OCH or YARUU???

2007-11-30 uundaa бичсэн.


Хэнийх нь гоё байна даа???

Амралтын өдрүүдээр...

uundaa бичсэн.
Удахгүй энэ амралтын өдрүүдээр блог дээр юу болохыг мэдээлье.
- Мэдээж хэрэг онцлох хүүхдээ шалгаруулна.
- Монгол хэлний хичээлийн даалгавар
- PLAYTIME-ийн халуухан мэдээ
- Шинэхэн цомгууд
- Газарзүйн даалгавар
- Ховор содон зургууд
- Амралтын сонин хачин төгсгөл

За тэгээд эцэст нь энэ амралтын өдрүүдийн аль нэгэнд Батбилиг багшийн Химийн шүүлэг болох юм бол бүгд очихгүй ээ гэж тохирсон гэдгийг сануулчихад илүүдэхгүй байх. За тэгээд блогтойгоо цуг 2 хоног амраарай....

Маргааш PLAYTIME-2007

uundaa бичсэн.


12 сарын 1-нд маш олон тэмдэглэлт зүйл болохын нэг нь амьд хөгжмийн Монголын хамгийн том наадам болох PLAYTIME-2007 юм. Энэ удаагийн наадамд манай сургуулийн, 131dg-ийн гишүүн ахлагчтай NORTH DUCKS хамтлаг анх удаагаа оролцох гэж байна. DONALD DUCK Бажгаагаа үзэж, дэмжиж, амьд хөгжмийн гайхамшгийг газар дээрээс нь мэдрэхээр манай нэлээн хэдэн нөхдүүд маргааш UB PALACE-ийг зорих гэж байна. Бажгаадаа тэгээд сайн сайхан бүхнийг хамгийн гол нь АМЖИЛТТАЙ хамт хүсч байна, мэдээж эцэст нь АМЬД ХӨГЖИМ МАНДТУГАЙ!!!

Various Artists- NOW 68

uundaa бичсэн.

EMI-аас уламжлал ёсоор хит дуунуудаас бүрдсэн цомог гаргажээ. Үнэхээр жинхэнэ хит дуунуудыг багтаасан, бүр төрөл жанрынх байгаа болохоор татаад авчихад илүүдэхгүй байх...

ТАТАХ-1
ТАТАХ-2

Энэ өдрийн зураг...

uundaa бичсэн.


САМУРАЙ ОЧ УУ?? Аль эсвэл Ангаргийн хувцас уу??

12 сарын 1- Дэлхийн ДОХ-ын эсрэг өдөр

uundaa бичсэн.

LET’S UNITE AGAINST AIDS

Өнөөдөр сургууль маань ДОХ-оор, түүний эсрэг ухуулсан зурагт хуудсаар дүүрсэн байлаа. Учир нь маргааш дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм, манайх ч юунаасаа хоцрох билээ тэмдэглэх гэж байнаа. Анх 1981 онд өвчний шинж тэмдэг илэрсэн ч дөнгөж 1989 онд Монтгомер гэгч эрдэмтэн илрүүлэн Дархлалын Олдмол Хомсдол гэж нэр өгсөн, өдгөөгийн дэлхий нийтээрээ хамгийн айж буй өвчнүүдийн нэг ДОХ/ХДХВ-ын талаар бид хангалттай их сонссон ч блог дээрээ зарим нэг зүйлийг нь бичихгүй бол болохгүй байх аа.
Тэгэхээр одоо халдвартай байгаа хүмүүсийн тоо энээ тэрээ гээд нэг их нуршилгүй, шууд л гол асуудалдаа орцгооё. Бидний эх оронд маань халдвар авсан 25 ба түүнээс дээш тохиолдол илрээд байгаа. Тэгээд нэг халдвар авагчид 500 хавьтагч хамаардаг гээд бодохоор манай Монголд маань аюулын харанга дэгдэхгүй байхын аргагүй болсон мэт санагдаж байна. Тиймээс ч манай ЗГ болон бусад Төрийн бус байгууллагуудаас маш их арга хэмжээ авч явуулдаг, бас сурталчилдаг.
ДОХ-ыг бид аюултай бэлгийн харьцаанаас авч болохоос гадна найдваргүй газраас, тухайлбал нэг удаагийн тариур зүүг дахин хэрэглэх, шивээс, шүд гээд цус гардаг бүх газраар дамжиж халдварлаж мэднэ. Энэ бидэнд маш их анхаарал өөртөө тавихыг шаардах болж байгаа юм.
ДОХ-ын вирус нь хамгийн гол нь олон жил нуугдаж байгаад аажмаар цусны цагаан эсийг үхмэл байдалд оруулан, устгаж, улмаар янз бүрийн өвчинг халдаан, өөрөө үхэлд хүргэдэг, өнөөг хүртэл эмчлэх аргыг нь олоогүй л байгаа аюулт өвчин юм.
Тэгэхээр хамтдаа энэ өвчнийг зогсоохын төлөө, халдвар авагчдыг ялгаварлан гадуурхагүйн төлөө, хамтдаа тэмцэцгээе.
Манай блог манай ангийнхан ч дуу хоолойгоо нэгтгэж байна. Хамтдаа хөгжицгөөе, хамтдаа ДОХ-оос ангижрацгаая.

