Special meeting...

2010-03-26 Үлмэдэх бичсэн.

 Гэр бүлийн ээлжит нэгэн уулзалт тун удахгүй болох гэж байна.  Арлын япон орныг зорьж буй манай гэр бүлийн 3 гишүүнийг үдэж өгөх арга хэмжээг онцгой мөн дахин давтагдашгүй нэг өдөр болгон өнгөрүүлцгээе
 Хувцасны шүүгээнд эзнээ хүлээх сурагчийн дүрэмт хувцасаа
Ахин нэг удаа өмсөх , нууцхан хүсэл 
          Чамд төрдөг бол энэ уулзалт чамд тэр боломжийг олгож байна. 
 Та өмнө нь хэн байснаа, юу хийдэг байснаа, ямар хамт олны дунд байснаа эргэн нэг дурсмаар байвал 29-ий өдөр 1 цагаас 1r сургуулийн  31 тоотод цугларна уу  

Video: Будмаа 1-р шатанд!!!

2010-03-24 Админ бичсэн.


Үзэж амжаагүйнүүд нь үзээрэй!

Video: North Ducks 1-р шатны дараа!!!

2010-03-22 uundaa бичсэн.


North Ducks 1-р шатны дараах бичлэг!!!

North Ducks 3-р шатанд шалгарлаа!!!

uundaa бичсэн.
UBS TV-ээр орой болгон таны гэрийн хойморт саатаж буй Universe Best Songs-2010 уралдаант нэвтрүүлгийн 2-р шатны шалгаруулалт өчигдөрхөн болж өндөрлөлөө. Эхний шатанд 700 гаруй оролцогчид өрсөлдөн нийт 152 хүн дараагийн шатанд шалгарсан байсан. Харин өчигдрийн дараах байдлаар буюу яг одоо ердөө 80 хүн 3-р шатанд шалгарч үлдээд байна. Энэ дунд манай 131dg-ийн төлөөлөл болох Ц.Баяржаргалын NORTH DUCKS хамтлаг байгаа билээ. Ингээд 1 болон 2-р шатнаас хийсэн зурган сурвалжлагыг товч тайлбарын хамт хүргэж байна.

FC Мазаалай УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ.

uundaa бичсэн.
Энэ сарын 17-оос 20-ны өдрүүдэд Орхон аймгийн Эрдэнэт хотноо Монгол Улсын Аварга Шалгаруулах заалны хөлбөмбөгийн залуучуудын ангиллын тэмцээн амжилттай явагдаж өнгөрөн дүнгээ гаргаж, аваргаа тодрууллаа. Энэхүү тэмцээнд манай 131dg-г төлөөлөн Д.Батцэнгэл болон Г.Зол-Эрдэнэ нар маань Мазаалй клубын бүрэлдэхүүнд багтан тоглолоо. Нийт 13 багийн 150 орчим хөлбөмбөгчид хүч чадлаа сорьсон тус тэмцээнд өнгөрсөн жилийн аварга Мазаалай клуб мөнгөн медаль хүртсэн баяртай мэдээг хүргэж байна. Батцэнгэл, Зол-Эрдэнэ нар маань өөрсдийн үүргээ биелүүлэн, чадварлаг тоглолтыг үзүүлэн, хөгжөөн дэмжигчид, ангийнхныхаа итгэлийг алдсангүй. Алтан медалийг Хоромхон клуб, хүрэл медалийг ШУТИС-ийн баг тус тус хүртжээ. Ингээд хөлбөмбөгийн хослолдоо баяр хүргэн, цаашдынх нь спортын кареерт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. Тун удахгүй зурагтай нийтлэлийг зөвхөн 131dg.com-оос...

Монгол Улсын Зэвсэгт хүчний 89 жилийн ойн баярын мэнд.

2010-03-18 Үлмэдэх бичсэн.

1921 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Монголын ардын журамт цэрэг хиагт хотыг чөлөөлж бахдам ялалт байгуулан орчин үеийн зэвсэгт хүчин хөгжиж ирсэнээс хойш өнөөдөр 89 дэх жилтэйгээ золгож буй энэ баярт өдрийн мэндийг торгон хилээ манан суугаа эр цэргүүддээ хүргэж байна.
131-ийнхнээс маань хараахан цэргийн алба хаасан хүмүүс тодроогүй байгаа боловч бүгд л монгол улсынхаа төлөө цохилох зүрхтэй залуус учраас бүгдэнд нь 131ийн хамт олныхоо өмнөөс баярын мэнд хүргэж байна.
Бид нар нь хүчээр биш ухаанаар улсаа хамгаалнаа !!!

Happy Birthday Нямхүү

2010-03-15 Админ бичсэн.
За Нямхүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе ээ!!! 3.14-ны орой хэсэг нөхөд энэ төрсөн өдрийн нээлтийг хийсэн байгаа. 3.15 ны оройгоос үргэлжлүүлэн 3.16нд наалтыг хийх төлөвлөгөөтэй байна. Нэгдэх нөхдүүд нэгдээрэй. За тэгээд манай ангийн амьд бэлэг тэмдэг болох Нямхүүдээ блогийн зүгээс төрсөн өдрийн мэнд хүргэеээ!

Үг,,,

2010-03-06 Tsengel бичсэн.

Энэ нийтлэлийг өмнө нь блог дээр тавьж байсан.Гэхдээ ахиад тавья гэж бодлоо. Энэ бол "Эрх чөлөөний философи". Эх сурвалжийг Х.Тэмүүжин "Үгс,,," 2007 он.

Ангийнхаа блогоор(домейн сайт шүү дээ!!!) орсноо баталж санал бодлоо хуваалцья...!!! "Эрх чөлөөний философи",,,

Maybe my reason to love and live...

2010-03-02 Orgil бичсэн.

Why do I live. What is my reason to live. Who am I going to become in my future. Why I have to get married. Kids baby and other stuff why I need family?