We are back!!!

2008-06-10 uundaa бичсэн.
Удтал уулзаагүй ангийнхан минь сайн сууж байна уу? Конкурсны халуун, нарны халуун, хөлбөмбөгийн халуун энээ тэрээ гээд баахан завгүй байж байж блогдоо одоо л ирж байна. Элсэлтийн шалгалтаа манайхан сайн ч бай, муу ч бай яадаг ч байсан давж одоо оноогоо хүлээж байгаа энэ цаг мөчид блог маань амь орж байгааг зарлан тунхаглаж байгаад баяртай байна. Төлөвлөгөөний дагуу 6-р сараас эхлэн 131dg-ийн тодотголтой бүх хүүхдүүд блог дээр нийтлэл бичдэг болох цаг ойртсоор байна. За тэгээд сэтгэгдэл энээ тэрээгээ үлдээгээрэй. Удахгүй шинэ бүхнийг блогоос...

Ном Ном Ном... WTF?

2008-06-05 Happy Feet бичсэн.
Hey ангийнхаан өнөөдөр багш дутуу номнуудаа өг гээд нилээн бухимдангуй байдалтай яваж байна лээ.Номын санд номоо тушаасан чинь 51 ном дутаж байна гэнэ үү. Би арай буруу сонсоогүй байгаа. Энэ чинь юу болж байна аа... Хэдэн жил сурчаад номоо ч бүтэн өгөхгүй алга болж байгаан чинь конкурс дууссаны дараа бол...
За яадаг ч байсан номны өртэй нөхдүүд өрөө гүйцээгээрэй!!!


Type the rest of your post here.

Зарлал

2008-06-03 Админ бичсэн.
5-р сарын 28-ы өдөр буюу "гарын үсэг зурсан өдөр" ангид багшийн ширээн дээр хар өнгийн флаш байж байгаад алга болсон байна. Харсан үзсэн хүн Мядагбадамтай холбоо барина уу! Шагналтай!

Attention!!!

uundaa бичсэн.
6 сарын 6-аас 8-нд үргэлжлэн явагдах Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг дуусах хүртэл ангийн блог түр хугацаанд ажиллахгүй болсныг мэдэгдье...
2008-06-02 Админ бичсэн.
Uundaa блогийн ерөнхий админий нэт тасарсан тул та бүхнээс ойрд нийтлэл бичээгүйд болон хичээлийн хуваарь тоолуураа арилгаж чадахгүй байгаадаа хүцэл өчье!!!

Ерөнхий шалгатлын жишиг даалгаврууд

Админ бичсэн.
Жишиг даалгаварууд eec.mn-д тавигдаж дуусчээ. Юутай ч үүнээс илүү хүнд юм ирэх байх. Тиймээс хараад тайвширч болохгүй. Сайн бэлдээрэй. Мөн өнөөдөр эцэг эхийн хурал болж хонхны баярын зардлын тайлан танилцуулж эцэг эхчүүдэд адистат болон ерөнхий шалгалтын шар хуудас өгсөн байна. Манай сургуулийн сурагчид ШУТИС-ын 32хх заалнуудад шалгалтаа өгөх болсон байна лээ.

Жишиг даалгавруудын 2 хувилбартай нь "1 2" гэж байгаа. Эдгээр нь PDF файл учир та энэ файлыг уншиж чадахгүй байвал AcrobatReader 8|20MB прог үүн дээр дараад татаад аваарай.
Математик
Нийгмийн тухай мэдлэг 1 2
Монгол хэл
Орос хэл
Газарзүй 1 2
Англи хэл 1 2
Физик
Биологи
Хими 1 2
Монгол улсын түүх 1 2