Маркетинг энгийнээр...

2009-09-30 Tsengel бичсэн.
Маркетингийн зарим ойлголтуудыг энгийн үгээр илэрхийлье.

Хамгийн энгийн байдлаар авч үзвэл маркетинг нь худалдан авагчдадаа хүссэн барааг нь тохирох үнээр, оновчтой газарт борлуулах замаар тэдний хэрэгцээг хангаж өрсөлдөөний давуу байдал олж авах явдал байдаг. Бүр товчоор маркетинг нь зах зээлийг удирдах урлаг юм.



-Чи найзуудтайгаа хөлбөмбөг тоглохоор болж. Тэгээд чи нэг найз дээрээ очиж , “чи манай багт орж тогловол хэзээ ч хожигдохгүй” гэж хэлвэл энэ нь шууд маркетинг болно.


-Чамайг найзуудтайгаа хөлбөмбөгийн талбай дээр байхад нэг найз чинь өөр хүн дээр очин чам руу заангаа “ тэрэнтэй нэг баг болвол хэзээ ч хожигдохгүй “ гэж хэлвэл энэ нь реклам болно.


-Хөлбөмбөгийн талбай дээр чамайг байж байхад нэг хүн ирээд “Чамтай нэг баг болсон нь хэзээ ч хожигддоггүй гэж сонслоо..” гэвэл энэ нь олонд танигдсан брэнд.

-Хөлбөмбөгийн талбай дээр чи сайн тоглодог нэг залууг ажиглаж.Тэгээд тэр залууг найзуудтайгаа нэг баг болохыг ятгаж байвал энэ нь худалдааны танилцуулга болно.

-Чи хөлбөмбөгийн талбай орохоор замдаа явж байснаа гэнэт энэ зам дагуу байгаа байрнуудад олон авьяаслаг хөлбөмбөгчид байж болно ш дээ гэж бодно. Чи төв хэсгийн нэг байшингийн дээвэр дээр гаран “надтай нэг баг болвол хэзээ ч хожигдохгүй...” гэж орилно, энэ бол спам.

Цэцэнэ Польш руу!!!

2009-09-24 Budmaa бичсэн.
Манай ангийн хөөрхөн охидын нэг Цэцэнэ маань хөгшин Европын Польш нутаг руу эрдэм номонд шамдан, харийн газраас мэдлэг өвөртлөхөөр хүлгийн жолоог өнөөдөр заллаа. Өнгөрсөн хавар ЗГ-ын тэтгэлэгт шалгалтанд амжилттай оролцон, эх орноо төлөөлөн тэнд суралцах эрхийг гуядаж авсан Цэцэгдэлгэртээ сурлага хөдөлмөрийн арвин их амжилт хүсье. Ложийн Их сургуульд хэлний бэлтгэлд эхлэн суралцах түүнийг блогтойгоо үргэлж холбоотой байж, ангийнхандаа гоё гоё бэлэг авчирна гэж найдаж байна...Ингээд түүнийг гаргаж өгөх ёслолоос 131dg-ийн албан ёсны сурвалжлагч Ц.Будмаагийн хийсэн зурган сурвалжлагыг хүргэж байна. Цэцэнэ хичээгээрэй, БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!















Happy Birthday, Yaruu!!!

2009-09-22 uundaa бичсэн.
Өнөөдөр Яруугийн төрсөн өдөр. Яруугийн маань 18 насны төрсөн өдөр. Баярын өдөр. Бид бүгдийн хүсэн хүлээсэн баярын өдөр. Энэ өдөр Яруу маань 18 нас хүрч, ахиад олдохгүй аяа 18 насандаа хөл тавьж байна. Хуулийн хариуцлага бүрэн хүлээх чадвартай болж, жолооны курсд ч сурах боломжтой болж байна. Алиа хошин зангаараа, Ситиг дэмжсэн гэнэн хөөрлөөрөө, ангиа гэсэн чин сэтгэлээрээ бид бүгдийг үргэлж хөгжөөж, баярлуулж, хайрлуулж явдаг Яруудаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Хамгийн сайн сайхан бүгдийг, аз жаргал, эрүүл энх гээд хэрэгтэй бүхнийг, эрдэм ном, авьяас чадвар гээд шаардлагтай болгоныг чамдаа ерөөе. ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!!!

