Баяртай 2008 он минь!!!

2008-12-31 uundaa бичсэн.
Хорвоогийн жам ёсоор улиран өнгөрч буй 2008 оноо бид бүгд үдэж байна. 2008 он бидний хувьд зөвхөн ололт амжилтаар дүүрэн жил байсан төдийгүй бас ухаарлын жил байлаа. 11-р ангиа төгсөн, мөнгөн хонхны баяраа хийн, их сургуулиуддаа элсэн орсон гээд амьдралын хөлгүй их далайд хөл тавьсан онцгой жил болж өнгөрлөө. Алдаатай, оноотой, ололттой, амжилттай, гунигтай, дурсгалтай, хөгжилтэй, хөгжөөнтэй, ерөнхийд нь дүгнэвэл бахархууштай он жил болж өнгөрч байна. Хэзээд мартагдахааргүй арилашгүй дурсамжийг агуулсан ангийнхаа блогийн архивыг самнан үзэнгээ энэ жилийн онцлох үйл явдлуудыг түүн бичиж байхдаа үүнийг би мэдэрч байна. Хэчнээн гайхалтай-дэндүү хүчтэй анги байснаа, хэчнээн чадалтай-энгийн атлаа агуу хамт олонтой байснаа, хэчнээн дурсамжтай-мартахын аргагүй өдрүүдийг хамтдаа өнгөрүүлснээ би дахин нэг саналаа. Хамтдаа өнгөрүүлсэн энэ нэг жилд бид онохоос гадна алдаж явсан өдрүүд бий ч тэр бүхэн маань нэгэнт засагдан ард үлдэж шинэ оноо итгэл, сэтгэл, найдварын хамтаар угтан, шинэ жил-шинэ эхлэл гэдгийг санан улам их амжилтаар өөртөө, бусаддаа бэлэг барина гэж найдаж байна. Ирж буй 2009 ондоо ангийн анд найзууд та нар минь эрүүл саруул байж, хүссэн бүхэн чинь биелэн, азын тэнгэр үргэлж ивээж байхыг хүсэн ерөөж байна. Дараа жил уулзацгаая.
БИД ХАМТДАА ХҮЧТЭЙ бас ХӨГЖИЛТЭЙ... Баяртай 2008 он минь, Бид чамайг үргэлж дурсан санах болно...Тавтай морил 2009 он!!!

Breaking News!!!

uundaa бичсэн.
Шинэ жилийн олон нэвтрүүлгүүд дундаас алиныг нь үзэх вэ гээд толгой тань эргэж байна уу? Борооны дараах мөөг шиг олширсон телевизүүдээс алиныг нь үзэх вэ гээд толгойгоо гашилгаад сууж байгаа юм биш биз?? Тэгвэл бид танд хариултыг чинь хэлье. Хэрвээ та 131dg-ийн гишүүн мөн юм бол ангийнхаа анд БАЯРЖАРГАЛЫН оролцон тоглож, ая дуугаа өргөсөн С1 телевизийн баярын дугаарыг заавал үзээрэй. Бүү март, өнөө орой, 31-ны орой, Бажгаа on C1... Та бүхэн сайхан баярлаарай...

131dg 2008 онд: 4-р сар [Төөгөө & Бямбаагийн сар]

uundaa бичсэн.
Оргил олимпийн эрх авсан гэсэн 4-р сарын 1-ны инээдмийн өдөрт зориулсан хошигнолоор эхэлсэн энэ сар бусад саруудаас дутахааргүй үйл явдлаар дүүрэн баян сар байлаа. Конкурс дөхсөөр хэн бүхний зүрхэнд битүүхэн айдас төрж, тэгсэн ч гэсэн ангиараа хамтдаа байх хугацаа маань багассаар байснаа мэдэрч, улам нэг анги-нэг сэтгэл зүрхтэй-хамтдаа болж байлаа...

НТВ-ээс зохион байгуулсан "БИ БҮЖИГЛЭЖ ЧАДНА" телевизийн реалити шоунд манай ангийн Төөгөө амжилттай оролцон, хот хөдөөний хэдэн зуун залуучуудаас хамгийн шилдэг нь байсаар ирж, сүүлйин 10 оролцогчийн нэг болж улмаар шигшээ шалгаруулалтанд багтсан нь энэ сарын онцлох үйл явдал гарцаагүй мөн байлаа. Түүнийг бид бүгд харсан, бид бүгд дэмжсэн...Тэр үнэхээр шилдэг нь байсан, ТӨӨГӨӨ-ЧИ БҮЖИГЛЭЖ ЧАДСАН...

