Шинэ оны мэнд хүргэе!!!

2010-12-31 uundaa бичсэн.
Хэдхэн минутын дараа гарах гэж буй шинэ оны мэндийг Ангийнхаа андууддаа хүргэе!!! Энэ 2010 онд бид алдаатай, оноотой, ололттой, амжилттай, гунигтай, дурсгалтай, хөгжилтэй, хөгжөөнтэй, ерөнхийд нь дүгнэвэл бахархууштайгаар өнгөрүүлж байна. Хамтдаа өнгөрүүлсэн энэ нэг жилд бид онохоос гадна алдаж явсан өдрүүд бий ч тэр бүхэн маань нэгэнт засагдан ард үлдэж шинэ оноо итгэл, сэтгэл, найдварын хамтаар угтан, шинэ жил-шинэ эхлэл гэдгийг санан улам их амжилтаар өөртөө, бусаддаа бэлэг барина гэж найдаж байна. Ирж буй 2011 ондоо ангийн анд найзууд та нар минь эрүүл саруул байж, хүссэн бүхэн чинь биелэн, азын тэнгэр үргэлж ивээж байхыг хүсэн ерөөж байна. Дараа жил уулзацгаая.
БИД ХАМТДАА ХҮЧТЭЙ бас ХӨГЖИЛТЭЙ... Баяртай 2010 он минь, Бид чамайг үргэлж дурсан санах болно...Тавтай морил 2011 он!!! 131dg 2010 ондоо хамгийн шилдэг нь, хамгийн амжилттай нь, хамгийн цоглог нь байх болтугай!!!

Happy New Year!!!!!!

Happy Feet бичсэн.
Хөгжим ийм чанга байсан гэж мэдсэнгүй... хэхэ

Happy Birthday Natsgaa!

2010-12-30 smile forever бичсэн.

Японд сурж буй манайхны нэгэн төлөөлөл болох манай хамгийн "отгон" гишүүн Нацгаагийн маань төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. За тэгээд Нацгаадаа аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Төрсөн өдрийн баяраа сайхан тэмдэглээрэй!

Шинэ Жилийн Баяр зохиох тухай!!!

2010-12-15 uundaa бичсэн.
1-р сургуулийн 2008 оны 11Г ангийнханд:
Шинэ жилийн баяр зохиох тухай.



Сайн байна уу, блог минь. Сайн байна уу, анд нөхөд минь. Сайн байна уу, 2011 он минь :D. Удаан уулзаагүй ангийн нөхөд минь ээ, амьд мэнд, амар амгалан, хичээл номондоо шамдаад, хайр дурлалдаа умбаад, хөгжилтэй-завгүй-дурсамжтай оюутны амьдралаар амьсгалсаар байна уу? Ангийн чинь анд та бүхэнтэй нэгэн чухал асуудлын талаар ярилцахаар мэндчилж байгааг минь хүлээн авна уу :)

Шинэ жилийн уур амьсгал ороод эхэлснийг та нар минь анзаарав уу? Энд тэндгүй шинэ жилийн дуу эгшиглэж, гацуур мод засагдаад, саа чимэглэл зарагдаад эхэлчихэж. Гунигтай ч юм шиг, хөгжилтэй ч юм шиг. Өвлийн өвөө ирээд л, бэлгээ тараагаад л, цасан охид бүжээд л, найз нөхөд, гэр бүлээрээ цуглаад л, зурагтаар гоё нэвтрүүлгүүд үзээд л, амттай амттай зүйлс идээд л...

Би та бүхэнтэйгээ уулзахыг хүсч байна. Уулзаж сайхан ярилцахыг, хөгжилдөхийг, маазрахыг, хөөрөхийг, хэлэлцэхийг, "ноцолдохыг" хүсч байна. Сайхан цуглаад дурсамжаа хуваалцахыг, хэн нэгнийгээ хөөргөж, хэн нэгнээрээ тоглохыг, алдаа оноогоо хэлэлцэхийг, амжилт бүтээлээ хуваалцахыг хүсч байна. Хамтдаа, бөөнөөрөө, бүгдээрээ цуглаад шинэ жилийн баяраа тэмдэглэхийг хүсч байна.