Энэ өдрийн зураг...

2007-11-29 uundaa бичсэн.

Хэн бэ???

Энэ өдрийн онцлох хүүхэд- Б.Баттөр

uundaa бичсэн.



Бүтэн нэр: Базаррагчаа Баттөр
Төрсөн он сар өдөр: 1990.02.07
Төрсөн газар: Монгол
Хоч: Матар
Хобби: Сагс тоглох, үзэх

Бага нас:
Манай ангийн хамгийн хөгжилтэй атлаа даруухан хүүхдийн талаар энд бичих гэж байна. Болдоггүй, сахилгагүй, сэгсчээд л заримдаа явж байдаг мөртлөө зарим үед хамгийн бодлоготой, буурьтай, хашир нь болчихдог сонин нөхөр юм, Баттөр маань.
1998 онд СХД-ийн 9-р сургуульд анх 1-р ангид элсэн орсон бөгөд 2000 онд ХУД-ийн 75-р сургуульд шилжин орж суралцан 2002 онд Нийслэлийн 11 жилийн 1-р сургуулийн МГС-тай ангид элсэн орж одоог хүртэл суралцаж байна.

131dg-д
Баттөр маань суралцах нийт хугацаандаа олон ч олимпиадтай оролцож, олон ч медаль, шагнал гардан авч байсан билээ. Тэрбээр 131dg-ийн сагсан бөмбөг, хөлбөмбөгийн шигшээ багийн гишүүн. Сургуулийн Цом хөлбөмбөгийн тэмцээний хүрэл медальтай. Бас дүүргийн монгол хэлний олимпиадад түрүүлсэн багийн гишүүн гэж байгаа.
Манай хүнийг ангийнхан нь төлөв даруу, хөгжилтэй, хичээнгүй, тусч, олон нийтийн ажилд идэвхтэй хамгийн гол нь илүү дутуу зангүй гэдгээр нь хайрладаг, хүндэлдэг юм аа гэж.


Ойрын үед
Математик, Нийгэм, Англи хэлний сонгонд суралцдаг, өөрийгөө бүрэн дайчлан яваа, ирээдүйтэй, цаашид юугаар ч явах боломжтой, бас сайн сагсчин болж ч магадгүй манай ангийн шилдгүүдийн нэг Баттөр маань энэ удаагийн онцлох хүүхэд боллоо. Сэтгэгдлээ заавал үлдээнэ гэж найдаж байна шүү.

Тоглолтын дараа...

2007-11-28 uundaa бичсэн.
Гэтэл цаадуул чинь шөнө орой болсон хойгуур тоглолтоо тараад баяраа тэмдэглээд ингээд явж байсан байх нь шүү.../чанар муутай бол хүлцэл өчье/






all photos by Batka

МХО-д манайхан...

uundaa бичсэн.
За манай ангийн шалгарсан үзүүлбэрүүд МХО-д тавигдсан. Нэлээн ховор зураг байх гэж бодож байна шүү. Баткагаас авсан баярлалаа...






all photos by BATKA

2 өгүүлбэрээр...

uundaa бичсэн.
- Өнөөдөр англи хэлний улсын олимпиадын нэгийн даваа сургууль дээр боллоо. Ганц, хоёр эргэлзэх юм байснаас биш, уул нь амархан юм байсан, гайгүй байхаа...
- Өнөөдөр Цээмаа багш Монгол хэлний хичээлээ орсон. Даалгавраа ч өгж л таараа л даа, гэхдээ хийхийг үнэхээр хүсвэл блог руу л орох хэрэгтэй болсоон, удахгүй тавинаа...
- Өнөөдөр эцэг эхийн хурал болж өнгөрлөө. Дүнгүүдээ танилцуулж, математикийн хэдэн сүйрсэн шалгалтын дүн, бас бус юм ярьсан сурагтай...
- Маргааш Цээмаа багш "Цагаан сар ба хар нулимс", "Ламбагуайн нулимс" зохиолоо асууж шалгаж болзошгүй. Блогоосоо татаж аваад уншсан нь найдвартай байх...
- Хөлбөмбөгийн Дуулиан-2020 тэмцээнд манай сургууль хэсэгтээ 6,11,45-р сургуулиудтай оржээ. Хэсгээс 2 баг шалгаран тэмцээнээ үргэлжлүүлнэ, 12 сарын 8-нд эхэлнэ...

Хөшиг чимэглэсэн нь...

uundaa бичсэн.

