Ирээдүй...

2009-01-30 Tsengel бичсэн.
Эрхэм ангийн анд нөхөд та бүхэнд "Болор Цом"-ын эзэн Ц.Хулангийн "Ирээдүй анирдахын бадаг" хэмээх нэгэн шүлгийн толилуулж байна.


Ц.Хулан : Ирээдүй анирдахын бадаг

Илд харших чимээнээр мөсөн түрлэг цангинанхан
Ижий түүхийн мөрөн тунгалагшинхан урсана
Ирээд одсоны араас гуниглах амархаан
Ирээдүйн чинь тухай бодох л зовлон юм аа эх ороон

Цоолбор шаргал үүлс намрын тэнгэр барлана
Цогтын цагаан балгас дээр хаврын бороо цайрна
Цохлоод ирдэг үйлийн үр-ирээдүйн тухай бодол
Цоолдоод миний энгэрийг, нулимс шиг хавж унана…

Ирээдүйгээс би
Илиадыг хол давсан Гэсэр, Жангарын туулиа нэхнэ
Их засаг тохинуулсан чин шударгуу хуулиа нэхнэ
Дэлт найман шарга шиг хурдтай байхыг хүснэ би,
Дэлүүн болдогт залсан шиг хаантай байхыг хүснэ ээ

Халхын саруул тал тэнгэрийн хаяатай сүлэлдэж
Харцгайн дэвэлт шиг саран энгэрийн зүү мэт таширлана
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ би,
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ ээ

Ирээдүйгээс би
Гучаад оны босоо ятга-гунгалуутайн Нацагдоржоо
Гуниггүй мишээж яваа Пагамдуламтай нь олж харна
Хар ус нуурын хөвөөнд бодлогоширсон Явуудаа
Хаадын сэнтий шиг Отгонтэнгэрээр хөшөө босохыг харна

Норовлин цэнхэр говиосоо улаан хацартай охид төрж
Норовбанзад шиг дуулахыг сүслэн чагнана
Ноорхой эвий Адарсүрэн найран дундаас өндөлзөхөд
Нодготой төрийн алга тэнийж, одонгоо шагнахыг үзнэ

Ирээдүйгээс би
Гандангийн хашаанд зулж унасан анхны цаснаас ялгаагүй
Гарцаагүй сэтгэл нь цав цагаан миний муу ард түмэн
Манжийн дарлал шиг унтаа цаг үеэсээ өндийж
Манлай вангийн үхэл шиг босоо амьдрахыг хүснэ ээ

Тужийн нарсанд дүрэлзсэн хувьсгалын дөлөөс тасдаж
Тулгандаа миний асаадаг өглөө бүрийн улаан нар,
Тусгаар тогтнолоо зарласан цагаан лавайн эгшиг
Туургат гэрийг минь гийгүүлсэн энэ л эрх чөлөөгөөр

Ирээдүйд би
Айл бүрийн хоймрыг дуу шиг дүүргэнэ
Амьсгалын тоолонгоор Монголдоо би сүү шиг амьдарна
Сүү шиг алдраар эх орноо мялааж
Сүлд шиг төрөөр өөрийгөө би шагнана аа.

1000 дахь нийтлэл!!!