Манай шилдгүүдийн нэг Бямбаа маань энэ сард ч одтой бас хүчтэй нь байлаа. Тэрбээр Мон-Турк сургуулийн нэрэмжит олимпиадад мөнгөн медаль хүртэн, Ёндоо маань шагналт байрт орсон бол Улаанбаатарт зохиогдсон Азийн Физикийн олимпиадаас хүрэл медаль хүртэн, олон улсын чанартай 4 дэх медалиа хүртэн сонин хэвлэлийн хуудаснаа удаа дараа залран од боллоо...Тэр энэ жил математик физикээр хотын олимпиадаас хос алтан медаль хүртэн хэн бүхнийг гайхшруулав. БЯМБАА-ЧИ ЧАДСАН...
Блогийн маань 1 жилийн ой энэ сард тохиож, ангиараа цуглан хууч хөөрөн, ирээдүйнхээ тухай элдвийг хүүрнэсээр, хөгжилтэй нэгэн оройг Class Cake War II-тойгоор өнгөрүүлж, дахин 10 байтугай 100 жилийг хамтдаа өнгөрүүлэх юмсан гэсэн нэгэн хүсэлтэй болцгоолоо. Бидний дунд үүсээд байсан тэр хар хөшиг нэгэнт буун, БИД ХАМТДАА байхдаа ХҮЧТЭЙ-ээ мэдрэн атгасан гар шиг нэг анги болж чадлаа. 11Г ЧАДСАН...
Сурагч сонины олимпиадаас бөөнөөрөө медаль аван, тортоо хувааж идэнгээ покер тоглон, 65-д ид хичээлээ хийн, мафи-покер моодонд орсон энэ сард сургууль дээр 11В ангийн нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээн болж ахиад л 11г анги тэргүүллээ. Батцэнгэлийн эзгүйд Бажгаагаар ахлуулсан баг энэ удаа ширүүн эсэргүүцлийн дор ангидаа 7 дахь түрүүг авчирсан бол 2-р баг ахлагч Яруугийн эзгүйд юуг ч хийж чадсангүй эхлээд л хасагдав...
THE BEATLES WEEK-д амжилттай оролцон хэд хэдэн дипломоор шагнуулж, Бажгаа хүнд гэмтэл аван, эмнэлэгт хүргэгдэж, Төөгөө шивээс хийлгэн, БЕК маань академич болон, Нямхүү харь гарагийнхныг харсан гэж батлав...Блог маань сайтын хэлбэртэй болж, домогт PIMPO эргэн ирж, Галаа маань ОХУ-руу явахаар боллоо...БИД ЧАДСАН...
Бид Чадсан, зөвхөн энэ сард биш бид үргэлж чадсаар ирсэн, чадаж ч байгаа, чадах ч болно. Бид Үргэлж Хамтдаа бас Хүчтэй...

2008 оны шилдгүүд тодорлоо...

uundaa бичсэн.
Блогоос 3 хоногийн хугацаатай зарласан 2008 оны шилдгүүдээ тодруулах санал асуулга амжилттай явагдаж өндөрлөлөө. Шагналыг 131dg's New Year Party дээр гардуулах байсан ч шилдгүүд маань хүндэтгэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжаагүй тул дараа нь нөхөн олгохоор боллоо. Ингээд хэрэглэгчдийн таашаалаар буюу санал асуулгын дүнгээр хэн шилдгүүд болсныг хамтдаа сонирхоцгооё...

"2008 оны Шилдэг Нийтлэл Бичигч"-ээр нийт санал өгөгчдийн 20 хувийн саналаар буюу 11 саналаар Ж.Батмягмар шалгарлаа. Алс холын Австралид суралцан буй тэрбээр нийт 28 нийтлэлийг хэдхэн сарын дотор ангийнхаа уншигчдад хүргэн, өөрийн зохиосон шүлгүүдээрээ үргэлж бидэндээ бэлэг барьдаг билээ. Түүний бүтээлүүд бусад хэд хэдэн сайтуудад тавигдан, улмаар өөрийн гэсэн блогтой ч болж амжсан. Ийнхүү шилдэг нийтлэл бичигч болсон түүнд баяр хүргэе!!!
"2008 оны Шилдэг Сэтгэгдэл Бичигч"-ээр нийт санал өгөгчдийн 20 хувийн саналаар буюу 10 саналаар Г.Зол-Эрдэнэ шалгарлаа. Тэрбээр блог дээрээ өөрийн нэрээр нийт 100 гаруй сэтгэгдлийг хамгийн гол нь чанартайгаар бичин, түүнийхээ ч гороор шагналын эзэн болжээ. Түүний бичсэн нийтлэлүүд, сэтгэгдлүүд нь үргэлж уншигчдын таашаалд хүрэн, нэгийг бодуулж, 2-ыг тунгаахад хүргэдэгтэй санал нийлэхгүй байхын аргагүй. Ингээд түүндээ баяр хүргэе!!!
Шилдэг сэтгэгдэл бичигчээр шалгарсан Г.Зол-Эрдэний хэлсэн нэгэн үгээр энэ нийтлэлээ дуусгая... НАДАД НЭГ Л АНГИ БАЙДАГ, ТҮҮНИЙГ МААНЬ 131dg ГЭДЭГ ЮМ...