Юуг маркетингдаж болохгүй вэ? (эсээ)

2009-09-21 Tsengel бичсэн.
Монгол улс ардчилсан төрт улс болж,хүний эрх ,эрх чөлөөг жинхэнэ ёсоор нь дээдлэх болж,төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн тэр цагаас эхлэн бидний танил болсон маркетинг гэдэг үг дотроо юу агуулж байдгийг юуны өмнө тодруулъя. Маркетинг гэдэг нь бидний ихэнхийн бодож байгаа шиг зөвхөн бараа,бүтээгдэхүүнийг зарж борлуулах,сурталчлах үйл ажиллагааг хэлдэггүй бөгөөд маркетинг нь бараа, үйлчилгээ, үзэл санааг бий болгох, хуваарилах, урамшуулах болон тэдгээрийн үнийг тогтоох замаар хэрэглэгчдийн хүсэл шаардлага, хэрэгцээг хангахад чиглэгдсэн солилцоог үр ашигтай, оновчтой хөнгөвчлөх зэрэг маш өргөн цар хүрээтэй , эдийн засгийн үйл явцын бүхэл бүтэн тогтолцоог илэрхийлсэн өргөн утга агуулгатай ойлголт юм. Өнөөдөр маркетингтай холбогдоогүй юм гэж үлдээгүй гэхэд хилсдэхгүй байх. Пүүс компаниудын маркетинг , боловсролын маркетинг, урлагийн маркетинг, аялал жуулчлалын маркетинг, хувь хүний маркетинг, олон улсын маркетинг гээд дурдаад байвал энэ жагсаалт дуусахгүй билээ.

Дээрхээс үзэхэд “юуг маркетингдаж болдоггүй вэ?” гэж хэн нэгэн асуувал, юм болгоныг маркетингдаж болно,бүр чамайг ч гэсэн маркетингдаж болно шүү дээ гэж хариулж болохоор байна. Харин “юуг маркетингдаж болохгүй вэ?” гэвэл арай өөр хариулт хэлэх шаардлага гарна. Нийгмээс маркетингийг муу бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулдаг гэж шүүмжилдэг билээ. Тиймээс муу бүтээгдэхүүнийг маркетингдаж болохгүй гэж хэлж болохоор байна..

Муу бүтээгдэхүүнийг маркетингдасны улмаас нийгэмд багагүй хохирол учруулсан олон жишээ байдаг билээ. Эдгээрээс зарим нэгийг иш татаж аваад , нийгэмд ямар хохирол учруулав, харин үүнийгээ хэрхэн нийгэм чигтээ маркетинг болгож өөрчлөв гэдгийг авч үзье.

Дэлхий дээр McDonald’s, Coca-Cola корпорациудыг мэддэггүй хүн тун цөөхөн байдаг байх. McDonald’s нь дэлхий дээр түргэн хоолны аварга том шүлжээг бий болгосон үндэстэн дамнасан корпораци юм.McDonald’s-ийн багагүй хувь нэмрээр АНУ дэлхий дээрх хамгийн “мяраалаг” үндэстэн болсон билээ. Ийм сөрөг үр дагаврыг нийгэмдээ бий болгосон учраас түргэн хоолныхоо цэсийг эрс шинэчлэн хүний биед сөрөг нөлөөгүй , нийгэмдээ илүү ээлтэй түргэн хоолыг бий болгож дэлхий даяар түгээх болсон билээ.

Coca-Cola-г шимтэн уудаггүй хүн гэж бараг байхгүй болов уу. Хэдий кола нь өөрийнх нь биед тун муу гэдгийг мэдэж байсан ч үүнийг үл анзааран амныхаа цангааг гаргах гол ундаагаа болгосоор байгаа . Кола нь хүний ясыг сийрэгжүүлдэг аюултай нь хэд хэдэн туршилтаар батлагдсаны дараа хүмүүс колаг өмнөх шигээ таалахаа байж татгалзах болсон билээ. Харин Coca-Cola корпораци нь өөрсдийн , хэрэглэгчийн, нийгмийн гэсэн 3 талын эрх ашгийг бодолцон элсэн чихэргүй , хүний биед сөрөг нөлөө багатай “zero” брэндийг зах зээлд нэвтрүүлснээр алдаад байсан нэр хүндээ сэргээж чадсан.