2009-01-27 uundaa бичсэн.
2007 оны 6-р сарын 12-ны зуны нэгэн сайхан өдөр 131dg.blogspot.com гэсэн хаяг дээр тухайн үеийн 10г ангийнхан анхныхаа бичлэгийг "МЭДЭГДЭЛ" гэсэн нэрийн дор нийтлэснээс хойш өнөөдөр яг НЭГ МЯНГА дахь нийтлэлээ цахим ертөнцийн хуудаснаа үлдээж байна.. Энэ 1000 нийтлэлд бидний амжилт ололт, алдаа оноо, инээд хөөр, баясал жаргал гээд 1 жил 6 сарын минь туулсан адал явдал бүхэн маань нэгэнт шингээн үлдэж, бидний өдөр тутмын амьдралын нэгэн хэсэг болтлоо хоногшиж чаджээ. 1000 нийтлэл- агуу их үнээр бидэнд олдсон юм. 1000 нийтлэл- агуу их дурсамжийг хадгалан үлдсэн юм. 1000 нийтлэл- агуу их ангийн түүхийг бичин үлджээ. 1000 нийтлэл- агуу их амжилтуудын гэрч болон үлджээ. Олон олон саад бэрхшээлийг туулан бид энэхүү амжилтанд хүрэхэд оруулсан ангийн анд нөхөд, блогийн зочид та бүхний хувь нэмрийг дурьдахгүй байхын аргагүй юм. Та бүгдийн бичдэг бичлэгүүд, үлдээсэн сэтгэгдлүүд, хэлсэн шүүмжлэлийн ачаар блог маань өдий зэрэгтэй яваа билээ. Тийм ээ, энэ бол блогийн маань баяр, энэ бол бид бүхний, та бүхний баяр.
Танд 1000 нийтлэлийн БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ!!!
Блог маань Мянга мянган нийтлэлтэй болж цахим ертөнцийн хуудаснаа 131dg хэмээх хамт олны түүхийг зуу зуун жил хадгалж үлдэх болтугай!!!

Welcome Home!!!

2009-01-26 uundaa бичсэн.
Манай ангийн урд хөрш Хятадад сурч боловсорч байгаа 2 төлөөлөгч маань амралтаараа эх орондоо ирээд байнаа. Баттогтох маань хэдхэн хоногийн өмнө ирсэн бөгөөд хэр их өөрчөгдснийг нь зурган дээрээс харах биз ээ. Харин мөн л саяхан блог дээр ярилцлагаа өгөн, бидэнтэй мэнд мэдэж байсан Бээгий маань эх нутагтаа ирчихсэн, бүр заал авахад хүртэл ирээд хөлсөө гаргачихаад буцав... За нэг иймэрхүү шинэ мэдээ байна, манайхаан гэртээ тавтай морил, эх орондоо сайн сурах эрчим хүч, хоол унд юу байдаг тэр бүхнээ нөөж аваад сургуульдаа очоод үзүүлээд өгөөрэй!!!



...Тэмүгэг эргэцгээе!!!....

uundaa бичсэн.
За тэгэхээр манай ангийн Тэмүгэ маань эмнэлэгт хэвтээд нэлээн хугацааг өнгөрүүлсэн тухай мэдээг бид саяхан авлаа. Тиймд маргааш 13:00 цагийн үед Тэмүгэгээ эргэх саналыг албан ёсоор гаргаж байна. 3-р эмнэлэгт хэвтсэн бөгөөд түүний өмнө цаг тохирч уулзацгаая. Дэлгэрэнгүй мэдээг: Мигаагаас...

...Заал авах үеэр..

2009-01-23 uundaa бичсэн.

Он гарсны дараахан манай ангийнхан бөөнөөрөө цуглан бүтэн 4 цаг заал авсан билээ. Тэр үеэр авсан зурагнуудыг та бүхэнд хүргэж байна. Даанч тоглоомондоо улайраад камератай гэдгээ дуусч байх мөчид санасан бөлгөө...Удахгүй бөөн бөөн бичлэгүүдийг хүргэх болно..ДАШРАМД САНУУЛАХАД: МАРГААШ 10 ЦАГААС 1-Р СУРГУУЛИЙН ЗААЛАНД ЗААЛ АВНА. ИРЭХ ХҮҮХДҮҮД НЬ ИРЭЭРЭЙ. 2 ЦАГ АВАХ БӨГӨӨД ХӨЛБӨМБӨГ ИХЭВЧЛЭН ТОГЛОХ БОЛНО.



131дг-ийн ханд !!

2009-01-21 Enkh бичсэн.