131dg 2008 онд: 3-р сар ["Дуулиан"-аар дүүрэн сар]

uundaa бичсэн.
3-р сар халуухан үйл явдлуудаар дүүрэн байлаа. Зугаалганаас хойшхи ангид үүссэн үл ойлголцол улам ширүүссээр, тэр хооронд ДУУЛИАН 2020 тэмцээн өндөрлөн, Төөгөө маань бүжиглэж чадна гэдгээ харуулахаар мэрийсээр...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ХАС банкнаас зохион байгуулдаг ДУУЛИАН 2020 тэмцээнд 1-р сургуулийн багийг төлөөлөн оролцсон манай баг хэний ч төсөөлөөгүй амжилтанд, нэг сэтгэл-нэг зорилгын дор багийн ахлагч Батцэнгэлийн удирдлаганд гар нийлэн шижигнэсэн залуучууд 5 сарын турш 15 тоглолтыг хийсний эцэст 11 хожлыг аван улмаар мөнгөн медалийг хүртлээ. Түүгээр ч барахгүй багийн ахлагч Д.Батцэнгэл ДУУЛИАН 2020 тэмцээний ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор шалгаран, багийн хаалгач Б.ТҮВШИНБААТАР ШИЛДЭГ ХААЛГАЧ-аар шалгаран давхар давхар баярыг бэлэглэлээ. Ангийнхан маань ч тэр 5 сарын турш бидэнтэй хамт байж, багаа сэтгэл зүрхээрээ дэмжсэн билээ. Хөлбөмбөгийн ертөнцөд манай сургууль-манай анги ДУУЛИАН тарьлаа.
Т.Саруултөгс маань ARCTIC PENGUINS хамтлагийг хамт СУргуулийн аварга болсноосоо хойш бүжгээ улам эрчимтэй сонирхсоор улмаар НТВ-ээс зохион байгуулсан алдарт So You Think You Can Dance нэвтрүүлгийн монгол хувилбар "Би Бүжиглэж Чадна"-д оролцож эхэллээ. Бүжгийн ертөнцөд ТӨӨГӨӨ хэмээх шинэ од мэндэлж, ДУУЛИАН тарьж эхэллээ.
УЛаанбаатар хотын аварга шалгаруулах олимпиадуудад ч манайхан амжилттай оролцлоо. Математикийн Хотын аваргад Н.Бямбажав алтан медаль, Э.Тэмүгэ мөнгөн медаль, Л.Мөнх-Очир хүрэл медаль хүртэн, Б.Мягмаржав, Г.Оюундарь нар шагналт байрт орон Н.Нямхүү, Б.Нацагдорж нар амжилттай оролцлоо.
Мэдээлэл Зүйн УБ хотын олимпиадад манай 2 төлөөлөгч оролцон Б.Нацагдорж маань хүрэл медаль хүртэн, Л.Мөнх-Очир 4-р байрт орсон томоохон амжилтыг үзүүллээ.
Олон Улсын Хот Хоорондын математикийн олимпиадаас нийт 6 медалиас 4-ийг нь манайхан олзолж, энэ удаа Э.Тэмүгэ алт, Н.Бямбажав мөнгө, Б.Мягмаржав, Г.Оюундарь нар хүрэл медаль хүртсэн байна. Олимпиадынхны Монголоор нэг тарьж буй ДУУЛИАН үргэлжилсээр.
"Сурагчийн нэг өдөр" өдөрлөгөөр захирлаар Э.Тэмүгэ ажиллан, сургалтын менежерээс авахуулаад 10 гаруй багштайгаар манай анги ажиллаж, шилдгүүлээр 5 нь шалгарлаа.
Блог маань шинэ өнгө, дүр төрхтэйгөөр үйл ажиллагаагаа явуулах болж, Б.Лувсандорж багшийн нэрэмжит тэмцээнд амжилтгүй хэдий ч хангалттай тоглолтыг үзүүлэн оролцсон.
"Тэмдэглэлийн Дэвтэр" нэвтрүүлэгт манай анги оролцон, Оргил маань Түвшээтэй тоглож байгаад хаалга саван өөрийгөө гэмтээж, Ерөнхий шалгалтын бүртгэл эхлэн, Очки, Бажгаа нар зэрэг зэрэг гэмтэл аван, Онон багш АНУ-руу яван, оронд нь ирсэн багшийг эсэргүүцсэн зэрэг шар мэдээгээр дүүрэн ДУУЛИАНТ сар байлаа.

131dg 2008 онд: 2-р сар [Гэмтэл бэртлээр дүүрэн сар]

uundaa бичсэн.
2008 оны 2-р сар дахиад л бөөн амжилтаар биднийг хүлээж байлаа. Энэ сард ДУУЛИАН-2020-ийн багийнхан түүхэнд бичигдэхүйц томоохон ялалтыг байгуулж, олимпиадынхан маань медалиас мултрахаа больж, шуурхай хуралдаанаар зугаалгаа зохион байгуулсан гээд олон олон сонирхолтой явдлууд болж өнгөрчээ.

