Live Blogging: ЗОЛГОЛТ!!! [updated]

2009-02-27 uundaa бичсэн.
Ангийн блог та бүхэндээ "Шороон үхэр" жилийн 131dg-ийнхны золголтын талаарх мэдээг шууд дамжуулж байна..Хажуугийн багананд байгаа байнга шинэчлэгдэх мэдээнээс бидний ямар паянтай, хаагуур явааг мэдээрэй..Мөн бидэнтэй холбогдон, багт нийлж, сэтгэгдлээ үлдээгээрэй...

02:55 Ингээд өнөөдрийн золголтын мэдээ өндөрлөж байна. Маргааш Энхбаатар багшийнхаар үргэлжлэх болно. Өнөөдрийн баг: Энхүүш, Цэнгэл, Түвшээ, Маргад, МKA, Ёндоо, ЛМО, Зоогий, Бажгаа, Тэмка, Ори, BD, Нямхүү, Оюунсайхан, Уундаа, Бямбаа, Яруу


01:50 За тун удахгүй шинэ зургууд оруулах болно..Багшийнд дуу дуулж, бууз идэж, ололт амжилтаа ярилцаж, зугаатай цагийг өнгөрүүллээ..Даанч эхэнд авсан зурагнуудыг зарим нөхдийн хариуцлагагүй үйлдлээс болж устгачихлаа гэж хэхэ...


01:41 Ёоох, дөнгөж одоо л өнөөдрийн золголт өндөрлөлөө... Багшийнд хэдэн ч цаг болчив хэхэ

21:15 ....ЛМО нэмэгдлээ...16-уулаа боллооо гэж..одоо Баяка багшийнх руу...


20:49 Тоглолт хийж байгаа Ори, Бажгаа 2-ыг хүлээж байна...Зайрмагаар дайлуулав..Аа бас Зоогий виноноос болж бантаваа гэж хохо

20:25 Золголтын багт Тэмка, Оюунсайхан, Будмаа, Маргад нар нэгдэж 15-уулаа боллоо. Та ч нэгдэж болно


20:04 Ангийн даргынд хэсэг тухлаад, Уундаагийнд ирлээ

17:57 Цаг: 17:57, Ангийн даргынх руу урагшааabout 2 hours ago from web

17:33 Яг одоо цаг 17:33 болж байна. Бид 11-р хороололд Золжаргалынд байна... Блог дээр зурагнууд upload хийж байна


16:28- Манай хэсэг Цээмаа багш дээрээ очиж бантаж бантаж байгаад гарлаа гэж... Золголтын хэсэгт Бямбаа нэмэгдэв

15:35- Бажгаа, Мигаа гитартай, Ори сандлан дээр тухлан, Яруу кендодсоор, хооло
15:05- Оргилын машинтай сайхан шарвалт хийсээр Энхүүш ахындаа ирцгээлээ....Отгонбаяр ах гараад явчихсан бид эднийхийг эзэгнэж байна

14:20- Аа бас л баахан дайлуулаа. Яруу танкны онигоонд орсон бөлгөө... Золголтын баг эгнээгээ тэлсээр

13:30- Золголын группын дараагийн бай- Түвшээ

13:07- Хохо, 2 жигнүүр бууз идэн, Хонхны баярын зурагнууд үзлээ аа бас Баткагийн дуулж байгаа бичлэг олдлоо....

12:10- Золголтын хэсэг анхны золголтоо Нямхүүгийнхээс эхэллээ гэж

10:00- Ангийн блог та бүхэндээ "Шороон үхэр" жилийн 131dg-ийнхны золголтын талаарх мэдээг шууд дамжуулж байна..

СL Review: Англичуудын давамгайлал үргэлжилсээр...

2009-02-26 uundaa бичсэн.
Өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн ногоон талбайд Аваргуудын лигийн хасагдах шатны эхний тоглолтуудын 2 дахь хэсэг явагдаж өнгөрлөө. Олны хүсэн хүлээж байсан хэд хэдэн тоглолтууд энэ өдөр явагдан, хэний ч таамаглаагүй зарим нэгэн үр дүн мөн гарсныг 131dg.blogspot.com та бүхэндээ тоймлон хүргэж байна.

Челси Лондон 1:0 Ювентус Турин
Гоол: Д.Дрогба 12.

Английн Челси клуб 2 жил дараалан улирлын дундуур дасгалжуулагчаа солин Аваргуудын лигийн шилдэг 8 багийн тоонд сүүлийн 6 жилд 5 дахь удаагаа шалгарахаар өөрийн Стэмфорд Бриж цэнгэлдэхдээ 38.000 орчим хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Италийн Ювентус клубыг хүлээн авч тоглолоо. Цэнхэрүүдийг 4 жил удирдсан Клаудио Раньериг цэнгэлдэх алгаа ташин, халуун дулаан уур амьсгалтай хүлээж авсан хэдий ч тоглолтын темп үнэхээр өндөр байсныг энд тэмдэглэх нь зүйтэй. Улирал дуустал дасгалжуулах болсон Г.Хиддинкийн анхны талбай дээрх тоглолт нь энэ байсан бөгөөд амралтын өдөр Премьер Лигийн тун чухал Астон Виллатай хийсэн тоглолтонд гаргасан бүрэлдэхүүнээсээ П.Ферейрагийн оронд Э.Коулыг гаргасн бол К.Раньери Франц довтлогч Д.Трезегег сэлгээнд суулгажээ.
Тоглолтын хамгийн анхны аюултай довтлогоог 4 дэх минутанд Босингва хийж, түүний зүүн хөлний цохилтыг Ж.Буффон аюулгүй болгосон бөгөөд түүнээс 4 минутын дараа мөн л Босингвагийн кроссыг 16-ын шугаман дотор хүлээж авсан Дрогба хамгаалагчаасаа мултран, эргэж харан цохин тоглолтын гоолын салхийг хагалах тун дөхлөө. Гэхдээ үүнээс мөн л 4 минутын дараа С.Калу Ювентусын хамгаалалтын алдааг ашиглан Д.Дрогбад тун ухаалаг дамжуулалтыг өгч, улмаар гэмтэл болон бусад шалтгааны улмаас тийм ч сайн тоглолт үзүүлж чадахгүй байсан африк эр тун чадамгүй төгсгөлийг хийн онооны харьцааг 1:0 болгосон юм. 15 дахь минутанд Дрогбад 2 дахь гоолоо хийх боломж гарч ирсэн ч Ф.Лампардын булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг ашиглаж чадсангүй.
Харин Ювентус нэг л учраа олж чадахгүй хэвээр байв. Гэсэн ч тэд А.Дель Пиерогийн ачаар Челсид нэг бус удаа аюул учруулсан. 21 дэх минутанд түүний цохилтыг П.Чех амжилттай хамгаалсан юм. Челсигийн хамгаалалт энэ өдөр маш нягт дээрээс нь ширүүн байсныг М.Сиссоко, М.Каморенези нар хөнгөн бэртэл авснаас харж болох юм.
1-р үе өндөрлөхөөс 2 минутын өмнө Д.Дрогба алдаа хийн А.Дель Пиерод өөрийнх нь энэ улирлын хамаг гоолоо хийж буй дархан байрлалаас оноог тэнцүүлэх сайхан боломж гарсан ч ашиглаж чадсангүй Э.Коулыг оночихлоо. 2-р үе эхлэхэд Челсичүүд довтлосон хэвээр л байв. Энд Д.Дрогба, М.Баллак нарын довтлогоог дурьдаж болно. Гэвч аль нь ч хамгийн үнэтэй хаалгачид аюул учруулж чадсангүй. 53 дахь минутанд Н.Легроттаглие Д.Дрогба дээр 16 дотор алдаа гаргасан ч Португал шүүгч торгуулийн цохилт заасангүй. Үүнээс хойш Челсичүүд хамгаалалтанд шилжсэн гэж хэлж болох бөгөөд ялангуяа сүүлийн 15 минутанд "Хуучин Ноёд"-ын довтлогоо илт ширүүссэн юм. Ялангуяа сэлгээгээр орж ирсэн М.Марчионнини, Дель Пиеро, Недвед нар хамгийн идэвхтэй нь байлаа. Гэхдээ 87 дахь минутанд Н.Анелькагийн 25 орчим метрээс хийсэн цохилт хаалганд хамгийн дөхсөн. Эцсийн мөчид Чехийн легионер Недвед шийдсэн цохилтыг хийсэн ч Алексд ойн хаалганаас хэдхэн см-ын зайтай өнгөрснөөр Челси энэ өдөр хүссэн ялалтаа авч чадлаа.
Хэдийгээр 1-р үед Челси үнэхээр давамгай тоглож байсан ч 2-р үед Турины баг илүү тоглон, өөрсдийн талбай дээрээ ямар ч тоглолт гаргаж чадна гэдгээ нотлон харуулж чадсан юм. Юутай ч Г.Хиддинк болон түүний залуус амжилттай урагшилж байна, юу болохыг хариу тоглолтоос харцгаая.

