...Unknown Titled Post...

2008-08-30 uundaa бичсэн.
Сайн байцгаана уу, манайхаан, хичээл номондоо явах нь яваад, явах гэж байгаа нь бэлдээд сууж байгаа биз дээ. Ойрд блог дээрээ нийтлэл бичээгүй, тэгээд гэнэт нэг гоё ном уншсан болохоор сэтгэл хөдлөөд нийтлэл бичиж байнаа...
Хамгийн эхэнд хажууд байсан онцлох хүүхдийнхээ санал асуулгын дүнг авлаа, хэрвээ Мөнхзаяатай тааралдвал шагналаа нэг авчихаарай гээд уулзах нэгэн нь дамжуулчихаарай...Албан ёсоор блогоос Э.Мөнхзаяаг ялагчаар зарлаж байна.
1.Э.Мөнхзаяа - 25 санал (28%)
2.Ө.Цэнгүүн - 22 санал (25%)
3.Х.Мядагбадам- 20 санал (22%)
3.Н.Оргил - 20 санал (22%)

Нийтлэл гэснээс та бүхэн ангийнхаа блог дээр ЛМО, Төөгөө бид 3-аас өөр хүүхдүүд нийтлэлүүдээ бичээд, зурагнуудаа тавиад эхэлснийг аль хэдийн анзаарсан биз дээ, тэгэхээр бидний олон "жил" яриад байгаа өнөөх "Хүүхэд болгон- Бичигч" болох төлөвлөгөө маань бараг биеллээ олж байгаа хэрэг шүү дээ... Одоогоор нийт 10 гаруй хүүхэд бичих эрхтэй болсон бөгөөд энэ тоо удахгүй их болно гэж найдаж байна. Дараагийн нийтлэлдээ хэрхэн бичигч болох талаар дэлгэрэнгүй тайлбарыг өгөх болноо...Тэгээд ч нийтлэл уншаад уйдаж магадгүй, нэлээн дээр үеийн хөгжилтэй хэдэн зурагнууд үзээд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Хүүхэд болгон бичигч гэснээс манай Баатка, бас Зоогийгийн нийтлэлүүд үнэхээр урамтай болж байнаа, бүгдээрээ гоё сэтгэлээсээ ингэж нийтлэл бичээд эхэлбэл блог маань улам хөгжих байхдаа...

За тэгээд ойрд сонин сайхан гэвэл олимп дуусаад, аваргаа төрүүлчихээд хэд хоног сайхан унтаад, өчигдөр л гарлаа, шинэ сургууль дээрээ очлоо, ер нь хөлөө олох гэж хэд хэд бүдэрч унах л шинжтэй болоод явчихсан, гэхдээ тосоод авах найзууд маань байгаа болохоор гайгүй байлгүй дээ тэ...

Манайхан зарим нь ч завгүй байгаа бололтой, Гээдээ, Түвшээ, Оюунсайхан нарын хичээл бүр 8 сарын эхээр эхэлчихсэн, бүх хичээл нь англи хэл дээр явагддаг, ер нь бол нэлээн ачаалалтай байдаг бололтой, харин Санхүүд орсон хэд маань хуваариа зохиогоод л яваа бололтой байсан, ШУТИС-ын хэд маань энэ долоо хоногоос хичээлдээ орчихсон яваа, тэгээд ер нь бол оюутнууд болчихлоо шүү дээ.

Энд бас нэг санаагаа бичих хэрэгтэй байнаа, бүгдээрээ гоё 9-р сарын нэгэнд төрөлх сургууль дээрээ уулзаад Баяка багшдаа цэцэг нтр өгөөд сайхан хөгжилдөцгөөе өө гэж.. Гэхдээ цагийг нь бичсэнгүй, сэтгэгдэл дээрээ бүгдээрээ хэдэн цагийн үед боломжтой байгаа, түүнийгээ бичээд үлдээгээрэй.. Дэмий их юм нуршаад яахав, энд хүрээд орхие, манайхан өөрсдөө нийтлэл бичээд байгаа болохоор миний хэрэг ч нэг их алга, гэхдээ өөрийнхөө нийтлэлийг чимээд хэдэн хүйтэн, мөртлөө дурсгалтай зураг оруулсан таалагдсан байхаа...[...чанар жаахан муутай байж болох юм, дээр нэг Оргилоос авсан санагдаж байна...]