Одоог болтол дэлхийн “толгой” автомашин үйлдэвэрлэгч нар дэлхийн дулаарал хийгээд агаарын бохирдолд жинтэй хувь нэмэр оруулж буй машинуудыг үйлдвэрлэж байгаа билээ. Харин байгаль хамгаалагчдын уйгагүй зүтгэлийн ачаар хүмүүсийн сэтгэлгээг бага ч гэсэн эргүүлж дөнгөснөөр хэрэглэгчид аль ч талаа бодсон түлш их зарцуулдаг овор ихтэй машинуудаас (дэлхий ээждээ хор хөнөөл ихтэйгээс гадна зарлага ихтэй) татгалзах хандлагатай болсон. Ийм чиг хандлага хэрэглэгчдийн дунд нэгэнт тогтож байгаа учраас автомашин үйлдвэрлэгчид байгаль эхдээ хор хөнөөлгүй жинхэнэ “экологийн машин” үйлдвэрлэх чиглэлд маш их хөрөнгө хаяж байгаа. Тухайлбал “Toyota” корпорацийн Prius hybrid (цахилгаан болон бензинээр ажилладаг учраас “эрлийз” гэж нэрлэжээ ) маркын машин нь дээрх оролдлогын дүнд бүтсэн бүтээл юм. Цаашид ч автомашин үйлдвэрлэгчид байгаль эхдээ хор хөнөөлгүй машин үйлдвэрлэх гэж маш их хөрөнгө мөнгө,хөлс хүч зарсаар байх биз.

Мөн улс орнууд өөрсдийн “маркетингийнхаа” чиг хандлагыг ч маш ихээр өөрчилж байгаа билээ. Энэ нь дэлхий дээр хүн төрөлхтнийг аль болох удаан аж төрүүлэх , хүн төрөлхтөн өөрөө өөрсдийнхөө бүтээсэн зэвсэгт устгагдахгүйн тулд , байгалийн тогтцыг аль болох бага өөрчлөх гэх мэт олон шалтгааны улмаас хүйтэн зэвсгээр уралддаг байсан үеэ эцэс болгож эвтэй найртай зэрэгцэн орших нь зөв юм байна гэдгийг ойлгоод байна. Ингэснээр хүрээлэн буй орчныг үлэмж бохирдуулж байгаа аварга үйлдвэрүүдийг шагшин магтдаг байсан үе өнгөрч яаж энэ аварга “мангасуудыг” багасгана гэдэг дээр толгойгоо гашилгах болжээ. Энэ нь мөн л 3 талын эрх ашгийг хамгаалахтай холбогдож байгаа.

Хэдхэн жилийн өмнө манай улсад гарсан “Хадгаламж зээлийн хоршоо”-дын хэрэг нь мөн л муу бүтээгдэхүүнийг маркетингдаж болохгүй гэдгийг батална. Тухайн үед хүмүүсийг ёстой л хошгоруулж хормын дотор мөнгийг нь хэд дахин өсгөж өгнө гэсэн үлгэрийг үнэмшилтэй нь аргагүй зохиож олон иргэдийг хохироосон билээ. Үүний уршгаар төр энгийн татвар төлөгч иргэдийн халаас руу өнгийхэд хүрсэн. Одоог хүртэл “бэлэнчлэх” сэтгэлгээнийхээ харгайгаар хохирсон иргэд төрөөс нөхөн төлбөр нэхсээр байгаа. . .

Саяхны нэг жишээг татъя. Ард түмний банк гэж өөрсдийгөө өргөмжилж байсан “Анод” банкныхан тун ёсзүйгүй авирласныг санаж байгаа биз дээ. Өөрийн банкны санхүүгийн харьцаа, үзүүлэлтүүдээ Төв банкинд хүртэл худлаа мэдээлж байсан анодынхан хувьцаа гаргаж , нэг хэсэг анодын хувьцааны үнэ суга өссөн юм. Даравч далдайна , булавч бултайна гэдэг шиг тун муу байсан санхүүгийн үзүүлэлтүүд нь нуух аргагүй болж “Анод” банк дампуурахад хүрсэн . Олон хүний хөрөнгө өндөр эрсдэлд орж , Монголын банк санхүүгийн систем найгахад хүрсэн . Үүнийг төр нөгөөх л татвар төлөгчдийн мөнгөөр шийдэх тухай сүүлийн үед яригдах болсон нь тун харамсалтай хэрэг болоод байна.

Сүүлийн үед зурагтаар “шингэн талх”-ы сурталчилгаа маш ихээр явах боллоо. Уг нь өндөр хөгжилтэй орнуудад “шингэн талх” нь тийм ч хор хөнөөлтэй эд биш байдаг шиг байгаа юм. Харин манайх шиг спиртэнд живэх шахаж байгаа оронд “шингэн талх” бол хэрэгтэй эд лав л биш.

