North Ducks - Шинэ Дуу: ТУН УДАХГҮЙ...

2010-07-02 uundaa бичсэн.
Энэ өдрийн мэндийг нийт ангийнхандаа хүргээд нэгэн сайхан мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна. Манай ангийн Бажгаагийн ахалсан NORTH DUCKS хамтлагийн шинэ уран бүтээл тун удахгүй олон нийтийн хүртээл болох гэж байна. ДАШТ-д зориулан тэдний гаргаж байгаа энэхүү дуу яг өнөөдрөөс эхлэн албан ёсоор идэвхжүүлэлтийн ажил нь эхэлсэн бөгөөд Монголын №1 сайт GOGO болон Монголын №1 Спортын сайт CSPORTS сайтууд дээр онцлогдон, эхлэл 40 секунд цацагдаж эхэлсэн. Тэрчлэн Монголын №1 ТВ UBS телевизээр ДАШТ 2010-ийн шилдэг гоолуудын клипны болон тойм нэвтрүүлгийн theme дуу болон цацагдаж эхлээд байна. Тун удахгүй фм радио болон тв-үүдээр клиптэйгээ явж эхлэх болно. Ингээд та бүхэнд өнөөдөр тавигдсан GOGO дээрх нийтлэлийг хүргэж байна.


Хөлбөмбөгийн хамгийн том баяр наадам болох Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн ид дундаа орж байгаа энэ цаг мөчид Монголын анхны фантази тааварт спортын вебсайт CSPORTS.mn хэрэглэгч-уншигчид та бүхэндээ ээлжит нэгэн бэлгээ задалж байна.

Монголын амьд хөгжмийн ертөнцөд хөгжмийн дуугаралт болон шинэлэг байдлаараа хүч түрэн орж ирж байгаа NORTH DUCKS хамтлагийнхантай хамтран Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн болох Хөлбөмбөгийн хорхойтнуудад зориулсан шинэ дууг бид тун удахгүй та бүхний хүртээл болж байна.

Хөлбөмбөг сонирхогчдын сүлд дуу болох учиртай энэхүү дуу нь хөлбөмбөгт хайртай, хөлбөмбөг сонирхдог, хөлбөмбөгийг мэдэрдэг, хөлбөмбөгтэй холбоотой хэн бүхэнд зориулагдсан бөгөөд танд эрч хүчийг, урам зоригийг бэлэглэж, энэ зуны хитүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна. CSPORTS.mn-тэй хамтран ДАШТ-д зориулан гаргаж буй North Ducks хамтлагийн шинэ дуу ТУН УДАХГҮЙ...

Эхлэл хэсгийг ЭНД ДАРЖ татан авч сонсоно уу


GOGO дээр тавигдсан нийтлэл

CSPORTS дээр тавигдсан нийтлэл

5 сэтгэгдэл:

Enkh said... ( 2/7/10 01:28 )

Bravo ....csports team Bravo.... Northducks,,,

Tsengel said... ( 2/7/10 01:28 )

goy goy

Enkh said... ( 2/7/10 01:29 )

Гоё дуу байнаа... бажгаадаа болон хамтлагт нь амжилт хүсье
хөлбөмбөгт хайртай хүн бүхэнд баярлалаа...

Админ said... ( 2/7/10 01:44 )

buren tavihiig ni l huleehees

Anonymous said... ( 2/7/10 05:47 )

goy bnaa... buteniig n sonsohoos tesen ydna....

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...