From My world To My friends...

2008-08-29 Baatka бичсэн.
За сайн байцгаана уу!!! Манай гишүүд зуны амралт болохоор л тал тал тийшээ тараад явчих юмаа, нэг нэгэндээ ямар ч сураггүй. Тэгэхдээ манай хэд ч гэж хэлж болохоор хэдэн сайхан шижигнэсэн залуучууд бас байна. Тэд нар л энэ Монгол улсыг авч явж байна даа. Миний хувьд гэх юм бол энд ирээд сар гаран болж байна, хичээл ном ерөнхийдөө жигдэрч байна, олон найзтай болж байна. Гэхдээ яаж олон жил найзалсан та нарыг минь гүйцэхэв дээ, тэгэхээр одоо таны унших гэж байгаа шүлэг бол миний ээлжит нэгэн та нарт барих сэтгэлийн минь гүнээс ундран, өөрийн эрхгүй бичигдсэн бүтээл-бэлэг минь юм шүү. Тэгэхдээ би үүнийг бас нэлээн гайгүй болсон гэж дүгнэж байна. Хэр болсныг нь та нар үзээд comment үлдээнэ гэдэгт мөн найдаж байна. Та нарын бичсэн comment-оор л би урамших юм байна шүү дээ. За олон үгээр нуршиж, таныг чилээгээд яахав... Одоо мэдээж Бааткагийн шүлгийн ертөнцөөр хамтдаа аялцгаая, хэхэ Болдыг дууриалаа lol...


Эхийн гэдэснээс хөтөлцөж гараагүй ч
Эцгийн гэрийг дүүргэж өссөн
Эрх танхил хүүхдүүд бид
Эх орны гал голомт нь юм
Нэг өлгийд өлгийдүүлээгүй ч
Нэрээ нэгээрээ овголж өссөн
Нэр төртэй аавын хүүхдүүд бид
Нэг хаврын нэгэн ангийнхан юм

Багшдаа загнуулж багадаа зодуулсан ч
Баргар царайлж муу санаж үзээгүй
Багшийн удирдсан доорх багачууд бид
Багахан овогтны язгууртнууд юм

Хөлийн тавхайгаа эргэтэл гүйлдэж
Хөл гараа хөхөртөл ноцолдож



Гарын арьсаа сайрттал тоглож
Гадуурхаж нэгнээ шогчилдог байж дээ

Хайр зарлаж том хүн болж
Хайнга загнаж аавдаа гөвүүлж

Янжуур зууж бусаддаа гайхуулж
Ямаан сахлаа ургуулан ядаж

Хоёрхон хоноод нэгнээ санана
Ховорхон муудалцахад нэгнээ үгүйлнэ
Хорвоод дахин нэг ангид сурахгүй
Холын аянд мордох залуучууд


Өнгөрсөн бүх зүйлээ эргээд харахад
Өнгөрсөн арван жил харавсан сум шиг үлдэж дээ
Өөр юуг ч биш энэ ариун үйлсээ нандгинаж
Өөрийн нүдний цөцгий мэт хайрлая...