Манай зарим улс төрчид УИХ-д дэвшихдээ “маш муу бараа болох өөрийгөө” маркетингдаж УИХ-ын гишүүн болох гэж хэрдээ л хичээдэг . Ингэхдээ сонгогчдод өөрийгөө тэнгэрээс бууж ирсэн элч мэтээр танилцуулж УИХ гишүүн болвол алга урвуулахын төдийд л амьдарлыг цэцэглүүлнэ гэж сонгогчдыг ховсдоод УИХ-д гарсан хойноо “муу барааг маркетингдвал” ямар хөнөөл гардгийг яруу тодоор харуулж байгаа гишүүд зөндөө байгаа билээ.

Ер нь муу бүтээгдэхүүнээ маркетингдаж ашиг олдог этгээдүүд түр зуурын л ашиг орлогоо бодсондоо л тийм ёсзүйгүй зүйл хийдэг нь ойлгомжтой. Муу бүтээгдэхүүн эзэндээ хэзээ ч урт удаан хугацааны туршид ашиг авчирж байгаагүй гэдгийг санах хэрэгтэй. Бүгд л зах зээлийн шударга хуулийн дагуу шүүгддэг билээ... Гэхдээ хуулийн цоорхой ашигласан , хүн чанар муутай этгээдүүд муу бүтээгдэхүүнээ маркетингдвал маркетингдаж л байг , юу дуртайгаа хийг. Харин “хаан хэрэглэгч” бид нар “муу бараа” оршин тогтнох орон зайг нь олгохгүй байвал тэд зүгээр л яваад өгнө...!

Мөнхсаруулдаа төрсөн өдрийн мэнд хүргэе

2009-09-20 Enkh бичсэн.

За тэгэхээр энэ билэгтэй сайхан анхны цас улсын маань нийслэл Улаанбаатарт орсон шөнө 131dg-н маань хүндэт гишүүн Мөнхсаруул маань одоогоос яг 18 жилийн өмнө Эрдэнэгэрэл гуайн ууган хүү болон мэндэлжээ. Тэр маань
хээрийн галуу нисэн үл хүрэх газарт
Мөөгий маань эрдэм сурахаар явсан билээ... Иймээс хамт төрсөн өдрийг нь тэмдэглэж чадахгүй ч online аар болох байхаа гэж гүнээ найднам... гээл үү....кк
За тэгээд олон юм донгосолгүй Мөнхсаруулдаа аз жаргал, сайн сайхан, эрүүл энх ер нь тэгээд байж болох хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе !!


Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!

2009-09-17 Админ бичсэн.
За энэ сайхан өдөр Ангийн Dota-ын багийн гишүүн 131dg^Su_Ren буюу Чойcүрэнгийн маань төрсөн өдөр болж байнаа! За тэгээд КТМС-н тасарцан онц сурлагатан Чойдоо 19н нас хүрч байгаад баяр хүргэе аа!!! Төрсөн өдрийн мэнд хүргэе!!! Зураг дээр чинь эх хэлээр чинь биччихлээ!!!

Happy birthday to you!
Happy birthday to you!
Happy birthday dear Choi!
Happy birthday to you...

Яаж би.....

2009-09-16 Enkh бичсэн.
Өмнө нь үзэж байсан ч саяынх шиг мэдрэмж төрж байсангүй... тавихгүй бол болохгүй юм шиг санагдаад тавьчлаа.... ии ии
Дээрх зургыг 1994 оны Суданы өлсгөлөнгийн үеэр авчээ. Зураг дээрх хүү 1 км-ын цаана байрлах НҮБ-ийн хоол тараадаг лагер луу мөлхөж явсан ба дэргэдэх тас шувуу хүүгийн үхлийг хүлээн даган явсаар байсан байна. Энэ зураг дэлхийг тэр чигт нь цочроов. Үүний дараа хүүд юу тохиолдсоныг хэн ч мэдэхгүй ба зургыг авсан фото зурагчин Суданыг орхисноос 3 сарын дараа сэтгэлийн гутралаа давж чадалгүй амиа хорложээ.