Реал Мадрид 0:1 Ливерпүл
Гоол: И.Бенаюн 82.

Удахгүй явна, багтаа үлдэнэ хэмээн олон цуурхал түүнийг тойрсоор байгаа ч Испани мэргэжилтэн Р.Бенитез И.Бенаюны гайхалтай мөргөлтийн ачаар бас нэгэн гайхамшгийг бүтээлээ. Өмнө нь Барселона, Челси, Ювентус, Арсенал, Интер гээд олон багийн талбай дээр нь зочлон хэрэгтэй оноогоо, хожлоо авч чадаж байсан ч энэ удаагийнх хамгийн сонирхолтой мөн дээрээс нь хамгийн сэтгэл хөдөлгөсөн нь байсан юм.
Багийн ахлагч С.Жеррард энэ удаагийн тоглолтыг сэлгээний сандлаас эхлүүлсэн бөгөөд И.Бенаюн, Д.Кюйт нар Ф.Торресыг дэмжих үүрэгтэйгээр талбай дээр гарсан. Багийн тоглолт, нягт хамгаалалт, мөн гүйлт Ж.Караггерын ахласан багийн өнөөдрийн хожлын үндэс байсан гээд хэлчихэд буруудахгүй биз ээ.
Харин Х.Рамос энэ удаа Марселог зүүн жигүүрт тоглуулан ямар ч найруулагч тодруулбал У.Шнейдер, Гути, Р.Ван дер Ваарт нарыг талбай дээр гаргасангүй. Магадгүй түүний гаргасан хамгийн том алдаа энэ байсан байж болох юм, учир нь Улаанууд талбайн төвийн шугамд ноёрхож байлаа.
Тоглолт сүүлийн үед Месси, К.Роналду нартай зүйрлүүлэн буй А.Роббены идэвхтэй тоглолтоор эхэлсэн. Түүний Раульд өгсөн гайхалтай дамжуулалтыг Реалын бүх цаг үеийн мэргэн бууч маань чулуу болгож чадсангүй. Үүний дараахан Марсело мөн Рейнаг шалгаад амжив. Ерөөс энэ өдөр Рейна ба түүний хамгаалалтын шугам хөдөлшгүй хад чулуу мэт байсан юм.
Хэдийгээр бөмбөгийг Эзэн хааны баг илүүтэй эзэмшиж, довтлогоог зохион байгуулж байсан ч Ливерпүл эхнийхээ аюултай довтлогоогоор гоол оруулах дөхлөө. Рейнагийн холдуулсан бөмбөг Ф.Торрест ирэн, улмаар алтан жаал маань хаалгачийн эсрэг сул гарсан ч түүнийг нь И.Касилльяс амжилттай хамгаалсан юм.
Үүний дараахан С.Рамосын мөргөлт амжилт болон, түүнээс нь ойсон бөмбөгийг Г.Хигуайн амжилттай цохин гоол оруулсан ч шүүгч отон тоглолт хэмээн гоолыг тооцсонгүй, түүний ч зөв байлаа. Марсело, А.Роббен нарын цохилтууд хаалгаа оносонгүй.
Харин 1-р үеийн төгсгөлд Х.Алонсо Лютонд хийсэн гоол шигээ, өөрийнхөө зооноос шууд цохилтыг гүйцэтгэсэн нь бараг амжилттай болсон ч эцсийн мөчид И.Касилльяс хатган гаргаж амжлаа.
2-р үеийн эхнээс Х.Рамос Марселогийн оронд Гутиг гаргаж ирсэн ч Мадридын довтлогоо явж өгөхгүй л байлаа. Тэд бөмбөг эзэмшилт, дамжуулалт гээд илүү байсан ч довтлогоог бүрэн зохион байгуулж, бас дуусгаж чадахгүй байсан юм. Г.Хигуайн, А.Роббен гээд гүйлттэй тоглогчид нь бөмбөгөө аваад л 2,3 хамгаалагч хуураад л шувуу буудаад байв. Багийн тоглолт үнэхээр дутагдаж байлаа.
Харин Ливерпүл эсрэгээр нь тоглож байлаа. Р.Бабел бага зэргийн аюулгүй гэмтэл авсан Ф.Торресын оронд гарч ирсэн бөгөөд хамгаалалт, хамгаалалт, сөрөг довтлогоо гэсэн тактиктай байсан улаанууд цаг дуусахаас 8 минутын өмнө төсөөлөөгүй гоолыг оруулж чадлаа. Г.Хайнцын Д.Кюйт дээр хийсэн алдааг /үнэндээ алдаа байгаагүй мэт харагдсан, жүжиглэлт орсон болов уу/ Ф.Аурелио чадмаг ашиглан, И.Бенаюны толгойн дээр бөмбөгийг өгөн, байрлалаа тийм ч сайн эзлээгүй И.Касилльясын хаалганд энэ тоглолтын эхний бөгөөд сүүлчийн гоол орлоо.
Ливерпүлийн ахлагч шар хуудас аван дараагийн тоглолтонд оролцох боломжгүй болсон бас нэг Испани тоглогч А.Риерагийн оронд талбай дээр 5 орчим минут тоглосон. Дараагийн тоглолт тэдний талбай дээр буюу хамгийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн цугладаг хэмээгддэг Энфилдэд болно. Тэдний боломж тун өндөр байгаа хэдий ч Х.Рамос Англи хөлбөмбөгийг мэддэг, дээрээс нь тун сайн багтай учраас түүнээс ямар сюрприз ирэхийг тааварлашгүй юм.

