...Төрсөн өдрийн мэнд хүргэe...

2009-07-31 Zoog!! бичсэн.

Өнөөдрийн энэхүү билэгт сайн өдөр ангийн анд, өөрийн нэрээ олимпиадын тавцанд олон удаа аварга хэмээн дуудуулж байсан Мөнх-Очирын маань 19 дэх төрсөн өдөр тохиож байна... Тэрээр ангийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон блогийг маань санаачлагчдын нэг төдийгүй ангийн төлөө өөрийн амь биeээ үл хайхран зүтгэж байсан билээ... Түүнд ангийн хамт олны өмнөөс төрсөн өдрийн мэндийг хүргээд 19 дэх жилдээ пс хашрааж буйд нь баяр хүргэe!!! [ккк жаахан уран сайхны хэтрүүлэг оруулчлаа]

Энэ зөв үү

2009-07-30 Үлмэдэх бичсэн.

Монголын өнөөгийн аьдрал үнэхээр хэцүү. Тэр дундаа эмэгтэйчүүдэд маань , тэд л өнөө цагт өрх гэрээ авч явж байна шүү дээ. Уул нь гэр бүл гэсэн нэртэй. Эхнэр, нөхөр ,хүүхэд . Гэсэн хэдий ч нийтлэг тогтолцоонд эхнэр нь ажиллаж нөхөр нь архидаж хүүхэд нь мөнгө шаналгана. Эхнэр хүн дэндүү их ачааг өөр дээрээ хүлээж авчээ.Аргагүй тэд нөхөрөө хаяхаас өөр аргагүй болно.Уул нь тэд хүүхэн дагаж яваагүй зүгээр л архинд толгойгоо мэдүүлцэн хүмүүс.\20-р зууныхан\

Өнөөгийн дунд эргэм насныхан, Одоо цагт алдаж эндэж яваа эрчүүд бүгд л ардчилалын үед зоримог алхам хийж чадаагүй дүлэгнэж явсан хүмүүс ,бараанд явж шатсан хүмүүс байх шиг байна. Аав шигээ хүмүүсийг шүүж ярих нь зүйд нийцэхгүй ч тэд үнэхээр том алдаж байна шүү дээ. Тэд ердөө л нисдэг нь нисдэгээрээ мөлхдөг нь мөлхдөгөөрөө гэдгийг л мартсан хүмүүс. Нийгмийн маань нэлээдгүй хэсгийг өрх толгойлсон эхчүүд эзэлдэг энэ мөн л эрчүүдээс болж байна энэ зөв үү.

Эрчүүд ээ бид удам судраа хамгаалахгүй л бол тэр эмэгтэйчүүд чинь харь орны хүүхэд тээгээд энэ бидний улс маань эрлийз хурлийзын орон болох нь байна шүү.Хөдөө орон нутагт нь эмэгтэй хүн ховордож ,хотоор дүүрэн өрх толгойлсон эмэгтэйчүүүд энэ зөв үү.

Эрчүүд ээ ямар нэг юм хийх л хэрэгтэй байна. Ялангуяа оюутнуудад хэлэхэд ухаантай байцгаая л гэмээр байна. Энэ оюутнуудад чинь хийх юм үнэндээ байдаггүй юм байна лэ. Тээл нэг газар ороод л пиво шимээд суучихна \ ганц 2 биллиард цохиул цохино\ Эсвэл нэг хэсэг нь тэр чигээрээ компьютер тоглоом тоглоно шүү дээ.Дотроо бол тэд өөр өөрсдийнхөөрөөл сэтгэлийн таашаал авч буй. Аа мартах шахлаа хэдэн хүүхэд нь номийн санд сууна. \Гэхдээ хичээл хийх гэж сууж байна уу охин харж сууж байна уу бас л тоотой хэдэн банди\. Ихэнх л архичин болсон улсууд анх оюутан болоод л гашуун ус ууж үзсэн байдаг.Аргагүй юм байна лээ . энэ зөв үү