Багш нарын баяр, Цагаан сараар эхэлсэн энэ сард манай анги онцлох явдлаар дүүрэн байлаа. Хөлбөмбөгчид ДУУЛИАН 2020-ийн түүхэнд хамгийн томд тооцогдох ялалтаа хийж, 6-р сургуулийг буулган авч, шөвгийн 16 хүртэл шалгарч амжлаа.
Түүнээс гадна 11г ангийн нэрэмжит хөлбөмбөгийн тэмцээнийг 2 дахь жилдээ дараалан амжилттай зохион байгуулж, Батцэнгэлийн удирдсан 1-р баг сургуульдаа 3 жил босоо байж, 6 дахь тэмцээндээ түрүүлэн, Яруугаар удирдуулсан 2-р баг амжилттай тоглон мөнгөн медалийг хүртлээ. Анх удаа нэг тэмцээнд нэг ангиас 3 баг оролцон, бүгд шилдэг 8 багийн тоонд багтан аргагүй хөлбөмбөгийн анги гэдгээ харууллаа.
Цасны баяраа тэмдэглэх нэрийдлээр олон олон саад бэрхшээлийг даван туулан, хамгийн "хүйтэн"-хамгийн сонирхолтой зугаалгандаа яван, бөөн бөөн паянгаар дүүрэн байлаа.
Пүнтүүз "ах" маань Солонгос руу хүлгийн жолоо залан, ангийн блог маань дахин дэвшил хийж форумтай болон, гар утаснаасаа блог руу орох боломжийг олголоо.
Нацгаа маань мэдээлэл зүйн хичээлээр СБД-ийн аваргаар 2 дахь жилдээ дараалан шалгарч, олимпиадын хэд маань нэрэмжит тэмцээний түрүү болон медалиудыг алдсангүй.
Хайртай сургуулийн маань 85 жилийн ой энэ сард тохиож, түүнд зориулсан хүндэтгэлийн концерт болон манай ангийнхан өөрсдийн урлагийн авьяасаараа хувь нэмрээ оруулан, North Ducks, Баатка нар маань ая дууны мэндчилгээ хийж, Баяка багш маань "ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ЖУУХ"-аар шагнууллаа.
Гэхдээ энэ сар бидэнд бас халгаатай байлаа. Цагаан сараар заслаа хийлгэж амжаагүй "морь" жилтнүүд гэмтэл бэртлээр дүүрэн байлаа. ЛМО зугаалганы үеэр хамраа гэмтээж эхлэн, тэмцээний үеэр Зоогий Бажгаа Дагваа нар гараа гэмтээж сургууль дээр шинэ моод дэлгэрүүлээд амжлаа.
2-р сар, хулгана жилийн эхлэл бидэнд халгаатай хэдий ч хангалттай ээлтэй сар байлаа...

Happy Birthday, Natsgaa!!!

uundaa бичсэн.
Манай ангийн хамгийн отгон "нялх" гишүүн Нацгаа маань өчигдөр буюу 12-р сарын 30-нд 17 насны нялуун амтыг анх мэдэрлээ. Шинэ жилийн баярт дарагдаад сүр нь буурсан ч ангийнх нь хэсэг нөхөд түүний төрсөн өдрийг даруухан ч гэлээ далайцтайхан тэмдэглэсэн сурагтай. Юутай ч Нацгаадаа ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг ерөөгөөд төрсөн өдрийн халуунаараа байгаа шинэхэн мэндийг хүссэн бүхэн чинь биелээрэй гэсэн ерөөлтэй хамт ангийнхныхаа өмнөөс хүргэе!!! Сайхан баярлаарай!!!

131dg 2008 онд: 1-р сар [Медальд дарагдсан сар]

uundaa бичсэн.
2008 он 131dg-ийнхны хувьд ээлтэй жил байлаа. Иймдээ ч 131dg.blogspot.com та бүхэндээ энэ жил ангид тохиосон онцгой үйл явдал болгоныг сар сараар нь түүвэрлэн хүргэхэд бэлэн боллоо. Эхлээд мэдээж 1-р сар...

1-р сар дарамт шахалтаар эхэлсэн. Шинэ жилийнхээ баяраа тэмдэглэж дуусаагүй байхад буюу 1-р сарын 5-наас эхлээд уламжлалт сургуулийн түвшин тогтоох шалгалтууд эхлэн, өгч сураагүй биш, эрх биш 11-р ангийн архгууд гэсэндээ шалгалтаа хангалттай өгсөн.
Энэ хугацаанд ДУУЛИАН-2020 тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд явагдан, манай сургуулийн ахлах насны баг буюу 131dg-ийн гэж хэлж болохуйц баг маань хэсгээсээ 2-р байраар шалгаран, сугалаагаа татан хожмоо их үйлд хүрэх замаа зассан билээ.
Олимпиадынхны маань үзүүлсэн бахдамж амжилт 1-р сарын амжилтыг улам сүртэй болгож байна. Казахстанд зохиогдсон Жаутковын нэрэмжит Олон УЛсын математикийн олимпиадаас манай ангийн Э.Тэмүгэ маань алтан медаль хүртэн, олон улсын чанартай олимпиадаас 2 алтан медаль хүртсэн анхны МОНГОЛ хүн болж, мөн тус олимпиадаас манай ангийн "баатрууд" Н.Бямбажав болон Б.Мягмаржав нар маань МӨНГӨН медаль хүртсэн билээ. Энэхүү олимпиадад манай ангийн багш Н.Баянбат маань багаа удирдан оролцож 5 медаль хүртэн бахдам амжилтыг үзүүлсэн юм.