Спортинг Лиссабон 0:5 Бавари Мюнхен
Гоолууд Ф.Рибери 42, 63 /т.ц/, М.Клозе 57, Л.Тони 84, 90+2

Өнгөрсөн амралтын өдөр лигтээ Кольн багт өөрийн төрөлх Аллианз Аренад 2:1-ээр хожигдсон, лигийнхээ сүүлийн 4 тоглолтын 3-т нь хожигдоод байгаа Германы аварга, алдарт Бавари Мюнхен багийг хэн ч ийм хожлыг авна гэж төсөөлөөгүй гэдэгтэй мөрийцөхөд ч алдахгүй биз ээ. Спортингчууд гэтэл яг эсрэгээрээ амралтын өдөр өөрийн гол өрсөлдөгчдийн нэг Бенфикаг 3:2-оор хожин, багийн уур амьсгал, итгэл үнэхээр дээд түвшинд байсан гэж хэлж болох юм. Гэтэл чадварлаг Португалчууд Герман машиныг дахиад л барсангүй.
Түүх Баваригийн талд байсан гэж хэлж болно. Учир нь Спортингчууд Европын дэвжээнээ Германы багуудтай 14 удаа тоглохдоо ганц ч удаа хожиж байгаагүй бөгөөд харин Баваричууд Португалийн багуудтай 20 удаа тоглохдоо тэртээ 86 онд Портуд хожигдож байсан аж.
Гэхдээ тоглолтын үр дүн 5:0 хэдий ч бүх тоглолт тийм байгаагүй. 1-р үеийн эхэнд Спортинг аргагүй талбай дээрээ тоглож байгаа мэт бүх талаараа эзэгнэж байлаа. 12 дахь минутанд Баваригийн хамгаалагчид энэ өдрийн анхны бөгөөд сүүлчийн алдаагаа гарган, булангийн цохилтын үеэр 16-ын шугам дотроо А.Польгаг сул үлдээж орхив. Түүнийг нь Польга хөнгөхөн бөгөөд найдвартай цохисон ч шонгоо манаад зогсож байсан Баваригийн хамгийн намхан тоглогч Ф.Лам аюулгүй болгосон юм. Ж.Моутиньо, Ф.Рошембак, эргэж ирсэн Дерлей нар гайхалтай тоглож байсан ч 42 дахь минутанд Дерлейгийн үнэхээр хайнга дамжуулалтыг Францын маестро Ф.Рибери таслан, улмаар ганцаарчилсан тоглолтыг үлгэр жишээ үзүүлэн, 2 тоглогчийг хөнгөхөн хуураад хаалгач Тиагугийн 2 хөлний завсраар гоол хийн тэргүүлж эхэллээ.
Ирэх Ням гарагт Вердер Бремен багтай Бундеслигийн тун чухал тоглолтыг хийх Баваричууд энэ удаа үнэхээр илүү нь байлаа. М.Клозе довтлогчийн мэдрэмжээ ашиглан 57 дахь минутанд гэдсээрээ гоол хийн тэргүүллийг улам баталгаажууллаа. Зээлээр тоглож байгаа М.Оддогийн хөндлөн дамжуулалтыг Л.Тони толгойгоороо илэн дамжуулалтыг өгсөн юм. Энэхүү гоолоороо М.Клозе Л.Лопезын хамт мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
63 дахь минутанд Зе Роберто болон Ф.Лам нарын стенк дамжуулалт амжилттай болон 16-ын шугамд нэвтэрсэн Ф.Лам дээр цагтаа Барсад данстай явсан Ф.Рошембак алдаа гарган торгуулийн цохилтыг Ф.Рибери амжилттай цохин тоглолтын 2 дахь гоолоо оруулснаар тоглолтын хувь заяаг шийдчих нь тэр.
Багийнхаа түүхэнд анх удаагаа хасагдах шатанд шалгарсан Спортингчуудын хувьд энэ жилийн тэмцээн ингээд дуусах нь тодорхой болчих шиг боллоо. Учир нь Италийн аварга биет довтлогч Л.Тони тоглолтыг цэгийг Ф.Риберигийн ухаалаг дамжуулалтуудаар бүр 2 гоолоор тавьсан. Тоглолтын сүүлд ямар ч итгэлгүй болсон Спортингчууд хамгаалалтандаа удаа дараа алдаа гаргасаар харин Баваричууд санаа нь амарсангүй довтолсоор байлаа.
Ийнхүү 2 залуу дасгалжуулагчийн тулаанд Ю.Клинсманн тэргүүлж эхэллээ. 39 настай Спортингийн менежер П.Бентуд энэ ялагдал туршлага болох нь гарцаагүй биз. Энэхүү тоглолтын баатар нь, од нь 2 гоол 2 дамжуулалтыг өгсөн Ф.Рибери байлаа. Түүний л ачаар Спортингчуудын хамгийн аймшигтай шөнийн тоглолт Баваригийн ялалтаар өндөрлөсөн билээ. Энэ жилийн Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтыг хамгийн амжилттай дуусгасан Мюнхений клуб энэ удаа ч хамгийн том ялалтыг байгуулж чадлаа. Браво Бавари, Браво Рибери...

Вилльяреал 1:1 Панатинайкос
Гоолууд: Г.Росси 66 /т.ц/ Г.Карагунис 59.

