Universe Best Song-2009 уралдаанд оролцон 4-р шатанд шалгаран үлдээд байгаа манай ангийн хамтлаг North Ducks өнгөрсөн Ням гарагт 4-р шатны шалгаруулалтандаа орлоо. Тус шатны онцлог нь үзэгчдийн өмнө дуулсан бөгөөд мөн шүүгчид зөвхөн өөрсдийн дүгнэлтийг өгөн харин дараагийн шатанд үлдэх үү үгүй юу гэдгийг үзэгчдийн мессеж санал асуулгаар тодруулах байсан юм. Энэ шатанд Бажгаа тэргүүтэй, Моло, Мигаа нар маань алдарт Arctic Monkeys хамтлагийн Flourescent Adolescent дууг дуулсан юм. Шүүгчдээс муугүй үнэлгээ авсан тэд UBS TV-ээр хэдхэн хоногийн дараа гарах юм. Блог та бүхэндээ цаг алдалгүй бичлэгийг хүргэх болно. Дашрамд дурьдахад North Ducks хамтлагийн 3-р шатанд хэрхэн дуулсан бичлэгийг 
эндээс  үзээрэй.
 
 
Өнгөрөгч амралтын өдрүүдээр манай ангийнхан туйлын завгүй байлаа. Бажгаа маань Universe Best Songs уралдааны 4-р шатны шалгаруулалтанд оролцож, блог маань төрсөн өдрөө тэмдэглэн, эдийн засгийнхан мэдлэгээ шалгуулсан. Тэгвэл энэ хооронд хөлбөмбөгийнхөн маань зүгээр байсангүй, амжилт арвинтай байлаа!! Гадаа дулаан уур амьсгал орж, зааланд өшиглөдөг байсан бөмбөгийг гадаа талбайд тоглодог болж эхэллээ. Гадаа талбайн эхний тэмцээнүүддээ манайхан оролцож эхэллээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээр МКС, МТС, ХЗС, СЗС-ийг нэгтгэсэн МУИС-ийн 3-р байрны тэмцээн, мөн эгнээндээ 20000 гаруй оюутантай, Монголын хамгийн том их сургууль ШУТИС-ийн хөлбөмбөгийн тэмцээнүүд тус тус боллоо.
 
 
Өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдаж өндөрлөсөн "Эдийн Засгийн Онолыг хэн сайн мэдэх вэ?" Улсын 6-р олимпиадын 1-р шатны дүн гарлаа. Энэхүү олимпиадад оролцсон манай төлөөлөгчид амжилт арвинтай байлаа, 3 хэсэгт хуваагдан орсон 60 орчим багаас шилдэг 3 нийт 9 баг дараагийн шатанд шалгарах байсан билээ. А хэсэгт орсон Будмаа, Хулан 2-ын МУИС-ын ЭЗС-ийн "Бэрс" баг 1-р байраар, Нацагдоржийн багтсан мөн тус сургуулийн "ОУХ-1" баг 2-р байраар шалгаран дараагийн шатанд оролцох эрхээ авчээ. Харин тус хэсэгт байсан ЭЗО-ийн ангийн Тэмүгэгийн "Peak Point" баг 4-р байраар, Билгүүн, Оюундарь нарын "Аргагүй Монополь" баг 5-р байраар гарч ирэн харамсалтайгаар хасагдлаа. Мөн В хэсэгт орсон Ундралын "G-5" баг бас л 4-р байрт шалгаран дараагийн шатанд орох эрхээс атгаад алдсан бол Сүхбат, Батцэнгэл нарын "Үл үзэгдэх гар", Зол-Эрдэнийн ахалсан "Залуу Менежер" багууд амжилттай оролцсон байна. Харин Хулан маань хувийн дүнгээрээ 7-р байр буюу шагналт байранд орсон амжилтыг үзүүлжээ.Дараагийн шат нь 5-р сарын 17-нд болох бөгөөд шалгарсан ангийнхандаа баяр хүргээд амжилт хүсье!!
 