Учир нь улсын төсвийн орлогод 30 гаруй тэрбум төгрөгийг архины онцгой албан татвараас бүрдүүлдэг аж. Хэрвээ ийм юм бол архичид их байх тусмаа л улсад их татвар орж ирнэ гэсэн үг. Ингээд бодоход энэ архичид чинь улсаа хөгжүүлэх гээд л уугаад байгаан байна. Тэр уухдаа хэлдэг үг нь хүртэл үнэн л юм \ Монгол улсын төлөө, Эрүүл энхийн төлөө , өчнөөн олон юмны л төлөө\ Ердөөсөө л бусдын сайн сайхны төлөө л ууж буй мэт. Цаагуураа бол улс хэдий чинээ хөгжинө төдий чинээ л иргэд сайн явах ёстой ч юм шиг. Энэ зөв үү

Төр засаг ч иргэд ч тэр цөм л архичидыг хурдхан шиг үхээд өгөөсөй л гэж байгаа юм шиг эрүүлжүүлэх шорон хоёроо л ихэсгэнэ үү гэхээс элдэв янзын архины эсрэг хууль гаргахгүй юм.Нөгөө эрүүлжүүлэх гэдэг нь одоо бол зүгээр бизнес болчихсон цагдаа нарын дунд хамгийн эрэлттэй нь замын цагдаа эрүүлжүүлэхийнхэн. Монгол эр хүн архи уухаа больсон цагт л эд нар орлогогүй болно.Тэгэхээр эд нар насаараа л хоолтой гэсэн үг .Монголын архичдыг монголын цаг агаар, метильтэй архи 2 л хороож байх шиг байна .Даан ч тэд нар бүр мөсөн дуусахгүй аль нэг газар эрүүл энхийн төлөө гээд л ууж суугаа залгамж халаага бэлтгэцэн л байдаг . Энэ хэзээ ч дуусахгүй эргүүлэг болчихоод байна. Энэ зөв үү

Эцэст нь гэж хэлэхэд тэр монгол хүнд зохихгүй байгаа сархадыг дэлгүүрт зарахаа боличуул яадын. Харин эмийн санд жорын дагуу нормоор борлуулдаг болчуул амар юм шиг. Яахав дэ төсөвөө өөр зүйлээс л бүрдүүлнэ биз . Монгол чинь өчнөөн л баялагтай улс ш дээ. Пиво бол өөр зүйл . Архи үйлдвэрлэгч компаниуд архиныхаа ихэнх хэсгийг нь гадаадад нийлүүлээд л монголдоо пивоо илүү чанартай сайн үйлдвэрлэх хэрэгтэй. Гадаадаас орж ирэх архи пиво бүгдийг нь зогсоож үзвэл. Магадгүй энэ улс илүү хөгжиж эхнэртээ гологдоод буй залуучууд багасч өрх толгойлсон эмэгтэйчүүд ч багасна . Ингэснээр ерөнхийдөө ядуурал бага боловч багасах юм шиг санагдах юм. Монголын төлөө хэн сэтгэх ёстой билээ . Бид шүү дээ .Энэ зөв үү

Энэ завхарлыг 20-р зууны алдаа гэж орхиод 21-р зууны бид шинэ үеийнхэн засах хэрэгтэй байна. Хүн огт уухгүй байна гэж байхгүй тохируулах л хэрэгтэй.

Аа тийм эрхэм Ерөнхийлөгчид өө хэлэхэд таныг ер нь сонгосон нь зөв үү . Зөв сонголт байж чадах уу

Алдарт “100 өдөр”

2009-07-26 Bilguun бичсэн.


АНУ-ын түүхэнд тодоор бичигдэн үлдсэн “Эхний 100 өдөр” гэх түүхийн эзэн бол АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвелт билээ.