Сүүлийн 7 жилд анх удаа хасагдах шатанд шалгараад байгаа Грекийн аварга Панатинайкос Эль Мадригал цэнгэлдэхэд 21,000 үзэгчийнх нь өмнө Испаний Вилльяреал багтай 1:1-ийн харьцаатайгаар тэнцснээр дараагийн шатанд шалгарах тун өргөн боломжийг өөртөө үлдээж чадлаа.
Хэдийгээр статистик үзүүлэлтийг харвал Испаний баг илт давуу тоглон, нэлээн онооны зөрүүгээр хожсон мэт харагдавч өөрсдийнхөө хариуцлагагүй байдал, хамгаалалтын том том алдаа зэргээс болон зовж байж тэнцээнтэй хоцорлоо.
Тоглолтын эхэнд Шар Шумбагчдын дасгалжуулагч Чили мэргэжилтэн Мануэль Пеллегрини багийн туршлагатай тоглогчид болох Р.Пирес, Нихат нарыг сэлгээний сандалд суулгасан бөгөөд хамгийн эхний аюултай довтлогоог тус багийн Антонио Лопез хийлээ. М.Сеннагийн дамжуулалтаар бүрдсэн энэхүү боломжийг Грекийн багийн хаалгач Галинович дөнгөж хөлөөрөө аюулгүй болгосон юм. Үүний дараа Италийн залуу довтлогч Г.Росси хэд хэдэн боломжийг бий болгож байсан ч азын тэнгэр тэднийг ивээхгүй хэвээрээ л байв. Хаалгач М.Галинович ч найдвартай байлаа. Харин Панатинайкос анхныхаа аюултай довтлогоогоо 1-р үеийн дунд хэсэгт хийн багийн ахлагч Г.Карагунис 25 орчим метрээс цохилт хийснийг багийн хаалгач Д.Лопез амжилттай хамгаалсан юм. Хариуг нь ч Г.Росси дорохноо өгөн, бас л азгүйтэв. 2-р үед ч өмнөх зураглал давтагдан Вилльяреалчууд довтлосоор л байлаа. Гэхдээ энэ тоглолтонд Испаний шигшээд дуудагдаж байгаа залуу довтлогч Ф.Ллорьентег Грекчүүд тун сайн хамгаалан тоглосон, хэдийгээр маш сайн ажиллаж байсан ч ямар ч боломж түүнд гарч ирэхгүй байсан юм.
Харин тоглолтын 59 дэх минутанд Вилльярелын хамгаалалтын алдааг ашиглан сөрөг довтлогоог Панатинайкосчууд хийн, түүийг нь багийн ахлагч Г.Карагунис тун чадмаг ашиглан, энэхүү тэмцээнийг чимэх учиртай гайхалтай гоолоор тоглолтын салхийг хагалсан юм. Үнэндээ хаалгач Д.Лопезд бараг боломж байсангүй.
62 дахь минутанд давхар сэлгээг Шар Шумбагчид хийн Р.Пирес, Нихат нарыг гаргаж ирсэн боловч дараахан нь Мантзиос онооны харьцааг золтой л 2:0 болгочихсонгүй. Гэвч эцсийн эцэст Испаний баг зорьсондоо хүрч торгуулийн цохилтыг хийх эрхийг 66 дахь минутанд олж авсан. Туршлагатай жигүүрийн тоглогч Р.Пирес дээр Вавризньяк алдаа гарган түүнийг нь энэ тоглолтонд хамгийн идэхтэй байсан ч мөн хамгийн азгүй нь байсан Г.Росси амжилттай цохин тоог тэнцүүлсэн юм.
Сэлгээгээр гарч ирсэн Р.Пирес хэд хэдэн довтлогоог зохион байгуулж байсан ч Г.Росси, М.Сенна нар довтлогоог дуусгаж чадахгүй байлаа. М.Сенна хэдийгээр тун сайн тоглосон ч хамгаалалтанд хэд хэдэн алдаа гаргаж багаа хөөдөх дөхснийг энд дурьдах хэрэгтэй.
Юутай ч Аяксыг удирдан, Челсигийн туслах ч хийж явсан Х.Тен Категийн шавь нарт Европын шилдэг 8 багийн тоонд багтах боломж маш өндөр боллоо. Тэд хэдийгээр лигтээ Олимпиакосоос 9 оноогоор хоцорч яваа ч Аваргуудын лигийн хэсгийн тоглолтонд 3 дараалан хожин, улмаар Интерийг ардаа хийн, боломжит азтай сугалааг татан, эхнийхээ зорилгыг биелүүлээд байна. Харин Шар Шумбагчид Афинд очин гоол хийх, хожих хүндхэн даалгавартай үлдлээ. Гэхдээ багийн бүрэлдэхүүнийг нь харвал тэдэнд ийм боломж байгаа мэт...

Аваргуудын Лигийн тойм!!!

2009-02-25 uundaa бичсэн.
Өнгөрсөн шөнө удтал хүлээлгэсэн цэнхэр гарагийн ногоон талбай дахь цусгүй тулаануудын магадгүй энэ жилийн хамгийн хамгийн сонирхолтой нь байж болох Европын Хөлбөмбөгийн Холбооны Аваргуудын Лигийн тэмцээний хасагдах шатны эхний тоглолтууд явагдлаа.
Бидний хамгийн хүсэн хүлээж байсан тулаанууд болох Итали болон Английн багуудын өрсөлдөөн, Франц болон Испаний лигийг тасархай тэргүүлэгчдийн тоглолтууд явагдаж өнгөрсөн. Ингээд та бүхэнд өчигдөр шөнө болсон тоглолтын товч тоймыг хүргэе.


Интернационал Милан 0:0 Манчестер Юнайтед

"Улаан чөтгөрүүдийг там руу нь буцаах болно" хэмээсэн Интерийн Португали мэргэжилтэн Жозе Моуриньо болон клубын хэмжээнд авч болох бүхий л цомыг нэг бус удаа бараг аваад үзчихсэн эрхэм Сир Алекс Фергюсон нар хоорондоо дахин учирлаа. Челсиг удирдаж байхдаа 2 жил дараалан Премьер Лигт түрүүлэн, аль Портуд байхдаа л Аваргуудын Лигт түрүүлээд үзчихсэн Special One-д үнэндээ илүү боломж байсан юм. 1-рт тэд талбай дээрээ тоглож буй, 2-рт гарааны бүрэлдэхүүн дэх бүхий л тоглогчид нь түүнд байлаа. Харин Манчестер Юнайтедын хувьд хамгаалалтын шугам асуудалтай байсан бөгөөд тэдэнд багийн туршлагатай жигүүрийн хамгаалагч Гари Невилл, ирээдүй гэгдэж буй Рафаель, мөн саяхан Премьер Лигийн сарын шилдэг тоглогчоор шалгарсан Неманьяа Видич, мөн Уэс Броун нар нь эзгүй байсан. Ингээд Эвра, Фердинанд болон тоглох эсэх нь эргэлзээтэй байсан Жон О'Шеа, Жонни Эванс нарын эсрэг Адриано болон Ибрагимовичийн хослол гарсан ба хэд хэдэн өөрчлөлтийг хийн, Даррен Флечер, Пак Жи Сунг гарааны бүрэлдэхүүнд багтаан Р.Гиггз, М.Каррик нарын хамт хагас хамгаалалтын шугамд тавьсан юм. Харин Моуриньогийн хувьд Станкович, Мунтари, Камбиоссо нарыг сонгожээ. Уэйн Руни энэ удаа сэлгээний сандалд суун тоглолтыг эхлүүлж, Бербатов, Роналду нар Интерын хамгийн хүчирхэг гэж хэлж болохуйц хамгаалалт болох Занетти, Киву, Майкон, Ривас нарын эсрэг тоглох боллоо.
Тоглолтын эхний үе ерөнхийдөө Улаануудын давамгай байдал дор өндөрлөсөн. Интерчүүд манантай Жузеппиа Меаццадаа алдаа хийхээс өөр юуг ч хийж чадахгүй байлаа. Шүүгчид ч Интерын эсрэг байгаа гэмээр байдлыг хэд хэдэн удаа гаргасан бөгөөд эхний үед төдийгүй нийт тоглолтын турш Хулио Сезар нэлээн чухал хаалтуудыг хийн багаа хожигдлоос аварсан гэж хэлж болно. Тэр тусмаа Криштиану Роналдугийн чөлөөт цохилтууд болон булангийн цохилтоос мөргөсөн бөмбөгүүдийг хамгаалсан хаалтуудыг энд дурьдахгүй байхын аргагүй. Бербатов, Гиггз нар хамгаалагчдыг хөнгөхөн аргалан аюултай довтлогоонд оролцон Кэррик ч гэсэн гайхалтай найруулж байлаа. Гэсэн ч тэдэнд төгсгөл хийх хүн олдсонгүй.
2-р үеийн эхнээс буюу 1-р үеийн сүүлийн хагасаас Интерийн тоглолт орж эхэлсэн юм. Адриано-Ибрагийн хослол ч гайхалтай тоглох болж, Камбиассогийн идэвхтэй тоглолт уран дамжуулалтууд болон найруулгын ачаар тоглолтыг санаачлагыг авах болсон. Камбиассо, Станкович нарын довтлогоог энд бичиж болох ч бас л гоол оруулж чадсангүй. Тоглолтын төгсгөлд 2 дасгалжуулагчид нууц зэвсгүүдээ буюу Моуриньо залуу довтлогч Балотелли, хашир бурхи Хулио Круз нарыг гаргсан бол Фергюсон Уэйн Руниг талбайд илгээв. Гэвч тэдэнд юуг ч хийх боломж байсангүй, цаг дэндүү бага байлаа.
Энд Жонни Эвансын тоглолтыг мөн магтахгүй байхын аргагүй. Залуу хамгаалагч энэ тоглолтоо удтал санах нь гарцаагүй юм, төвийн шугамд хослон тоглосон Рио Фердинандын магадгүй энэ улирлын хамгийн муу тоглолтыг там болгохоос зөвхөн тэр л аварсан билээ. Браво Эванс...
80,000 орчим хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө Интер хожил авч чадсангүй, харин ч Хулио Сезарын ачаар гоол алдсангүй. Криштиану Роналдуд багахан аз байсан бол үр дүн ямар ч байх байсныг хэлж мэдэхгүй нь. Юутай ч онооны харьцаа 0:0, МанЮ илүү давамгай байдалтай боллоо. Тоглолтын дараа Моуриньо Фергюсонтой гар барихгүй "зугтсан" хэмээн хэвлэлүүд шуугиж байгаа ч тэрээр хэвлэлийн бага хурал дээр "Энэ бол санаандгүй зүйл" хэмээгээд Олд Траффордод хожил авах дуртай, авдаг тухайгаа ч цухуйлгаж амжжээ.

