Энэ өдрийн онцлох хүүхэд- Г.Оюундарь

2007-11-02 uundaa бичсэн.



За тэгэхээр манай ангийн блогийн "Энэ өдрийн онцлох хүүхэд" булангийн 3 дахь оролцогч бол манай ангийн шилдэг математикчдын нэг Оюундарь маань байнаа. За тэгээд анхны охин оролцогч болж байгаа юм байна шүү дээ, уламжлал ёсоор блиц асуулттай танилцацгаая.
Бүтэн нэр: Гэрэлтийн Оюундарь
Төрсөн он сар өдөр: 1991.11.02
Төрсөн газар: Монгол
Сонирхол: оюуны тоглоом тоглох, ном унших
Дуртай дуу: орос дуунууд
Дуртай ном: Харри Поттер \зөндөө өөр байгаа\
Yahoo mail: g_oyukad@yahoo.com


Бага нас
Тэгэхээр Оюундарь анх 97-р сургуулиас 1-р сургуульд МГС-тай ангид урилгаар, анги алгасан орж сурсаан гэж. Ер нь эх сурвалжуудын мэдээгээр 5-р ангид орохдоо 30 гаруй медалийг математикийн олимпиадуудаас авсан байсан гээд бодохоор ямар хүүхэд байсан нь тодорхой биз ээ.
Зан чанарын хувьд хөдөлмөрч, шударга, хөгжилтэй, итгэлтэй гэж тодорхойлж байна. Та бүхэн өөрсдөө нэмж болноо.

131dg-д
Оюундарь өдийг хүртэл математикийн хичээлээр тогтмол хичээллэж, олимпиадуудад оролцох явцдаа Монгол Улсын Математикийн олимпиадаас 2 удаа мөнгөн медаль, Улаанбаатар хотын Математикийн олимпиадын 3 удаагийн аварга, дүүргийн олимпиад, бусад нэрэмжит олимпиадуудаас олон удаагийн алт, мөнгө, хүрэл медалийг хүртэж одоогоор нийт 80 гаруй медалийн эзэн болоод байгаа бололтой.
Тэрбээр өдийг хүртэл зөвхөн математик ч бус бусад бүх хичээлдээ ангийнхаа шилдэг нь байсаар ирсэн бөгөөд ангийн төдийгүй монгол улсын шилдэг сурагчдын нэг юмаа.


Ойрын үед
Тэрбээр өнгөрсөн зун Вьетнам улсын Ханой хотод зохиогдсон Олон Улсын Математикийн олимпиадад Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд, сорилоос шалгаран оролцож шагналт байрыг эзэлсэн.
Энэ жил ч энэ амжилтаа давтах, бүр давуулахаар зүтгэж, хөдөлмөрлөж байгаа нь лавтай.
Магадгүй энэ жилийн хот, улсын шилдэг сурагч ч болж магадгүй юм гэдгийг бид түүний амжилтаас нь харж болно. Аан, бас админы ширээний анд гэж байгаа. Юутай ч түүндээ блогийн зүгээс цаашдын уралдаан, тэмцээнд нь амжилт хүсч байнаа.

10 сэтгэгдэл:

Anonymous said... ( 2/11/07 20:43 )

za ingeed angiin and suut matematikch oyun daridaa tursun udriin bayriin mend hurgeed ene horvood mendelsen udruuruu ter udriinhuu ontsloh huneer todorsond bayr hurgey. tegeed busdiin adilaar anhnii setgegdlee uldeej bgaadaa bayartai bna suuliin ued angiinhan blogd iheer orj bgaagaas bolj ehend ni setgegdlee bichih uneeheer hetsuu boljeee..

Anonymous said... ( 2/11/07 20:49 )

Tursun Udriin mend hurgey! za tegeed anhnii emegtei ontsloh huuhed bolsond ni bayar hurgey!Uneheer lag l daa.

Anonymous said... ( 2/11/07 22:00 )

goy sanal b.a shuuu
manai Oyundari lag shuu.
Undral ch yugarr dutah be
Teged ter 2 goy shuu.
Good luck !!!!

Anonymous said... ( 2/11/07 22:08 )

Happy birthday!!!! Shireenii anduud goy shuuu

Anonymous said... ( 2/11/07 22:40 )

xexe... manai oyundari xuurxun oxin shde ... tgl xelj yarij bgaa ni tsaanaa l neg uxaalag, ... er ni ix mundag xun bolox bxaa ... keep it up ,,, :) ...

Anonymous said... ( 3/11/07 00:28 )

za bugded ni bayarlalaa

Anonymous said... ( 3/11/07 00:29 )

gehdee admind helehed zarim medeelel hudlaa bna shuu. Ter medealiin too ene ter hehe gehdee mash ih bayarlala

Anonymous said... ( 3/11/07 18:53 )

Huush adminaa haraad baisan chin duhan deer yagaad onigoo ene ter bichegui yum be

Anonymous said... ( 3/11/07 21:53 )

harin tehh onigoo bhgui hend ni bicheed bna aa ??? undralaaa nootoi nootoi

Anonymous said... ( 3/11/07 23:31 )

bi ch oyukad bayar hurgetsen l dee. harin ene udaa anhnii emegtei ontsloh huuhed bolsond ni bayar hurgey! tegeed hun baga zodooroi gj zahii hehe. oyundarid onigoo bdiinmuu? teriig undral l medej bga bh. ene anhnii comment uldeedegiig chn bi anh gargasiin bga sht hamgiin anhniih ni bi heveeree bga za yu hehe

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...