Ерөнхийлөгч Русвелтын хүмүүсд итгэл найдвар өгсөн “ЭХНИЙ 100 ӨДӨР”
1933 оны 3 дугаар сард шинэ ерөнхийлөгчийн хүндэтгэлийн арга хэмжээн дээр Франклин Рузвелтын хэлсэн үг мянга мянган Америкчуудад итгэл найдвар өгсөн юм. Шинэ ерөнхийлөгч эдийн засгийн хямрал, АГУУ УНАЛТ /Great Depression/-тай дайн зарлах амлалт өгсөн.Рузвелт өөрийнхөө амлалтыг биелүүлж чадсан. Түүний засгийн газар хүндэтгэлийн арга хэмжээ дуусахаас өмнө ажилдаа орсон байв. Рузвелт болон түүний эхнэр Элеонора уламжлалт хүндэтгэлийн парадад оролцож байх тэр үед туслахууд нь ажлаа хэдийн эхэлсэн байлаа. Вашингтоны засгийн газрын оффисын барилгын гэрэл тэр шөнө асаалттай хонов. Зөвхөн хүндэтгэлийн өдрийн орой ч биш, дараагийн шөнө мөн түүний дараагийн шөнө асаалттай хонож байлаа. Улс орон хямралд байв. Хийх ч ажил тэнд их байсан.Ерөнхийлөгч Рузвелтын удирдсан засгийн газрын ажлын эхний 3 сар сэтгэл хөдөлгөсөн хором мөчөөр дүүрэн байсан билээ. Ерөнхийлөгч Рузвелт Конгресыг удирдаж, өмнөх ерөнхийлөгчид бүтэн сонгуульт хугацаандаа батлаж байгаагүй тийм их, чухал хууль тогтоомжийг энэ богинохон хугацаанд батлаж, хэрэгжүүлж чадсан. Энэхүү 3 сар өнөөдөр бид бүхний дунд “100 ӨДӨР” хэмээн хоногшин үлдсэн болно.

3 дугаар сарын 5, хагас сайн хүндэтгэлийн арга хэмжээний дараагийн өдөр байсан.Рузвелт Конгресд ирэх пүрэв гарагт онцгой хурал хуралдаж эхлэх тухай хэлсэн. Мөн тэрээр эдийн засаг сайжрах хүртэл үндэсний бүх банкуудын үйл ажиллагааг зогсоох тухай захирамж гаргав. Рүүсвелт түүнчлэн алтны экспортыг хориглосон. Рузвелтын шаардлагын дагуу Конгресс пүрэв гарагт хуралдав. Бүх юм Рузвелтын хүссэний дагуу батлагдсан. Рузвелтын банкны талаар гаргасан хүчирхэг хуулийг найман цагаас ч бага хугацааны дотор Сенат болон Хаус хоёул сайшаав. Рузвелт хуулийн төсөл болон хуулинд нэг өдөр, нэг зэрэг гарын үсэг зурав.

Дараагийн өдөр буюу баасан гарагт Рузвелт Конгресд засгийн газрын зардлыг багасгах хүсэлт тавьсан. Конгресс дахиад л Рузвелтын хүсэлтийг нэн даруй зөвшөөрөв.

2 шөний дараа Рузвелт радиогоор дамжуулан нийт ард иргэддээ хандан үг хэлсэн. Түүний дулаахан бөгөөд хүчирхэг дуу хоолой сая сая өрх айлаар түгэв. Тэрээр банк болон улс төрийн лидерүүддээ дахин нэг итгэж болох юм байна гэдэг итгэл найдварыг сонсогчиддоо өгсөн юм. Даваа гарагт Рузвелт Конгресоос архи, вино, шар айрагыг хууль ёсны болгох хууль батлах тухай шаардав. Конгресс дахиад л зөвшөөрөв. Рузвелт тэдгээр хэцүү бөгөөд чухал хуулиудыг баталсан амжилт нь улс орныг гайхшруулж байсан. Ерөнхийлөгч тулаанаас тулаанд тэмцэж, ялж байгааг улс орон, ард түмэн тов тодорхой харж байв.

Вашингтон ажил хэрэг, идэвх зүтгэлээр дүүрсэн байсан. Уур амьсгал яг л цахилгаантай ширүүн бороо шиг амьд, эрч хүчээр дүүрсэн байв. Хүмүүс эх орны өнцөг булан бүрээс засгийн газрын санааг дэмжих, туслалцаа үзүүлэхээр нийслэлрүү яаран ирцгээж байв.