Олимпик Лион 1:1 Барселона
Францын аваргаар сүүлийн 7 жил тасралтгүй тэргүүлж байгаа Лиончууд энэ жилийн гол түрүүлэх магадлалтай баг Каталаны нэр хүнд Барселонаг Стаде Жерланддаа хүлээн авч тоглон 40,000 хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө гайхалтай тоглолтыг үзүүллээ. Тоглолтын эхэнд л хаалттай цохилтоороо алдартай багийн лидер Жуниньогийн үнэхээр агуу цохилт Валдезийн хаалганд орсон. Хэдийгээр Эспаньолд амралтаар хожигдсон ч гэсэн Барселонагийн тоглолт, ялангуяа хагас хамгаалалт үнэхээр сайн байсан боловч гоол алдснаасаа хойш идэвхтэй болох нь уу гэтэл эсрэгээрээ сандарч, замбараагүй болж эхлэв. Үүнийг нь ашиглаад ч Лион хэд хэдэн гоолны момент гаргаж ирсэн, К.Кейта, Менса болон Эдерсон нар боломжийнхоо ядаж нэгийг ашигласан бол боломж Лионд ирэх байлаа. Гэхдээ К.Бенземагийн үнэхээр хэцүү байдлаас уран цохисон цохилт хаалганы шонг оносон нь оргил боломж байсан гэж хэлж болох юм. Харин яг 1-р үеийн төгсгөл, 2-р үеийн эхнээс Барселона илүү давуутай болж эхлэн улмаар тоглолтын санаачлагыг авч эхэллээ. С.Это'о, Л.Месси нар идэвхтэй байж, тэнцээний бөмбөгийг хийх нь үү гэтэл тэр хүн нь Францын гоолын машин Тьерри Анри байлаа. Хэдийгээр толгойгоороо тийм ч их гоол хийдэггүй ч Анригийн байрлалаа маш зөв эзэлсэн байдал нь гоол ороход хүргэн улмаар Барселонад маш давуутай байдлыг авчирсан юм. Үүнээс хойш Лиончууд илт ядарсан нь мэдэгдэж, Барса ч илүүтэй довтлож эхэлсэн ч экс Ницца багийн хаалгач Лльорисийн учрыг олж чадахгүй л байлаа. Гэхдээ сэлгээгээр орж ирсэн Ким Кальстром болон Бензема нар тоглолтыг төгсгөлд аюултай довтлогоог зохион байгуулсныг дурьдах хэрэгтэй. Иньестаг орлосон залуу тоглогч Бускет өндөр түвшинд тоглох болсноо энэ тоглолтоороо харуулж чадлаа. Харин эхэнд алдсан гоолоос болж тоглодгоосоо урагшлан тоглох шаардлагатай болсон Я.Туре тийм ч сайн тоглосонгүй. Л.Мессигийн ашиггүй тоглолтын шалтгаан Ф.Гроссо байж болох юм. Гроссо үнэхээр идэвхтэй тоглосон. Гэвч Жуниньо энэ тоглолтын баатар байлаа, зөвхөн гоол хийснээр зогсохгүй түүний найруулга, дамжуулалтууд үнэхээр энэ тоглолтыг чимж байлаа. Эсрэг багаас Хави л түүнд арай дөхөх биз ээ.
Эхний тоглолтын дараа Каталаны багт илүү ашигтай байдал харагдаж байгаа ч бөмбөг бөөрөнхий гэдгийг, аа гэхдээ бас уруу газраа өнхөрдөг гэдэгтэй хамт санахад илүүдэхгүй биз...