Сайн байцгаана уу? Нийт блогийн хэрэглэгчид болон ангийнхандаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 4-р сарын 25-ны өдөр, энэ өдөр бол бидний хувьд, блогтой холбогдсон хэн бүхний хувьд, ангийн гишүүн бүрийн хувьд баярын өдөр нь билээ. Одоогоос яг 2 жилийн өмнө бидний хэсэг нөхөд 131dg нэрийг сонгон ангиа гэсэн нэгэн хүсэл зорилгын дор нэгдэн, ангийн блогийг үүсгэн байгуулж, анхныхаа нийтлэлийг бичиж байсан түүхтэй. Тэрхүү цагаас хойш олон олон тэмдэглэлт үйл явдлуудтай, бахархмаар амжилтуудтай, ололттой алдаатай 24 сарыг ангийн блог маань туулахдаа нэгэнт бие даасан, байнгын уншигчидтай чамлахааргүй амжилтанд хүрсэн байна.  Энэ бүхэнд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж, хоёр жилийн турш бидэнтэй хамт байж, нийтлэлээ бичиж, сэтгэгдлээ үлдээн, хамтдаа 1-р сургуулийн 11г ангийн түүхийг бүтээлцэж байгаа ангийнхандаа, нийт блогийн зочиддоо талархал илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэл, урмын үгс, чин сэтгэлийн чинь илчээр бид үргэлж тэтгэгдэж, шинэ эрч хүчээр цэнэглэгддэг байсан юм шүү. Хамтдаа хоёр байтугай хорь, хоёр зуун жилийг өнгөрүүлэх болтугай. Танд блог үүсгэн байгуулагдсны 2 жилийн ойн баярын мэндийг хүргэе!!!
БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!
Та Бүхнийг Хүндэтгэсэн 
Блогийн Удирдах Зөвлөл:
Л.Мөнх-Очир
Т.Саруултөгс
А.Ундрал
 
 
Блог маань 2 насныхөө төрсөн өдрийнхөө  бэлгийг задалж байна.  4-р сарын 25-ны 01:31-ээс эхлэн блог маань шинэ өнгө төрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Ингэснээр та бүхэн илүү хялбараар, илүү гоёоор блог дээр байгаа мэдээллийг авах, хүргэх боломжтой бөгөөд хэд хэдэн нэмэлт боломжууд бий болсныг анзаарсан биз ээ. Энэхүү ажлыг гүйцэгтэсэн блогийн админ ЛМО-доо талархал илэрхийлье!!
 
Ангийнхнаар сонин юутай вэ? Хаагуур юу хийгээд завгүй гүйцгээгээд байна? Хэн хамгийн сүүлд ямар амжилт үзүүлэв? Ойрын үед ямар тэмцээн уралдаан биднийг хүлээж байна вэ? Энэ бүхнийг хариу та эндээс, 131dg-ийн мэдээ!!
4-р сарын 25-ны өдөр манай ангийнхан тун завгүй байх нь. Зөвхөн нийлбэр нь 11 гэсэндээ ч биш, аль эсвэл блогийн төрсөн өдөр тохиож байгаадаа ч биш. Хэд хэдэн чухал тэмцээнүүд болох гэж байна. Манай ангийн эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд ЭЗО-ыг хэн сайн мэдэх вэ? Улсын 6-р олимпиадад маргааш оролцох гэж байна. МУИС, СЭЗДС, ХҮДС дээр сугалааны дагуу явагдах тус тэмцээнд тус бүрийн ангиа төлөөлөн нийт 9 эрхийн төлөө хүч үзэж буй бөгөөд А хэсэгт БЕК, Оюундарь нарын “Аргагүй Монополь” баг, Тэмкагийн “Peak Point”, Нацгаагийн “ОУХ-1” баг, Будмаа, Хулан нарын “Санхүү-1” багууд хоорондоо өрсөлдөх бол, B хэсэгт Ундралын “G-5” баг, Зоогийгийн “ЭЗМ” багууд, С хэсэгт Сүхээ, Цэнгэл нарын “СЭЗДС” багууд мэдлэгээ сорихоор болоод байна. Ингээд эдгээр залуустаа амжилт хүсье, өндөр өндөр амжилт үзүүлэх болтугай. Маргааш МКС, МТС, ХЗС болон Сэтгүүл зүйн сургуулиудыг хамарсан 3-р байрны хөлбөмбөгийн тэмцээн болох гэж байна. Уг тэмцээнд манай ангийн МУИС-ийн шигшээ багийн тамирчид болох Өлзий, Бямбаа нар нэг баг болон оролцох бөгөөд Нямхүү мөн тоглох бололтой. Ингээд тамирчиддаа амжилт хүсье.  Харин өнөөдөр СЭЗДС-ийн хөлбөмбөгийн тэмцээн болсон бөгөөд  сургуулийн шигшээ багийн гол тоглогч Батцэнгэл бэртлийн улмаас өнжсөн аж. Харин Энхүүшийн орон тоглосон баг хэсгээсээ шалгарсан боловч харамсалтай хожигдон, Түвшээгийн ахалсан баг хэсгээсээ гарч чадаагүй мэдээ ирлээ. Тун удахгүй болох Бүх ШУТИС-ийн АШТ-нд БИС-аас Дагваа, ГХС-аас Яруу, КТМС-аас Чой нар оролцон тоглох бололтой. Мөн өчигдөр СЭЗДС-ийн Эдийн засаг Эконометрикийн танхимын нэрэмжит ЭЗО-ын тэмцээн болж Батцэнгэл, Сүхбат нарын баг амжилттай оролцон 3-р байрт орон, бонусны нэлээн оноогоор шагнуулжээ. Маргад маань хөлөө гэмтээжээ, сагсны тэмцээнд оролцож байгаад шагайгаа гэмтээсний улмаас хөлөө хөдөлгөлгүй гэртээ байгаа бөгөөд төрсөн өдрөөр нь манай хэсэг нөхөд гэрт нь биечлэн очиж баяр хүргэсэн байна.  
 