Мянга мянгаар ирсэн банкирууд зохистой хуулийн үр ашгийг амсаж эхлэв. Салбар бүрийн мэргэжилтэн, шинжээчид эдийн засгийг аврах шинэ санааг санал болгож байв. Британи, Франц, Бразил, Чили, Хятадаас болон бусад олон орноос суугаа элчин сайдууд эдийн засаг болон дипломат асуудлаар Русвелттэй ярилцаж эхлэв. Ардчилсан намын гишүүд шинэ засгийн газарт мянга мянгаар ирж ажлын байр хайж эхэлсэн.

Вашингтонд чухам юу болоод байгааг америкчууд тов тодорхой харж байсан. Харж буй зүйлдээ ч тэд сэтгэл хангалуун байв. Тэд үйл явдал, бодит дэвшлийн төлөө саналаа өгсөн нь энэ байсан юм.

Шинэ засгийн газрын үйл ажиллагааны нэг чухал хэсэг нь хөдөө аж ахуйн салбар байсан юм. Энэ салбар эдийн засгийн уналтын үед бусад салбаруудаас хамгийн их гэмтэж, хямрал амассан байсан. Америк фермерийн жилийн дундаж орлого гурван жилийн хугацаанд 162 доллараас 48 доллар хүртэл буурсан байв. Бүтээгдэхүүний үнэ 55 хувиар буурсан, дундаж фермерийн худалдан авах чадвар 2 дахин, түүнээс ч илүү хувиар буурсан байв. Олон фермерүүд багаж хэрэгсэл болон үр тариандаа зарцуулах хангалттай мөнгө, хуримтлал үүсгэж чадахгүй байсан. Фермерүүдэд тулгарсан бэрхшээл, түүний гол шалтгаан нь тэд дэндүү ихийг үйлдвэрлэж байсанд байсан. Тэнд маш их үр тариа, мах, хөвөн даавуу байв. Үр дүнд нь үнэ маш их буурсан байсан. Энэхүү аюулын буруутан нь фермерүүд өөрсдөө байсан юм.

Русвелт үйлдвэрлэлийг бууруулах асуудалруу шууд дайран орсон. Түүний засгийн газар үнэ өсгөх, эрэлтийг багасгах зорилгоор үр тариа, холбогдох бүтээгдэхүүн дээр шинэ албан татвар ноогдуулж эхлэв. Засгийн газар хөвөн даавуу тариалдаг зарим фермерүүдэд төлбөр төлж ургацыг нь устгуулсан. Мөн зах зээл дээр байгаа махны хэмжээг багасгах зорилгоор таван сая гахайг худалдан авч устгасан. Энэ нь үнэхээр хачирхалтай үйл явдал байв. Ихэнх хүмүүс хангалттай идэж чадахгүй байсан тэр үед хоол хүнсийг яагаад устгаж байгааг зарим америкчууд сайн ойлгохгүй буруушааж байсан. Гэхдээ ихэнх мэргэжилтэнгүүд энэ нь нийлүүлэлтийг хязгаарлах, үнийг өсгөж фермерүүдийг аврах ганц арга гэдэгтэй санал нэгдэж байсан юм.

Төлөвлөгөө хэрэгжиж үр дүнгээ өгөв. Үйлдвэрлэл хурдацтай буурав. 1933, 1944 оны халуун цаг уур, муу ургац хураалт үр тариаг урьд өмнө байгаагүй хэмжээгээр бууруулсан. Энэ бүхний дүнд үнэ өсөж эхэлсэн. 4 жилийн хугацаанд фермерүүдийн орлого 50 хувиар өссөн.

Түүнчлэн засгийн газар аж үйлдвэрийн салбарын бууралтын асуудалруу дайран оров. Русвелт ерөнхийлөгчийн хүндэтгэлийн арга хэмжээ болсон яг төр мөчид америкийн аж үйлдвэр 4 жилийн өмнө үйлдвэрлэж байсан хэмжээний хагасаас ч бага хувийг үйлдвэрлэж байсан. Бизнес эрэхлэгчид зардлаа бууруулах /бага цалин өгөх, ажилчдын тоогоо цөөрүүлэх/ хариу үйлдэл хийж байв. Энэ нь худалдан авах чадвар бүхий хүмүүсийн тоог л цөөрүүлж байсан. Иймээс үйлдвэрлэл урьд хожид байгаагүйгээр унаж байв.

