"Live Your Life"... Эргэн дурсахуй
2008-10-31
Zoog!! бичсэн.
"Новш гэж, энэ оюутны амьдрал ямар уйтгартай юм бэээ??? Хичээлээ тарчаад үнэн ажилгүй амьтад юу хийх гэж байгаа, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй, ямар ч зорилгогүй хэдэн нөхдийг атаман нь зогсоосон юм шиг сургуулийн урд хашаа налан эгнэн зогсдог үе сайхан байж дээ..." үүнийг би олон хүнтэй ярилаа даа.
Ингэж нөхдөө санагалзан хичнээн удсаныг би таашгүй ээ... хэхэ...
Бүр нэг санаад болдоггүй, хийх юм олддоггүй, ХИЙЕ гэсэн ч сонирхол төрдөггүй, ямар ч урам байхгүй, ингээд жаахан ч гэсэн гайгүй болох гээд мэдээж МОНГОЛЫН ХАМГИЙН ШИЛДЭГ, ХАМГИЙН АНХНЫ АНГИЙН БЛОГ болох 131DG.BLOGSPOT.COM руугаа зочлолоо.
Өө хөөрхий нөгөө хэдэн бичлэгтэйгээ мөнхөрч байна өө блог маань. Тэгтэл харин манай Ори, Яруу нар маань сэтгэл сэргэтэл хэдэн пост бичих нь тэр шүү. Мань эр баярлаад баахан сэтгэгдэл үлдээв. Бага ч гэсэн урам оров. Хүний шунал гэж хэцүү юм аа... Урам авсандаа амташсаар БЛОГИЙН АРХИВийг ухаж гарав. 934-н ширхэг бичлэг(oh my god) ямар их юм бээ??? Эхнээс нь эхлүүлээд үзлээ... Мэдэгдэл гэж эхлээд хөөрхөн хөөрхөн хэдэн юм бичсэн байх юм өө. Нээх богинохон, нээх товчхон товчхон. Гэхдээ ганц авууштай зүйл нь бичлэг нэмэгдэх тусам бичлэгийн чанар сайжирч, түүнийг даган блог маань ч илүү гоё болж эдүгээгийн түвшинд хүрчээ.
Энэ л 934-н бичлэг агуу их дурсамж, агуу их түүхийг хадгалж, агуу нэгэн ангийн түүхийг бүтээлцжээ. Зуны амралтын сонин хачин, анхны хичээлийн үйл явдал, хичээлийн даалгавар болон материал, элдэв янзын мэдээлэл, онцлох хүүхдийн тухай, элдэв санал асуулга, дуулианы мэдээлэл, сургууль дээр болсон сонирхолтой үйл явдлуудын тухай, ер нь л бүгдийг админууд маань бичсэн байх юм. Ялангуяа тэр ХАВТГАЙ. хэхэ
Мэдээж зарим бичлэгийг уншаад үнэхээр ангиа санаж байлаа...
Сэлбийн амралтын зугаалгууд болон маф тоглоом, бурхан 7ийн PUNKD, биднийг унагасан шалгалтууд болон МГС ангийг тараах тухай, 10а-тай зодолдсон түүх болон бид хамтдааг бататгасан тухайг, урлагийн үзлэгийн бут ниргэлт, шинэ жилийн баяр болон Баяка багшийн сонин бөгөөд өвөрмөц дуу, цагаан сар ба айлууд хүндрүүлсэн тухай, 65д болон ангийн давтлагад суудаг баатруудын тэнэгтэлтийн тухай, Баяка багшийг мурьж явсан зугаалганаас болоод ангийн дунд үүссэн үл ойлголцлын тухай, ДУУЛИАН-ы медальтнууд болон сургуулийн амьд домгуудын тухай, Төөгөөгийн бүжгийн дэмжигчдийн тухай...
Энэ бүгдийг эргэн уншиж, эргэн санахад үнэхээр сайхан байлаа. Энэ бүхэн үнэхээр сайхан ДУРСАМЖ болон сэтгэлийн гүнд хадагдан үлдэж. Нулимс унагангаа алдав./Арай ч унаагүй л дээ хэхэ/ Цаг ч 3 аль хэдийнээ өнгөрч, нүд ч анилдав.
Ингээд л Зоогийгийн батарей бүрэн цэнэглэгдэж 2008,10,31-ны өдрийг эрч хүчтэй урам зоригоор дүүрэн, нөгөө л юу ч болоогүй байхад инээгээд байдаг 131DG-ийн гишүүн эргэн ирж өнгөрөөсөн юм даа,,,
Манайхаан бүгд ганц хашгирчих...
Нямхүү улаан, Улаан Нямхүү улаан, ээж минь ээж минь ээж минь ээ, зам тавь зам тавь түйвээнэ түйвээнэ.
"БИД ХАМТДАА"
Ингэж нөхдөө санагалзан хичнээн удсаныг би таашгүй ээ... хэхэ...
Бүр нэг санаад болдоггүй, хийх юм олддоггүй, ХИЙЕ гэсэн ч сонирхол төрдөггүй, ямар ч урам байхгүй, ингээд жаахан ч гэсэн гайгүй болох гээд мэдээж МОНГОЛЫН ХАМГИЙН ШИЛДЭГ, ХАМГИЙН АНХНЫ АНГИЙН БЛОГ болох 131DG.BLOGSPOT.COM руугаа зочлолоо.
Өө хөөрхий нөгөө хэдэн бичлэгтэйгээ мөнхөрч байна өө блог маань. Тэгтэл харин манай Ори, Яруу нар маань сэтгэл сэргэтэл хэдэн пост бичих нь тэр шүү. Мань эр баярлаад баахан сэтгэгдэл үлдээв. Бага ч гэсэн урам оров. Хүний шунал гэж хэцүү юм аа... Урам авсандаа амташсаар БЛОГИЙН АРХИВийг ухаж гарав. 934-н ширхэг бичлэг