Өнгөрсөн шинэ жилд зориулан хийсэн хөшиг чимэглэх уралдаанд хийсэн манай бүтээл. Ангийнхаа төлөө Төөгөө, ЛМО, Оюунсайхан Маргад нар маань бүр орой болтол сууж хийсэн гэж байгаа. Ер нь бүтээл төрчихсний дараах агшин гэж хэлж болноо...






Энэ өдрийн зураг...

uundaa бичсэн.
Хүүе, хэн дэлхийг өргөөд байнаа??? Тэгэхээр хэл нь яадаг байхнуу???

Nelly Furtado- Loose: The Concert (Live Performance)

uundaa бичсэн.

2006-2007 онд ашиг орлогоороо эмэгтэй дуучдаа тэргүүлсэн Канадын нэрт дуучин Nelly Furtado энэ жил гаргасан LOOSE цомогтоо багтасан дуунуудаа болон хит дуугаа амьдаар дуулж багтаасан LOOSE:THE CONCERT цомгоо гаргах гэж байна. Энэ цомгийг худалдаанд гарахаас нь өмнө татаарай, амьдаар аялан тоглолт хийж байсан үеийнх нь дуунууд байгаа.
1. Afraid
2. Say It Right
3. Do It
4. Wait For You
5. Showtime
6. All Good Things (Come to An End)
7. I’m Like A Bird
8. Glow
9. No Hay Igual
10. Promiscuous
11. Maneater
Татах

Шагнал гардууллаа...

uundaa бичсэн.
За тэгэхээр өнөөдөр Манай блогийн удирдлага 7 хоногийн онцлох хүүхдээр тодорсон 3 анддаа шагналыг нь гардуулсан. Галаа, Гээдээ, Бажгаа нар шагнал хүртэх байсан ч Бажгаа маань PLAYTIME-даа бэлдээд завгүй, чөлөөтэй байгаа тул 2-р байранд орсон Зоогийд шагнал нь очсон. Битгий гомдоорой Бажгаа манайхан чамд лав шагнал өгнөө за. Тэгээд овоо CCW-2 гарчихлгүйхэн шиг эвтэй найртай тортоо хуваагаад идсээн гэж. Зургийг удахгүй тавих болноо...

Үржиж Нэмэхийн Гайхамшиг

2007-11-27 uundaa бичсэн.
Тооны шинжлэх ухаан үнэхээр агуу шүү хэн ч ойлгочихоор юм байгаалда гэхдээ сонирхолтой байгааз үржиж нэмэхийн гайхамшиг гээд нэрлэчихүү
3 x 37 = 111 ба 1 + 1 + 1 = 3
6 x 37 = 222 ба 2 + 2 + 2 = 6
9 x 37 = 333 ба 3 + 3 + 3 = 9
12 x 37 = 444 ба 4 + 4 + 4 = 12
15 x 37 = 555 ба 5 + 5 + 5 = 15
18 x 37 = 666 ба 6 + 6 + 6 = 18
21 x 37 = 777 ба 7 + 7 + 7 = 21
24 x 37 = 888 ба 8 + 8 + 8 = 24
27 x 37 = 999 ба 9 + 9 + 9 = 27

