БИД ХЭН БОЛЧИХОО ВЭ??? буюу БИД ХАМТДАА

2008-04-05 uundaa бичсэн.
Би ЛМО-ийн нийтлэлийг уншлаа, ихийг эргэцүүллээ, уул нь энэ талаар арай эрт бичих байсан байх, гэхдээ одоо арай оройтоогүй байх гэж найдаж байна... Энэ бүхэн хэзээнээс эхэлсэн би мэдэхгүй, нэг л мэдэхэд эхэлчихсэн байсан, ингэхэд та нар миний яг юуны талаар яриад гээд байгааг мэдэж байна уу???
Тийм ээ, яг зөв... Ийм л "өчүүхэн" асуудлаас болж бүр ангийн хурал хийгээд байх даа яахав дээ... Хаашаа ч харсан нэг л хар энерги, хар утаа, төмөр хөшиг...Бие биенийгээ элдвээр нь дуудаад, муухай муухай харцгаагаад...
Арай ч дээ яаж ч доошоо орсон, өгсөн бэлгийг нь тэр хүн нь хогийн саванд хийхийг зүгээр суугаад харж чадах уу? Аль эсвэл эсрэгээрээ бусдад нь улаан цэцэг, өөрт нь арай өөрийг өгөөд байвал та нар яах байсан бэ??? Ганцаараа шатан дээр уйлаад суух уу, аль эсвэл асуудлыг шийдэх гэж хүчин зүтгэл гаргах уу бүр өөрийгөө өмгөөлөөд маргалдах уу??? Өөр сонголт ч бий л дээ, тэдэнтэй харьцахгүй байхад л болно...
Арай бид ингэж бодоод байгаа юм биш биз дээ?? Зарим нь ч тийм бодолтой байгаа гэдэгт эргэлзэхгүй байна, гэхдээ тэгж болохгүй ээ, яаж та нар төгсөх юм бэ, та нар ирээдүйгээ төсөөлөөд үз дээ....10 жилийнхээ нандин, дурсгалтай дурсамжаа тийм бараан өнгөтэй болгохыг тэгж их хүсээд байна гэж үү?? БИД ТИЙМ МУНХАГ ХҮМҮҮС БАЙСАН ЮМ ГЭЖ ҮҮ??? Бид 10,20 жилийн дараа ямар хүмүүс яаж уулзахаа ярилцдаг байлаа, гэтэл одоо хонхны баяраа яаж хийх вэ гэдэг дээр толгой өвдөх болчих гээд байх юм...
Алдаа гарч, гаргаж болно... Энэ үгийг битгий өөр дээрээ шууд тусгаад авчихаарай, би аль алинд нь хэлж байна... Одооноос эхлээд, өнөөдрөөс эхлээд хэн нь хэнийгээ матсан нь, хэн нь хэндээ ягаан цэцэг өгсөн нь, хэн нь яаж нэгнийгээ доошоо хийсэн нь хамаагүй, зүгээр л хая л даа, хаяж чадахгүй бол март.. Битгий дурс, үүнтэй холбоотой бүхнийгээ ой ухаанаасаа, хард дискнээсээ арчиж, shift+delete хийцгээе тэгэх үү??? Миний энэ нийтлэлийг бичиж байгаа зорилго нь ч энэ...