1963 оны 6 сарын 11-нд Вьетнам ламтан Сайгон хотын их хөлийн бүсэд өөрийгөө шатааж тухайн үед өмнөд Вьетнамын засгийн газрыг удирдаж байсан Деймийн Католик дэглэмийн залхаан цээрлүүлэлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр шатаж байхдаа нэг ч булчингаа хөдөлгөөгүй гэнэ.
Өмнө үзэж байсан ч саяынх шиг ийм мэдрэмж төрж байсангүй.....
Яаж би......

SportReview: МОНГОЛ ТҮМЭН БАЯРЛАЖ БАЙНА!!!

2009-09-12 uundaa бичсэн.
Өнөөдөр 9-р сарын 12-ны өдөр. Энэ өдөр Монгол улс Дэлхийн аваргаа өлгийдөн авлаа. Энэ өдөр Монгол түмэн дахин баярлаж, хөөрч, догдлон, цэнгэлдэж байна. Уйтгар гуниг, зовлон шаналлаа мартан Монгол орон төрийн дууллаа Миланы тэнгэрт хэрхэн эгшиглэхийг харан зогсож, даган дууллаа. Монголын Боксийн шигшээ баг тамирчид Италийн Милан хотноо болж өндөрлөж байгаа Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнээс түүхэндээ гаргаж байгаагүй өндөр амжилтаа гарган, 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медальтай эх орондоо ирэх нь.
Өнгөрсөн жил Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж, биднийгээ баярлуулж байсан Пүрэвдоржийн Сэрдамба боксийн спортоос төрсөн Монголын анхны дэлхийн аварга боллоо. Тэрээр аварга болох замдаа Бразил, Армен, БНХАУ, ОХУ-ын боксчдыг хожсон юм. Чансаагаа бодсон ч тэр, ур чадвар, ухаан, авьясаа бодсон ч тэр манай боксчин үнэхээр илүү нь байлаа. Баярлалаа, Сэрдамбаа, чи үнэхээр илүү нь байлаа, олимпийн төрлийн спортоор төрсөн 6 дахь дэлхийн аваргаараа Монгол орон бахархаж байна!!!
ДАШТ-ын өмнөхөн өгсөн ярилцлагандаа "Би нас залуу, туршлага багатай хэдий ч энэ ДАШТ-ээс медаль авах зорилготой" хэмээн өгүүлж байсан, энэ жил 17хон настай Н.Төгсцогт хэлсэн амандаа хүрч, мөнгөн медалийг Миланаас хүртлээ. Тэрээр энэ тэмцээнд жинхэнэ шуугиан тарьж финалд шалгарахдаа Энэтхэг, Словак, Ирланд, Итали болон ОХУ-ын боксчдыг ялан шигшээд шалгаран Пуэрто Рикогийн боксчинд хожигдсон юм. Дайчин, эрэмгий, шургуу энэ залууд 2012 оны Лондоны олимпод манай гол тамирчдын нэг болон оролцох их ирээдүй байна, баяр хүргэе, баярлалаа...
Монголын Боксийн спорт уналтанд орж, хүнд хэцүү явах цагт ганцаараа эх орныхоо нэрийг өндөрт өргөн, дэлхийн дэвжээнээ үзэлцэж явсан Монгол Улсын Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ олон жилийнхээ хөдөлмөрийн үр шимийг хүртэн Миланы рингэнд урамтай тоглосоор хүрэл медалийг өөрийн болголоо. Азийн аварга, Дэлхийн цомын мөнгөн медальт манай тамирчин Словак, Румын, Итали, Украйны боксчдыг ялаад Кубын боксчинд харамсалтайгаар 2-хон онооны зөрүүтэй ялагдан ийн хүрэл медаль хүртсэн юм. Тамирчин хүний асар их тэвчээр, үлгэр жишээг бид чамаас харж баярлаж, бахдаж, бахархаж сууна....

Манай боксчид бүгд үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүллээ. 11 жингийн 9 жинд нь оролцож, төдийлэн сонсогдоод байдаггүй хүнд жинд хүртэл шилдэг 16-д шалгарлаа. Хөнгөн жинд манай улс аль хэдийн дэлхийд хүчтэй өрсөлдөгч болсон гэдгээ ийн батлан харууллаа. Олимпийн дараа ОХУ-ын шигшээгийн дасгалжуулагч "Монголчууд 2012 оноос медаль ч авахгүй" хэмээсэн ярилцлага өгч байсан нь энэ үед санаанд орж байна, азны бишээ авьяастай, чадвартай байсных гэдгийг тэд одоо ухаарч байгаа болов уу. Манай боксын шигшээ баг үнэхээр гайхалтай амжилт үзүүллээ. Бадар-Ууган гэмтэлгүй байсан бол, Энхзориг жаахан азтай байсан бол, Жавхлан багахан туршлагтай байсан бол медалийн тоо маань улам нэмэгдэх байсан биз. Та нар үнэхээр шилдэг нь байлаа, та нар баатрууд, та нар бахархлууд...МОНГОЛ ТҮМЭН БАЯРЛАЖ БАЙНА, та нараар бахархаж байна.

