Даалгавар-2

2007-09-18 uundaa бичсэн.

"Хувьсгалын анхны дуунууд"
Орчин үеийн Монголын уран зохиолын дээж бүтээл нь Ардын хувьсгалын ялалттай хамт төрсөн хувьсгалын дуунууд юм. Эдгээр дуу нь харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх, феодал ангийн дарлал ноёрхлыг устгах, ардчилсан байгуулалтын гүнзгийрэлтийг тусгах, эдгээр их тэмцэл өөрчлөлтийг ард түмэндээ ухуулан сэнхрүүлэх нэгдмэл шинжтэй байлаа.
"Шивээ Хиагт" Дууны тухай
Энэ дууг зөвхөн уран зохиолын анхны бүтээл төдийгүй ерөөс Орчин үеийн монголын шинэ урлаг-уран сайхны дээж бүтээл гэж манай улсын соёлын түүхэнд үнэлсэн байна. Тийм ч учраас 1971 онд уг дууны зохиосны 50 илийн ойг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэсэн юм. Энэ дууг Хиагт хотыг гамингаас чөлөөлсөн даруй тэнд гарсан түймрийг унтраах ард түмний амгаланг сахиулахаар хоцорсон Дамдинсүрэн даргатай буучийн сумангийн цэргүүд 1921 оны 3 сарын 18-нд зохиосон байна. Дууг хуурч Гавар урьд өмнө нь хэд хэдэн дуу зохиосон Гомбожав, мөн Чимэддорж, Бямба, Наваанжав нарын зэрэг партикзан идэвхийлэн мөр бадаг нэмэрлэсээр зохиожээ.
Хиагт хотыг гамингаас чөлөөлсөн нь Ардын хувьсгалын анхны ялалтад оролцсон хүмүүсийн сэтгэл санааг ихээхэн догдлуулж, баяр бахдлыг төрүүлсэн байна.Иймээс дээрх сумангийн цэргүүд анхны ялалтаа бахархан ялалтад хүргэсэн ширүүн тулалдаанд зориг баатарлагийг үзүүлсэн партизан нөхдөө тэдний эзэмшиж яваа зэвсэг, Оросы нард түмний үзүүлсэн халуун тусламж, “калашийн сум”, ард түмнээ хувьсгалд удирдан жолоодсон намынхаа зорилгыг энэ дуунд уран яруу тод томруун дүрсэлсэн байна.
3-р бадагтаа монгол оронд шинэ амьдрал, шинэ үе эхэлснийг яруу тод тунхаглаж ардын хувьсгалыг төгс ялалтад хүргэхийг ард түмэндээ уриалсан юм.
Энэ дууны 4-р бадагт суут удирдагч Д. Сүхбаатарын дүрийг гаргасан байдаг бөгөөд зарим хэсэгтээ ардын журамт цэргийн зэвсэг тулалдааныг реалист бодитой дүрсэлсэн онцлогтой. Уг дууг 3-р сарын 21-нд бүх журамт цэргийн жагсаалын өмнө дуулж, улмаар партизан цэргийн сүлд дуу болгон зарласан нь бүх орон даяар цуурайтан тархсан түүхтэй ажээ.


Жич: Энд номон дээр байгаа зарим зүйлсийг товчилсон. Гэхдээ утгын хувьд алдаагүй.

1 сэтгэгдэл:

Anonymous said... ( 18/9/07 21:02 )

bayrlasan shuu

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...