Бие биенийгээ хүндлэх нь, бие биенийгээ уучлах нь, бие биендээ буулт хийх нь энэ хорвоогийн жам шүү дээ... АНУ ОХУ 2 бие биендээ буулт хийгээгүй бол дэлхий өнөөдөр үнсэн товрог болчихсон байсан ч юм билүү, 90-ээд оны ардчиллынхныг МАХН-ыхан хүндэлж буулт хийгээгүй бол бид КУБА, Ардчилсан Солонгос шиг байсан ч байх байсан юм билүү???
БИД БУУЛТ ХИЙЖ БАЙНА... ХАРИЛЦАН БУУЛТ ХИЙЦГЭЭЕ... ХЭН ХЭНИЙХ НЬ БУРУУ БАЙСАН НЬ ГАРЦААГҮЙ... [бид гэдэгт би ангийнхныгаа бүгдийг нь хамруулж бичсэн юм шүү...]
БИД УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА... ОДОО ЭНД ХЭНИЙХ НЬ БУРУУ БАЙХ НЬ ХАМААГҮЙ, ХЭНИЙХ НЬ ЗӨВ БАЙСАН НЬ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ... ЗҮГЭЭР Л БИД ДУРСАМЖТАЙ, ТЭР ТУСМАА САЙХАН ДУРСАМЖТАЙ, САЙН НАЙЗУУДТАЙ БАЙМААР БАЙНА... УУЧЛААРАЙ!!!
Тиймээ, би баярласан, хөлбөмбөгийнхнийг дэмжихээр ирсэн, ирээгүй ч урам өгсөн охиддоо... Бид яг үүнийг л хүсч, хүлээж байлаа..
Амралт эхлэхийн өмнө, ангийн хурлын үеэр мэдрэгдэж байсан тэр хөшиг, хав хар утаа одоо бууж байгааг мэдэрч байна... Хав хар тэр хөшиг бидний дундаас дээшээ хумигдаж эхэлж байна... Тэр гайтай утааг би амьсгалахаа больж эхэлж байна... Одоо түүнийг ор үндэсгүй алга болгоцгооё, оронд нь өнгө алгалсан цэцэг тарьж, эв найртай хуучнаараа амьдарцгаая...
Би БИД ХАМТДАА гээд хамтдаа хэлдэг ангийнхныгаа санаж байна, би НЯМХҮҮ УЛААН гээд хоолой нийлүүлэх тэр хамт олныг авчирмаар байна, би үргэлж инээмсэглэлийг ангийнхнаасаа мэдэрмээр байна, би 65-д суугаад ус буцалгаж цай уудаг тэр цагаа хүсч байна, БИ ГАГЦХҮҮ ЖИНХЭНЭ 131-ийнхныг ХАРМААР БАЙНА...
11г-ийнхан гэхээр нэгэн санаатай, нэгэн зорилготой, бие биендээ хайртай, бие биенийгээ мэдэрсэн гар нийлсэн шижигнэсэн залуус байгаасай гэж хүсч байна...
Энэ нийтлэлийн дараа, ЛМО-ийн нийтлэл дээр ч гэсэн санасан бүхнээ бичицгээе тэгэх үү?? Аль эсвэл ФОРУМ дээр бичье л дээ... Хэрвээ та 131-ийн нэгэн гишүүн мөн л юм бол сэтгэгдлээ үлдээгээрэй...
АЛИВ БҮГДЭЭРЭЭ 1 дэх өдөр бие биенийгээ инээмсэглэсэн харцаар угтаж авцгаая...