Happy Birthday, BEK!!

2009-09-11 uundaa бичсэн.
Өнөөдөр 9-р сарын 11-ны өдөр, зөвхөн манай ангид төдийгүй дэлхий дахины түүхэнд нэрээ үлдээсэн өдөр. Дэлхийн түүхэнд гэдгийн учрыг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Харин яг 11 /!!!/ жилийн өмнө манай ангийн эрхэм гишүүн, сургуулийн болон ангийн шигшээгийн хөлбөмбөгчин Билгүүн мэндэлсэн билээ. Манайхнаас яг одоо ангийн дарга хэмээх эрхэм хариуцлагтай албан тушаалд ганцаараа ажиллаж байгаа БЕК-дээ төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэн, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай, ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД!!!

Ай хөөрхий...

2009-09-09 Enkh бичсэн.

Нэг клубтэй холбоотой ажлыг ангитайгаа уяхыг оролдож байгаа нь ...

Хүүхдийг хайрлах нь хамгийн том буян - Асрамжийн газарт өнгөрөөсөн хагас өдөр

Асрамжийн газарт өнгөрөөсөн хугас өдрийнхөө талаар бичихээс өмнө би “ТА ГАНДАН ОРЖ НОМ УНШУУЛДАГ МӨНГӨӨРӨӨ ЧИХЭР АВААД, ХЭРЭГГҮЙ ГЭЭД ХАЯЧИХАЖ БАЙГАА ХУУЧИН ХУВЦАСАА УГААГААД ЦЭВЭРХЭН ЭВХЭЭД УЛСЫН ТӨВ АСРАМЖИЙН ГАЗАРТ ОЧООД ХҮҮХДҮҮДЭД ӨГӨӨРЭЙ. Таны энэ үйл, ГАНДАНД ОРЖ МЯНГАН НОМ УНШУУЛСАНТАЙ ТЭНЦЭХҮЙЦ ИХ БУЯН ХУРААСНЫГ ХҮҮХДҮҮДИЙН БАЯРЛАСАН СЭТГЭЛИЙН НҮД ТАНЬД ААНДАА ХЭЛЭЭД ӨГНӨ. САРД ГАНЦ УДАА, ҮГҮЙ ЭЭ УЛИРАЛД ГАНЦ Ч БАЙСАН БОЛНОО. ТАНЫ ХИЙСЭН ГАНЦХАН АЛХАМ, ААВ ЭЭЖИЙН ХАЙРААР ДУТАЖ ЯВАА ХҮҮХДҮҮДЭД ХҮМҮҮС, ХҮМҮҮСЭЭ ХАЙРЛАДАГ ГЭДГИЙГ УХААРАХАД ХЭРЭГТЭЙ. ЭНЭ БОЛ ТЭДНИЙ ИРЭЭДҮЙН АМЬДРАЛД ХИЙЖ БАЙГАА ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЮМ ШҮҮ.”
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хоолны ширээний ард аав ээждээ “би хоолоо нэмүүлмээр байна" гээд хошуугаа унжуулан тунирхан суухын оронд, амт муутай нормын нэг тавга хоол идчихээд, нэмэлт гэдэг үгийг мэдэх ч үгүй ширээнийхээ араас үг дуугүйхэн босоод явах тэр жаалыг .....
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – аав ээжийнхээ дунд тарвалзан унтахын оронд, уцаартай асрагчийн чанга хахир дуунаар, толгойн дээгүүрээ бушуухан шиг хөнжлөө хулмайлдан, өөрийгөө унтуулахыг албадах гуравхан настай бяцхан хүүг ...
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – гурван настай дүүгээ хээв нэг том хүн шиг аргадаад, нулимсыг нь арчаад, хэгжүүхэн үг хэлэх таван настай хэрсүүхэн хүү, гомдсон сэтгэлээ нуун хөнжлийнхөө цаана чимээгүйхэн эхэр татан уйлахыг ...
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хүний өгч байгаа цэвэрхэн, хуучин хувцасыг өмсөөд, тохой томдсон ханцуйг нь арагш нугалаж өмсчихөөд “би өмнө нь хэзээ ч ийм шив шинэ хувцас өмсөж байгаагүй ээ” гэж хэлээд баярлалаа гэж хэлэх бяцхан охиныг ....
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – Орж ирэх эмэгтэй болгоныг энэ “миний ээж тээ нөгөө намайг ирж авах” гээд хүлээлгийн сандал дээр өдөр болгон хэзээ ч хараагүй, хэзээ ч ирэхгүй ээжийг харуулдан суух, хазгай муруй ярих хэлд орж ядан байгаа бяцхан хүүг .... ээжийгээ хүлээлгийн сандал дээр өдөр болгон харуулдан мэндчилэх гэж үеийхнээсээ түрүүлж хэлд ороо юм болов уу ...
ТА ТӨСӨӨЛӨӨД ҮЗ ДЭЭ – хүүхдийн нүдэнд хэзээ ч унах ёсгүй хэрсүү, хэгжүүн, ууртай, гомдсон, гутарсан, жигшсэн, хүлээсэн, царайчилсан харцыг ...
ХҮҮХЭД ХЭЗЭЭ Ч, ЮУНЫ Ч ӨМНӨ БУРУУТАЙ БАЙХ ЁСГҮЙ. ТЭД ЗҮГЭЭР Л ХҮҮХДҮҮД ШҮҮ ДЭЭ.