Арсенал Лондон 1:0 Рома
2 баг 2-уул лигтээ тийм ч сайн тоглохгүй байгаа учраас энэ тэмцээнд маш их ач холбогдол өгч байсан ч аль аль багийн зарим нэг тоглогчид энэ тоглолтонд оролцох боложмгүй байсан нь сонголтын асуудалд багийн дасгалжуулагчдыг орууллаа. Арсене Венгерийн багт Т.Росицки, Э.Адебайор, Т.Уалкотт, Эдуардо нар нь гэмтэлтэй, дээрээс нь Аршавин тоглох боломгүй байсан бол, Ромагийн гол довтлогч М.Вучинич, гол хамгаалагч Хуан, А.Аквилани, Сисиньо нар нь талбай дээр гарах боломжгүй болжээ.
Тоглолтын эхнээс Арсеналчууд илт илүүрхэж Эмирейтсд зөвхөн ялалтын төлөө тоглож байгаагаа үзүүлж буй тоглолтоороо харуулсаар байлаа. Эхний боломжийг Н.Бендтнер үгүй хийсэн. Ер нь ч Бендтнер энэ өдөр жинхэнэ угаалгын машин шиг ажиллаж байлаа. Улмаар Насри болон Ван Перси нар тун идэвхтэй тоглолтыг үзүүлж байсан ч Рома эхнийхээ довтлогоогоор л гоол хийх дөхлөө. Өвлийн наймаагаар авсан Мотта нь 30 орчим яардаас гайхлтай цохилт гүйцэтгэснийг Алмуньяа хурууныхаа дөнгөж үзүүрээр хааж амжлаа. Гэвч энэ Ромагийн хувьд бараг сүүлчийн боломж байлаа. Их буучид улам идэвхтэй болсоор 30 дахь минутанд Франц хамгаалагч Мексес Ван Перси дээр алдаа гарган улмаар торгуулийн цохилтыг хохирогч өөрөө гүйцэтгэн онооны харьцааг 1:0 болгосон юм. Үүнээс хойш Донигийн ачаар Рома нэмж гоол алдаагүй гэж хэлж болно. Арсенал үнэхээр илүү байлаа. Д.Де Росси шар хуудас авснаар Олимпикод тоглох тоглолтонд оролцох боломжгүй болсон нь хамгийн харамсалтай зүйл болсон. Түүнийг Пизарро орлох биз ээ. 2-р үеийн эхэнд Арсеналчууд 9-үүлээ тоглолтыг эхлүүлсэн нь хачирхалтай зүйл болсон, багийн ахлагч болон экс ахлагч К.Туре, У.Галлас нар хувцас солих өрөөнөөс хоцорч гарч ирснээс энэ явдал болсон юм. Ромагийн довтлогооны хослол Тотти, Баптиста нар бараг юу ч хийж чадсангүй, гэхдээ Вучинич нэмэгдвэл тэднээс юу ч ирж болох юм. Финалын тоглолт болох Олимпикодоо тоглохын тулд Ромачууд дараагийн хариу тоглолтонд илүү олон гоол хийх шаардлагатай боллоо. Гэхдээ Английн багт илүү боломж байгаа мэт харагдаж байна.

Атлетико Мадрид 2:2 Порту
Бусад тоглолтууддаа дарагдан, хүмүүсийн сонирхлыг тэгж их татаагүй хэдий ч энэ тоглолт эхнээсээ л үзүүштэй болох нь тодорхой байсан гэж хэлж болно. Аль аль нь үзүүштэй тоглодог, дээрээс нь довтлогоог эрхэмлэсэн учраас олон гоол орох байх гэсэн шинжээчдийн дүгнэлт талаар болсонгүй. Тоглолтын салхийг С.Агуэрогийн уран дамжуулалт, Д.Форланы ухаалаг салалтын ачаар М.Родригез тун сайн төгсгөлийг хийн хагалсан. Үүнээс хойш л зочид тоглолтын санаачлагыг аван тоглох болсон. Сүржин нэрт Бразил довтлогч Халк гайхалтай тоглон Антонио Лопез, Уйфалуши нарыг хөнгөхөн аргалаад довтлогоогоо төгсгөөд байв. Улмаар Порту 28 дахь минутанд зорилгодоо хүрэн Лисандро Лопез Паблогийн гаргасан том алдааны ачаар 16-ын шугам дотор ганцаархнаа үлдэн улмаар гоол оруулсан. Халк, Лисандро нар хаалгачийн эсрэг нэг бус удаа гарсан ч туршлагатай хаалгач Лео Франко түүнийг нь зогсоож чадаж байлаа. Порту бөмбөгийн илүүтэй эзэмшин, Висенте Калдерон цэнгэлдэхэд нь яг л талбайн эзэд шиг аашилж байх тэр мөчид буюу 1-р үеийн шүүгчийн мэдлийн минутанд Д.Форлан азаа үзсэн цохилтыг хийх нь тэр. Хүн бүхэн түүний оролдлого амжилтгүй болон шүүгч шүглээ үлээнэдээ хэмээн бодож байтал хаалгач Хелтон уучилж баршгүй алдаа гарган бөмбөгөө гарнаасаа алдан улмаар гоол алдан Атлетико ахин тэргүүлж эхэллээ.
2-р үед Порту бүр давуу тоглож эхэллээ. 57 дахь минутанд Рауль Гарсиа Атлетикогийн энэ үеийн цорын ганц аюултай довтлогоог хийсэн бөгөөд Лисандро, Халк нар аюул учруулсаар, гагцхүү хөлбөмбөгийн бурхан тэнгэр тэднийг ивээхгүй л байсан юм. Гэхдээ 72 дахь минутанд зүүн жигүүрээс Сиссокхогийн дамжуулсан бөмбөгийг Лисандро Лопез ямар ч алдаагүй чулуу болгосноор оноо дахин тэнцсэн. Тэнцсэн ч санаа нь амраагүй Портучууд давуу тоглосоор тоглолтыг дуусгасан юм.
Хариу тоглолт ямар ч болж магадгүй ч яг одоогоор Португийн фенүүд илүү баяртай байгаа нь тодорхой юм. С.Агуэрогийн тоглолт орчихвол Атлетико шиг довтлогоотой баг үгүй мэт болох ч Порту ч гэсэн Аваргуудын Лигт азтай ордог, аварга баг гэдгийг мартаагүй гэж найдаж байна...

XVII жарны Харшилт хэмээх Шороон Үхэр жилийн сар шинийн мэнд хүргэе!!!

2009-02-24 Baatka бичсэн.

Монголийн ард түмэндээ үндэсний баяр болох цагаан сарын сар шинийн мэндийг та бүхндээ хүргэе!!! XVII жарны Харшилт хэмээх Шороон Үхэр жилдээ элгээрээ энх амаглан төрлөөрөө түвшин амаглан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлээд шинэ ондоо аз жаргалаар бялхаж санснаа гүйцээж сарвааснаа авхийг хүсхийн ялдамд юу хүссэн есөн цагаан хүсэл чинь сэтгэгчилэн бүтхийг өөрийн зүгээс болон нийт хамт олныхоо зүгээс дэвшүүлэе!!! Ингээд өөрийнхөө өчүүхэн сэтгэлээс ундран гарах 4 морт тэрэлэе.






Цагаан сар

Эрт өвгөдөөс уламжлагдан ирсэн үйл
Элгэмсэг ардын нандин заншил
Эрүүл цэвэр ариун газар
Эгэл түмний эрхэм баяр

Хамаг олон золгон учир ч
Хүүхэд хөгшидийн гарыг цайлгах
Хурмаст тэнгэрийн эвээлт оронд минь
Хүлээж байсан өдөр уригдлаа

Цагаан сарын шинийн нэгэнд
Цацлаа өргөх эжийд эхлүүлж
Цэнхэр хадгаараа ахмадаа хүндлэн
Цагаан идээгээ эхэлж хөндөнө

Зол жаргал бүрдсэн баяраар
Зорьж ирсэн зочдийг хүндлэнэ
Зормиг халхийн энэ ёслолд
Зөвхөн аз жаргалийг л ерөөнө





Жаргалийн Батмягмар 2009он

Champions League: Live Blogging!!!