Харин та бүхэн минь юу гэж бодож байна? Оройтсон гэж үү, үгүй ээ, өнгөрсөн жил бас л яг энэ өдөр энэ талаар сануулж байж. Хүн ирэхгүй гэж үү, үгүй ээ, Монголд манай 131dg-ийн 28 хүн эсэн мэнд сууж байгаам байна. Газар олдохгүй гэж үү, үгүй ээ, бүр болохгүй бол 31-дээ цуглаад гэрээсээ хоолоо авчраад идчихье :P. Бүгд бие биенээ уриалаад, дуудаад, авчраад халуун ам бүлээрээ 2010 оноо үдэж, 2011 оноо угтацгаая.

Санал бодлоо хуваалцацгаая. 12-р сарын 17, 18-ны аль нэг өдөр нь онлайн хурал зарлая. Ярилцая, хэлэлцэе, маргалдацгаая. Хэн хэн орохоо, хэнийг уруу татаж чадахаа, ямар санаатай байгаагаа хариу бичихийг хүсье.

Та бүхнийг хүндэтгэсэн:
Уундаа /А.Ундрал/

Мэдээний эх сурвалж: www.enkhbat.mn

2010-12-09 Budmaa бичсэн.
Миний унших дуртай сайт.
Усгүй хөгжил ?
Dry future in booming China гэсэн нэгэн мэдээг Интернэтээс уншлаа. Иймэрхүү мэдээ дэлхийн мэдээллийн сувгуудаар байнга л гарч байдаг болсныг хэн хүнгүй мэддэг болсон цаг. Харин дэлхийн олон улс орон энэ талаар үндэсний бодлогоо гаргаж, их хуурайшил, цөлжилт, цэвэр усны хомсдлыг зогсоож чаддаггүй юм аа гэхэд ирж байгаа их өөрчлөлтийн шинэ нөхцөл байдалд иргэдийнхээ амьдрал, хөдөө аж ахуй, хотуудаа хэрхэн дасан зохицуулах вэ гэдэг дээр маш шургуу ажиллаж эхэлснийг бид анзаарч амжаагүй л явна.
Өчигдөр Хүнс, ХАА, Байгаль орчны Байнгын хороо "Монгол мал" хөтөлбөрийн явцыг авч хэлэлцлээ. Ярилцлагын явцад би ХАА-н яамныхнаас Монгол орны цөлжилтийн шинэ нөхцөлд бид мал аж ахуйгаа хэрхэн хамгаалан авч үлдэх стратеги бодлогын талаар асууж лавлахад тэдэнд энэ шинэ нөхцөл байдлын өнцгөөс бодитойгоор бодож төлөвлөж буй ямар нэгэн бодлого байхгүй нь харагдаж байлаа.
Бид байгаль дэлхийн өөрчлөлтөөс төдийгүй өнөө цагийн дэлхий нийтийн хэмнэлээс ч их хоцорсоор байна.
АНУ-ын Сансар судлалын NASA агентлагаас дэлхийн цөлжилтийн ойрын 20 жилийн явцын талаар прогноз хийж тайлан гаргасан байдаг. Тэр судалгаанаас үзэхэд 2030-аад он гэхэд Монгол нутгийн 90% цөлжиж, зөвхөн Хөвсгөл нуурыг тойрсон хэсэгхэн нутаг, Сэлэнгэ мөрний дагуу, хил орчмын багахан газар л өнөөгийн байдлаа хадгалж, үндсэндээ Монгол орон бүхэлдээ цөлийн бүсэд орж байна (Энэ талаар дараа блогтоо дэлгэрүүлэн бичнэ).
Улаанбаатар хотын иргэдэд зориулан дараах мэдээг хуучин блогоосоо авч дахин орууллаа. Энэ бол дэндүү чухал асуудал учир ... давтан өгүүлсэн болно. Харин энд нэг санааг нэмж хэлэхэд, 1 сая хүн амтай том хотын усны дутагдал нь зөвхөн байгаль орны асуудал биш юм. Бид удахгүй усаа зөөж уудаг ч болох магадлал бий. Тэр цагт Улаанбаатар хотод амьдрах үнэ өртөг хэр өндөр болох бол, энд тэгээд ямар нэгэн бизнес эрхлэх боломж үлдэх үү ... гэх мэт асуудлууд өрнөж, байгаль орчны асуудал маань аажмаар эдийн засаг, нийгмийн том асуудал болон хувирах болно. Асуудал бүр цаашлан даамжирвал хэн нь ус ууж, хэн нь уухгүй вэ гэсэн улс төрийн зөрчилдөөн ч болон хувирах аюултай гэдгийг бусад улс орнуудад болж буй үйл явдлууд, хямралын жишээнээс харж болно.
