Preview: Keane LIVE in 3D!!!

2009-04-02 uundaa бичсэн.
Everybody's Changing, Bedshaped, Somewhere Only We Know зэрэг хит болсон дуунуудаараа сая сая шүтэн бишрэгчдийн зүрх сэтгэлд нэгэнт хоногшсон Британий хөгжмийн KEANE хамтлаг өнөөдөр Улаанбаатарын цагаар 03:00-д дэлхийд анх удаа 3D тоглолтыг интернетээр дамжуулан шууд дамжуулан цацах гэж байна.

Алдарт The Beatles хамтлагийн All You Need Is Love дуу хамгийн анх телевизээр шууд цацагдсан домогт Abbey Road Studio-оос дэлхийн өнцөг булан бүрт хүрэх энэхүү тоглолтонд KEANE хамтлаг нийт 4 дууг дуулан үзүүлэх бөгөөд 3-р сарын 16-нд худалдаанд гарсан тус хамтлагийн 3 дахь цомог Perfect Symmetry-ийн 4 дэх сингль Better Than This-ийг худалдан авахад дагалдан ирсэн тусгай зориулалтын шилээр энэхүү тоглолтыг үзэх боломжтой аж. Ийм төрлийн тоглолтыг өмнө нь алдарт U2, Jonas Brothers хамтлагууд хийж байсан боловч аль нь ч шууд цацагдаж байгаагүй бөгөөд шууд дамжуулсан гэдэг утгаараа энэхүү тоглолт түүхэнд бичигдэх юм. Брит Авардсийн шагналт KEANE хамтлаг нэг бус удаа өмнө нь РОК хөгжмийн ертөнцөд шинэ зүйлийг санаачилж байсан бөгөөд Nothing In My Way сингль нь анх удаа USB Memory stick форматтайгаар худалдаанд гарч байсан билээ. Энэхүү тоглолт нь 3D технологи гэрийн хэрэгцээнд буюу өргөн хэрэглээнд нэвтрэхэд ойрхон байгааг харуулсан технологийн дэвшлийн томоохон ахиц болох нь дамжиггүй юм. Та ч гэсэн юунаас хоцрохов, үзэхийг зөвлөе. 131dg.blogspot.com Монголд анх удаа /миний бодлоор/ KEANE 3D LIVE тоглолтыг блог дээрээ LIVE BLOGGING буюу ШУУД БЛОГ ХӨТЛӨЛТИЙГ хийн хүргэхээр бэлдэж байна. Маргааш KEANE 3D LIVE тоглолтын талаар нийтлэлээр эргэн уулзацгаая...

5 сэтгэгдэл:

KYo said... ( 2/4/09 21:34 )

GOy yum boloxne chadval uznee

Eedee said... ( 2/4/09 22:28 )

Oosh! Shuud uzeh link ntr oruulj uguuch. Tgd ter shilgui bol yag yaahiin? Yur ni l burheg bndaa :P

Зоогий said... ( 4/4/09 11:59 )

Үнэгүй юманд нугасгүй Уундаа нтр..

Enkh said... ( 4/4/09 15:41 )

мань үзмээр санагдаад байнаа хэхэ...

Цэнгэл said... ( 5/4/09 15:23 )

goy yum bolson bna da.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...