Засгийн газар “Үндэсний сэргэлтийн удирдлага”-ыг бий болгож, компаниудад хамтран ажиллаж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн. Бизнес эрхлэгчид тодорхой хууль, дүрэм дагаж мөрдөх болов. Тэд цалин нэмэгдүүлэх, хүүхдийн хөдөлмөрийг зогсоох талаар зөвшөөрөв. Тэд ажлын байрны орчинг сайжруулах, үйлдэврчний эвлэлтэй хамтран ажиллах тухай бас зөвшилцөж чадсан.

Тийм байсан ч Русвелт ажилгүй хүмүүсийг ажлын байраар хангах “Нийтийн ажил эрхлэлтийн удирдлага”-ыг бий болгов. Засгийн газар далан хаалт, гүүр, усан хангамжийн систем барьж байгуулах болон бусад томоохон төслүүд дээр хүмүүсийг ажиллуулж эхлэв.

Мөнгөний бодлого дээр Русвелт болон Конгрес долларын ханш дахин хэзээ ч алтны үнэтэй уягдахгүй тухай шийдвэр гаргасан. Тэд олон америкчуудад шинээр мөнгө зээлэх, орон гэрээ сайжруулахад туслах гэрийн эзэмшлийн бичгийг баталсан. Америкчуудын банкинд байршуулсан мөнгөний аюулгүй байдлыг баталгаажуулсан банкны даатгалын бичиг нь ард түмний банкинд итгэх итгэлийг маш ихээр нэмэгдүүлсэн.

Конгрес болон Русвелт залуучуудыг хөдөө орон нутагт ажиллуулах, байгалийн нөөцийг хамгаалах хөтөлбөрийг бий болгосон. Эдгээр залуучууд мод тарих, цэцэрлэгт хүрээлэн паркыг сайжруулах, байгалийн усан хангамжийг хамгаалах ажлыг хийж байсан. Мөн фермерүүдтэй хамтран ажиллаж, ургац хураалт болон фермер эрхлэлтийг сайжруулах, салхи борооноос хөрсийг хамгаалах ажлыг хийж байсан.

Русвелтын хамгийн сайн бүтээмжтэй төсөл нь улсын зүүн өмнөд хэсэгт байрших, Tennessee мужын эргэн тойрны бүс нутгийг сайжруулах төлөвлөгөө байсан юм. Tennessee голын сав газар, хөндий маш их ядуу тарчиг байсан. Ой мод багатай, үер их тохиолддог мөн дээр нь орлого бага байв. Цөөхөн фермерүүд цахилгааны эх үүсвэртэй байсан. Русвелт болон Конгрес эдгээр бүх асуудалруу нэг төслөөр дайрахаар шийдвэрлэсэн. “Tennessee голын хөндийн удирдлага” нэртэй энэхүү төсөл нь далан барьж, голыг цэвэрлэж, ой модыг өргөжүүлж, цахилгаанаар хангасан. Фермерүүдэд туслах тал дээр бүх талын амжилт олсон төдийгүй шинэ амьдрал болон шинэ итгэл, найдварыг бий болгосон юм.

“ЗУУН ӨДӨР”, Русвелтын засгийн газрын ажлын эхний гурван сар нь гайхалтай амжилтаар дүүрэн байсан. New York Times сонины нэг сурвалжлагч ерөнхийлөгч Хувер болон Русвелт 2-ын ялгааг хашин морь унасан хүн болон онгоцоор яваа хүнтэй адилтган харуулсан байдаг. Улс орон дахин хөдөлгөөнд орж эхлэв. Газар сайгүй ажил өрнөж байв.
Сурвалжлагч Frederick Allen нөхцөл байдлыг дараах байдлаар тодорхойлсон байдаг.
“Хуверь болон Русвелтийн хөтөлбөрийн ялгаа асар зөрүүтэй” байсан. Русвелт бол асуудлын талаар ярьж суудаггүй шууд түүнрүү дайран орж, шийдвэрлэж чаддаг удирдагч байсан.

www.bugdeeree.mn сайтаас авав...

Төрсөн Өдрийн Мэнд Андаа..........