Энэ өдрийн мэндийг нийт ангийнхандаа дэвшүүлье.Ойрд нийтлэл бичсэнгүй удлаа. за тэр яахав гол асуудалдаа орьё доо.
Нэгд манай ангийн Билэгт саяхан монголдоо ирсэн. Хоёрт амралт дуусах дөхлөө ангиараа агаарт гарч цана чаргаар гулгая гэх гэсэн юм л даа. Нээрээ манайхаан хүнд суртал энэ тэр муухай шүү за бол за гүй бол гүй байгаарай гэмээр байнаа. Нөгөө санаачлаад байгаа хэд нь үнэн тэнэг царайлдаг шүү дээ. Манайхан энэ амралтын өдрүүдэр явбал ямар вэ? цанын бааз ч юм уу нэг гоё газар ........
за сэтгэгдлээ бас надтай холбоо барьж санаа оноогоо хэлээрэй.

...Interview with Beegiii...[...Brought you by 131dg...]

2009-01-20 uundaa бичсэн.
131dg.blogspot.com та бүхэндээ манай хүндэт гишүүдийн нэг, өдгөө хилийн чанадад тодруулбал урд хөршийн Бээжин хотноо суралцаж буй Билэгттэй хийсэн бичил ярилцлагаа хүргэж байна. Энгийн, хээгүй бас үргэлж л инээмсэглэн явах, сагсан бөмбөгөөр гайхалтай авьяастай түүнийг нэг блог дээрээ урьж, мөрийг нь үлдээлгэх юмсаан гэж олон сар бодсны эцэст ийн завшаан олдсон билээ...131dg.blogspot.com: За ингээд манай блогоос тавьсан саналыг хүлээн авч ярилцлага өгж байгаад баярлалаа.
Х.Билэгт : Хэхэ, за баярлах юу байхав дээ, энэхүү завшааныг ашиглаад ангийнхандаа мэнд хүргэе ээ...
- За ингээд ярилцлагаа яг одоо сурч байгаа сургуулийн чинь яриагаар эхэлье гэж бодлоо, бидэнд дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