Ихэнх нь мэдэхгүй сонин хачин

uundaa бичсэн.
Энэ та нарын мэдлэгт жоохон ч гэсэн хувь нэмэр оруулах байх гэж найдаж байна
• Ихэнх рекламны цаг нь 10:10 дээр тохируулагдсан байдаг.
• Тэмээлзгэнэ зөвхөн 24 цагийн л амьдралтай
• Алдарт Элвис Пресли ихэр төрсөн боловч ихэр нь төрөөд удалгүй нас баржээ, тиймээс нэрэндээ түүнийхээ дурсгалд зориулан Аарон нэрийг нь нэмжээ
• Donald нугас инээдмийн хүүхэлдэйн киног Финландад гаргахыг нь хориглож байжээ учир нь гэвэл ердөө л доогуураа өмд өмсөөгүйд нь гэнэ
• Онгоцны осолоос илүү хүн илжигэнд алуулдаг.
• Аварга наймаалж хамгийн том нүдтэй амьтан юм
• TYPEWRITER гэдэг үг бол компьютерийн гарны нэг эгнээнд байх бичигдэж болох хамгийн урт үг юм.
• Мерлин Монрогийн нэг хөл нь 6 хуруутай байсан
• Шекиспир "assassination (алан хядлага)", "bump (мөргөлдөөн)" гэх 2 үгийг үгийн санд оруулж ирсэн
• Racecar, kayak ард урдаасаа адилхан уншигдах болно
• Эмгэн хумс 3 жил унтдаг
• Бичгийн машин дээр бичигдсэн анхны зохиол бол Том Сойр-н адал явдал юм.
• Зарим арслан өдөрт 50 удаа ч нийлүүлэгт орох нь бий.
• Эрвээхэй хөлөөрөө юмыг амталдаг.
• Дэлхий дээр өдөрт 10 тонн тоос унаж ирдэг.
• Сингапурт ганцхан л галт тэрэгний буудал байдаг.
• Нэг аяга кофенд 1,00 химийн бодис ордог.
• Жирийн хүн орондоо ороод 7 минутын дотор унтаж эхэлдэг.
• Уинстон Черчел эмэгтэйчүүдийн бие засах газар төржээ.
• Англи хэлэнд dous-өөр төгссөн зөвхөн 4 үг байдаг: tremendous (лут, мундаг ), horrendous (аймшигтай), stupendous (сїрхий, алдартай ), hazardous(аюултай, түгшүүртэй)
• Алтан загас нь зөвхөн 3секундын л санах ойтой.
• Хэрвээ та алтан загасаа харанхуй өрөөнд байлгаад байвал цагаан өнгөтэй болж хувирдаг.
• Жирийн хүн амьдралынхаа хугацаанд 2 долоо хоногыг замын гэрэл солигдохыг хүлээж өнгөрүүлдэг
• Хэн ч тохойгоо долоож чадахгүй
• Сам хорхойн зүрх нь толгойндоо байдаг.
• Бельги улсын хуулинд дунд сургуулийн бүх хүүхдүүд аман хуурын хичээл үзсэн байх ёстой гэж заадаг.
• Дундаж хүн амьдралынхаа туршид 3,000 удаа бэлгийн харьцаанд ордог ба 2 долоо хоногыг үнсэлдэж өнгөрөөдөг.
• 'Sixth sick sheik's sixth sheep's sick' гэж Англичууд хамгийн хэцүү түргэн хэллэг гэж үздэг.
• Хэрвээ та хэтэрхий чанга найтаавал хавирга чинь хугарах ба хэрвээ найтаахаа зогсоох гэж оролдвол толгой болон хүзүүнийхээ судасыг тасдаж үхэх аюултай!
• Асаагуур шүдэнзнээс өмнө зохион бүтээгджээ.
• Танилцах зар өгөж буй улсуудын 35 хувь нь аль хэдийн гэрлэсэн хүмүүс байдаг.
• Хэрвээ хүн нүдээ нээх гэж хүчээр оролдоод байвал нүд нь бүлтэрч гарах аюултай гэнэ!
• Динамит буюу тэсрэх бөмбөгийн бүтцэнд самар ордог
• Калифорни мужийн Лос Анжелос хотын бүтэн нэр нь El Pueblo de Nuestra Senora la Reina de los Angeles de Porciuncul.
• 1унци шоколаданд 6мг кафейн агуулагддаг.
• Тэмээний сүү хэзээ ч ээддэггүй
• Тахиа нь Трекс динозавртай маш ойрын төрөл.
• Өмхий хүрэн нь Европийн оготны чоно юм.
• Анх бэлгэвчийг 1500аад оны үед зохион бүтээсэн ба маалингаар хийдэг байж.
• Дэлхий дээрхи бүх навчны 85хувь нь далай доор ургадаг.
• Салхич шувуу нисэж байхдаа унтдаг.
• Шоргоолж нь хэзээ ч унтдаггүй амьтан юм.
• Сарьсан багваахай нар агуйгаас гараад заавал зүүн тийшээ эргэж нисдэг.
• Анааш чихээ өөрөө хэлээрээ цэвэрлэчихдэг.
• Хүн амьдралынхаа хугацаанд 60000 фунт хоол хүнс иддэг байна, энэ нь 6 ширхэг заантай адил хэмжээ юм байна
• Бидний биед 1 секунданд 15сая эс үүсэж мөн тийм хэмжээний эс үхэж байдаг.
• Дельфин нэг нүдээ нээлттэй ундтаг
• 3000гаруй жилийн өмнө Египтчууд 30хан насандаа л нас бардаг байсан
• Америкийн цагаан ордонд 13,092 хутга сэрээ халбага байдаг
• Өдөр бүр дэлхий дахинд 20 банк дээрэмдүүлдэг, дунджаар 2500 доллар хулгайлдаг байна
• Алдарт Мона Лиза хөмсөггүй, учир нь Сэргэн мандалтын үед хөмсөггүй байх нь моод байжээ.
• Ойн түймэр уулын уруугаас илүү дээшээ илүү хурдан тархдаг
• Нар дэлхийгээс 330000 дахин том юм байна
• Токиод дугуйгаар явах нь машинаар явахаас 50 дахин хурдан
• Уруулын будгын найрлаганд загасны хайрс ордог
• Муурны шээс харанхуйд гэрэлтдэг
• Цазаар авах цахилгаан сандалыг шүдний эмч бүтээсэн
• Дэлхий 6,600,000,000,000,000,000,000 тонн жинтэй
• Жилд 10000 гаруй шувуу цонх мөргөж үхдэг байна
• Хүн найтаах тэр агшинд хүний биеийн бүх үйл ажиллагаа түр зогсдог, зүрх хүртэл
• Дэлхийн хүн амын 7% нь солгой
• Дэлхий дээр минут бүр 7 хүн нохойнд хазуулж эмнэлэгт хүргэгддэг
• Хүүхэд төрөхдөө тойггүй төрдөг 2-6 насанд үзэгдэж эхэлдэг