2009-07-25 Enkh бичсэн.

За тэгэхээр энэ сайхан билэгт өдөр манай ангийн 131dg-н маань эрхэм гишүүн Ө.Дагвадоржийн маань хорвоод мэндэлсэн өдөр юмсанжээ...
Энэхүү нийтлэлийг бичиж буй би өөрөө төрсөн юм шиг баярлаж байна гэж жигтэйхэн.....кккк
За Тэгээд 19 нас хүрж буйд баяр хүргэхийн ялдамд сайн сайхныг хүсье.


Хөдөөнийхөөн гэж...

2009-07-24 Үлмэдэх бичсэн.
Зарим нэгний бодож байгаачлан хүн нэмэгдэхээр хүндрэл үүсээд байгаа юм биш, ирсэн хүмүүс хотжоогүйд хамаг зовлон өдгөө үүсээд байна.
Баабар ингэж хэлжээ.Би лав санал нийлж байна.

''Хотын агаарыг бохирдуулж байгаа гол хүчин зүйл нь гэр хорооллын 134 мянган айлын зуух, шуудхан хэлэхэд ердийн зуухнаас өөрийг мэддэггүй хөдөөнөөс шилжин ирэгсэд ''
Миний мэдэхгүй мэдэхийг ч хүсэхгүй байгаа төрийн ажилтан хэлсэн байна.

Америкт сургуульд сураад ирсэн нэг залуу телевизээр:
“Гарцан дээр хүн шүргээд зугтаж буй “Эксел”, раллид яваа аятай довтолгож байдаг микроны жолооч нар дандаа хөдөөнөөс ирэгсэд. Хүний микрог шугамтай нь түрээслээд мөнгө хөөж яваа эр чинь хэдхэн хоногийн өмнө Мэнэнгийн талд морин дэл дээр дарцаглаж явахдаа улаан гэрэл асахад зогсдог гэдгийг заалгаагүй шүү дээ. Дээрэм, танхайн хэрэг үйлдэгсэд ихэнхи нь хөдөөнөөс ирээд хөлөө олоогүй залуус. Боловсролгүй юм чинь яаж хууль мэдэх вэ”
гэсэн байхын. Эдгээрийг харахад ер нь хөдөөнийхөнд л бүх буруу байгаа юм шиг болчихын. Гэхдээ бас үгүй л дээ.Зарим нэг жишээ гаргавал дорнодооос ирсэн Дорж зам гарахдаа машинд дайруулчихгүй юмсан гэж гүйхээс ямар ногоон гэрэл цагаан шугам хайгаад явах уу . Бас хөдөө олдсон болгоноо л түлдэг байсан биз\угаасаа ихэнхдээ аргал л олдоно л доо\.Угаасаа л хөдөө морь унадаг байсан тэд уралдаж л давхина уу гэхээс биш хотын зам тээвэр шиг соёлтой хүлцэнгүй байхгүй нь лав.Цусанд нь байгаа давхих хүсэл түрэмгий зан хотын энэ осолуудыг бий болгож байгаатай санал нийлж байна. Дорнодод хэдэн гэрлэн дохио байгаа билээ дэ. Тэд нарын хөдөө төрсөний буруу биш байлтай харин тэр хөдөөг хөгжүүлж чадаагүй төр засгийн л буруу.

Улаанбаатар хотод хүмүүс нь ихдээд байна дэндүү их байна л гээд байх юм. Ер нь бол манайхан үнэндээ дэндүү даварч байна цаана чинь алгынхан чинээ газарт олон мянган хүн амьдраад л байна.

  • 4,704.4 км² Улаанбаатар 1,044,500 хүн ам

  • 243.65 km2 Куала Лампур \ Kuala Lumpur\ 1,809,699 хүн ам

Энэ 2т ч бас л хол зөрүү бий шүү. Манайх цөөн хүн амтай шиг орон хотод төвлөрөөд буй энэ их ажиллах хүчийг ашиглах л хэрэгтэй.Гаднаас ирэх ажиллах хүч тэр дундаа хятадуудыг гаргах л хэрэгтэй байна, Хотоор дүүрэн байгаа ажилгүй залуучуудыг сургаад ажиллуулах хэрэгтэй. . Манайхан нээх л олуулаа юм шиг хөдөөг хөгжүүлэх хэрэгтэй нтр гээл шаал худлаа яриад байна. Хотод хамаг ажиллах хүч нь байхад яаж хөгжүүлэх гээд байгаан. Хотод ирсэн энэ хүмүүсийг сайн гэгч нь хөгжүүлж л өгөх хэрэгтэй ядаж л иргэншсэн хүн болгох хэрэгтэй.

