Хавтгай дэлхий

2009-04-25 Tsengel бичсэн.
Хавтгай дэлхий гэсэн энэ гарчгийг уншаад толгойд чинь юу орж ирж байгааг таах гээд нэг үзье.Мэдээж “хавтгай” гэсэн үг орсон байгаа тул шууд л зэрлэг тэмээ болох хавтгай эсвэл геометрийн нэгэн нэршил болох хавтгай эсвэл тэгш гадаргууг ерөнхийлөн хэлдэг хавтгай гэх эдгээр бодлоос өмнө 131-ийн нэгэн гишүүн болох “Хавтгай” шууд л толгойд чинь буужийж магадгүй юм... Энэ бол наргиа байлаа . Үг олдож, үхэр холдлоо гэдэг биз дээ,тэгэхээр гол ажилдаа оръё.

Бид бөөрөнхий биш хавтгай дэлхий дээр амьдарч байна гэвэл та итгэх үү ? Та үүнийг сонсоод дундад зууны харанхуй бүдүүлэг нийгмийн үед амьдарч байсан нэг ламтны хойд дүр нь тодорч байгаа юм биш биз дээ гэж бодох вий ! Гэвч дэлхий бөөрөнхий гэдгийг найман настай балчраас наян настай өтгөс хүртэл бүгд мэддэг. Үүнийг аль дөрөв таван зууны өмнө суут эрдэмтэд нээж олоод баталсан билээ. Гэхдээ дэлхий эргэдгээрээ эргэж , дэлхий бөөрөнхийгөөрөө байвч бидний амьдарч буй дэлхий маань “ мөн чанар”-ын хувьд аль хэдий нь хавтгай болсон байгаа билээ.

Өнөө үед бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа гэдгийг хүн бүхэн сайн мэдэж байгаа.Иймдээ ч бидний өвөг дээдсийн 5000 жилийн турш солилцож байсан мэдээлэлтэй тэнцэхүйц мэдээллийг бид ердөө л ганцхан өдрийн дотор хоорондоо солилцож байна. Даяаршиж “индукцлэгдэж” ерөнхий нэг зүйл рүү тэмүүлж байгаа өнөөгийн нийгмийн нэг гайхалтай зүйл нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст аливаа мэдээлэл хэдхэн секундийн дотор хүрч байна. Мэдээллийн энэ өндөр хурдыг өвөг дээдэс маань мөрөөдөж ч байгаагүй , бүр үлгэр домогтоо ч энэ тухай дурдаагүй байдаг билээ.
Аливаа хөгжил дэвшил эерэг сайн үр дагавар авчрахаас гадна сөрөг муу үр дагаврыг мөн л араасаа дагуулдаг . Бидний амьдарч байгаа хялбаршуулагдаж хавтгай болсон дэлхий маань хүртэл олон олон эерэг үр дагавар авчирж байгаа төдийгүй сөрөг үр дагаврыг ч бий болгож байна.

Бидний хүртэх үр шим:

Өнөө үед юм бүхэн (нохойн битүү туурай, ногоон хурганы арьс хүртэл) интернетэд байрлаж бид хаанаас ч юуг ч худалдан авч , худалдах болсон нь арилжаа наймаанд гарч буй маш өндөр дэвшил юм.Мөн бидэнд сурах хүсэл байх л юм бол зүгээр л гэртээ хэвтэж байгаад л алсын зайн сургалтад хамрагдаж эсвэл өндөр үнэтэй ном авч “шатаад” яахав гэж бодож байвал ихэнх ном нөгөө гайхал интернетэд байгаа гэдгийг санаад ердөө л зөв хайлт хийгээд , татаад авах гэх мэт бидний сурч мэдэж, боловсрох боломж өндөр түвшинд очсон явдал . Хэрвээ сурч боловсорж чадсан бол та ажил хайж энд тэнд очиж очер дараалалд зогсолгүй мөн л гэртээ хэвтэж байгаад дэлхийн хаана ч ажиллах боломжтой болсон нь юутай гайхамшиг билээ !!! Хавтгай дэлхий бидэнд өгөх үр шим тоо томшгүй их бөгөөд бүгдийг бичвэл цаас үзэгний гарз болох тул ингээд түр орхъё.

