Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-2/

2010-07-30 uundaa бичсэн.
Нийтлэл маань нөхдүүдэд маань таалагджээ. Ойрд хараагүй их сэтгэгдэл, нэлээн удаан үзэгдээгүй хүмүүсийн бичснийг хараад их баярлалаа. Магадгүй ахиад өөр өөр ийм цувралууд зөндөө л гарахаар их арвин зургийн цомогтой гэдгээ мэдлээ.
Өмнөх үг дээр нь илүү дутуу юм бичиж чилээгээд яахав, гэхдээ Японы хэд маань нийлж байгаад ядаж нэг хэдэн зургаа тавиад, Энхүүш маань аяллын сониноо зурагтайгаа нийтлээд, бусад хэд маань яажшуухан байгаагаа тавиад байхад л хангалттай шүү дээ гэж. За ингээд ТАНЫ ХЭЗЭЭ Ч ХАРААГҮЙ 50 ЗУРАГ цувралын сүүлийн хэсгийг танд хүргэхэд бэлэн боллоо. Тавтай сууж, таалан соёрхож, тайван сэтгэгдлээ бичээрэй :D

Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-1/

2010-07-27 uundaa бичсэн.
Эхлэлийн өмнө

Цаг хугацаа гэж. Яасан хурдан хэрнээ чимээгүйхэн урсдаг эд вэ. Найзууд минь аль хэдийн 20 нас хүрээд, зарим нь тун удахгүй төрсөн өдрийн бялуун дээрээ нэг лаа нэмэх гэж байна. Яагаад ч юм, ойрд блог бичсэнгүй. Юу ч бичээгүй, бичье гэж бодсон ч завдал нь болохгүй дэндүү удчихаж. Хэтэрхий удчихаж, дэндүү олон юмыг орхичихож.

***
Нэгхэн жилийн өмнө би блог бичих хоббитой байлаа. Твиттерт бичих бүр донтой болчихсон байлаа. Харин одоо их юм өөрчлөгджээ. Aватар гарчихаж, Испани дэлхийн аварга болчихож, "Их Гурав" Майамид бүрдээд, М.Фокс хуримаа хийчихэж :D Хүн бүхэн фэйсбүүк хэрэглэж, твийтэд ч нэлээн харагддаг болчихож. Би өөрөө ч блогоо хаяад, нэг хүнийг үхтлээ санаад, хөгжмөндөө мансуурч, РС-ээ ширтсээр, амьд нэртэй үхсэн сэг болчихож.
***
6-р 15нд Цэнгүүн маань 19 нас хүрчихэж, блогоороо дамжуулж баяр хүргэсэнгүй. 7-р сарын 24-нд Өлзий маань 20 нас хүрчихэж, ахиад л блогт маань нийтлэл тавигдсангүй. Өнгөрсөн жил ангийнхан яг энэ үеэр зугаалганд явж байж, хаашаа явах саналаа сайхан хэлэлцээд энд мэтгэлцэж байж. Гэтэл энэ жил юу ч байсангүй.

***
Нэг сайхан хөлбөмбөг тоглодог байж билээ. Зааланд хулгайгаар ороод, нар мандахтай зэрэгцээд холбооны талбай руу гүйгээд яаж ийж байгаад тоглодог байж билээ. Сайхан цаг байсан ч юм уу, бодож санах юмгүй. Гэтэл өнөөдөр, бүгд л завгүй том хүмүүс болж, ийм байсан нь ч дээр биз дээ.

Эхлэл
Өнөөдөр РС-ээ ухаж яваад зөндөө зөндөө зураг оллоо. Блогт лав тавигдаагүй зурагнууд. Блогт байтугай надаас өөр хэний ч үзэж байгаагүй олон зурагнууд оллоо. Тэгээд тэр болгоныг яаж тавих вэ гэж бодож байгаад ийм нийтлэл биччихлээ. Зүгээр л дэмий дэмий юмнууд байгаа дөө.