Нутагтаа үлдсэн олимпиадынхан маань ч гайхалтай байлаа. "Багачуудын гараа" буюу Сант сургуулийн нэрэмжит олимпиадаас Г.Оюундарь алтан медаль, Б.Нацагдорж хүрэл медаль хүртэн сургуулийнхаа нэрийг, ангийнхаа бахархалтай хамт өндөрт өргөн, чамгүй том шагналаар шагнуулсан юм.
Физикийн хичээлээр манай сургуулийн зохион байгуулдаг "ИХ СУНГАА" улсын уралдааныг энэ удаа манай анги зохион байгуулан оролцож, ангиас хэд хэдэн сурагчид амжилттай оролцсны дотор Б.Хулан маань МӨНГӨН медалийг хүртэн ангийнхаа нэр хүндийг аварч үлдсэн юм.
Өвлийн амралтаар жил болгон зохиогддог Дүүргийн олимпиадууд ч манай ангийнханд ээлтэй байлаа. Зөвхөн математик төдийгүй бусад олимпиадуудад ч манайхан үнэхээр жигд амжилтыг үзүүлсэн юм. СБД-ийн математикийн олимпиадад Н.Бямбажав мөнгөн медаль, Б.Мягмаржав хүрэл медаль хүртэн дээрээс нь 5 төлөөлөгч маань хотын олимпиадад оролцох эрх авлаа. СБД-ийн Физикийн олимпиадад дахиад л өнөөх Н.Бямбажав алтан медаль хүртэн 3 хүүхэд хотын олимпиадын эрх авсан. СБД-ын Англи хэлний олимпиадад ангийн дарга Б.Оюунсайхан маань амжилттай ороцлон Мөнгөн медаль хүртэн, СБД-ийн химийн олимпиадаас Б.Хулан маань мөн мөнгөн медаль хүртэн медалийн арвин ургацыг хураалаа.
За тэгээд олимпиадынхны үзүүлсэн бахдам амжилтуудаар дүүрэн энэ сард Түвшээ маань Эрка багштай эр хүний ёсоор муудалцан уралцаж, Хулан маань медаль цуглуулах зуураа утсаа алдаж, ОРИ маань гөлөгтэй болж түүндээ Happy гэдэг нэр өгч, Цэнгэл маань Улсын аваргад амжилттай оролцсон гээд олон олон мэдээгээр дүүрэн байлаа.
2008 оны 1 сар 131dg-ийнхны хувьд медалийн арвин ургацтай, олимпиадынханд ээлтэй сар байлаа...

131dg's NEW YEAR PARTY - Хамгийн шилдэг нь...

2008-12-30 uundaa бичсэн.
12-р сарын 29-нд 131dg-ийн 2008-2009 оны шинэ жилээ угтах баярын үйл ажиллагаа амжилттай явагдаж өнгөрсөн билээ...Сургуулийн хана болгон дээр наасан чиглэлийн дагуу ангийнхнаа олж ирсэн 131dg-ийнхан ангидаа цуглан, улмаар хамтдаа газар луугаа очин, амттанд бялуурч, ундаагаар бялхсан нэгэн гайхамшигт оройг АМЬД ХӨГЖМИЙН гайхамшгийг энэ биеэрээ мэдрэн, багшийгаа хэрхэн хүндэрдгийг нүдээрээ үзэн, УТАС бүрэн хэрэгсэлтэгээ 100 мянгаар дуудлага худалдаанд зарагдан, ОР шүлэг зохиогчиддоо салют авчран хөгжилтэй, дурсамжтай өнгөрүүллээ. За тэгээд энэ бүхний дэлгэрэнгүйг болон, цаашаа ямар үйл явдал болсон талаар сонирхолтой нийтлэлүүдийг ТУН УДАХГҮЙ ангийн блогоос...


COMING SOON --- ТУН УДАХГҮЙ

HAPPY BIRTHDAY, BATOS!!!

2008-12-26 uundaa бичсэн.
Өнөөдөр буюу 12-р сарын 26-ны энэ өдөр манай ангийн гадаадад суралцан эрдэм мэдлэгээ дээшлүүлэн буй гишүүдийн маань нэг Л.Бат-Оргил маань 18 нас хүрч байнаа. Арлын Сингапурт суралцан, бакалаврын диплом өвөртлөх цаг нь улам ойртсоор байгаа "ах"-даа төрсөн өдрийн гал халуун мэндийг ангийнх нь нөхдийн өмнөөс хүргээд аз жаргал, сайн сайхан гээд юу хүссэн бүгд чинь биелээсэй гэсэн ерөөлийг дэвшүүлье.
БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА ХААНА Ч бас ХЭЗЭЭД Ч!!!

Veels geluk met jou verjaarsdag!
Urime ditelindjen!
Gueter geburtsdaa!
Melkam lidet!
Ois guade winsch i dia zum Gbuadsdog!
ParabŽns a voc�!
qu ni sheng er kuai le
Happy Birthday!
Joyeux Anniversaire!
Alles Gute zum Geburtstag!
Eytyxismena Genethlia!
Compleanno!
Otanjou-bi Omedetou Gozaimasu!
Saeng il chuk ha ham ni da!
Төрсөн өдрийн мэнд хүргэе!
S dniom razhdjenia!

АНГИЙН ШИНЭ ЖИЛИЙН ТОВ ТОДОРЛОО!!!!

uundaa бичсэн.
Удтал маргалдаж, мэтгэлцэн, муудалцаж, уралцаж, хэлэлцэж, хэрэлдэж, элдвээ үзсний эцэст 131dg-ийн 2008 оноо үдэн 2009 оноо угтах шинэ жилийн баярын үйл ажиллагааны тов албан ёсоор тодорхой боллоо. Ангийн блогын удирдах зөвлөлөөс гаргасан ажлын хэсгийн өнөөдөр гаргасан шийдвэрийн дагуу хамгийн олон хүн орох болон хамгийн хөгжилтэйгөөр явагдах боломжийг харгалзан үзэж, мөн зах зээлийн үнээс хамгийн хямдаар мөн чанартайгаар зохион байгуулахыг эрмэлзэн 2008 оны 12-р сарын 29-ны өдөр буюу Даваа гарагийн 19 цагт ангийн шинэ жил явагдах боллоо. Энэхүү үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг /үнэ хөлс, түүнд юу багтах, бас юу хэрэгтэй талаар / админуудтай холбогдох буюу энд дарж ангийн форумаас авна уу...
БИД ХАМТДАА БАС ХӨГЖИЛТЭЙ ШИНЭ ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭНЭ!!!!