• 50 настай хүн дунджаар 5жилийг оочерт дугаарлаж жагсаж өнгөрөдөөг (пээ одоо тэгээд яанаа ямар урдуур нь дайраад байлтай биш)
• Шүдний сойз 1498 онд анх зохион бүтээгдсэн
• Компьютер хэрэглэгч жирийн нэг хүн минутанд 7 удаа нүдээ цавчдаг
• Хүний хөл үдээс хойш бусад үеээс маш том байдаг
• Дэлхий дээр хойшоо эргэж харахгүйгээр ард талаа хардаг 2 амьтан л байдаг тэд бол туулай мөн тоть
• Их Британы ханхүүд болох Charles William 2 хэзээ ч нэг онгоцоор хамтдаа явж үзээгүй учир нь ердөө л гэнэтийн ослоос болж гэнэ
• Harley Davidson мотоцикл анх 1903 онд зохион бүтээгдсэн ба карбюратор нь улаан лоолын лаз байжээ
• Цагаан баавгай солгой гартай цорын ганц амьтан
• далайн од тархигүй
• Marlboro Компаний анхны үүсгэн байгуулагч эзэн нь уушигны хорт хавдараар үхсэн
• Хүмүүс сэргэхийн тулд 1аяга кофе уудаг гэвч үнэндээ алим нь кофенээс хэд дахин илүү сэргээх шидтэй
• Гэрт үүсээд байдаг тоос нь үнэндээ та бидний үхэжсэн арьс гэнэ
• Гахай хэзээ ч тэнгэр харж чадахгүй
• Эмгэн хумс нь юм идэхгүйгээр 3жил болж чадна
• 1,111111 x 1,111111 = 1234567654321
• Муур 100аад авиа гаргаж чаддаг байхад гөлөг дөнгөж 10хан авиа гаргадаг байна
• Oxford-ийн толиндох хамгийн урт үг нь pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis
• Хэрвээ Барби хүн байсан бол 39-23-33 гэсэн харьцаатай бүсгүй байх байна
• Дэлхий дээр хамгийн эрт аав ээж болсон хүмүүс бол 8 9настай Хятадын иргэд юм
• Хүний хамар болон чих амьдрах хугацааны туршид тасралтгүй өсөж өөрчлөглөж байдаг
• Анааш хэзээ ч ханиалгадаггүй чадах ч үгүй гэнэ
• Сансарт хүн уйлж чадахгүй учир нь дэлхийн татах хүч байхгүй
• Да Винчи Мона Лиза-ийн уруулыг нийт 12жил зурсан
• Үнээд хөгжим сонсгоод саавал хэд дахин их сүү өгдөг гэнэ
• Хүүхэд хавар бусад улирлаас илүү маш хурдацтай өсдөг
• дэлхийн хүн амын 50хувь нь ерөөсөө утас авч(хариулж) үзээгүй
• Хулгана морь 2 бөөлжиж чаддаггүй
• Хэрэв та 1цаг тасралтгүй утсаар ярьвал чихний хулхи 70дахин ихэснэ
• Библи бол дэлхийн хамгийн борлуулттай ном бас дэлгүүрээс хамгийн их хулгайлагддаг ном юм байна
• Нэг нь Мерилин Монрогийн хөхөвчийг 14000$оор худалдаж авсан байх юм
• Хүн үхэхэд хамгийн сүүлд хөдөлдөг эрхтэн нь хэл юм
• Африк тивд бараг 1000шахам хэлээр ярилцдаг байх нь
• Үнсэлцэхэд 1000калори шатдаг байна (охидоо үнсэлцээрэй гэхдээ дурласан хүнтэйгээ л хэхэ)
• Buckingham-ийн ордон 600 өрөөтэй гэнэ
• Бахамад далайн доор нэгэн шуудангийн газар байдаг
• • Альберт Эйнштэйныг үхэхэд нь тархийг нь авч шилэн хоргонд хийж судлаж байсан боловч алдагдсан гэнэ(ээ бурхан минь хэн нь шал хэрэггүй харж суугаа болдоо)
• Queue буюу оочирлох, дараалах гэсэн Англи үг нь сүүлийн 4үсэг нь солигдсон ч адилхан дуудагддаг цорын ганц үг юм.
• Цох (Beetle) нь яг алим шиг , соно (wasp) нь яг хатаасан самар шиг өт(worm) нь яг шарсан гахайн мах шиг амттай байдаг байна
• Rhythm буюу ритм нь Англи хэлний эгшиггүй хамгийн урт үг юм
• Жоом нь толгойгоо таслуулсанаасаа хойш хэдэн долоо хоног ч амьдарч чаддаг байна.
• Хүний хөлний яс нь бетоноос хүчтэй байдаг юм байна.
• Хүн өөрөө өөрийнхөө амьсгалыг дарж хэзээ ч өөрийгөө алж чадахгүй.
• Ром нэртэй хот тив болгонд нэг байдаг юм байна.
• Хүний зүрх өдөрт 100,000удаа цохилдог байна.
• Солгой гартай хүмүүс баруун гартнуудаас 9жилээр цөөн амьдардаг нь тогтоогдсон байна.
• Таны хавирга амьсгалах тоолонд чинь буюу жилд 5сая удаа хөдөлдөг.
• Заан бол үсэрч чаддаггүй цорын ганц хөхтөн амьтан юм.
• Хурууны хээ шиг хүн бүрийн хэл өөр өөр хээтэй
• Гарын хумс хөлийн хумснаас 4 дахин хурдан ургадаг
• Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 2 дахин их нүдээ анивчдаг байна
• Адольф Гитлер нь цагаан хоолтон байсан
• Зөгийн бал нь мууддаггүй ганц хүнсний зүйл
• Бүтэн сайнаар эхэлдэг сар заавал 13ны Баасан гаригтай байдаг байна
• Кока Кола нь будагч бодис хийдэггүй бол ногоон өнгөтэй байх байсан байна
• Жил бүр могойноос илүү зөгийнд хатгуулж маш олон хүн үхдэг байна
• Жирийн балын харандаагаар 35милл зураас зурах буюу 50000 Англи үг бичигддэг байна
• Зарим өтнүүд өлссөнөөсөө болж өөрийгөө барьж иддэг
• Дельфин нь нэг нүдээ нээлттэй унтдаг
• Хүн хэзээ ч нүдээ нээлттэй найтааж чаддаггүй
• ДЭлхийн түүхэнд хамгийн удаан ниссэн тахиан амжилт нь 13секунд гэнэ
• Эмгэн хумс нь 4 хамартай
• Шар шувуу нь цэнхэр өнгийг ялгаж харж чаддаг ганц шувуу
• Чарлес Осборн гэгч хүн тасралтгүй 69жил зогьссон байна
• Энгийн хүн өдөрт заалттай 10удаа инээдэг
• Тахианы нүд нь тархинаасаа том гэнэ