Блог  Блог блог блог
Энэ ертөнцийн түмэн блог
Түүний доторх чухам блог
131dg-ийн нэгэн блог
Блог хэрвээ шинэчлэгдэж байвал
Өдөр бүр амгалан
Нэг өдрийн амгалан
Мянган жаргалангийн үүд...
(Д.Батцэнгэл 2009 он нтр... хэхэ)
 
 
Хавтгай дэлхий гэсэн энэ гарчгийг уншаад толгойд чинь юу орж ирж байгааг таах гээд нэг үзье.Мэдээж “хавтгай” гэсэн үг орсон байгаа тул шууд л зэрлэг тэмээ болох хавтгай эсвэл геометрийн нэгэн нэршил болох хавтгай эсвэл тэгш гадаргууг ерөнхийлөн хэлдэг хавтгай гэх эдгээр бодлоос өмнө 131-ийн нэгэн гишүүн болох “Хавтгай” шууд л толгойд чинь буужийж магадгүй юм... Энэ бол наргиа байлаа . Үг олдож, үхэр холдлоо гэдэг биз дээ,тэгэхээр гол ажилдаа оръё.Бидний хүртэх үр шим: Бидэнд тулграх бэрхшээл: Төгсгөлд нь : 
 
Анд нөхөр болон найзын тухай сийрүүлж бичих нь.
Жинхэнэ анд нөхөр гэдэг бол байнга уулздаг хүнийг хэлнэ гэвэл бас учир дутагдалтай юм.Харин уулзаагүй , дэргэд чинь байхгүй бол амьдрал чинь үгүйрээд хоосроод байдаг тиим л хүнийг анд нөхөр гэдэг юм а " гэсэн байдаг. Энэ тодорхойлолт үнэхээр үнэн  шүү , та нар нэг бодоод үзээрэй.  Тэгэхээр миний хувьд Та нар минь "Жинхэнэ анд нөхөд" минь юм.   Ийм л болохоор та нөхөд  миний, Батцэнгэл гэдэг хувь хүний Насан туршийн Жинхэнэ анд нөхөд юм а!!!!!!  
 
Тиим ээ, би ангийнхандаа хайртай...
За юуны өмнө та бүхэндээ энэ сайхан бэлэгт өдрийн мэндийг хүргэе. 131dg ийн нэгэн гишүүн миний бие өнөөдөр блог дахь анхныхаа нийтлэлийг бичиж байна.
Бид бүгдээрээ саяхан л "үхрийн эврэн угжны хүүхдүүд" байж билээ... Харин ямар азтай , гайхалтай хувь тохиол учралаар нэг ангид тохой нийлүүлэн суусан юм бол...?
Та бүхэн, яагаад энэ нарны зургийг нийтлэлийнхээ хамт тавьсан юм бол ? гэж гайхаж магадгүй... Яагаад гэвэл бид бүгдээрээ " ЭНЭ МАНДАЖ БУЙ НАР"-н адил цахилж,цэцэглэж яваа болохоор юм а.
Гэвч мандаж буй наран нэг л мэдэхэд жаргадагтай адил бид бүхэн нэг л мэдэхэд" насныхаа намартай" золгосон байх болно.Ийм болохоор бид "насныхаа намартай"-аа золгохын цагт , эргээд нэг туулсан амьдралаа бодохын цагт тэр гоё, саихан, аугаа таашаал мэдрэмж, сэтгэл ханамжийг мэдэрч үзэхийн төлөө зүтгэе , тэмүүлье ......!!!!!!!!
 