Бидэнд тулграх бэрхшээл:

Мэдээллийн тэр өндөр хурдаар зөвхөн сайн сайхан мэдээлэл тархаж байна гэвэл ямар ч үнэмшилгүй сонсогдож байгаа байх , яг л коммунизмын үеийн “тархи угаалт” шиг.Дэлхийн түүхэнд хар толбо үлдээсэн дэлхийн II дайныг дэгдээгч А.Гитлер цэргүүддээ тухайн үеийн дэвшилтэд технологи болох “Барс” танкны оронд нум сум бариад түйвээгээд өг гэж тушааж байсан уу? гэвэл үгүй шүү дээ. Мөн нөгөө алдарт терористууд цэрэг дайны дэвшилтэд технологийг ашиглалгүй чулуун зэвсэг барьж гүйгээд терорист үйл ажиллагаа явуулдаг уу? гэвэл бас л үгүй .Ер нь ч аливаа дэвшил муу хүмүүсийн гарт орвол угаасаа их хохирол авчирдэг жишээ захаас аваад олон байдаг .Хавтгай дэлхий бидэнд нийгмийн дундах зандалчлал,садар самуун, алан хядлага,никрофилын үзэл ,үймээн , айдас гэх мэт олон сөрөг үр дагаврыг авчирж мэдэхээр байгаа билээ. Нэг “ёоёо”-той нөхөр нь news.mn дээр Осама Бин Ладен Монголд албан ёсны төрийн айлчлал хийж байна гэсэн мэдээ тавибал яах бол гэж? Нийгмийн дунд эмх замбараагүй байдал үүсэхээс гадна зарим “шизо”-той гудамжны баатрууд 76 “илжиг”-ийн хийж байгаа ажил гээд л улс төржүүлээд авах байх даа.Тэгэхээр мэдээлэл гэдэг асар чухал зүйлээс гадна хэрвээ үүнийг цалгардуулж буруугаар ашиглавал мөн төдий хэмжээний хохирол учруулдаг онцгой эрсдэлтэй зүйл билээ. Мөн хавтгай дэлхийг дагалдаж буй бас нэгэн муу үр дагавар бол pc-ний “ёоёо”-той залуу үеийг үйдвэрлэж байгаа явдал .Тэрхүү “ёоёо”-той нөхдүүдэд хайран цаг, хайран мөнгө гэж хэлмээр байна , бас төр нөхдүүдээс “алдагдсан боломжийнхоо өртгийг” тооцож үзсэн үү ? гэж асуумаар л байна! Уг нь дэмий юманд үр хойчоо донтуулж байхаар оюунлаг , гэгээлэг талыг нь хөгжүүлэх , сэтгэлгээ логикыг нь задлах тийм л зүйлийг бүтээгээд залуу үедээ “шахвал” зүгээр баймаар юм даа !

Төгсгөлд нь :

Хавтгай дэлхий бидэнд “хүн болгон тэгш боломжтой байх “ эрхээ хэрэгжүүлэх боломжийг урьд өмнө нь хэзээ ч байгаагүй түвшинд олгож буйд бид талархах ёстой !! Гэхдээ бид энэ бололцоо муу хүмүүст ч бас бий гэдгийг мартах ёсгүй !

3 сэтгэгдэл:

Админ said... ( 26/4/09 02:27 )

manai blog bas havtgai delhiin ur uguuj bnahsdee!

uundaa said... ( 26/4/09 13:40 )

яаая, бас л эвгүй бичсэн байна шүү, "ёоёо"-той нөхдүүд хэхэ..."дэлхий бөөрөнхий биш" гээд нэг ном байдаг тэ, тэрний review-г нь уншиж байсын байна хэхэ, гоё нийтлэл байлаа, баярлалаа цэнгэлээ...

Mahaona said... ( 27/4/09 02:11 )

unshsan chn neeree l booronhii ch gsn odoo undral delhii ym shig sanagdchlaa

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...