Япон инээмсэглэлүүд

uundaa бичсэн.
Уундаа админыг ингэж сайн ажиллаад байхад яаж хараад суугаад байхав дээ тээ.
Манай ангийнхан маань бузартай мэссенжэрддэгийг бүгд л мэдэх байх .Тус болох үүднээс
(・ェ-) ... сайхан амраарай
( ^_^) ... сайнуу
m(._.)m ...баярлалаа
m(_ _)m ...уучлаарай
(^o^) (’-’*) ( ̄ー ̄) O(≧∇≦)O
\(^ ^)/ ... би их баяртай байна
ヘ(^_^ヘ)(ノ^_^)ノ ... дуул, бүжиглэ
(;_・) ... гунигтай
(ToT) ... уйлж байна
( ̄へ ̄) ... сэтгэл дундуур
(*´ο`*)=3 ... санаа алдах
―(T_T)→ ... бїтэлгүйтэл
\(--)/ ... татгалзах
o(>< )o o( ><)o ... wiggle
(  ゚,_ゝ゚) ... шоолох
☆⌒(>。≪) ...өвдөх
\(>o<)/ ... бажгадах (゚ー゚)(。_。) ... тэгье тэгье (ι´Д`)ノ ... call (´~`) ... нойрмог [(--)]ZZzzz ... ( `_)乂(_' ) ... дуэл

Сургуулийн план зураг

uundaa бичсэн.
За энэ манай сургуулийн план зургууд байна. Ер нь тэгээд сургуульдаа лав төөрнө гэж байхгүй болж байх шиг байна даа...





Зарлал

uundaa бичсэн.
Маргааш 18 цаг орчимд 31 номерт эцэг эхийн хуралтай. Заавал хэлээрэй, эцэг эхчүүддээ. Хоцорсон хүүхдүүдийн нэрсийг багш бүр баримттай нь харж байгаад нэр дуудаж, ажил хуваарилж өгсөн. Мэдээж 1-р улирлын дүн, бас бус горимын яриа байгаа байлгүй. Ирц 100 биш юмаа гэхэд 99 хувьд хүрнэ гэдэгт найдаж байна шүү...

