцож, хамтлаг бүжгийн төрөлд ХУН болон сургуулийг шуугиулсан хүн бол манай Энхүүш.
Админд түүний онигоо гээд байх юм олдсонгүй. Бага ангидаа их уйлдаг байсан гэж Зоогийгоос л мэдээлэл авлаа. Та бүхэн сэтгэгдэл дээр мэдэх хөгжилтэй тохиолдлоо заавал бичээрэй.
Түүнийг тахиа гэж хочилдог, хэрвээ та итгэхгүй бол доорхи зургийг үзээрэй, үнэн байгаа биз.



Ойрын үед
Энх-Оргил өдгөө өдөр бүр 65-д сууж, Англи хэлний сургалтанд суудаг. Түүний ярьж буй яриа, хийж буй үйлдэл, ер нь байгаа бүхнээс нь жинхэнэ Жентлемен хүн ямар байх ёстойг бид харж чаддаг. Түүний ажилч хөдөлмөрч зан, шударга нийтэч байдал нь Энхүүшийг маань үргэлж өөдлөн дэвших их ирээдүй рүү хөтөлж байнаа.... Түүнд амжилт хүсье.

11 сэтгэгдэл:

Anonymous said... ( 4/11/07 19:42 )

zaa neg anhnii setgegdel bichij uzey, Enkhuushee chi shuu,adminii bichsentei bugdentei n sanal negh baina, Keep goinggg!!!

Anonymous said... ( 4/11/07 19:56 )

Enhuush sn huuhed sn ch tahia sn ch and sn ch dovtlogch.... duuskuun bna. Enuushtee amjilt husey. Bajgaa.....

Anonymous said... ( 4/11/07 19:59 )

za bayar hurgey! konkursdaa sain beldeeed sain ugnu shuu.

bi enkhuushiin iim zurag olloo:
http://img150.imageshack.us/img150/5844/img0031rc9.jpg

Anonymous said... ( 4/11/07 20:01 )

http://img150.imageshack.us/my.php?image=img0031rc9.jpg

Anonymous said... ( 4/11/07 21:13 )

bi ch 6r angidaa neg shireend zuuj, enxuushd zoduulj ussun xun de ... xexe ... xamt suudag bxaasaa l xicheelee sain xii geel, xiixgu bol zodool, chadku bgaa yumiig zaaj ugdug jinken sain nz daa ... odoo ch gsn xicheel en ter dr bainga tusaldagt ni, er ni bux yumand ni nz ni ix bayrlaj yawdag shu, enxuushee! ... gd luck!

Anonymous said... ( 4/11/07 23:52 )

Би бодлоо л доо. Ганцаараа нээх муухай гоё юм булагнаж байснаас бусадтайгаа хуваалцая гэж.
Тэгээд та нарт Монголын Хантулгаас гоё хаягнууд зааж өгье OK.
http://musicforallmarck.blogspot.com энэ блог бол бүр сүүлийн үеийн бүх л дуу клип promo CD бүгд л байдаг блог (татахад үнэн амар)
http://www.uhlikethat.com/ харин энэ сайтанд байхгүй цомог гэж байхгүй шүү
http://www.thatgrapejuice.net энэ болохоор байна шдээ тээ аа тийн хамгийн сүүлийн үеийн одуудын мэдээ мэдээлэл бас дуу байдаг хаяг
Энэ хаягуудрууга ядаж 2 хоногтоо нэг ороод байхад та соёлоос хоцрогдоно гэж байхгүй шүү шинээр гарсан дуу клипийг нь татаж авчаад Tnx гэж Comment үлдээчээл яваад байхад болоо
Алтыг нь авчаад авдрыг нь хаяж болохгүй шдээ тээ
За тэгээд хүмүүс минь цааш нь найзуудруугаа тараагаад л байж дээ. Happy Feet-ээс нь

Anonymous said... ( 5/11/07 18:54 )

Za teged ene udrin ontsloh huhed bolsond bayar hurgey. Manai enhush sain huhed shude, yum yumanda l avyastai. Za tgd hichene shu amjilt.

enkhush said... ( 5/11/07 20:00 )

Namaig magtaj bichsen Angiinhaa buh naizuuddaa bayarlala.
Ene chigere ulam goy bolno shuu
manaihan . Goy shuu

Anonymous said... ( 5/11/07 22:10 )

aanha ter tsenher forumtai bga zurag ni hehe yaaaaaaaaaaaaaaaaaaaag yu yu .... medej bga bho

Anonymous said... ( 5/11/07 22:17 )

Enkhush bol ugiin ldaa gexdee dovtlogchiim tal deer arai 200% erguuleed bichtsen bhaa HAHA Ter tsenher porumtai tahia HAHA yadaj bhad 4jin XAXA LOL

Anonymous said... ( 5/11/07 22:59 )

enxuushee , magtsandaa bish shde ... angiixan chinii talaar bodoj yawdagaa l xelj bgaa ni ene sht ...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...