- За, тэгэлгүй яахав... Бээжингийн Шунь Янь дүүрэгт Дианда нэртэй их сургуулийн хэлний бэлтгэлд нь одоо сурч байна даа, энд хэлний бэлтгэл хийж байгаад нисэхийн чиглэлээр л сурна даа...
- Аан за, үнэхээр гоё сонголт байна шүү, тэгээд амьдрал наана чинь хэр байна даа, амарч байгаа гэж сонссон амралтаа юу хийж өнгөрүүлж байна?
- Тиймээ, амарч байгаа. Амьдрал боломжийн шүү, гэхдээ хоол ус нь таарахгүй жаааахан хэцүү л байна, тэгэхдээ зүгээрээ, шал тоохгүйшд...хэхэ...
- Монголоо санаж байна уу?
- Мэдээж найзуудаа, гэрээ, хоолоо гээд л нтр хэхэххэхэ.../тас тас хөхрөв хаха/
- Хэхэ, энд Монголд байсан Бээгий, Бээжинд байгаа Бээгий 2-ын хооронд ялгаа гарав уу?
- Өө, гарноо, зөндөө шүү. Энд байгаа Бээгий залхуурах унтахаа хасч байгаа, тэгж хичээхгүй бол болохгүй байна шүү дээ...
- Одоо ч хэлний тал дээр бол ОК болсон биз дээ?
- No no, хятад хэл тийм амархан бишээ, English шиг биш, тэгээд л аймар олон дүрэм, ханз бас дуудлага гээд л ...
- Хэр олон най нөхөдтэй болж байна?
- Зөндөө зөндөө хэхэ...
- Монголчууд чиний сурч байгаа сургуульд олон уу?
- Монголчууд харин цөөхөн шүү, 9 монгол л байдаг.
- Мэдээж тэнд очоод хөгжилтэй хөглөх явдал гарсан л байлгүй, тэндээсээ нэгийг хэрвээ боломжтой бол???
- Хэхэхэ, их л төөрдиймдөө, тэгэхдээ бас газрын зураг хараад л тээл гайгүй хэхэ..Яг одоо тулгамдаад бас сайн санахгүй байнаа..
- Сагсаа тоглож байгаа юу, өндөр болсон л биз??
- Яг одоо бол жаахан сэрүүхэн болоод тоглохгүй байгаа, гэхдээ мэдээж тоглолгүй яахав. Гэхдээ тийм ч өндөр болоогүй ээ хэхэ...
- Наана чинь очоод хамгийн их таалагдсан юм нь юу байна?
- Хужаанууд дэндүү ажилсаг, дэндүү үндсэрхэг, тэрэнд нь би монголчуудын өмнөөс л атаархаж байна даа...
- Ммм, тэгвэл хамгийн таалагдахгүй байгаа юм нь?
- Энэ ажилсаг бас үндсэрхэгд нь хамгийн дургүй...
- Монгол хүн гээд ялгаварлах тохиолдол гарч байна уу?
- Байнга...Такси, автобус, дэлгүүрт, хичээл дээр харьцаа нтр дээр тэгээл дандаа ажиглагддаг даа. Ер нь эцэг өвгөдийнх нь хамраар шороо үмхүүлж байсан тэгээд бас мөнгөгүй хэрнээ залхуу бас дээрэнгүй зантай монголчуудад хэн дуртай байхавдээ...
- За 2-уулангийнх нь ярилцлага өндөрлөх тийшээ хандаж байна. Энэ ярилцлагыг уншиж суугаа ангийнхандаа хандаад хэлэх үг, зөвлөгөө, захиас байна уу?
- Хичээлээ сайн хийгээрэй л гэж хэлье дээ. Өөр юу ч хэлэхэв...131dg гоё анги байсан шүү...
- Ингээд сүүлчийн асуултаа тавья аа, гайгүй охид байна уу хэхэ???
- Өө, байлгүй яахав. Тэгэхдээ манай охид ер нь нийтээрээ царайлаг, харин хятадад цөөхөн, төв хавьцаа л nice охидууд байдын байна лээ... Тэгээд л нэг л хэвэнд цутгасан юм шиг бээжин хав- сүн үкзн стильний гарууд хахаха...
- Хэхэ, за ингээд сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.. Амжилт хүсье!!!
- Зүгээр дээ, блогтоо ч гэсэн баярлалаа, 131dg урагшаа!!!

...Ийн бид 2-ын мессенжерээр хийсэн багахаан ярилцлага маань өндөрлөсөн юм. Эрдэм ном сурахаар гэрээсээ гараад их зорилгыг өвөртлөн сурж буй ангийнхаа андаар бахархах сэтгэл төрснийг нуугаад яалтай. Санаснаа биелүүлээд сайн нисгэгч болоод тэнгэрт жигүүртэн мэт нисээд, аз жаргал, сайн сайхан бүхнийг тэндээсээ олох гэгээтэй, гэрэлтэй ирээдүй түүнийг хүлээж байгаа гэдэгт үл эргэлзнэм...

...Шалгалтын үеэр...

uundaa бичсэн.

10 жилийнхээ дурсамжаа нэг сэргээх үү??? Шалгалт яаж өгдөг байснаа санах уу??? Тэгвэл үүнийг үзэцгээе, ангийнхнаа бүгдийг нь оруулахыг хичээлээ. Тэгээд Оргилын аппаратаар биднийг хэрхэн хуулах вэ гээд тархиа гашилган, монгол хэлээ хийж байхгүй яав даа гэж толгойгоо маажиж суухад минь ярзайтлаа инээн ирээд зураг авч дурсамж үлдээсэн Баяка багшдаа баярлалаа...За алив эхэлцгээе, эхнийх нь гайхсан, өө аль эсвэл шоконд орчихсон Түвшээ...