 
4 жилд нэг удаа зохиогддог Монголын Бүх Оюутны Спортын наадам орон даяар үргэлжлэн дүнгээ гаргасаар байна. Спортын 28 төрөлд хүч үзэж байгаа 70 гаруй их сургуулиудын тамирчин оюутнуудын дунд манай ангийнхан мөн байлаа. Нэгэн үе заалны хөлбөмбөгөөр өрсөлдөгчдөө чичрүүлж явсан 1-р сургуулийн багийн ахлагч Д.Батцэнгэл СЭЗДС-ийн багийн хамт, Н.Бямбажав, Г.Зол-Эрдэнэ, М.Өлзийхутаг, А.Ундрал нар МУИС-ийн багийн хамтаар тус тэмцээний хөлбөмбөгийн төрөлд оролцлоо. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатар ДС-ийн зааланд болсон тус тэмцээнд манай төлөөлөгчид давгүй амжилтыг үзүүлж СЭЗДС-ийн баг Цэнгэлийн удирдлаган дор 4-р байр эзэлж, МУИС-ийн баг 5-р байрт орсон байна. 2 баг хоёулаа тэмцээний аварга болсон Улаанбаатар ДС-ийн багт хожигджээ. Ингээд тус тэмцээнд амжилттай оролцож, их сургуулийнхаа, ангийнхаа нэрийг гаргасан найзууддаа баяр хүргэе!!!
 
 
Өчигдөр буюу 4-р сарын 20-ны өдөр манай ангийн "хөөрхөн" охидын нэг, Анагаахын их сургуулийн шилдэг оюутан Э.Маргад-Эрдэнэ маань 19-ны насны төрсөн өдрийн баяр тохиолоо. Тэмдэглэлт сайхан төрсөн өдрийн гал халуун мэндийг хожимдож блогоороо дамжуулан хүргэж байгаадаа хүлцэл өчөөд, түүнийгээ цайруулахын тулд зөндөө зөндөө аз жаргал, сайн сайхан, эрүүл мэнд гээд бүх хүссэн зүйлийг чинь биелээсэй гэсэн чин сэтгэлийн ерөөлтэй хамт хүргэж байна. ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!!!
 
 
 Тун удахгүй тохиох гэж байгаа блог байгуулагдсаны 2 жилийн ойг тохиолдуулан нийт 131dg-ийн гишүүд болон нийт уншигчдын дунд "Шилдэг нийтлэл"-ийн уралдааныг зарлаж байна. Уралдаанд оролцохыг хүсэгчид тус блогтой хамаатай сэдвийн хүрээнд дурын нийтлэл бичих бөгөөд, нийтлэлийг 24-ны 22 цаг хүртэл шууд нийтлэх эсвэл 
uundaa_mn@yahoo.com ,
lmo_0731@yahoo.com  хаяг руу майл бичих замаар оролцох боломжтой юм.
1-р байр - Өргөмжлөл, үнэ бүхий зүйл болон 4GB багтаамжтай оригинал  флаш 2-р байр - Өргөмжлөл, үнэ бүхий зүйл болон 2GB багтаамжтай хулхи  флаш Уншигчдын таашаалд нийцсэн 1 нийтлэлийн эзнийг шалгаруулж дурсгалын зүйлээр тус тус шагнаж урамшуулах болно.  
 
Өнөөдөр манай 1-р сургууль дээр явагдаж байгаа С.Цагааны нэрэмжит Улаанбаатар хотын математикийн олимпиадын эхний өдрийн дүн дөнгөж саяхан гараад байна. Энэхүү олимпиадад хэдийгээр манайхан оролцоогүй ч гэсэн ангийн багш Н.Баянбат маань "дунд ангийн багш"-ийн төрөлд оролцон эхний өдрийн дараах байдлаар 14 оноотойгоор 2-р байранд бичигдэж байгаа талаар мэдээ дөнгөж сая ирлээ. Олимпиадын 2 дахь өдөр маргааш явагдаж, улмаар дүнгээ гаргах бөгөөд манайхнаас Э.Тэмүгэ маань олимпиадын засалтанд ажиллаж байгаа бололтой. Энэхүү олимпиад нь цаг агаарын тохиромжгүй байдлаас болон хойшилсоор энэ долоо хоногт зохиогдож байгаа бөгөөд дашрамд дурьдахад маргааш манай Н.Бямбажав маань математикийн Оюутны улсын олимпиадад оролцох гэж байнаа. Ингээд Баяка багшдаа амжилт хүсч, медаль хүртэн аварга болоорой гэж ерөөгөөд Бямбаадаа амжилт хүсье!!! Блог шуурхай мэдээллийг цаг алдалгүй хүргэж байх болно.
 
Өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн Оюутны Програмчлалын Үндэсний Олимпиадад оролцсон манай төлөөлөгч Л.Мөнх-Очир маань амжилт арвинтай тус олимпиадад оролцсон мэдээг хүргэж байна. Их дээд сургууль, коллежийн 3 оюутны бүрэлдэхүүнтэй 18 баг оролцож баг бүр нэг компьютер дээр 5 бодлогыг 5 цаг бодож, оюун ухаан, мэдлэгээ сорьсон тус олимпиадад МУИС, МКС-ийн 1-р багийн бүрэлдэхүүнд багтан оролцсон ЛМО маань багийн хамтаар Мөнгөн медалийг хүртсэн бахдам амжилт үзүүлжээ. 2-р байр эзэлсэн багийн гишүүн бүрийг өргөмжлөл, мөнгөн медаль, өнгөт принтер,  CD  бичигч зэргээр тус тус шагнасан бөгөөд уг олимпиадын эхний 2 байрт орсон багууд энэ оны 11-р сард Бээжин хотноо зохиогдох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон байна. Ингээд уг олимпиадад амжилттай оролцож, сургуулийнхаа, ангийнхаа нэрийг гаргасан ЛМО-доо баяр хүргээд, цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье!!! 
Дэлгэрэнгүйг эндээс... 
 
 
Азийн Хөлбөмбөгийн Холбооноос чансаа доогуур багуудын дунд зохиодог Challenge Cup тэмцээнд оролцох эрхийн төлөөх Монгол болон Макаогийн багийн хоорондох тоглолт өнөөдөр Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд болж өндөрлөлөө. Цаг агаарын хүнд нөхцөлд, хүйтэн салхитайд тоглосон шигшээ багаа дэмжихээр ойролцоогоор 5000 хүн цугласны дотор манай 10 гаруй төлөөлөгчид байлаа. Манай улсын шигшээ баг ч хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалсангүй 3:1-ийн харьцаатайгаар буулган авч, талбай дээрх анхныхаа хожлыг авсан юм. Хэдийгээр А.Мөрөн чадварлаг гоол хийн, улмаар Макаогийн багийн ахлагч автогоолдон, эцсийн мөчид манай багийн ахлагч Д.Лхүмбэнгарав гоол оруулан найдлага төрүүлсэн ч нийлбэр дүнгээр манай баг өөрийн талбайд гоол алдсан шалтгаанаар тэмцээнд оролцох эрхгүй боллоо. Энэ сарын 7-нд болсон 2 багийн эхний тоглолтонд манай баг 2:0-ээр хожигдоод байсан юм. Гэсэн ч та нар эх орондоо, эх орон нэгтнүүдийнхээ өмнө ялалт байгуулж чадлаа, бидэнд гоё хөлбөмбөг үзүүлж чадлаа, баярлалаа, Монгол улс үүрд мандан бадраг!!! 
Дэлгэрэнгүйг эндээс... 
 
 
Маргааш 14:30 минутаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбайд болох Монголын үндэсний шигшээ болон Макаогийн багийн хоорондох хөлбөмбөгийн тоглолтыг бөөнөөрөө үзэхийг уриалж байна. Чансаа доогуур багуудын хооронд зохиогддог Challenge Cup тэмцээнд оролцох эрхийн төлөөх 2 багийн хариу тоглолт манай улсад зохиогдож байгаа бөгөөд өмнө нь Макаод тоглон 2:0-ээр хожигдоод байгаа юм. Иймд талбайн эзнээр тоглож байгаа Монголын багийнхаа төлөө бүгдээрээ хамтдаа хөгжөөн дэмжээд багаа хожуулцгаая. Маргааш 13:30 минутанд МУИС-ын 1-р байрны урд хичээлтэй байгаа бол хичээлээ таслаад, шалгалттай байгаа бол шалгалтаа зохицуулаад, найз охиноо авчирвал авчраад авчирахгүй бол гэрт нь хүргэж өгчихөөд, аав ээжээсээ ахиухан мөнгө салгаад хүрээд ирээрэй. Маргааш МОНГОЛын шигшээг хамтдаа дэмжицгээе!!!
 
 
Өнөөдөр 4-р сарын 11-нд манай ангийн дарга, ангийн хөөрхөн охидын нэг Оюунсайханы маань төрсөн өдрийн баяр болж байна. Ингээд 18 насны босгыг алхаж байгаа Оюунсайхандаа аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөн, хүссэн бүхэн чинь биелэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье. Төрсөн өдрийн мэнд хүргэе!! За алив бүгдээрээ төрсөн өдрийн дуугаа дуулаарай хэхэ...
 