"Live Your Life"

2008-08-28 Zoog!! бичсэн.
"Амьдрал дандаа богинохон санагддаг Агуулга дүүрэн амьдарсны эцэст л урт болдог " гэсэн агуу үгээр Бадраагийн Гандоржийн Зол-Эрдэнэ миний бие анхны нийтлэлээ эхлүүлэх болсондоо баяртай байна...
Нөгөө хичээлийн шинэ жил нь эхлэх гээд байдаг,  шал өөр орчинд орох гээд  байдаг, ангийн андууд та нартайгаа бужигналдмаар байдаг,  энэхүү бодолд дарагдаад компьютерээ ухаж байтал та нарын маань зураг гарч ирлээ... Дурсамжтай зурагнууд шүү...
аймар тачаангуй багш айн...энэ яг хэнтэй нь бичээд байна?...ажил ихтэй байна...Тоо бодхоор баярладаг аргагүй л тооны багш юм даа...Захиргаанд бэлэг өгөөл...Тамирын багш нар хэцүү хэцүү... тамирыг нь тасдана шүү дээ...

ааа мэдкүэ....

ийм байвал ч ерөнхий боловсролын сургалт сайжирна даа...

Зиак нэг иймэрхүү байна даа. Сайхан байж даа. Андуудтай удахгүй уулзана гэж найдаж байна.

THE GUMS

Үлмэдэх бичсэн.
THE GUMS- ХАЙРТАЙ БАЯРТАЙ ... /new single coming soon/


GUMS хамтлаг анхныхаа синглийг тун удахгүй гаргах гэж байна шүү залуусаа. Уг сингл site-д тавигдах тул би илүү юм бичихээ болилоо та нар асууж тодруулах зүйлсээ сэтгэгдэлд үлдээгээрэй бас Бохинууд-ын site-аар орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Odko ft. Antivirus - Rap Party /feat Happy Feet/

Happy Feet бичсэн.
Нөгөө яриад хүлээлгээд байсан клип, миний хувьд гэвэл жоооооооооохон л сэтгэл дундуур байгаа. Намайг бүжиглэж байхад бараг тэр чигт нь удаашруулцан байна лээ, бас гарах байх гэсэн гоё гоё хөдөлгөөнүүд гараагүй байсан :P Тэгэхдээ аймар клип болсоон, хаана ч гологдохгүй.
Enjoy



Татах
Дуу: Татах
Клип: Татах

Attention!!!

2008-08-27 uundaa бичсэн.
Эрхэм хүндэт ангийн нөхөд, блогийн хэрэглэгчид ээ! Өнгөрсөн жил нээгдснээсээ хойш блогийн статус, тайлбар нь "1-р сургуулийн 11г ангийнханд" гэсэн нэртэйгээр удтал явсныг мэдэж байгаа биз ээ. Тэгвэл манай ангийнхан маань 11 жилийн сургуулиа төгсөж, их сургуулийн босгыг алхан, оюутан гэх тодотголыг зүүх цаг эхэлж байна. Иймд блогийн дээр гардаг "1-р сургуулийн 11г ангийнханд" гэсэн нэрийг юу гэж солих талаар та бүхэнтэй санал сэтгэгдлээ хуваалцахаар шийдлээ. Та энэ талаар юу гэж бодож байна, ямар байвал тохиромжтой байгаа талаар сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй. Таны санал бидэнд үнэтэй бөгөөд хамгийн товч тодорхой, мөн тохиромжтой нэрийг сонгон хэрэглэх болноо. Идэвхтэй оролцоно гэдэгт итгэж байна.
Блогийн Удирдах Зөвлөл

Hi!!!

Bilguun бичсэн.
Hi!!! За сайн байцгаана уу? Заримынх нь хичээл эхлэх гээд, заримынх нь аль хэдийн эхэлцэн завгүй явцгаагаад байна уу? Бидний энэ завгүй үеэр манай гишүүн Бээгий маань Бээжинд сурахаар өнөөдөр 8 цагаас явлаа. Ингээд Билэгтдээ амжилт хүсье! Алс газраас эрдэм ном, элдэв чадал гээд бүгдийг нь өвөртлөөд хүрээд ирээрэй...БИД ХАМТДАА!!!


АМЖИЛТ ХҮСЬЕ!!!