uundaa бичсэн.
Үргэлж шинэ, шинэлэг бүхнийг хэрэглэгчдэдээ хүргэж байдаг 131dg.blogspot.com та бүхэндээ ээлжит нэгэн бэлгээ задалж байна.
Энэ бол Европын клубуудын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын Лигийн тоглолтуудыг бүгдээрээ хамтдаа нэгэн оройг өнгөрүүлэн, зурагтаар, онлайнаар үзэнгээ блогоор дамжуулан тоймыг уншин, санаа сэтгэгдлээ бусад хөлбөмбөгийн үнэнч хорхойтнуудтай ярилцан, блогийн админуудаас хүргэх шинэ содон мэдээ болон статистик үзүүлэлт, товч тоймыг унших боломжтой юм. Өнөөдөр, яг одооноос эхлэн та бүхнийг 131dg.blogspot.com руу орохыг урьж байна. Та огтхон ч уйдахгүй...Хөлбөмбөгийг, Аваргуудын Лигийг манай блогоос. ТЕХНИКИЙН СААТЛЫН УЛМААС ЦУЦЛАГДАВ...
Интер Милан vs Манчестер Юнайтед
Арсенал Лондон vs Рома
Атлетико Мадрид vs Порто
Олимпик Лион vs Барселона

Сайхан Битүүлээрэй!!!

uundaa бичсэн.
Монголчууд эрт дээр үеэс хахир хатуу, хүйтэн өвлийг давж урин хавартай золгосны баяр болгон билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тэмдэглэж ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр энэ баярын яг өмнөх өдөр буюу БИТҮҮНий өдөр тохиож байна. Битүүртлээ идэж, ууж, идээ ундаа, бараа таваараар элбэг дэлбэг байхын ерөөлт энэ өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Аа бас хэмжээтэй идэж, ходоодоо бодолцож, дараагийн өдрүүдээ санаарай гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ. За ингээд сайхан битүүлээд, сайхан шинэлээрэй!!!

North Ducks at MNB!!!

2009-02-21 uundaa бичсэн.
Өчигдөр МҮОНРТ-ийн дэргэдэх Р3 ФМ 100,9-өөр Монгол орон даяар цацагдсан "Live Show"-д Моханик хамтлагийнхан маань оролцон блог та бүхэндээ шууд шуурхай мэдээллийг дамжуулсан билээ. Тэгвэл энэ үеэр North Ducks хамтлагийн Моханиктай хамтран бэлтгэлээ хийж, мөн удахгүй гарах клипнийхээ зураг авалтын хэсгээ хийлгэсэн үеийн зурган сурвалжлагыг хүргэж байна. Зургийг бидэнд өгсөн Молодоо талархал илэрхийлье. Ингээд зургаа үзэн сэтгэгдлээ үлдээгээрэй...Дашрамд нэгэн нууцыг задлахад North Ducks хамтлагийнхан маань шинэ сингль болон цомгийнхоо ажилд шургуу орон эрчимтэй ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн дуу нь demo хувилбартаа орон бэлэн болоод байгаа, тус хамтлагийн цомгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг блог байнга та бүхэндээ хүргэж байх болно.







Live Now: Bajgaa & Mohanik on FM 100.9

2009-02-20 uundaa бичсэн.
Яг одоо буюу 18:00 цагаас эхлэн бидний сайн танил Моханик хамтлаг FM 100.9 дээр LIVE тоглолтыг хийх болсныг та бүхэндээ дамжуулж байгаадаа таатай байна. Зөвхөн энэ орой бүх сонсогчиддоо зориулан бидний дунд хит болсоор байгаа Морьтой ч болоосой, Еэеэ бөөвөө, Кукарику зэрэг дуунууд болон шинэ шинэ олон дууг Бадсэр, Цогт, Даваа, Бажгаа нарын бүрэлдэхүүнтэй Моханик хамтлаг та бүхэн амьдаар тоглон хүргэх болно. Долгионоо 100,9 дээр тааруулан Моханиктай хамт энэ оройг өнгөөрөөгөөрэй. Enjoy!!!

Breaking News: Э.Мөнхзаяа онлайн санал асуулгыг тэргүүлж байна!!!!

2009-02-18 uundaa бичсэн.
Өнөөдрөөс эхэлсэн Глобал Удирдагч-4 аяны онлайн буюу интернетээр авч буй санал асуулгыг яг одоогийн байдлаар манай оролцогч Э.Мөнхзаяа илт тасархай тэргүүлж байна. Түүнийг дэмжигчдийн өгсөн саналын ачаар одоогийн байдлаар нийт саналын 73 хувийг өөрийн болгосон Мөнхзаяагийн санал дэлхийн өнцөг булан бүрээс, Монгол орны бүх аймаг сумд, хот дүүрэг, РС болгоноос нэмэгдсээр байна. Үүний улмаас Банжиг санал асуулгын сайт хэсэг хугацаанд хүртэл ачааллаа даахгүй гацаж хүртэл амжлаа. Гэхдээ энэ бол дөнгөж эхний өдрийн үр дүн, дараагийн өдрүүдэд юу болохыг бид таашгүйм, гэхдээ хамгийн сайн үр дүнгийн төлөө 131dg-ийнхэн хамаг хүчээрээ ажиллах болно, урагшаа Мөнхзаяа, энэ эрчээрээ!!!! Хэрвээ та саналаа өгч амжаагүй бол энд дарж саналаа өгч болох ба нэг удаагийн хандалтаар 60 минутанд нэг санал өгч болох боломжтой.

ДАШРАМД САНУУЛАХАД "Э.МӨНХЗАЯАГ ДЭМЖИХ 131DG-ИЙН АЯН"-Д ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ АНГИЙНХАА НИЙТ ГИШҮҮДЭЭС ХҮСЧ БАЙНА. БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

Э.Мөнхзаяаг дэмжих 131dg-ийн АЯН!!!

uundaa бичсэн.
131dg.blogspot.com-оос нэгэн санаачлагыг 131dg-ийн нийт гишүүддээ хандан гаргаж байна. Глобал Удирдагч-4 аянд оролцон өөрийн нөр их хөдөлмөр, чин зориг, мэдлэг, авьяас, чадваруудыг гаргасаар шилдэг 14 оролцогчийн тоонд багтсан манай ангийн анд Э.Мөнхзаяаг дэмжих 131dg-ийн аяныг өнөөдрөөс эхлүүлэхээр шийдлээ. Түүнд өдгөө юунаас ч хэрэгтэй байгаа сэтгэлийн дэм, мессеж болон интернет саналыг 131dg-ийн хамт олных нь зүгээс харамгүй өгөх үүднээс та бүхэн өөрийн НЭГ ӨДРИЙН ХООЛНЫ ЗАРДАЛ-аа 131dg-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд хураалгахыг хичээнгүйлэн хүсч байна. Таны хандивласан нэг төгрөг ч түүнд нэг бүтэн санал байтугай мянган саналд хүрэх эхлэлийг тавих болно. Энэ бүхэн 131dg гэж ямар агуу хамт олон байдгийг ахин нэг удаа харуулан, нэгэндээ хэцүү үед нь тусалдаг, нэгнийхээ төлөө нийт нь зүтгэдэг хамт олон гэдгийг батлан харуулна гэдэгт итгэлтэй байна.
Э.МӨНХЗАЯАГ ДЭМЖИХ 131dg-ийн АЯНД НЭГДЭЦГЭЭЕ!!!