 
Өнөөдөр UB PALACE-ийн Red Club-т Arctic Monkeys Night болох гэж байна. 19:00 цагт эхлэх тус тоглолтонд Моханик, North Ducks, Simpsons хамтлагууд оролцох бөгөөд бөөнөөрөө хүрэлцэн ирж, амьд хөгжмийг энэ биеэрээ мэдэрцгээе залуус аа...Арктикийн Сармагчингуудтай нэг оройг хамтдаа өнгөрүүлцгээе, сонирхолтой олон олон сюрпризүүд таныг хүлээж байна, ангиараа, бөөнөөрөө цуглан, алжаалаа тайлж, амьд хөгжмийн аялгуунд үсрэн наадацгааяаа!!!
 
 
UBS TV -ээс зохион байгуулан үзэгчдийг байлдан дагуулж байгаа 
Universe Best Song-2009  уралдаанд манай гишүүн Бажгаа маань амжилттай оролцож байгааг бид үргэлж мэдээлж байгаа билээ. Тэгвэл энэ удаа бид түүний 2-р шатанд North Ducks хамтлагийн хамтаар Simple Plan хамтлагийн Welcome to my life дууг хэрхэн дуулсан бичлэгийг хүргэж байна. Мигаа, Моло 2 ч янзтай байна шүү, дээрээс нь шүүгч нар магтаад л. Дашрамд бидэнд энэхүү бичлэгийг явуулсан Яруудаа талархснаа илэрхийлье!!! Enjoy!!
 
 
Өнөөдөр, 4-р сарын 9-ний өдөр манай ангийн хөөрхөн охидын нэг Цэцэгдэлгэр маань хорвоод мэндэлсэн баярын өдөр болж байна. Энэ жил 19 нас хүрч байгаа Цэцэнэдээ аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн, хүссэн бүхэн чинь биелэхийн ерөөлийг дэвшүүлье. Төрсөн өдрийн мэнд хүргэе!!!
Happy Birthday to you!!!
Happy Birthday to you!!!
Happy Birthday dear Tsetsene!!!
Happy Birthday to you!!!
 
 
Хөлбөмбөг сонирхогчдын хамгийн хүлээж, хамгийн шимтэн үздэг Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын Лигийн тэмцээний дунд шөвгийн 8 багийн сүүлийн 2 тоглолт өчигдөр явагдаж өндөрлөлөө. 131dg.blogspot.com уламжлал ёсоороо та бүхэнд уг 2 тоглолтын тоймыг товчлон хүргэж байна.
Ливерпүль 1:3 Челси Барселона 4:0 Байерн Мюнхен  
 
Тун удахгүй болох гэж байгаа Arctic Monkeys Night тоглолтын хүрээнд уг үдэш тоглох хамтлагууд болох Mоханик, Норт Аттакс /Дакс/, Симпсонс хамтлагууд STV-ээр яг одоо цацагдах гэж байгаа шууд нэвтрүүлэгт оролцох гэж байна. Шууд нэвтрүүлэг 23:00 цагаас эхлэх бөгөөд тоглолтын үеэр тоглогдох дуунуудаа тоглож, мөн сонирхолтой мэдээлэл сонсох боломжтой. ENJOY!!!
 
 
Өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн тэмцээний шилдэг 8 багийн эхний тоглолтууд явагдлаа. Блог та бүхэндээ явагдсан 2 тоглолтын товч тоймыг танилцуулж байна.
Манчестер Юнайтед 2:2 Порту Вийяреал 1:1 Арсенал  
 
Тун удахгүй, 4 сарын 7-ны өдрийн 01:00-ээс Hi-Fi Radio 98.9-ийн "Шөнийн Нэвтрүүлэг"-ээр 4-р сарын 11-нд болох Arctic Monkeys Night тоглолтонд оролцох хамтлагууд оролцон мэдээлэл өгөн, богино хэмжээний acoustic тоглолтыг хийх гэж байна. Уг шууд нэвтрүүлэгт манай ангийн Бажгаа болон түүний ах Даваа, Моханик хамтлагийн Цогт нар оролцох ажээ. Шууд сонсохыг хүсвэл 
энд  дарж, эсвэл зурган дээр даран контент татаж аван ажиллуулаарай. Блог дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
 