Э.Бадар-Ууган: Монголын багийн 2 дахь алтан медаль!!!

2008-08-24 uundaa бичсэн.
Монголын шигшээ багийн 2 дахь алтан медалийг 54кг-ийн жинд тулалдсан Энхбатын Бадар-Ууган авчирч, багийн дүнгээр Монголчууд 31-р байранд бичигдэж эхэллээ.Монгол орон чамаар бахархаж байна... Дэлхий, Олимпийн наадмаас медаль хүртсэн анхны монгол боксчин болсон Бадар-Уугандаа баяр хүргэе...

П.Сэрдамба: Монголд мөнгөн медаль бэлэглэлээ!!!

uundaa бичсэн.
ОУХМ Пүрэвдоржийн Сэрдамба өнөөдөр Монголын боксын спортын түүхэн дэх анхны мөнгөн медалийг авчирлаа. Гэхдээ тэр энэ олимпод ганц ч тоглолтонд ялагдаагүй түүхэн амжилтыг үзүүлсэн юм. Чамд баярлалаа, чамаар бахархаж байна, баяр хүргэе...

Bajgaa in PlayTime 2008!!

2008-08-23 uundaa бичсэн.

Монголын Амьд хөгжим, Орчин үеийн урлагийн наадмын наадам PLAYTIME энэ удаа 7 дахь жилдээ зохиогдож байнаа. Өнөөдөр эхэлсэн энэхүү наадам анх удаа 2 хоног болох гэж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс манай гишүүн Бажгаагаар ахлуулсан North Ducks хамтлаг уг наадамд оролцож байгаа билээ.

Өнгөрсөн жил Mardy Bum, From The Ritz to the Rubble дуунуудыг дуулан үзэгчдээс чамгүй үнэлгээг авч чадсан манай Бажгаа болон түүний нөхөд энэ удаа эхний өдөр үзэгчдэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэжээ. Тэд энэ удаа Balaclava, Fluorescent Adolescent зэрэг 3 дуу дуулан энэ удаагийн наадамд оролцлоо. Зохион байгуулалтын хувьд энэ жилийн наадам тийм ч сайн болоогүй тухай мэдээлэл ирсэн бөгөөд манайхнаас ч гэсэн үзсэн хүн ховорхон бололтой. Ингээд ангийнхаа, сургуулийнхаа нэрийг гарган төлөөлөн оролцсон Бажгаадаа халуун баяр хүргэе, чи чаднаа, чи чадсан, БИД ХАМТДАА!!!

Congratulations, Tuvshee & UB UTD!!!

2008-08-22 uundaa бичсэн.
Эхлээд одоогоор ганцхан 7 хоногийг үдээд байгаа Fantasy 131dg League-ийн эхний тойргийн аваргаар Түвшинбаяр manager-тэй UB UTD баг тодроод байна. Түүний бүрдүүлсэн залуучууд нийтдээ 59 оноог авсан бөгөөд хамгийн гайхалтай нь супер одууд болох J.Mascherano, R.Babel, C.Tevez нар сэлгээнд сууж байгаа нь гайхалтай. 2-р байранд Цэнгүүний iteam баг 52 оноогоор, uundaa-ийн FC Uundaa 51 оноогоор эхний 3 байранд явж байна. Та энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг, хэн хэдэд яваа хүснэгтийг үзэх боломжтой. Дашрамд дурьдахад та лигт элсэхэд хэзээ ч оройтохгүй бөгөөд хэрхэн элсэх зааврыг энд дарж аваарай...

HAPPY BIRTHDAY!! !! !!

2008-08-21 Админ бичсэн.
За тэгээд өдөр бүр манай анги завгүй байх болжээ. Өчигдөр уржигдар зугаалга, өмнөх өдөр нь Гээдээгийн маань төрсөн өдөр байсан бол өнөөдөр арслангинй ордын сүүлч болох манай ОРГИЛ-ын маань төрсөн өдөр болж байна. Ори маань 11-н тоог анх ангидаа оруулж ирсэн хүүхэд билээ. Энэ билэгт тоотой өөрөө ч холбоотой ажээ. За тэгээд дотны найздаа төрсөн өдрийн мэндийг хүргэе!!!

HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY DEAR ORI
HAPPY BIRTHDAY TO YOU
WHOOHOOO!!!!

Оргилдоо аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье!!!!

Амраад ирлээ

2008-08-20 Админ бичсэн.

2 өдөр нэг шөнийн Тэрэлжид өнгөрүүлсэн хээрийн аялал маань тун сонирхолтой болж өндөрлөлөө. 19ны өглөө 1р ээлж, 19ны өдөр 2р ээлж, 19 орой 3р ээлжий хүүхдүүд тэрэлжийг зорин яг л ноднин явсан тэр л газраа очиж тун ч хөгжилтэй сайхан өнгөрүүллээ.

19ны өглөө цугларан УЛААНБААТАР-ТЭРЭЛЖ хэмээх автобусанд суун ангийнхан маань аялалаа эхлэлсэн юм. Тэрээр тэнд очиж товхинож аваад хоол хийж идэн дараагаар тоглоцгоож, цай чанаж ууцгааж, муушигдан орой болмогц түүдэг галаа тойрон сууж гитарын аялгуунд дуу дуулан, түүдэг галынхаа гэрэлд /тайлдаг/ тоглоом тоглоцгоож цэвэр агаарт тааваараа сайхан байлаа. Элдэв бусын юм ярин эхний өдрийг юу юугүй дуусгалаа. Өглөө 7,8-аас сэрэн цай унд уучаад гол усанд орон ёстой л хэлэх ч үггүй сайхан амралт боллоо. Оройдоо хүйтэн байсан ч нэг майхандаа ачаагаа овоолон нөгөө майхандаа бүгдээрээ чихэн тэврэлдэж дааралгүй унтлаа. Унтаагүй нөхдүүд маань бариагүй нэг майханаа ашиглан саравч энээ тэрээ барин ролтон кимчи зүйлсээр хоол хийж, цай ууцгаан /айлчилан ирсэн нохойг алаад түлэх дээрээ тулан/ их л хөгжилтэй өнгөрүүлсэн бололтой. Хоол ундаа идэн түүдэг галаа тойрон сууж бороо шивэрч байсан ч чоно туулайдах гэх мэтээр өөр баахан тоглоом тоглож уйдахын завгүй байлаа. Голын эргийн модон саравчинд түүдэг асааж утааны нөлөөгөөр элдэв бусын зүйлсийг хараад догдлоод нэг нэгээрээ уйлж, тойрон суун онигоо ярьж инээлдэн өнгөрөөлөө. 4р ээлжийн амрагч болох Цэцээнээ маань ирэх сургаар тосохоор 2 хүүхэд, удаад байхаар нь араас нь ахин 2 хүүхэд явуулсанд хотод байгаа Цэцээнээд хулхидуулсан байлаа. Орой 7-ын унаагаар явахаар 5-ын үед бүх зүйлээ хураан автобусандаа суухаар алхаж, автобусаа хүлээж байхдаа агаарын тэннисний тэмцээн зохион ALPEN GOLD-оор бялуурлаа. Хичээлд орох эрч хүч бүх л зүйлсээ нөхөөд авлаа. Яг л энэ зугаалга дутаж байжээ. Өөр бас бус гоё зүйлсийг явсан хүүхдүүдийн амнаас сонсоно биздээ.
1 дүгээр ээлжинд: Ёндоо, Цолмон, Баттогтох, Мигаа, Нацагаа, Энхүүш, Баттөр, Тэмка
2 дугаар ээлжинд: Нямка, Мончоор
3 дугаар ээлжинд: Төөгөө, Сүх нар хүрч ирж амарлаа.