Улсын Төв Асрамжийн газрын хаалгаар гарах бүрт, зүрхэн тушаа хүндээс хүндээс, бүр хүндээс хүнд туухай дүүжлэгдээд, хоолой маань цэхэртээд, нулимс маань өөрийн эрхгүй нүдний аяга дүүргээд хэцүү байдаг юм. Хүний гар харж, бусдын нүд харуулдан, бараандуу өдөр хоногийг өнгөрөөж байгаа, хоосон ходоодонд захирагдсан хулгайн нүдээр дэл сул зүйлийг тэмтчих харцтай балчир хүүхдүүдийг хараад тэдний төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа гутрах шиг санагдаад л тэр. Өмнө нь асрамжийн газраар ойр ойрхон очдог байлаа. Тэр бүрт энэ мэдрэмж минь намайг хэдэн өдөртөө л зовоогоод, өдөр тутмын ажил амьдралд минь муугаар нөлөөлөөд байдаг болохоор, би асрамжийн газар руу зүглэхээс зүрхшээдэг болоод байгаа юм.
Харин энэ удаад ажлын завсар гарсан дээр нь, хуучин муусайн хувцаснуудаа цуглуулаад жаал жуулхан юм аваад асрамжийн газар руу явлаа. Би дандаа эрэгтэй дүү нартай болохоор хуучин муусайн хувцаснуудаа цуглуулаад асрамжийн газрын хүүхдүүдэд өгдөг болсон.
Үүдээр оронгуут л нөгөө л нэг танил шээсний, хирний бас хайр нэмхэмжилсэн үнэр намайг угтлаа.
Хуучин ч гэсэн хувцаснуудаа сайхан угааж индүүдээд цэвэрхэн шиг эвхээд таарсан хүүхдүүдэд өгөөд “баярлалаа эгчээ” гэх үгийг сонсох ямар сайхан байдаг гээч. Тэдний баярлалаа гэх үг өмнө нь, хэний ч амнаас сонсож байгаагүй үнэн сэтгэлийн жинхэнэ баярлалаа байж чаддаг юм. Хувцасыг минь аваад нүдэнд нь цог гэрэлтээд л, бүр нэг баяртай гээч ....
Жил гаруйн өмнө, би асрамжийн газар байгуулах гээд хөл алдан гүйж байлаа. Эхний хөрөнгө оруулагчид нь дэмжинэ гээд, Цолмон найз охин маань туслана гээд л .... Яг тэр үед асрамжийн газрынхаа бүх зүйлийг төлөвлөн ярилцаад бүр унтаж ч чадахгүй зүүдэндээ хүртэл хүүхдийн инээд цалгисан асрамжийн газраа төсөөлөн унтдаг байлаа. Ахын маань хэлсэн “хүн хүмүүжүүлнэ, сургана гэдэг чинь тийм амар зүйл биш. Эхлээд чи өөрөө хөл гараа ол. Өөрөө хүн болох ёстой. Юм юманд бухимдаад байдаг, автдаг зангаа захирч бас наад сэтгэл хөдлөлөө хэрэгтэй үед нь нууж чаддаг болох ёстой” гэж хэлсэн үг нь мэдээж хамгийн үнэн байсан юм. Гэхдээ өөрийн гэсэн асрамжийн газартай болно гэсэн маань, миний энэ насны мөрөөдөл ч байж болох юм.
Асрамжийн газарт өнгөөрсөн хагас өдөртөө би авч очсон “Үүлэн бор” номноосоо (энэ номыг би бичиг үсэг тайлагдсаныхаа дараагаас л амтархан унших болсон анхны ном. Одоо ч дүү нараа унтуулахад ашигладаг хэрэгсэл болгоод байгаа. 11-р ангийн зөнөг дүү нар маань Оогий эгчээ үлгэрээ уншуулая гэж хэлдэг гээд боддоо. Хайраар хүмүүмжсэн хүүхэд, хүүхэд л байдаг юм хөөрхөн) хүүхдүүдийг тойруулж суулгаад үлгэр уншиж өгөхөд ямар хөөрхөн гээч. “Ах дүү Иван”, “Хөх Чоно хөлгөлсөн хаан хүү Иван” гэхчилэнгээр хүүхдүүдийн хүсэлтээр дарааллуулан уншсаар байтал нэг мэдэхэд 4 цаг өнгөрчихнө. Ингээд л, би явна нөгөөх л хүнд гунигтайгаа, гэхдээ өөрийгөө хурдхан шиг бэрхэд хөл алдахгүй “том” эмэгтэй болгочихоод өөрийн гэсэн асрамжийн газартай болно доо гэсэн хүсэлтэйгээ ...
http://oogiinoo.blogspot.com/2008/01/blog-post_29.html блогоос ...

