Фото сурвалжлага / Мамагийн төрсөн өдөр. /

2010-09-19 Үлмэдэх бичсэн.
Тэр өдрийн гол дүр.

Photo News: 7 сарын 8

2010-08-03 uundaa бичсэн.
7-р сарын 8-ны өдрийн оройн 22 цагийн үед 131dg-ийн хэсэг нөхөд мессенжерт тааран, улмаар конференц үүсгэн, хэсэг ярилцсны эцэст "товлогдоогүй" гэнэтийн уулзалтыг хийхээр шийдсэн юм. Энэхүү уулзалтын үеэрх зургийг Маргадын авснаар ангийнхандаа хүргэж байна. Зурагны тайлбарыг яг өөрөө байгаагүй болохоор юу гэж хийхээ мэдэхгүй л байна, тийм болохоор сэтгэгдэл дээр нөхдүүд сайхан бичээд байгаарай гэж хүсье даа. БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-2/

2010-07-30 uundaa бичсэн.
Нийтлэл маань нөхдүүдэд маань таалагджээ. Ойрд хараагүй их сэтгэгдэл, нэлээн удаан үзэгдээгүй хүмүүсийн бичснийг хараад их баярлалаа. Магадгүй ахиад өөр өөр ийм цувралууд зөндөө л гарахаар их арвин зургийн цомогтой гэдгээ мэдлээ.
Өмнөх үг дээр нь илүү дутуу юм бичиж чилээгээд яахав, гэхдээ Японы хэд маань нийлж байгаад ядаж нэг хэдэн зургаа тавиад, Энхүүш маань аяллын сониноо зурагтайгаа нийтлээд, бусад хэд маань яажшуухан байгаагаа тавиад байхад л хангалттай шүү дээ гэж. За ингээд ТАНЫ ХЭЗЭЭ Ч ХАРААГҮЙ 50 ЗУРАГ цувралын сүүлийн хэсгийг танд хүргэхэд бэлэн боллоо. Тавтай сууж, таалан соёрхож, тайван сэтгэгдлээ бичээрэй :D

Шинэ жилийн зургаа үзээрэй хэхэ

2010-06-26 Budmaa бичсэн.
За энд 6сарын өмнө буюу шинэ жилээр авуулж байсан зарим зургийг тавилаа. Үзээрэй








5-р сарын 15-ны өдөр цугласан бидний хэсэг нөхөд

2010-05-30 Zoog!! бичсэн.
Сайн байцгаана уу? Ангийн андуудын амар мэндийг мэдээд 131dg-ийнхний цахим уулзалтын газартаа нэгэн нийтлэл орууллаа.
Хавар цаг ирээд, хичээл номын мөр хөөгөөд, шалгалт шүүлгээ амжилттай өгөөд завгүйхэн л гүйж яваа та бүхэндээ Уундаагийнхаа төрсөн өдрөөр цугласан хэсэг нөхдийн адал явдалтай аялалын масшрутыг зураг хэлбэрээр хүргэе гэж бодлоо.
Төрсөн өдрийн баярын багийнхан маань 10 жилийн дурсамжийг санагдуулам нөгөө л ПС-нийхээ газарт цуглацгааж, дадал болсон цайны газраараа цааш үргэлжилсэн юм.

PhotoNews: North Ducks #UBS-д 1-р шатны дараа!

2010-04-05 uundaa бичсэн.
UBS TV-ээр үдэш бүр танд хүрч байгаа Universe Best Songs-2010 шоу нэвтрүүлэгт манайхныг төлөөлөн одоог хүртэл амжилттай өрсөлдөж яваа Ц.Баяржаргал болон North Ducks хамтлагийн 1-р шатны шалгаруулалтын үеэрх зургийг та бүхэнд хүргэж байна. Тун удахгүй 2-р шатны үеэр авсан зурган сурвалжлагыг блогтоо хуваалцах бөгөөд North Ducks хамтлагтай холбоотой цоо шинэ мэдээллүүдийг нэмэх болно. За ингээд зургаа үзэцгээе. 694 дугаартай North Ducks хамтлагийг дэмжицгээе!!!

Өнөр бүл ... ихэнх нь байхгүй

2010-04-02 Админ бичсэн.
Энэ хэтэрхий том зураг юмаа. Эндээс татаад аваарай.

Цэцэнээгийн зурагнууд...