Энд улаанаар дугуйлсан хэсэгт "WORLD" ресторанд шинэ жил маань болох бөгөөд асууж тодруулах зүйлс байгаа бол сэтгэгдэл дээр бичнэ үү...4 зам болон Их дэлгүүр 2-ын хооронд, HOPE шүдний эмнэлгийн замын урд байрладаг болно...

Шилдгүүдээ тодруулах санал асуулгууд эхэллээ...

uundaa бичсэн.
Хэрвээ та анзаарсан бол ангийн блог руу ороход баруун талд 2 ч санал асуулга эхэлсэн байсныг харсан биз. Тэгвэл энэ бол удахгүй болох Ангийн шинэ жилийн баяраар тодруулах шилдгүүдийг шалгаруулах санал асуулга юм. Эхний ээлжинд олон нийтийн санал асуулгаар 2008 оны ШИЛДЭГ НИЙТЛЭЛ БИЧИГЧ болон СЭТГЭГДЭЛ БИЧИГЧ-ийг шалгаруулах бөгөөд санал асуулгад нэр дэвшигчдийг нийтлэл бичсэн ангийн бүх хүүхдүүдийг, харин сэтгэгдэл бичигчид нэр дэвшүүлэхдээ жагсаалтын эхний 15-д жагсагчдийг нэр дэвшүүлсэн болно. За тэгээд манайхан шударга өрсөлдөхийг хүсье. Шагналыг 29-нд шалгаруулах болноо...

WELCOME HOME, GALAA!!!

uundaa бичсэн.
Хэдхэн сарын өмнө эх нутгаа орхин гарч, алс холын хөрш орон ОХУ-руу эрдмийн мөр хөөн, тэндээс агуу агуу мэдлэгүүдийг хулгайлахаар том зорилгын араас мордсон Галаа маань эх нутагтаа ирлээ. Урьдчилсан мэдээгээр 28-ны өдөр ирэхээр зарлагдан, түүнд нь тааруулан ангийнхаа шинэ жилийг хойшлуулж байсан ч тэрбээр 24-ны билэгт сайн өдөр эх орондоо, УЛаанбаатартаа, анд найзууд дээрээ ирлээ. Оросоор сэтгэж, оросоор хэрэлдэж, оросоор хичээлээ хийсээр, сургуулийнхаа хөлбөмбөгийн шигшээд уригдан, хамраа чихүүлэн хагалгаанд орж, вьетнамчуудын гал тогооноос тос хулгайлсан гээд олон олон сонин хачинтайгаар гэртээ ирлээ. Удахгүй түүний шинэ шинэ нийтлэлүүд блог дээр сонирхолтой зурагнуудын хамт тавигдах бөгөөд Галаатайгаа хамтдаа шинэ жилээ, шинэ оноо угтах болсон нь юутай сайхан...
Юутай ч Гэртээ, Найзууддаа, Блогтоо Тавтай Морил Галаа!!! Бид үргэлж хамтдаа...!!!!

HAPPY BIRTHDAY, TUGU!!!

uundaa бичсэн.
myspace comments
Алс холын Хангуг оронд эрдэмд төгс гэгээрэн, номын мөр хөөхөөр хэдэн сарын өмнө нутгаасаа мордсон алдарт "бүжигчин" Т.Саруултөгс маань 12-р сарын 22-ны өдөр 17 насыг зооглолоо. Ангийнхаа балчируудын нэг тэрбээр 17 насаа, 2009 оноо их амжилттайгаар, бахархууштай ажлын үр дүнгтэйгээр угтаж байна. Түүнийг эзгүй байгаа ч энд байгаа найзууд нь бас зүгээр байгаагүй сурагтай. Ингээд Төөгөөдөө хамгаас илүү аз жаргалыг хүссэн бүхэн чинь биелээсэй гэсэн ерөөлын хамт, тавьсан зорилгодоо хатуужилтай байж хүрээрэй гэсэн захиасын хамт ангийнхаа хамт олныхоо өмнөөс хүргэж байна. За ингээд бүгдээрээ дуугаа дуулцгаагаарай...
Happy Birthday To You, TUGU!!
БИД ХАМТДАА!!! By TUGU

СONGRATULATIONS, 131dgs!!!

uundaa бичсэн.
Манайхан их сургуульд ороод ч шуугиулсаар байна. Тэдний үзүүлсэн сүүлийн үеийн амжилтыг та бүхэндээ хүргэх гэж байгаадаа таатай байна. Өөрсдийн орсон сургуулийнхаа лидерүүдээр тодорч, хамаг тэмцээнүүдийн түрүүг авсаар байгаа мэдээгээр бид тасардаггүй билээ. СЭЗДС-ийн сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тэмцээний аваргаар Цэнгэл, Энхүүш, Түвшээ нар маань тодорсныг энд дурьдахад хангалттай биз. Тэгвэл саяхан...