***
Танд зориулан өөрийн PC-н дээр байгаа таны үзээгүй гэж бодож байгаа зурагнуудыг тавьж байна. Хүүхэд болгоны зургийг олохыг, доор нь тайлбар бичихийг хичээлээ. Эхний цувралыг хүлээж авна уу. Удахгүй аягүй гоё том юм бэлдчихсэн байгаа, тэрийгээ задалж блогоо хаясан гэмээ цайруулнаа, амалж байна :)

Happy Birthday Dagvaa

Админ бичсэн.
Happy Birthday ShaftoraImage via Wikipedia
7-р сарын 26 ны өдөр манай 131dg-ийн гишүүн Дагваа маань мэндэлснийг хэлүүлэлтгүй санаж байгаа байх. Блогийнхоо зүгээс баяр хүргэе ээ! Энэ өдрийн ангийн хэсэг нөхөд блог дээрээ нийтлэл ч бичиж амжилгүй сайхан тэмдэглэлээ. Яаж тэмдэглсэнийг гадарлаж байгаа л байх. За тэгээд төрсөн өдрийн мэнд хүргэх "нийтлэл" олдоогүй нөхөд нь хүргээд Дагваагийнхаа 20 настай залуу болсонд нь урамшуулаад элдэв сайхан үг энэ доор бичээрэй!!!

Нар хур тэгширсэн наадмын налгар өдрийн бодол

2010-07-17 Tsengel бичсэн.
Нар хур тэгширсэн наадмын налгар өдрүүдээр монголчууд бид дэнж хотойтол сайхан наадлаа.

Наадмын өдрүүдээр хөлбөмбөгөө ч үзэж үргэлжлүүлээд бөхөө ч сайхан үзлээ дээ. Арван нэгний үүрээр 19 дэх удаагийн ДАШТ-ний хүрэл медалийн эзэн тодорсон бол үүнээс 5 цагийн дараа жилд ганц болдог монголчууд бидний “брэнд” болсон “наадам” маань эхэллээ.

Пуйолыг хэн хамгаалж байсан бэ?

2010-07-09 Tsengel бичсэн.
Залуу “герман машинууд” энэ ДАШТ-д үнэхээр гайхалтай тоглолт үзүүлж мөнхийн өрсөлдөгчид болох Англи болон Аргентины шигшээ багуудыг бут ниргэж хагас шигшээ тоглолтод шалгараад байсан.

Харин өчигдөр шөнө болсон хагас шигшээгийн хоёр дахь тоглолтод Германы шигшээ баг 2008 оны ЕАШТ-ний шигшээ тоглолтод хожигдож байсан Испанийн шигшээ багтай тоглосон. Харамсалтай нь голчлон залуучуудаас бүрдсэн Германы шигшээ баг Испанийн шигшээ багт 1:0-ээр хожигдсоноор дэлхийн аварга болох мөрөөдлөө ахин 4 жилээр хойшлуулах болсон.

North Ducks - Шинэ Дуу: ТУН УДАХГҮЙ...

2010-07-02 uundaa бичсэн.
Энэ өдрийн мэндийг нийт ангийнхандаа хүргээд нэгэн сайхан мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна. Манай ангийн Бажгаагийн ахалсан NORTH DUCKS хамтлагийн шинэ уран бүтээл тун удахгүй олон нийтийн хүртээл болох гэж байна. ДАШТ-д зориулан тэдний гаргаж байгаа энэхүү дуу яг өнөөдрөөс эхлэн албан ёсоор идэвхжүүлэлтийн ажил нь эхэлсэн бөгөөд Монголын №1 сайт GOGO болон Монголын №1 Спортын сайт CSPORTS сайтууд дээр онцлогдон, эхлэл 40 секунд цацагдаж эхэлсэн. Тэрчлэн Монголын №1 ТВ UBS телевизээр ДАШТ 2010-ийн шилдэг гоолуудын клипны болон тойм нэвтрүүлгийн theme дуу болон цацагдаж эхлээд байна. Тун удахгүй фм радио болон тв-үүдээр клиптэйгээ явж эхлэх болно. Ингээд та бүхэнд өнөөдөр тавигдсан GOGO дээрх нийтлэлийг хүргэж байна.