 
Дөнгөж хэдхэн цагийн өмнө UBS TV-ээр дамжин үдэш бүр танд хүрч байгаа Universe Best Song-2009 шоу нэвтрүүлгийн 3-р шатны шалгаруулалт дуусч, 4-р шатанд шалгаран үлдэх 40 шилдэг залуусын нэрс тодорлоо. Тус нэвтрүүлэгт оролцож байгаа манай төлөөлөгч, 351 дугаартай оролцогч Ц.Баяржаргал маань уг 40 шилдэг оролцогчдын нэг болсныг та бүхэндээ дуулгахдаа бид таатай байна. Алдарт The Beatles хамтлагийн Can't Bye Me Love дууг өөрсдийн стилээрээ дуулан хүргэсэн North Ducks хамтлагийнхан энэ өдөр үнэхээр одтой байлаа. UBS ТV дээр манай блогийн шуурхай бүрэлдэхүүн ажилласан бөгөөд тун удахгүй бичлэгийг хүргэх болно. "Жон Леннон босоод ирсэн бол өөр л юм хэлэх байсан даа" гэж ерөнхий шүүгч МУГЖ Жаргалсайхан хэлээд дараагийн шатанд шалгарах эрхийг Бажгаад өглөө. Бажгаа чи чадаж байна, чадах ч болно, баяр хүргэе, БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!
 
 
Манай ангийн "бүжигчин", СЭЗДС-ийн оюутан Л.Сүхбат өөрийн үүсгэн байгуулан бүжиглэж байгаа "Street Squad" хамтлагийнхаа хамтаар өнөөдөр өндөрлөсөн бүжгийн BEST OF BEST тэмцээнд түрүүлсэн мэдээ дөнгөж сая ирлээ. Манай ангийн Shock Bounce хамтлагийн оролцож, финалын шалгаруулалтанд үлдэж байсан энэхүү тэмцээнд Сүхээ маань дахин оролцож энэ удаа жинхэнэ гудамжны хип хопыг зүй ёсоор нь үзүүлэн, гайхалтай тоглолтоороо шүүгчдийг алмайруулсаар цом, мөнгөн шагнал, бас бус олон олон зүйлсээр шагнуулсан байна. Street Dance Club-ийн дэргэдэх Street Squad хамтлаг байгуулагдаад удаагүй хэдий ч ийм том амжилтанд хүрсэнд манай Сүхээгийн чамгүй гавьяа байгаа биз ээ. Бид тун удахгүй блог дээрээ дэлгэрэнгүй сурвалжлага болон тус хамтлагийн талаар танилцуулгыг хүргэх болно. Аваргадаа баяр хүргэе!!!
 
 
Амьд Хөгжим сонирхогч нийт охид залууст нэгэн таатай мэдээг одоо хүргэх гэж байна. 2009 оны 4-р сарын 11-ны Бямба гарагийн орой 19:00 цагаас UB PALACE-ийн RED CLUB-т ARCTIC MONKEYS NIGHT болох гэж байна. Шинэ үеийн Британы рок хөгжмийг тодорхойлж байгаа гэж хэлж болохуйц тус хамтлагийн дуунуудыг тоглох тус тоглолтонд бидний сайн танил MOHANIK, NORTH DUCKS, SIMPSONS хамтлагууд оролцох ажээ. Мөн сонирхолтой олон олон сюрпризээр дүүрэн байх бөгөөд эрх чөлөөг энэ биеээрээ мэдрэхийг хүссэн, эд эсээ амрааж, алжаалаа тайлан, амьд хөгжмийн аялгуунд мансууран, үсрэх дуртай хэн бүхнийг энэ тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна!!! Бажгаатай, Мигаатай, North Ducks, Mohanik-тай тэнд уулзъя!!!
 
 
131dg.blogspot.com  та бүхэндээ Английн Лондон хотын алдарт Abbey Road Studios-оос KEANE хамтлагийн дэлхийн түүхэнд анх удаа шууд дамжуулан үзүүлэх 3D тоглолтын талаар шууд мэдээг хүргэж байна. Эндээс та тоглолтын талаарх сонирхолтой болон шуурхай мэдээлэл, тоглолтын явц, гэрэл зургуудыг хүлээн авч үзэх боломжтой. Энэхүү мэдээ байнга шинэчлэгдэх бөгөөд тоглолтыг дуусах хүртэл үргэлжлэх болно. Түүхийг хамтдаа бүтээхэд бэлэн биз дээ, залуус аа...
Тwitter дээр дагах | Follow me on Twitter 
 
