Даалгавар-1

2007-09-18 uundaa бичсэн.
Бавуугийн Лхагвасүрэн
Монгол улсын төрийн шагналт /1990/, соёлын гавъяат зүтгэлтэн /1999/ жүжиг, киноны зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн орчин үеийн монголын утга уянгын яруу найргийн дунд үеийн нэрт төлөөлөгч, АНУ-ын Аризона мужийн Бэнсон хотын их сургуулийн хүндэт доктор /Соёл Урлагийн салбар/-оор сонгогдсон дэлхийд нэр алдар нь гарч улсаа өргөж яваа хүний нэг билээ. Тэрбээр 1944 онд одоогийн Төв аймгийн Өнжүүл сумын нутаг Баясгалан уулын өвөрт Баянбулагийн дэнж гэдэг газар малчин гэрт төржээ. Найман настай сургуульд орж 1958 онд Лүн сумын Бүрэн дунд сургуулт, улмаар Улаанбаатар хотноо Худалдааны техникумыг /1958-1961/ төгссөн байна. Дараа нь 1961 онд Хүүхэлдэйн театрт орж ажил амьдралын зам мөн уран бүтээлийн замаа эхэлсэн бөгөөд анх “Цурхай загасны тушаалаар” хүүхэлдэйн /Оросын/ жүжигт генералын дүрд тоглож улмаар хүүхэлдэй хийх, зураг зурах болсон ба энэ үедээ 1961-1963 онд УРлагийн ажилтны оройн сургуулийг төгссөн байна. Түүний ажил, намтрын энэ үед урлагтай ойртон танилцах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, урлагийн амт сонирхол татагдан орж, өөрөө бие даан уран бүтээл оролдох эхлэл нь болсноор тэмдэглэлтэй юм. 1968 оноос МЗЭ-ийн “Уран зохиол-Урлаг” сонинд зураач, үлгэрийн танхимд жүжигчнээр ажиллан зохиолч нөхдийн номд чимэг зураг хийх, өөрийн бүтээлээ анхлан тоглуулах болсон /Наран тэнгэр Ленин багш г.м/ бөгөөд 1974 оноос Орос улсад киноны дээд сургуульд суралцсан байна. Эх орондоо эргэж ирсний дараа Соёлын Ордон, хамтлаг, урлаг уран зохиолын байгууллагуудад ажиллан, уран бүтээлээ тууштай хөөж, ихийг бүтээхэд хүчээ дайчлан, авъяас билгээ сорьсон байна. Тэрээр 1990 онд хуралдсан МЗЭ-ийн ээлжит бус их хурлаас Зохиолчдын хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, улмаар уран бүтээл эрхэлсэн даргаар ажиллажээ. Б.Лхагвасүрэн Монгол Улсын Ардын Их хурлын гишүүнээр /1992 оноос/ ажиллаж байсан ба одоо Хүүхэлдэйн театрын даргын албыг нэр төртэй хашиж байнаа.


Жич: Номон дээр байгаа эх нь бүрэн хэмжээгээрээ байгаа.

3 сэтгэгдэл:

Bilguun said... ( 18/9/07 15:58 )

Bayarlalaa...

Anonymous said... ( 18/9/07 20:56 )

sain bna shuu. Bayarlalaa

Anonymous said... ( 23/9/07 22:47 )

say l bichij duuslaa yooy 1 tsag 30 n minut bichlee shd

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...