Удахгүй бид, үргэлж сонсож, байнга ярьж байдаг ч огт ойлгож ухамсарлаагүй л яваа, "ус үнэтэй юу, алт үнэтэй юу" гэдэг гүн утгатай асуултынхаа хариуг байгаль эхээсээ мэдэж авах түүхэн боломжтой тулгарах төлөвтэй. Харин биднийг ухаан орох тэр цагт асуудал битгий л их оройтчихсон байгаасай.
Улаанбаатар хотын орчим цөлжинө
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот орчмын мөнх цэвдэг 20 жилийн дараа устаж тэр хавийн нутаг бүрэн цөлжинө хэмээн Япон улсын байгаль орчны хүрээлэнгийн (Цукуба хот) судалгаанд дурджээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд мөнх цэвдэгийн дээд тал нь хоёр метр доошилсон байна. Дэлхийн дулаарал Гималайн мөсөн голыг хайлуулж буйтай адил Монголын мөнх цэвдгийг ч идэж эхэлжээ. Африкийн тал хээрийн бүс төдийгүй сэрүүн бүсэд ч цөлжилт явагдаж байна.
Энэхүү судалгаанд Японд улсын Байгаль орчны хүрээлэн, Кэй-Огийн их сургууль, Байгаль орчны яам оролцжээ. Мөнх цэвдэг гэдэг нь зундаа газрын хэвлий хасах хэмтэй орчинд байж, газар доорх ус цэвдэг хэлбэрээр хадгалагдахыг хэлнэ. Монголын газар нутгийн гуравны хоёр нь цэвдэгтэй байдаг.
Улаанбаатар хот орчмын гурван газарт судалгаа хийж үзэхэд мөнх цэвдгийн зузаан нь 2-4 метр байна. Гэтэл найман жилийн өмнө 4-6 метр байсан бөгөөд 1-2 метрээр багасчээ. Хотын орчимд дундаж температур өнгөрсөн 60 жилийн хугацаанд ойролцоогоор 2.3C хэмээр дулаарч, ялангуяа өвлийн улирлын температур 3.4C хэмээр дулаарчээ. Энэхүү дулаарлаас үүдэн мөнх цэвдэг багассан гэж үзэж байгаа юм байна.
Монголд мөнх цэвдэг нь тал хээрийг усаар хангах чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөнх цэвдэг уствал хөрс эвдрэн цөлждөг. Японы Байгаль орчны яамны зүгээс Монголын Засгийн газартай хамтран ажиллаж, мөнх цэвдэгтэй газар хайлж буй учир шалтгааныг тодруулах болон хөрсийг эвдрэлээс хамгаалах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Дээрх судалгааны үр дүнг энэ оны 11 сарын 26-ны өдөр Хятадын Бээжинд хотод зохион байгуулах Монголын тал нутгийн байгаль орчны асуудлын тухай Олон улсын хуралд танилцуулах ажээ.
Японы Никкэй сонин, 2007 он 11 сар 25
P.S. Тийм ээ, бид маш их ажиллах хэрэгтэй болж байна. Зөвхөн ус ч биш, газар шороо, агаар, ой, ан амьтан, хог хаягдал, эрүүл хүнс, стандартын эм ... ногоон технологи, сэтгээгдэх эрчим хүч ...
Энэ бүгд бол байгаль орчны асуудал, эдийн засгийн асуудал, улс төрийн асуудал. Энэ бүгд бол Монгол улс, үндэстний хувь заяаны асуудал.
Бүгдээрээ хөдөлбөл бид шийдэж л таараа !