Өрөөний хуваарилалт ба Бурхан 7
2007-11-15
uundaa бичсэн.
3 давхар цагаан байшин. Мэдээж жаахан хуучин. Гэхдээ бас муу ч үгүй тохилог балкон энээ тэрээ байгаа. Бүгд л хүнд хүнд цүнхээ үүрээд эхлээд тогоочийн “Өдрийн хоол болчихсон” гэдэг үгийг сонсоод ихэд баярлав. Тэгээд дараа нь Оюунсайханы ээжийн хуваарилж өгсөн өрөөнд оров оо гэж. Харамсалтай нь энэ амралтын газар нэлээн олон өвөө эмээ нар алжаалаа тайлах гэж ирсэн учраас зарим хөвгүүдэд маань ор байхгүй учраас семинарын өрөөнд хэд хэдэн гудас дэвсэж өгөөд өнөөдрийг аргал гэж хэлэв ээ. Тэгэхдээ бид гунирхаж, элдэв маяг гаргасангүй шууд л кет, бэлтгэлийн хувцсаа өмсөөд тоглохоо бэлдээд эхэллээ.
Яг энэ үед охидын арми өөрсдийн тохилог сайхан 5 ортой, хувцсаа хийх шүүгээнүүд, 00-ийн өрөөтэй, бас балконтой өрөөндөө дөнгөж орж байсан бол Баатка нарын зарим овсгоотой гарууд нь зохион байгуулагчийг найрч байгаад охидын өрөөний хөрш өрөөг гаргуулаад ороод байв. Энэ өрөөнд Баатка, Түвшээ, Оргил, Цэнгүүн, Галаа, Зоогий, ЛМО анх ирж цүнх хувцсаа тавьсан учраас өөрсдийгөө БУРХАН ДОЛОО гэж нэрлэсэн ажгуу. Бурхан 7 гэж сэтгэгдэл бичсний учир энэ бөлгөө.
Хөвгүүдийн өрөө ямар ч ор, шүүгээ, 00 байхгүй. Гэхдээ бидэнд өнгөөр асах чийдэн, бас сэнс байсан, гайхуулж ч байсан. Хүүхэд бүхэн чухам энэ сэнснээс л айж, 11-ийн тооны гамшгийг хэрэгжүүлэх хамгийн магадлалтай тэр эд зүйлээр тооцож байсан юм. Тиймдээ ч хэн ирээд сэнс асаасныг хориглон болиулж, юу учирч болохыг, сууриараа салаад чиний миний, бид бүгдийн толгой, үсийг хяргачихаж магадгүй шүү, маргааш 11 сарын 11 шүү дээ гэж сануулж байлаа.
Хоолондоо гэсэн дууг сонсоод 3-р давхраас 2 давхарт байрлах хоолны газар луу өлсөж цангасан 29 ходоод ирж айсуй....
2 сэтгэгдэл:
hah amanaihaan neg joohon avaosgoitoi baildaa gej
manius chin tegeel uursdiiguu argalsan ch ta hedde bas surprize higeel bsan bizdee? ai
Post a Comment
Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...