Class Cake War-1 Pics from OCH

uundaa бичсэн.
CLASS CAKE WAR-1-ийн үеэр авсан гайхалтай зурагнууд байна. Бүх зурагнууд дээр нь дарж томруулж үзээд, сэтгэгдлээ бичээрэй...






all photos by OCH

Алгебрын даалгавар...

uundaa бичсэн.
Маргааш дэвтэр хураана гэсэн чинь л Мигаагаас авахуулаад Төөгөө гээд бүгдээрээ л сандраад даалгавар тавиад өг гээд байхын. Админых нь ном жаахан заваан, дээр нь бөөн юм бичцэн байгаа учраас хүлцэл өчье, гэхдээ лав ойлгогдоноо.


Энэ өдрийн онцлох хүүхэд- Л.Сүхбат

uundaa бичсэн.


Бүтэн нэр: Лхагвадорж Сүхбат
Төрсөн он сар өдөр: 1991.02.05
Төрсөн газар: Монгол
Хоч: 2СҮХ, SS
Хобби: Бүжиглэх, хөгжим сонсох, шүлэг бичих
Сонсдог хөгжим: Хип-хоп

Бага нас:
Сүхбат маань 131dg-ийн хамгийн отгон гишүүн юм. Тэрбээр анх цэцэрлэгээр хүмүүжиж, дараа нь 1998 онд 52–р сургуульд элсэн орж, эрдэм сурах эх үндсээ тавьжээ. Тэр үндэс нь ч сайн байснаас сургууль, ангидаа нэр алдартай болж байсан ч дундаа 32-р сургуульд шилжин суралцан улмаар 6-р ангидаа буцаад 52-р сургуульд элсэн орж суралцах болжээ. Улмаар 2006 онд МГС-тай 1-р сургуульд ирж, богинохон хугацаанд 131dg-ийн жинхэнэ гишүүн болж чаджээ.

131dg-д
Ангийнхан нь түүнийг итгэлтэй, найдвартай, тусч, хөдөлмөрч гэдгээр нь түүнийг хүндэлдэг юм .
2СҮХ маань хэдийгээр богинохон хугацаа ч гэлээ их зүйлийг амжуулчихжээ. Хамгийн том жишээ нь энэ жилийн урлагийн үзлэг юм. Чухамхүү Төөгөө, 2СҮХ 2-ын ухаалаг удирдлагын ачаар бүжгийн хамтлаг шилдэг хамтлаг, сургуулийн аварга, 2СҮХ маань өөрөө шилдэг бүжигчин болсныг бүгд хүлээн зөвшөөрнө. Бүжгийн Next Star клубт харьяалагдаж байсан шилдэг бүжигчин маань өдгөө free agent статустай байгаа тул түүнийг элсүүлэхээр олон ч бүжгийн клубууд санал тавьсаар байна.
Мөн сагсан бөмбөгийн шигшээ багт багтан тоглосон гэж байгаа. Бүр зогсохгүй манай хүн бага анги, дунд ангидаа олон олимпиадаас /математикийн/ медаль хүртэж байсан.
Бас "Миний нутаг" нэртэй шүлгийн ном ч хэвлүүлээд амжсан манай ангийн шилдэг яруу найрагчдын нэг юм аа. /та бүхэндээ номыг нь заавал блогоороо дамжуулж хүргэх болно/


Ойрын үед
SS маань ойрын үед их л завгүй явна. Хичээлдээ мэрийн суухаас гадна бусад цагаар давтлаганд суун, өөр сургуулиудад бүжгийн хичээл заагаад тэр шүү дээ. Бүр анхны цалингаа авсан гэж байгаа, дашрамд дурьдахад баяр хүргэе.
За тэгээд манай хүн стрессээ бүжиглэж тайлан, хэзээд ХИП-ХОПтойгоо гэсээр зөвхөн урагшаа явж байна.

Shayne Ward- Breathless

uundaa бичсэн.

Энэ Английн өсөж байгаа залуу поп дуучин Shayne Ward-ийн шинэ цомог Breathless байна. Энэ жил Английн хөгжмийн урлагт шинэ үсрэлт, тэсрэлт хийж, бүр алдарт WEMBLEY-д ч тоглоод амжсан гэж байгаа. Английн шилдэг цомгийн жагсаалт, Billboard-д нэлээн өндөр амжилт гаргана гэж үзэж байгаа юм байна. Юу ч гэсэн сонсоод үзье, татаад байгаарай...
1. No U Hang Up
2. Breathless
3. If That’s OK With You
4. Damaged
5. Some Tears Never Dry
6. Until You
7. Stand By Your Side
8. Melt The Snow
9. Tangled Up
10. Just Be Good To Me
11. U Got Me So
12. You Make Me Wish
13. Tell Him
ТАТАх

Манайхны тарьсан бас нэг хэрэг....