Бэлдэж базайсан зүйлс маань 3 майхан, 2 гаазийн плетка, 2 байцаа, том уут будааь буурцаг, сүү тараг гээд л ангийнхныгаа бүгдэнг нь аваад явчихад ч хүрэхээр их юм байсан ч 1, 1-ыг нь хэрэглэсэнгүй ээ.
За тэгээд хэрхэн явсан талаарх Тэмкагийнхаа фото сурвалжлагын хэсэгхэнээс хүргэе.

HAPPY BIRTHDAY! !!! !

2008-08-18 Nick'Up бичсэн.
За бас нэгэн арслангийн ордод төрсөн 131dg-ийн гишүүний маань энэ хорвоод мэндэлсэн өдөр өнөөдөр тохиж байна. Энэ бол Гээдээ. Ингээд ангийн анд Гэндэнпилдээ төрсөн өдрийн гал халуун баярын мэндийг хүргэе!!!

За тэгээд уламжлал ёсоороо төрсөн өдрийн дуугаа аялан дуулцгаая.
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY DEAR GD
HAPPY BIRTHDAY TO YOU

Ангийнханд !!

2008-08-17 Enkh бичсэн.
Өнөөдөр 12 цагас цуглараад яг хэзээ явахаа шийдлээ. 2дох буюу 19ны өдөр 4 цагийн унаагаар явах боллоо. Иймээс 18нд 12 цагаас сургуулиыг үүдэнд цугларан хүнс энээ тэрээ бас бус зүйлээ тохирох болов. Цагтаа хоцоролгүй ирээрэй!!!

HAPPY BIRTHDAY!!!!

2008-08-16 Админ бичсэн.
Өчигдөрхөн Тэмкагийнхаа төрсөн өдрийг "Тэнгис" дээр цугларан дараа нь "зочин бууз" орон цаашаа уламжлал ёсоороо тэмдэглэсэн бол өнөөдөр 131дг-ийн бас нэгэн гишүүний маань төрсөн өдөр дохиож 18 нас хүрч байна. Энэ бол өнгөрсөн долоо хоногт маш өрсөлдөөнтэй явагдаж өнгөрсөн санал асуулгаар түрүүлсэн онцлох хүүхэд болох Мөнхзаяа юм. Мөнхзаяа-даа төрсөн өдрийн мэндийг блогийнхоо зүгээс хүргээд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY DEAR MUNKHZAYA
HAPPY BIRTHDAY TO YOU

18н насныхаа төрсөн өдрөө хэзээ ч мартагдашгүй сайхан тэмдэглэж өнгөрүүлээрэй.

HAPPY BIRTHDAY!!!

2008-08-15 Админ бичсэн.
За арслангийн орднынхы төрсөн өдрүүд үршэлжилсээр байна. Өнөөдөр манай уран гавал Тэмкагийн маань төрсөн өдөр болж байна. Уржигдарын цаад өдөр Зоогийг төрсөн өдөр, уржигдар Бажгаагийн, өчигдөр Монголын олимпийн алтан медалийн, өнөөдөр ТЭМКА гийн төрсөн өдөр болж байна. За тэгээд Дуугаа аялцгааяаа. Бөөнөөрөө 1, 2-ын 3аааа ий
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY TO YOU
HAPPY BIRTHDAY DEAR TEMKA
HAPPY BIRTHDAY TO YOU
18 нас хүрч байгаад чинь баяр хүргээд блогийн зүгээс төрсөн өдрийн мэнд хүргэж хүссэн бүхэн чинь биелээсэй гэж ерөөе. Сайхан тэмдэглээрэй. Алдаж болохгүй 18 насаа гэж. Та нар яаж шүлэг уншдагийг нь санадаа. Уншуулна шүү!!!