Ёооо /Нямхүү улаан гэж хашгирмаар санагдаад байна шүү/

Админ бичсэн.
Өлөнгүүдээ энэ ангид юу болоод байгаан бэ? Охид хөвгүүдээрээ 2 талцчаад, бие биерүүгээ муухай харцгаагаад л, ядаргайтайен. Энэ чинь блог болон форум дээр ч мэдэгджийнэ за юу. Хамгийн сүүлд охид хэзээ сэтгэгдэл бичэвээ. Ядаж "баяр хүргий" гээд бичэхэд яадын ер нь. Төгө ч ,хөл хөлбөмбөгийнхөн ч ангийнхаа нэрийг гаргаж байгаашд.

Аль болох анги гэдэг утгаараа форумаас авхуулаал нойр хоолгүй баахан л юм хийжийшд. Хэд нь ангийнхаа төлөө ингээд яваад байхад чинь, би ерөөсөө та нарыг ойлгохгүй юмаа. Бие биедээ уурлаж бухимдсан юм байгаа бол тэр форумд нь ороод өөрөө сэдэв нээгээд ч юм уу бичээч. Хэн д ч нээлттэйшд. Форумд зөвхөн манай ангийнхан л бичиж уншина. Юу нь болку байгаа нь мэдэгдэхгүй ингээд л яваад байх уу? айн. Баахан хамаа намаагүй юм бичсэн ч яадын ер нь. Энэ ангийн хүүхдүүд ер нь хайцын? Анги юмуу. эсвэл зүгээр л танилууд юм уу. /Та нар хэлдээ "би яг тэдэн хүүхдийг ангийсаа яг сайн мэднэ гээд". би лав энийг 70%-аас хэтрэнэ гэхэд итгэхгүй л байна шүү./

Зvгээр л зурагнууд

2008-04-04 Админ бичсэн.





Сайтын шинэчлэлт ерөнхийдөө дууслаа

2008-04-03 uundaa бичсэн.
Хэдэн шөнө нойргүй хоносны эцэст блогийн маань шинэчилэлт ерөнхийдөө дууслаа. Өмнөхөөсөө нэлээд өөрчлөгдсөнийг харж байгаа байхаа. Анхны хэв загвараас 7 хоногийн өмнө 1 шинэчлэлт хийсэн билээ. Уг шинэчлэлтэнд манай блогийн зочид, хэрэглэгчид, гишүүд маань дургүй байгаа нь өмнөх санал асуулгаар мэдэгдсэн. "өмнөхөөсөө дордчихож" гэдэг санал 6 ширхэг байсан болохоор мөн админ надад ч жаахан тиймэрхүү байсан болохоор нэлээд зүйлийг хийлээ. Энэ удаа санал асуулга явуулах шаардлагагүй гэж дүгнэж байна.
Энэ удаагийн шинэчлэлтээр блог маань хажуу талдаа хулганы аясаар хөдөлдөг туслах самбартай болсныг харж байгаа байх. Энэ нь блогийн бичлэгийг илүү том бас дэлгэц дүүрэн харахад ч нүдэнд амар бас зугаатай болгож өгч байгаа юм. Мөн блогийн толгой зураг таныг блогт хандах болгонд өөр өөр байхаар бас Блогийн address bar дээрх жижиг 131 гэсэн зургийг харж байгаа байх. г.м олон зүйлийг хийлээ. Мөн нэгэнт шинэчилэлт явуулж байгаа юм чинь тоглуулагчаа шинэчилье гэж бодсон боловч ойрд давтлага энээ тэрээ гээд админ нь зав муутай байгаа болохоор чадсангүй ээ. Одоохондоо таны хүсэлтээр тоглуулагчийнхаа дуунуудыг шинэчилэе гэж бодлоо. Та ямар дуу хийлгэмээр байгаагаа сэтгэгдэл үлдээж мэдэгдээрэй. Танд Шинэ блог таалагдана гэдэгт итгэлтэй байна.
Нойргүй хэд хоносноос болоод хэдэн өдөр давтлагандаа хоцорч, нойр хүрээд хичээл бага үр дүнтэй байлаа. Давтлагийн төрөл нэмэгдэж ачаалал ихсэж дээрээс нь их л ажиллагаа орсон шинэчилэлт байсан болохоор удаан үргэлжиллээ.
Өмнөх санал асуулгын дүнг танилцуулахад
12 санал-30% Тасархай гоё
19 санал-48% Илүү зүйл байх шиг байна
2 санал-5% Өмнөхтэйгөө ижил байна
6 санал-15% Өмнөхөөсөө дордчихжээ
Удахгүй олон зүйлийг шинээр хийх болноо.

It's Show Time!!!

uundaa бичсэн.
Тоо бодох гэж Казахстан луу явсан нөхөд чинь хөлбөмбөгөөр шоу үзүүлж байгаад ирсэн юм биш биз???
Мигаагийн ГОЁ ЦОХИЛТ БАЙНА!!!ӨӨ ГАЙХАЛТАЙ!!!

Медаль...

uundaa бичсэн.

Медаль маань нэг иймэрхүү, гоё медаль байгаа биз дээ??? Бямбаагаас...