Ангийн блогоос ангийн гишүүдийн ихээр төвлөрсөн сургуулиуд дээр өөрсдийн итгэмжлэгдэн төлөөлөгчдийг гаргасан байгаа бөгөөд доорх жагсаалтаас өөрийн хандиваа хураалгах гишүүдийн нэрсийг харан, холбоо барихыг хүсье.
МУИС-МКС: Л.Мөнх-Очир /99683885/
МУИС-ЭЗС: А.Ундрал /99731632/
СЭЗДС: О.Энх-Оргил /99848305/
ШУТИС: Д.Яруу /88874545/
ЭМШУИС: Э.Маргад-Эрдэнэ /99127260/
БУСАД: А.Ундрал, Л.Мөнх-Очир

1-р сургууль 86 нас хүрлээ!!!

2009-02-16 uundaa бичсэн.
Өнөөдөр онцгой өдөр. Эдүгээгээс 86 жилийн өмнө бидний хайрт сургууль 1-р сургууль минь анх байгуулагдаж байжээ. 1923 оны 2-р сарын 16-ны тэр нэгэн өдөр анхны дунд сургууль болон нээгдснээсээ хойш 1-р сургууль нь мянга мянган сэхээтнүүд, боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргахдаа ямагт анхдагч, ямагт тэргүүлэгч байх өөрсдийн зорилгоо биелүүлсээр, үргэлж шилдэг нь байсаар ирсэн билээ. Энэ хугацаанд анхны үлгэр жишээ дунд сургууль болон, анхны 4 давхар байшинг хичээлийн байраа болгон, МГС-тай ангийг анх нээн, түүнээс улбаалан агуу агуу, бас анхдагч амжилтуудыг улсын хэмжээнд байтугай ДЭЛХИЙН хэмжээнд үзүүлсээр ирснийг түүх гэрчлэн харуулна. Энэ сургуулийн түүхийг бичилцэн суралцсандаа бид үргэлж бардан бахархдаг.
Тийм ээ, өнөөдөр Монголын хамгийн агуу түүхт 1-р сургуулийн баярын өдөр. Энэ өдөр бидний баярын өдөр, энэ сургуультай хувь заяагаа холбосон хэн бүхний баярын өдөр. Танд Улаанбаатар хотын Хөдөлмөрийн Гавъяаны Улаан Тугын одонт Лаборатори 1-р сургууль байгуулагдсны 86 жилийн ойн баярын мэндийг та бүхэнд хүргэе!!!

Happy Valentine's Day!!!

2009-02-14 uundaa бичсэн.
Өнөөдөр Гэгээн Валентины баярын өдөр. Нэлээн дээр үед Валентин гэгч "буянтай" ламын цаазлуулсан өдөр. Хосуудын баярын өдөр. Бие биендээ бэлэг бэлэглэн, сэтгэлийн үгээ хэлэхэд хамгийн таарсан өдөр. Одоо ч гэсэн бөөн бөөнөөрөө хийх юмгүй онлайнд, мессенжерт байдаг ангийнхан маань илт цөөрсөн харагдана, гудамжаар ганцаараа элдвийг бодоод алхаж яваа залуус ховорхон санагдана, баяр аль эрт эхэлсэн гэсэн дохио юм болов уу даа. Ангийнхаа болон нийт хосууддаа Гэгээн Валентины өдрийн баярын мэнд хүргэе, "Сайхан хайр гэж байдаг юм, олбол алдаж болохгүй шүү" гэсэн үгийг тэдэндээ зориулъя... Ингээд өмнө амласан ёсоороо "Ве чамд хайртай" уралдаанд манай Золжаргалын маань явуулан оролцсон шүлгээр та бүхэндээ бэлэг барья...
Би чамд хайртай
Гараас чинь зөөлхөн атгаад
Гадуур чамтайгаа алхах би дуртай
Гал халуун дурлалын үгээ
Ганцхан чамдаа шивнэх би дуртай

Хэзээ чамд хайртай болсноо би мэдэхгүй ээ
Хэрхэн чи намайг өөртөө дурлуулсныг ч мэдэхгүй
Хэнэггүй зан хээнцэр алхаа чинь намайг татаа юм болов уу
Хэнзхэн зүрхэнд минь хайрын гал асаагаа юм болов уу

Аз жаргалын халуун элчийг
Ахиад олдохгүй энэ л хайрыг
Алдрайхан зүрхний минь гүнд асаасан
Амраг чамдаа би хайртай

Хөвсгөр цасны ширхэгээр шигтгэж
Хөмсөгөн сарны туяанд гийгүүлж
Хөгжмийн чавхадасны эгшигт уярааж
Би чамд хайртай гэж ганцхан чамдаа л шивнэе

Би чамд хайртай

Манайхан Э.Мөнхзаяаг дэмжих нэвтрүүлэгт...

2009-02-13 uundaa бичсэн.


Өчигдөр Глобал Удирдагч-4 аянд оролцож байгаа манай Э.Мөнхзаяаг дэмжих нэвтрүүлгийн зураг авалт 1-р сургууль дээр боллоо. Манай ангийнхан ирэх Лхагва гарагт UBS ТV-ээр орон даяар цацагдах тус нэвтрүүлэгт манай ангийн хэсэг залуус оролцон Мөнхзаяагийнхаа авууштай, сайн тал, итгэж найдаж байгаа зүйлсээ харамгүй хуваалцан, амжилт хүсэн сэтгэлийнхээ үгийг хэлсэн юм. Бажгаа маань "Не тормози" гэж, Зоогий маань "Зорилгодоо хүрэх зам ганц шүү" гэж сануулцгаан, Уундаа, Энхүүш нар "Мөнхзаяа бол шилдэг нь" гэдэгтэй санал нийлээд, бүгдээрээ хамтдаа дуугаа нийлүүлэн "БИД ХАМТДАА" уриагаа хэлсэн гээд гайхалтай нэвтрүүлэг болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд нэвтрүүлгийн бичлэгийг та бүхэндээ зориулан блог дээр тавихаа амлаад зурган сурвалжлагыг хүргэе...




"Be" Валентины шоунд манайхан...

uundaa бичсэн.
Өчигдөр Мобиком корпорацийн Be үйлчилгээнээс зохион байгуулсан "Be чамд хайртай" уралдааны эцсийн шалгаруулалт явагдлаа. Энэхүү уралдаанд манайхаас 2 ч оролцогч Баяржаргал, Золжаргал 2 маань оролцон амжилттай шат шат ахисаар 10000 гаруй шүлгээс сүүлийн 20-д үлдэн, финалын уралдаанд үлдсэн юм. Бажгаа маань саналынхаа тоогоор 1-р байрт тасархай орсон бол Золжаргал маань нууцлаг шүлгээрээ ангийнхандаа мэдэгдэхгүй, өөрөө ч мэдэхгүй явсаар финалд үлдэн өөрсдийн шүлгээ цугласан олны дунд уншин хүргэлээ. Ингээд эцсийн дүн гарахад манай 2 "жаргал" маань харамсалтайгаар шагналт байр эзлэн тусгай шагналыг хүртэн гэртээ харих болсон юм. /...бас шүүгчид муухай л байсан л даа хэхэ.../ Ингээд та бүхэнд зурган сурвалжлага болон Бажгаагийн шүлгээ уншиж байгаа хэсгээс сонирхуулъя...