Asuult.cup-2008 тэмцээний шинэ аваргууд...

2008-07-29 Bilguun бичсэн.
Сайн уу??? Ангийхан!!! Амралтаа сайхан өнгөрүүлж байна уу? Энэ сарын 26,27-ы өдрүүдэд "Хандгайт"-д Asuult.cup-2008 хөлбөмбөгийн тэмцээн болж өндөрлөлөө.Энэ тэмцээнд asuult.net/forum-д бүртгэлтэй гишүүд баг бүрдүүлэн оролцдог бөгөөд энэ удаад A хэсэгт Aggro's team, Gamez & Und, Collection, Марал Utd, Баталион, Б хэсэгт Архагууд, Азаргууд, Шинэ, 1-р сургууль, GUGA, Cool.shen's team багууд өрсөлдлөө.Эхний өдөр их нартай халуун өдөр байсан бол 2 дахь өдөр бороотой,хальтаргаатай нэлээн хүйтэн өдөр байлаа.Жинхэнэ "Extra football" боллоо до гэж...
За тэгэхээр манай баг хамгын эхний тоглолтоо Шинэ багтай хийлээ.Үнэхээр шинэ "битүү" баг байснаас азны гэхээр 2 ч бөмбөгийг хаалгандаа алдсан ч 2-р үед манайхан эргэн ирж зоонд нь тоглож тоог тэнцүүлж чадсан юм.Дараагийн тоглолтоо өнгөрсөн тэмцээний аварга, уг тэмцээнийг зохион байгуулагч Азаргууд багтай тоглож 1:0-ээр хожиж анхны хожлоо авлаа.Энэ өдрийн тоглолтонд Түвшинбаатар, Билгүүн, Батцэнгэл, Болдхүү, Цэнгэл, Галбадрах, Энх-Оргил, Эрдэнэ, Амараа, Яруу, Бямбажав, багийн дасгалжуулагчаар Ундрал нар оролцов.Харин дараагийн өдөр Галаагын оронд Зоогий солигдон багт тоглов.Энэ өдрийн эхний тоглолт, хэсгийн 3 дахь тоглолтоо С1 тв-ын тайлбарлагч лигийн тоглогч Батзаяа-аар ахлуулсан, Hantulga.com-ын admin Hanti нараар удаалсан Архагууд багтай багын ахлагч Батцэнгэлгүйгээр хүндхэн тоглолтыг хийн Бямбаагийн хийсэн 2 гоолын ачинд 2:1-ын харьцаатайгаар хожин ээлжит 3 оноогоо авлаа.Cool.shen's team баг ирээгүйн улмаас манайх шууд хожил авав.Хэсгийн сүүлийн тоглолтоо ОХУ-ын Санкт Петербург хотын Монгол оюутнуудын аварга GUGA багтай хийв.Хэсгээсээ гарах нь нэгэнт тодорхой болсон байсан манай баг нээх хүч гаргалгүй 1:1-ээр тэнцэж "эвийн гэрээ" байгууллаа.Ингээд манай баг 11 оноотой хэсгээ тэргүүлэн гарч А хэсгээс 2-оор гарсан Collection багтай тоглож 2:0-ээр хожин аваргын төлөө энэ тэмцээний хамгийн хүчтэй гэж хэлж болохуйц улсын лигт "Хоромхон" багийн 4 тоглогчоор хүчээ зузаатгасан Aggro's team багтай хүндхэн тоглолтыг хийхээр болов.Манайхан нягт хамгаалалт,тоглолтын удирдлагыг авсан хүчирхэг төвийн бүс, хурдаар илүүрхсэн довтлогчид, тэдгээрийг зангидсан дасгалжуулагч, хамгын гол нь багаараа 1 хүн шиг тоглож чадсанийхаа хүчинд 0:0-ээр тэнцэж 11 метрийн торгуулын цохилтоор аварга тодрох болов.Эхний цохилтыг Батцэнгэл амжилттай гүйцэтгэв.Дараагийн цохилтыг Билгүүн мөн амжилттай цохисны дараа онооны харьцаа 2:2 байлаа .3 дахийг Яруу алдаж дараагийнхийг Бямбаа амжилттай цохив.5 дахь цохилтыг Зоогий алдсан ч Түвшинбаатар шилдэг хаалгач гэдгээ дахин нотолж эсрэг багийн 3 цохилтыг хааж бид, 1-р сургуулийн баг аварга боллоо.Энэ тэмцээний шилдэг хамгаалагчаар Батцэнгэл тодорч манай багийхан Шилжин явах цомын эзэд боллоо.Тиймээ бид хийж чадлаа. Бид багийн спортод багийн тоглолт гэж юу байдгыг үзүүлж чадлаа.Бид АВАРГУУД !!!

2 сэтгэгдэл:

Anonymous said... ( 29/7/08 18:51 )

oh nice post!! shine poster uu! ta nart bayar hurgii! ochij uzeeguid uuchlarai! ochij uzsen uzeegui hojih bsan ym chin dee!! boldog ym boldogooroo l bolloo!

uundaa said... ( 30/7/08 00:10 )

enehuu ylaltaa dasgaljuulagchiin huvid temtseeni uyer tursun udruu temdeglej bsan Dagvaadaa tuuni umnu temdeglesen Ulzii 2too zoriulj bna, 131dg mandtugai...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...