Хүссэн хүсээгүй хөдөөнөөс жил болгон л хэдэн мянган оюутнууд хотод ирцгээх л болно.Тэд нар хотод ирээд үзэж хараагүй бүх юм аа л үзэцгээх болно шүү дээ.Тэрнээс биш тэд нар иргэншиж соёлжих биш .Уяанаасаа алдуурсан нохой шиг.\ муухай хэлчлээ\.Эрэгтэйчүүд нь шоудаж өгнө шүү дээ нутагтаа бол аль нэг уулынхаа энгэр бэлд нь юму даваан дэр гараад л найрладаг байсан биз \ Учир нь ганц хоёр байдаг бааранда орчуул аягүй л бол аав ээжтэйгээ таарна шүү дээ хэхэ \, энд бол тэд нар ирээд хотоор дүүрэн байх Bar гэсэн тодотголтой газруудлуу орж үзээгүй юм аа үзэж, хийх хийхгүй юмыг чинь л хийнэ шүү дээ. Охидууд нь ч яахав тэгж явах нь гайгүй байх харин зах барааны дэлгүүр гэсэн тодотголтой газруудлуу орж бараг л хотын хүүхэн болонгоо алдана ш дээ. Нөгөө наймаачид нь борлогдож өгдөггүй эрээний хэдэн хогоо харваас андашгүй хөдөөний маань хэдэд л шахаж гарна шүү дээ. Тэгээд аминдаа гангарсан хотын хөдөөнийхөн хотоор нэг тэнэж өгнө шүү дээ. Гэхдээ бүгд бишээ . Ингэж явахдаа тэд хэдийд иргэншиж чадах билээ дэ. Найз нөхөд нэг ангийнхан нь ч гэсэн шууд л энэ тэр гээд хэлж чадахгүй шүү дэ . Тиймээс энд зохицуулалт л хэрэгтэй байна .

Эд нараас харахад бидний тээр шаадаг хөдөөнийхөнийг хотод суурьших тал дээр нь төрийн зохицуулалт л хэрэгтэй байна . Саяхан болж өнгөрсөн бороо ч энийг яаралтай шийдэхийг харуулж өглөө. Тэр үерт өртөөд буй ихэнх хүмүүс нь мөн л хөдөөнийхөн байсан.Тэд нарт сайн гэгч нь сургалт л хэрэгтэй байна. Тэд нар хаана буувал үер усны аюул учир ч болохыг мэдэхгүй шүү дэ. Угаас аль нэг хамаатанаа л бараадаж бууна. эхэлж ирж байгаад нь л заагаад өгчүүл бусад нь дагаад л сурчина даа. Тэдний мэдэхгүй бүхнийг хотод суурьшиулж байгаан бол зөвлөж өгөх л хэрэгтэй дээ.

Happy Birthday, Ulzii!

uundaa бичсэн.
Өнөөдөр буюу 7-р сарын 24-ны өдөр манай ангийн Өлзийгийн энэ хорвоод мэндэлсний 19 жилийн ой тохиож байна. Ангийн төдийгүй сургуулийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг, ширээний теннисны алдарт тамирчин, сагсан бөмбөгийн ангийн урдаа барих төвийн тоглогч, сумо, үндэсний бөхийн ангийн дархан аварга гээд түүний зөвхөн спортын цолыг нь магтан дуулаад баршгүй нь. Ангийн хамгийн хөгжилтэй залуу Өлзийдөө 19 насны төрсөн өдрийн гал халуун мэндийг хамгийн сайн сайхныг хүссэн ерөөлтэй дэвшүүлж байна. Сайхан баярлаарай...