Гээдээ~Төрсөн өдрийн мэнд!!!

2010-08-18 Happy Feet бичсэн.
Хүмүүс хөгширсөөр л... хэхэ 
    Бүгд л амьдрал гэгч зүйлрүү өөр өөрийн замаар хүссэн хүсээгүй гар хуруугаа дүрж яваа үе. Зарим нэг нь 18тайгаа яваж байхад зарим нь аль хэдийнээ 20 гарцан тээл хэхэ. Харин өнөөдөр 19тнүүдийн салаанд нэгэн шиноков гишүүн мэндэлж байна... 
    Чинзоригтийн Гэндэнпил, хөгжилтэй даруухан дуулгавартай чимээгүй ч цохивол нэг л жинтэй цохидог хүн лол... Хуучны гоё гоё үеүүд санаанд орчлоо~^^
     Гээдээ маань одоо Найрамдал дээр амарч байгаа болохоор энийг уншиж чадах эсэхийг нь сайн мэдэхгүй байгаа ч яадаг ч байсан бүгдээрээ гоё гоё урмийн үг сэтгэлээсээ доор бичээд төрсөн өдрийн мэнд хүрэцгээяааааа. Хөөрхий амьтан блогтоо ороод ирэхэд нь дүүрэн коммент байвал аштай л юмдаа хэхэ... Юу ч байсан болно дөө, Хайраа илчэлэхэд ч одоо оройтоогүй тийм үү? хэхэ. миний мөн үү?, би зөв үү? :P


Заза тэгээд зуны амралтаа сайхан өнгрүүлцгээгээрэй^^

Төрсөн өдрийн мэнд Тэмка Happy 20 year !!!

2010-08-15 Enkh бичсэн.

Намрын нэгэн сайхан өдөр тодруулбал 8 сарын 15 ны энэ билэгтэй өдөр 131DG эрхэм гишүүн Тэмка маань амьдралынхаа 3 дахь арвантай золгож байна, 20насыг хүрлээ. Тэмүгэ дээ миний зүгээс баярын халуун мэндийг хүргэж байнаа... Бусад н өөр өөрийн сайхан үгээрээ хүргэнэ биз ээ...Энэхэн эгшинд Тэмүгэ гээд бодохоор ийм үг санаанд оржийн. Тэмүгэ "Чи бол хамгийн мундаг сайн" нь/ perfect/ болноо гэсэн утгатай төгс хүн гэж байдаггүй ч тэр төгс гэдэгт хамгийн ойр хүн болноо. Ингээд Тэмка даа баярын мэнд дэвшүүлцгээе !!!

Fantasy 131DG League!!!

2010-08-11 uundaa бичсэн.
Заак нөхдөө, цаана чинь амралт дуусаад том лигүүд эхэлж байна. Энэ амралтын өдрүүдээр хамгийн сонирхолтой лиг гэгддэг Английн лиг эхлэх гэж байна. Тэгэхээр уламжлал ёсоороо Английн Премьер лигийн Фантазигаа хамтдаа тоглоцгооё. Өмнөх 2 жил зохиогдоход Яруу болон Ээдээ нарын баг түрүүлж байсан. Өнгөрсөн жилийн аварга Ээдээд тун удахгүй түрүүлсэн багийн бай болох бөмбөгийн гардуулан өгөх болно. Бүгдээрээ аль болох өрсөлдөөнтэй болгохын тулд гайгүй тоглодог найз нөхөддөө бас кодоо өгөөд бүртгүүлээрэй, олуулаа байх тусмаа сонирхолтой шүү дээ. Мөн 131dg.com тойрог болгоны дараа тоглогчдын дүнгийн мэдээллийг нийтэлж байх болно. Шагналын талаар эцэслэн тохироогүй байгаа ч ахин бөмбөг байх бололтой. Манайхан бүгдээрээ идэвхтэй, өрсөлдөөтэй тоглоцгооё. Өнгөрсөн жил Цэнгүүн, Цэнгэл, Зоогий нар маань нэлээн хүчтэй өрсөлдөгчид байсан. Эхнээс нь тасралтгүй тогловол түрүүлэх, тэргүүн байрт орох өндөр боломжтой билээ.
815169-258560 кодыг хийн бүртгүүлээрэй. Тайлбарыг эндээс уншаарай. Хамтдаа зад фантазидацгаая!!!

Бөөн зургийн үргэлжлэл

2010-08-06 Budmaa бичсэн.
За энд дахиад үргэлжлэл зургууд тавилаа.






Цэнгэлийн энэ зураг өөр проекцоор нүүрэн дээр байдаг даа.




за тэгээд сэтгэгдлээ үлдээнэ бидээ..

Photo News: 7 сарын 8

2010-08-03 uundaa бичсэн.
7-р сарын 8-ны өдрийн оройн 22 цагийн үед 131dg-ийн хэсэг нөхөд мессенжерт тааран, улмаар конференц үүсгэн, хэсэг ярилцсны эцэст "товлогдоогүй" гэнэтийн уулзалтыг хийхээр шийдсэн юм. Энэхүү уулзалтын үеэрх зургийг Маргадын авснаар ангийнхандаа хүргэж байна. Зурагны тайлбарыг яг өөрөө байгаагүй болохоор юу гэж хийхээ мэдэхгүй л байна, тийм болохоор сэтгэгдэл дээр нөхдүүд сайхан бичээд байгаарай гэж хүсье даа. БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!