12 сарын 1- Дэлхийн ДОХ-ын эсрэг өдөр

2007-11-30 uundaa бичсэн.

LET’S UNITE AGAINST AIDS

Өнөөдөр сургууль маань ДОХ-оор, түүний эсрэг ухуулсан зурагт хуудсаар дүүрсэн байлаа. Учир нь маргааш дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм, манайх ч юунаасаа хоцрох билээ тэмдэглэх гэж байнаа. Анх 1981 онд өвчний шинж тэмдэг илэрсэн ч дөнгөж 1989 онд Монтгомер гэгч эрдэмтэн илрүүлэн Дархлалын Олдмол Хомсдол гэж нэр өгсөн, өдгөөгийн дэлхий нийтээрээ хамгийн айж буй өвчнүүдийн нэг ДОХ/ХДХВ-ын талаар бид хангалттай их сонссон ч блог дээрээ зарим нэг зүйлийг нь бичихгүй бол болохгүй байх аа.
Тэгэхээр одоо халдвартай байгаа хүмүүсийн тоо энээ тэрээ гээд нэг их нуршилгүй, шууд л гол асуудалдаа орцгооё. Бидний эх оронд маань халдвар авсан 25 ба түүнээс дээш тохиолдол илрээд байгаа. Тэгээд нэг халдвар авагчид 500 хавьтагч хамаардаг гээд бодохоор манай Монголд маань аюулын харанга дэгдэхгүй байхын аргагүй болсон мэт санагдаж байна. Тиймээс ч манай ЗГ болон бусад Төрийн бус байгууллагуудаас маш их арга хэмжээ авч явуулдаг, бас сурталчилдаг.
ДОХ-ыг бид аюултай бэлгийн харьцаанаас авч болохоос гадна найдваргүй газраас, тухайлбал нэг удаагийн тариур зүүг дахин хэрэглэх, шивээс, шүд гээд цус гардаг бүх газраар дамжиж халдварлаж мэднэ. Энэ бидэнд маш их анхаарал өөртөө тавихыг шаардах болж байгаа юм.
ДОХ-ын вирус нь хамгийн гол нь олон жил нуугдаж байгаад аажмаар цусны цагаан эсийг үхмэл байдалд оруулан, устгаж, улмаар янз бүрийн өвчинг халдаан, өөрөө үхэлд хүргэдэг, өнөөг хүртэл эмчлэх аргыг нь олоогүй л байгаа аюулт өвчин юм.
Тэгэхээр хамтдаа энэ өвчнийг зогсоохын төлөө, халдвар авагчдыг ялгаварлан гадуурхагүйн төлөө, хамтдаа тэмцэцгээе.
Манай блог манай ангийнхан ч дуу хоолойгоо нэгтгэж байна. Хамтдаа хөгжицгөөе, хамтдаа ДОХ-оос ангижрацгаая.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...