2010-01-07 uundaa бичсэн.
Алс холын Польш улсаа эрдэм номын мөр хөөн, суралцан суугаа ангийн "хөөрхөн" охидын нэг Цэцэнэгийн сүүлийн үеийн зурагнуудыг та бүхэнд хүргэж байна. Блог дээрээ сэтгэгдэл үлдээж, нийтлэл хурдан бичдэг болоорой гэж хэлье дээ. Цэцэнэ маань хэр өөрчлөгдсөн байна, манайхан сэтгэгдлээ үлдээгээрэй. Эдгээр зурагнуудыг Фэйсбүүк болон бусад цахим эх сурвалжаас авсан болно.

11+1=14 ???

2009-10-09 Anonymous бичсэн.
11+1=12 баймаар юм яагаад 14 гараад байгаа юм болоо...Шинэ теором нээчив үү ... эргэлзээ л байна даа...




2008 оны 5-р сарын 31-д ...Нэгэн түүх болсон зураг , Canon аппратын дуранд буужээ...Зураг түүх өгүүлнэ...

Цэцэнэ Польш руу!!!

2009-09-24 Budmaa бичсэн.
Манай ангийн хөөрхөн охидын нэг Цэцэнэ маань хөгшин Европын Польш нутаг руу эрдэм номонд шамдан, харийн газраас мэдлэг өвөртлөхөөр хүлгийн жолоог өнөөдөр заллаа. Өнгөрсөн хавар ЗГ-ын тэтгэлэгт шалгалтанд амжилттай оролцон, эх орноо төлөөлөн тэнд суралцах эрхийг гуядаж авсан Цэцэгдэлгэртээ сурлага хөдөлмөрийн арвин их амжилт хүсье. Ложийн Их сургуульд хэлний бэлтгэлд эхлэн суралцах түүнийг блогтойгоо үргэлж холбоотой байж, ангийнхандаа гоё гоё бэлэг авчирна гэж найдаж байна...Ингээд түүнийг гаргаж өгөх ёслолоос 131dg-ийн албан ёсны сурвалжлагч Ц.Будмаагийн хийсэн зурган сурвалжлагыг хүргэж байна. Цэцэнэ хичээгээрэй, БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!















Хичээлийн шинэ жилийн баярын мэнд!

2009-09-02 Админ бичсэн.
Сайн уу ангийнхаан! Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе аа! За тэгээд ноднин сургуульдаа хамгийн бацаан нь байсан бол энэ жил ах эгч нар боллоо доо! гоё :D Мань хэд гэж баахан ах нар (3н эгч байлуудаа :P) олуулаа уулзаж 9р сарын нэгний баяраа тэмдэглэлээ! Энэ талаарх Фото сурвалжлагыг сонирхоно уу! Ерөнхий маршрут эхлээд 1р сургууль, дэлгүүр, Тэнгис кино театр, зочин бууз ахиад Тэнгис кино театр. 1р сургууль орж багштай уулзаад дэлгүүр орж хөзөр аваад тэндээсээ гэнэт кино үзхээр болоод кино үзчээд гарч ирж хоол идчээд ахиад кино үзсэн байгаа. Цунами гэдэг солонгосын "cloverfield" гэмээр үнэн тасархай кино үзлээ! үзээгүйнүүд нь үзэхэд илүүдэхгүй л юм байна лээ.
Ахиж үзэхээр төлөвлөөд кино хүлээх зуураа "зочин бууз"-ыг зорилоо!
Нийт 26н сугалаанаас 1 нь л аз таарсан! Удахгүй бидэнд хэрэг болох байхаа!

Photo News: 131DG-ийн Зуны Аялал-Day3

2009-08-28 uundaa бичсэн.
Сайн байцгаана уу, ангийнхан..Ойрд блог маань ямар ч идэвхгүй, ямар ч эмх цэгцгүй нэг л явуургүй байдалтай хэд хонох шиг боллоо хэхэ...За тэгээд энэ байдалд олон л хүчин зүйл нөлөөлсөн байж таараа, тэгвэл эргээд хуучин хэвээрээ үйл ажиллагаагаа явуулахын эхлэл болгон ангийн энэ зуны зугаалганы сүүлчийн хэсгийн зургуудыг оруулж байна. 3 дахь өдөр нь ер нь мафи тоглохоос өөр юм хийгээгүй болохоор хэдэн мафидсан зураг л байнадаа хэхэ...За тэгээд сэтгэгдлээ үлдээгээрэй...