2 жил тутам зохиогддог П.Энхболдын нэрэмжит Улсын уралдаанд манай ангийн “олимпиадынхан”-ы зарим төлөөлөл оролцон, Э.Тэмүгэ маань хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнуулж, Н.Бямбажав маань 4-р байрт орон бахдам амжилтыг үзүүллээ.
Энэ үеэр МУИС-ын ЭЗС-ын Сагсан бөмбөгийн тэмцээн болж 1-4-р курсынхны нийт 20 гаруй баг оролцсон томоохон тэмцээнд ангиа төлөөлөн “Маркетинг-1” багт тоглон, холбон тоглогчийн үүргийг гүйцэгтгэн тоглосон ганц “баатар”- ганц дайчин Г.Зол-Эрдэнэ маань гайхалтай тоглолтыг үзүүлсээр улмаар багийн хамтаар ЭЗС-ын сургуулийн түүхэнд бичигдэх амжилтыг үзүүлэн ах ангиудаа бут ниргэсээр АЛТАН МЕДАЛЬ хүртэн сургуулийн сагсан бөмбөгийн аварга боллоо.
Ингээд өнгөрсөн өдрүүдэд өөрийн ур чадвар, авьяас билгээрээ бусдаас товойн тодорч амжилт үзүүлсэн Э.Тэмүгэ, Г.Зол-Эрдэнэ, Н.Бямбажав нартаа халуун баяр хүргэе...

Hello Again!!!

uundaa бичсэн.
Блог маань шинэчлэгдээгүй удсны эцэст амь орж байна. Шалгалт шүүлгийн дарамт, ар гэрийн гачигдал гээд олон садаа бэрхшээлийг даван туулсны эцэст блог маань нийтлэлээр хахаж цацан, сэтгэгдлүүдээр бялхахад бэлэн боллоо.
Удахгүй гарах гэж байгаа 2009 оноо угтан блог маань өнгөрч буй 2008 оныхоо амжилтыг дүгнэн, шилдгүүдээ тодруулан, шилдэг бичигч, шилдэг сэтгэгдэл бичигчдээ тодруулж, ангийнхны сүүлийн үеийн сонин хачныг та бүхэндээ хүргэх болно. Харин та сэтгэгдлүүдээ бичихээ, аль эсвэл өөрийнхөө сонин хачин, сонирхолтой адал явдлаа бичихээ бэлдээд сууна гэдэгт итгэж байна…

...131DG-ийн нэг өдөр ...

2008-12-19 uundaa бичсэн.
Хүлээсэн минь талаар болсонгүй шүү...[Нямхүү гарч ирэв]
Баатка vs BIG GIRLS GROUP
Арван ялгааг ол... [шагналтай!!!]
Соёлыг гайхав...
Дуу оруулсан- Миеэтөгс, Саруулгомбо Хянан тохиолдуулсан- Uundaa
131DG Дуу бичлэгийн студи 2008 он.
Нууцыг задруулсан захиа...
28 minutes later...
Нүд тайлах гэж бид нутгаасаа гарсан юм...
айлбаргүй...
Нарны аймаг...
Эр эмийн хооронд Баатка бүү жороол...
Хүүе, энд хэн бантаад байнаа???
photos by ORI

Төрсөн өдрийн баярын мэнд

2008-12-17 Үлмэдэх бичсэн.




Ангийн анд Бямбадоржийн Золжаргалдаа
Төрсөн өдрийн баярын мэнд 18 хүрсэнд чинь баяр хүргэе
Алдаж болохгүй арван найман нас шүү

...Attention!!!...

2008-12-14 uundaa бичсэн.
Хуанлийн өдөр хоногууд урссаар, блогийн тоолуур ч гэсэн түүнээс дутахгүй урагшилсаар. 17-хон хоног үлджээ, шинэ он гарахад. Тэгээд бид шинэ жил гэхээр өвлийн өвөө /үхчихсэн гэсэн л дээ/, цасан охид, оргилуун дарс нтр гээд л төсөөлдөг бол тэр бүхнийг чинь ангиараа тэмдэглэх, найзуудтайгаа хуурч хөөрөн, шинэ оноо угтан, хуучин оноо үдэн, алдаа оноогоо цэгнэн, тайлагнах, төлөвлөх цаг нэгэнт иржээ. Шинэ жилийн баяраа тэмдэглэх талаар хурдхан зөвлөлдөхгүй бол цаг хугацаа биднийг хаяад л явчих учраас энэ нийтлэлийг бичиж байна. Бүгдээрээ, яаралтай хуралдан, ангийн шинэ жилийн асуудлыг хэлэлцэн, ажлаа хуваарилж аван, нэгэн өдөр товлон тэр өдрийг энэ жилийн хамгийн тасархай өдрүүдийн нэг болтол нь зад тэмдэглэе. 131dg-ийн шинэ жилийг тэмдэглэх асуудлыг дэмжиж байгаанууд нь боломжтой өдрөө хавсарган санал сэтгэгдлээ үлдээгээрэй. Удахгүй "АНГИЙН ОНЦ ИХ ХУРАЛ"-ыг зарлан хуралдуулж төсөв болон бусад шаардлагатай асуудлыг хамтдаа шийдвэрлэх болно. Бид Хамтдаа байхдаа Хүчтэй бас Хөгжилтэй...Шинэ жилээрээ ч...

hamtdaa mon dandaa forumdii

2008-12-09 Baatka бичсэн.