 
Everybody's Changing , 
Bedshaped , 
Somewhere Only We Know  зэрэг хит болсон дуунуудаараа сая сая шүтэн бишрэгчдийн зүрх сэтгэлд нэгэнт хоногшсон Британий хөгжмийн 
KEANE  хамтлаг өнөөдөр Улаанбаатарын цагаар 03:00-д дэлхийд анх удаа 3D тоглолтыг интернетээр дамжуулан шууд дамжуулан цацах гэж байна. 
The Beatles  хамтлагийн All You Need Is Love  дуу хамгийн анх телевизээр шууд цацагдсан домогт Abbey Road Studio -оос дэлхийн өнцөг булан бүрт хүрэх энэхүү тоглолтонд KEANE хамтлаг нийт 4 дууг дуулан үзүүлэх бөгөөд 3-р сарын 16-нд худалдаанд гарсан тус хамтлагийн 3 дахь цомог Perfect Symmetry -ийн 4 дэх сингль Better Than This -ийг худалдан авахад дагалдан ирсэн тусгай зориулалтын шилээр энэхүү тоглолтыг үзэх боломжтой аж. Ийм төрлийн тоглолтыг өмнө нь алдарт U2 , Jonas Brothers  хамтлагууд хийж байсан боловч аль нь ч шууд цацагдаж байгаагүй бөгөөд шууд дамжуулсан гэдэг утгаараа энэхүү тоглолт түүхэнд бичигдэх юм. Брит Авардсийн шагналт KEANE хамтлаг нэг бус удаа өмнө нь РОК хөгжмийн ертөнцөд шинэ зүйлийг санаачилж байсан бөгөөд Nothing In My Way  сингль нь анх удаа USB Memory stick форматтайгаар худалдаанд гарч байсан билээ. Энэхүү тоглолт нь 3D технологи гэрийн хэрэгцээнд буюу өргөн хэрэглээнд нэвтрэхэд ойрхон байгааг харуулсан технологийн дэвшлийн томоохон ахиц болох нь дамжиггүй юм. Та ч гэсэн юунаас хоцрохов, үзэхийг зөвлөе. 131dg.blogspot.com Монголд анх удаа /миний бодлоор/ KEANE 3D LIVE тоглолтыг блог дээрээ LIVE BLOGGING буюу ШУУД БЛОГ ХӨТЛӨЛТИЙГ хийн хүргэхээр бэлдэж байна. Маргааш KEANE 3D LIVE тоглолтын талаар нийтлэлээр эргэн уулзацгаая... 
 
UBS TV -ээс зохион байгуулан үзэгчдийг байлдан дагуулж байгаа 
Universe Best Song-2009  уралдаанд оролцож байгаа манай гишүүн Бажгаагийн 1-р шатанд оролцсон бичлэгийг амласан ёсоороо блог дээрээ тавьж байна. Та түүний хэрхэн дуулахыг үзэнгээ МОХАНИК хамтлагийнхан, түүний ах Даваагийн бичлэгийг давхар үзэх боломжтой юм. Мөн 
энд  дарж тус нэвтрүүлэгт хэнийг дэмжиж байгаа талаараа санал сэтгэгдлээ хуваалцаж болох бөгөөд 
энд  дарж энэ өдрийн бичлэгийг бүтнээр нь үзэх боломжтой юм. Дашрамд нь бидэнд энэхүү бичлэгийг явуулсан Яруудаа талархснаа илэрхийлье!!! Enjoy!!
 
 
СЭЗДС-д суралцаж байгаа манай ангийн хэсэг залуучууд тодруулбал, О.Энх-Оргил, Б.Оюунсайхан, Б.Золжаргал нар маань хамтран сургууль дээрээ сэтгэлзүйн таатай орчинг бүрдүүлэн, улмаар сэтгэлзүйн сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг олгох, цаашлаад сэтгэлзүйн зөвлөгөө өгч, сэтгэлзүйн асуудлаас гарах арга замыг хайх зорилго бүхий "СЭДЭЛ" клубыг үүсгэн байгуулж нээн, өчигдөр нээлтээ хийлээ. Манай ангийнхнаас сургууль дээрээ болон нийгмийн амьдралд хийж буй хамгийн эхний томоохон алхам гэж хэлж болохуйц энэхүү клуб нь анхлан 5 гишүүнтэйгээр байгуулагдаж байгаа бөгөөд хэн хүссэн нь тэдэнтэй нэгдэн, нэгэн зорилгын дор, зөв хүн болж төлөвших, төлөвшихөд туслах талаар үйл ажиллагааг өрнүүлж, хамтран ажиллах боломжтой юм. Клубын ерөнхийлөгчөөр О.Энх-Оргил томиогдон үүрэгт ажилдаа ороод байгаа бөгөөд нээлтийн үеэр хийсэн зурган сурвалжлагыг 131dg.blogspot.com та бүхэндээ хүргэж байна.