uundaa бичсэн.
За тэр яахав, цаана чинь өнөөдөр химийн сонгонд сууж байсан хэдэн гарууд туршилт хийнэ гэж нээрээ алаад хаяжээ. Анхны туршилт байснаас ч тэрүү, аль эсвэл санаатай хорлон сүйтгэх ажиллагаа хийе гэсэндээ ч тэр үү Ёндоо, БЕК 2 маань болох болохгүй юман дээр болох болохгүй юм хийгээд химийн кабинетийг химийн хорт бодисонд хордуулаад авч гэж. Бүх хүүхдүүдийг угаартуулж, ангиа сүүлд нь өөрсдөө цэвэрлэсэн гэнэ. Тэгээд дуусаагүй ээ, 4 давхрын өрөөнд саваа цэвэрлэх гэж ус дээрээс нь хийж дэлбэлээд, 00 будаа гэж. Гэхдээ цэвэрлэсэн л дээ, БЕК*ийн маань толгойны манараа гарсан болов уу, яагаа бол???


Энэ өдрийн зураг...

uundaa бичсэн.

Бажгаа vs Яруу хэн нь ялж байна даа???

Хурдан эдгээрэй, Тэмка....

uundaa бичсэн.

Манай ангийн Тэмүгэ маань цаана чинь салхин цэцэгтчихээд бүр болохоо байж байна гэнэ. Хамаг биен дээгүүрээ хөх өнгөтэй юм түрхчихээд л гэртээ, рс-ийхээ өмнө суучихаад, блог дээрээ сэтгэгдлээ үлдээсэн шигээ л сууж байна гэнэ. Яахав, хүн бүр л тусах ёстой юм чинь сэтгэлээ чанга барьж, гамаа сайн хийгээд, хурдан эдгээд ангийнхан дээрээ ирээрэй. Бид үргэлж хамтдаа, сэтгэл зүрхэндээ ч...

Өдрийн хоол ба өрөөтэй боллоо гэж...

uundaa бичсэн.
Өдрийн хоолонд л ихэнх нь хамгийн дуртай. Учир нь 1,2-р хоол өгдөг болохоор тэр шүү дээ. 1-р хоол нь ямар хоол байсныг санахгүй байгааг бодоход тийм ч амттай, бас сэтгэлд үлдэхээр байгаагүй л юм шиг байна. Гэхдээ борщ байсан шиг. Лав л талх маань л хамгийн түрүүнд дууссан. 2-р хоол нь гоймонтой хуурга байсан. Бүр илүү таваг хуурга ирээд тэрийгээ идэх хүн байхгүй болтол цадсаан гэж. Бас сүүтэй цай ч нэлээн эрэлт хэрэгцээтэй байсан. Ер нь бодоод байхад бид Сэлбэ амралтын хоолонд дасч эхэлж байх шиг ээ???
Амралтанд амарч байсан эцэж цуцашгүй бүжиглэгч хэдэн өвөө нар маань нэг юм гэр лүүгээ харьжээ. Тиймдээ ч 3 өрөө суларч, хөөрхий муу семинарын өрөө маань хоосроод л үлдэв. Бүр сүүлдээ ор илүүдэж, зарим нь 2,3-уулахнаа бүтэн өрөөг эзэгнээд авлаа гэж.

Санал асуулгын дүн гарлаа

uundaa бичсэн.

3 дахь санал асуулга маань тун өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Нийт 75 санал өгөгдсөн нь өмнөх санал асуулгуудаас бараг 2 дахин их болж байна. Дүнгээ нэгтгэн үзье.

1. Х.Галбадрах- 25 санал- 33%
2. М.Өлзийхутаг- 24 санал- 32%
3. Б.Пүрэвдаш- 18 санал- 24%
4. Б.Золжаргал- 8 санал- 10%
Ингээд Галаадаа баяр хүргэе. Маргааш жинхэнээсээ шагналаа гардуулнаа.

Д. Пүрэвдорж. Тусгаар тогтнол

2007-11-26 uundaa бичсэн.

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дєрвєн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мєнгєн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хєєргєний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ширмэн тємєр дєрєєний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мєнгєн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хєллєн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хєвєн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ихэр улаан галын цац бадман дєлєн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есєн голын цан хєєрєх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мєнгєн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хєл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хєрсєнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго єлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мєнхєрсєн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мєрєн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны єргєєний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чєлєєний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай єлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой єлгийт нялхсын єєжин дээр
Ардын журамт цэргийн єргєж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд єгсєн єрлєг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн єв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны єртєєнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерєєл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Єглєє бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Євгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Єргєн цээж чєлєєтэй амьсгалж яваа газар дээр
Єєрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг тєрийнхєє ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Цэргийн музейд....

uundaa бичсэн.
Нэлээн хэдэн жилийн хэдэн гарууд бас Цэргийн музей үзэж байхдаа саваагүйтэж, далчигнаж байгаа зурагнууд, аль нь гоё байна, сэтгэгдлээ үлдээгээрэй...