Happy birthday!!! Byambaa

2009-09-07 smile forever бичсэн.

Өнөөдрийн энэ билэгт сайн өдөр ангийн анд Бямбаагийн маань төрсөн өдөр тохиож байна. За тэгээд Бямбаадаа арван найман нас хүрж буйд нь баяр хүргээд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Happy birthday to you!
Happy birthday to you!
Happy birthday dear Byambaa!
Happy birthday to you...

Төрсөн өдрийн мэнд Будмаа

2009-09-05 Үлмэдэх бичсэн.
Намар ч боллоо хичээл ч орж эхэллээ. Энэ намрын анхны төрсөн өдөр өнөөдөр тохиосон байна. МУИС-ын эдийн засгийн сургуулийн 2р курсын оюутан 131dg-ийн дуулдаг бүждэг идэвхитэй гишүүн Будмаадаа төрсөн өдрийн мэнд хүргэе. Саяхан эмэгтэй хүнд баймгүй зоригийг гаргаж үсээ хусуулсанд нь бас баяр хүргэе ,зоригтой шийдэмгий 131dg ийн гишүүндээ цөмөөрөө төрсөн өдрийн дууг нь дуулж өгцгөөе өө
Happy Birthday to you
happy birthday to you
happy birthday dear Budmaa
happy birthday to you...

Хичээлийн шинэ жилийн баярын мэнд!

2009-09-02 Админ бичсэн.
Сайн уу ангийнхаан! Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе аа! За тэгээд ноднин сургуульдаа хамгийн бацаан нь байсан бол энэ жил ах эгч нар боллоо доо! гоё :D Мань хэд гэж баахан ах нар (3н эгч байлуудаа :P) олуулаа уулзаж 9р сарын нэгний баяраа тэмдэглэлээ! Энэ талаарх Фото сурвалжлагыг сонирхоно уу! Ерөнхий маршрут эхлээд 1р сургууль, дэлгүүр, Тэнгис кино театр, зочин бууз ахиад Тэнгис кино театр. 1р сургууль орж багштай уулзаад дэлгүүр орж хөзөр аваад тэндээсээ гэнэт кино үзхээр болоод кино үзчээд гарч ирж хоол идчээд ахиад кино үзсэн байгаа. Цунами гэдэг солонгосын "cloverfield" гэмээр үнэн тасархай кино үзлээ! үзээгүйнүүд нь үзэхэд илүүдэхгүй л юм байна лээ.
Ахиж үзэхээр төлөвлөөд кино хүлээх зуураа "зочин бууз"-ыг зорилоо!
Нийт 26н сугалаанаас 1 нь л аз таарсан! Удахгүй бидэнд хэрэг болох байхаа!