Baatka in bna aa.

За нэг нийтлэл гэж дээ нэг тийм шаардах зуйлийг сануулсан юм бичий гэж бодном

Хөөе манайхаан цөмөөрөө форумдыл даа сайхан урмийн угээ хэлж зэмлэх нэг нь зэмэлж зэмлүүлэх нэг нь зэмлүүлж уураа хурвэл хэрэлдэж уйдаад байвал инээлдийлдаа би ойрд форумийн эдвэхтэй хэрэглэгч болсон даан ч би ганцаарай байгаа надад хань болох миний ангийн найз нөхөд бгаа бхаа гэж бодож бна. уриалж байна.дуудаж бна.Тэгээд бас бид хамтдаа.

...Latest Photos...[part - 1]

2008-12-08 uundaa бичсэн.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатар дээд сургууль дээр болсон ДУУЛИАН-2020 тэмцээний ээлжит тоглолт болох СЭЗДС болон ЭМШИУС-ын багийн тоглолтыг үзэн, ангийн анд Батцэнгэлээ хөгжөөн дэмжихээр очсон хэсэг нөхдийн зургийг хүргэж байна. Энхүүш, Нямхүү, Дагваа нар сүүлд ирсэн болохоор зурган ороогүйд хүлцэл өчье. Нээрээ манай Цэнгэл шагнал гардуулаад од болоод, хурц өнцгөөс гоол оруулж баатар болсон шүү хэхэ...


Aidaa saihan zolignuud shuu part2

2008-12-07 Baatka бичсэн.




Odoo tegvel oshoo bas heden saihan moto giin zuragiig oruulmoi tailbar iluuts baihaadaa







Aidaa saihan zolignuud shuu

Baatka бичсэн.







Za ta buhendee teheer onoodor heden saihan amitnii zuragiig oruulmoi gej bodoj bna aidaa bas saihan amitan shuu


Tailbar shaardlaggui bolovuu gej bodoj bna

















"Өчүүхэн чармайлт" хэмээх гайхалтай хүч

2008-12-03 Madikha бичсэн.
Хүчээ дайчлан, цөхрөлтгүй хичээн чармайж байж л сайн үр дүнд хүрнэ. Өөрийг тань урамшуулж, дэмжин зоригжуулж байгаа найз нөхөд, дотны туслагч болсон ном, багш нараа түших хэрэгтэй. Өөр бусад тус дэм ч бий шүү. Гэхдээ аливаа хүн өөрийн мэдлэг, чадварын хүчийг хатжуулан хөгжүүлэхийг эцсийн дүндээ та өөрөө л хийдэг учиртай. Таны өмнөөс хэн ч үүнийг хийж өгөхгүй. Хэдийгээр энэ хорвоод үнэтэй цэнэтэй зүйл өч төчнөөн байдаг ч бүх юм "хичээл чармайлт" хэмээх хамгийн том үндэс суурин дээр л тогтож байдаг. Үнэнхүү гайхамшигт амжилтыг асар их тэвчээр гарган судалж мэдсэн "хөдөлмөр" л удирдан жолооддог юм. Тархи толгойгоо эрчтэй ажиллуулж хөгжүүлэлгүйгээр, өргөн дэлгэр эрдэм мэдлэгийг олж авалгүйгээр, гэнэт л хорвоо ертөнц дээр тодроод гараад ирнэ гэдэг бол нэгэн цаг мөчид үл ойлгогдох гэрлийг цацруулахтай адил юм. Хүмүүс бид аливааг өөрийн болгох чадвар дадал, эрдэм мэдлэгийг бий болгохын тулд заавал хичээн чармайх ёстой, өөрт тань байгаа болон бусдад өгч байгаа үнэт зүйлс бүхэнд хичээл чармайлт шаардлагатай.
Номхон дөлгөөн далайг үзэмжтэй болгон чимдэг шүрэн арлуудыг харахад "гэм хор гээчийг огтоос үл мэдэх" Эдений цэцэрлэг энд тэнд дурайх шиг харагддаг. Эдгээр том арлуудыг жижигхэн шүр хорхойнууд ширхэг ширхэгээрээ бөөгнөрөн овооролдсон далайн ёроолоос сүндэрлүүлэн босгодог гэгддэг билээ.
Хүний хичээл чармайлт гэдэг ч бас л ийм зүйл шүү дээ. Хүний бүтээх гайхамшигтай амжилт гэдэг бол жижигхэн, басхүү тасралтгүй үргэлжлэсэн хичээл чармайлт "ургац" юм. Нэгэн алдарт зураачийн далд санаа агуулсан зурагт дүрслэгдсэн уулын бэлд нэгэн эрэгтэй хүн малгай, цамцаа тайлж хажуудаа тавиад, гартаа зээтүү барьчихсан байсан. Алгуурхан, нэг нэгээр зээтүүдэн зүтгэх тэвчээр хатуужлыг илэрхийлэх тэр өгүүлэмж нь "бага багаар, аажим аажмаар, зугуухан, гэвч тасралтгүй" гэсэн санааг илэрхийлэх мэт.