Зугаалгаар явах тухай

2008-08-14 Админ бичсэн.
Тэгхээр зугаалгаар явах талаар тов гарлаа. Маш анхааралтай үг үсэг орхигдуулалгүй уншаарай.
Яаж явах вэ?
Нийтийн автобусаар болон явганаар. Өөрөөр хэлбэл өөрсдөөсөө их мөнгө гаргалгүй унааг шииднэ. Энэ нь илүү хөгжилтэй ч байж болох юм. Аялалын үүргэвч үүрэн жижиг хэмжээний явган аялал мөн амралт байх болно.

Хаашаа явах вэ?
Тэрэлжийн тийшээ буюу Баттөрийн эмээг бараадаж. Магадгүй тусламж хэрэг болж магад шүү дээ. Гоё байгальтай тохиромжтой талбай дээр майханаа зооно. Тэрэлжийн тийшээ тогтмол автобус явдаг болохоор энэ нь тохиромжтой.

Зохион байгуулалт?
Хэдэн хүүхэд явахаас шалтгаалан гал болон хуваагдаж хөөрхөн арга хэмжээ зохион хөгжилдөх, Мөн галын эздийг сонгож галын бэлтгэлийг хангуулах.
Галын бэлтгэл: 1. Тогоо 2.Аяны хэрэгсэл /гар чийдэн, шүдэнз, аяны хутга, халбага аяга/ 3. майхан 4. Тусламжийн хайрцаг 5. Идэх юмс /боорцог, байхуу цай, доширак/ 6.сүх алх/хэрэг болж магадгүй/ 7. гаазын плетка, газууд 8. дээл/хамгийн тохиромжтой хөнжил шүү/ 9. солих 2 төрлийн хэдэн хувцас. 10. бөмбөг, Дээс /өөр агаарын тэннис ч байсан болно/ Дутуу орхигдсоныг сануулна уу!
Цагийн хуваарь?
Очоод буудална. Дараа нь жижиг юм идэж уучаад мод түүнэ. хоол цай хийчээд тоглох ажилдаа орно. Тоглож байгаад цаг нэлээн өнгөрнө. Орой болно. Магадгүй удаан явж ирснээс ядарч байс цаг явсан байж болох юм. Иймээс унтахууд нь тэврэлдээд унтана. Үлдсэн нь гоё байна. Өглөө эрт усанд явна. ус буцалган. цай хийнэ. гэдсээ дүүргээд дараа нь тоглоно. Дурсгалт зүйлс хийнэ. Тоглоно. Модоо түүнэ. Галын наадам хийнэ. Гал тойрон суун дурсан санан ярилцана. г. м-ээр энэ минйи л санаа юм шүү.

Дүрэм?
Хэн нэг нь хэрүүл эхлүүлэхгүй. Эхлүүлсэн бол бусад нь ойлгоод буулт хийн хэрүүл хийсэн гэж мэдэгдэхээргүй инээдэм тоглоом болгоно. Ганцаараа явахгүй. Хаашаа явахаа мэдэгдэнэ. Хүн бүхнийг оролцуулсан сонирхолтой тоглоом тоглоно. Хэн нэг нь аялалын мэдрэмжийг унтраахгүй өөдрөг байна.

Хэзээ?
Хагасайнд цуглан тохирлоцоод дараа 7 хоногийн нэг дэх өдөр өглөө эрт явахар болллоо. Ажилаа зохицуулаарай. Санал сэтгэгдэлээ бичих хэрэгтэй шүү.

Миний санааг ерөнхийдөө олйгосон байх гэж найдаж байна. Энэ зөвхөн миний санал биш нэлээн хэдэн хүний санал юм шүү. эцэст хэлэхэд ИЖИЛДЭН ДАССАН НАЙЗУУД ЧИНЬ ЭЦСИЙН УДАА НЭГ ЦУГЛАХ ГЭЖ БАЙНА ШҮҮ. Маш гоё, адал явдалтай, өөрсдийнхөөрөө болно гэдэгт итгэлтэй байна.

Golden Moment, Golden Medal!!

uundaa бичсэн.