Happy Birthday and other news!

2008-07-24 uundaa бичсэн.
7 сарын 24, Өлзийгийн маань төрсөн өдөр. Тэрбээр 18 нас хүрч байна. Биднийгээ алиа хошин зан, наргиантай яриагаараа уйдаадаггүй, Мазаалай клубын довтлогч Өлзийдөө аз жаргал, сайн сайхан гээд юу хүссэн бүгд нь биелээсэй гэж хүсч байна. За тэгээд бүгдээрээ ам амандаа төрсөн өдрийн дуу аялаарай...

- 7-р сарын 26,27-нд Хандгайтын хөлбөмбөгийн талбайд Асуулт Кап-08 хөлбөмбөгийн тэмцээн болох гэж байна. Энэ тэмцээнд манай ангийн баг 1-р сургуулийн нэрийн дор оролцоно. Тэмцээнд 12 баг оролцож байгаа бөгөөд манай баг A зоонд эртний өст МСS, өнгөрсөн тэмцээний аварга Азаргууд, Марал Юнайтед, Гуга ФС, ФС Батальон, Коол Шен гэсэн багуудтай оржээ. За тэгээд будаа болгоод өгөх нь дамжиггүй биз ээ.
- Аа, харин нэлээн олон сарын өмнөөс эхэлсэн Бээжин хүрэх зам-2008 тэмцээнд оролцож явсан манай дайчид болох Батцэнгэл, Uundaa нар маань өчигдөр финалын тэмцээнд оролцож харамсалтайгаар ялагдаж олимпийн эрхгүй хоцорлоо. За тэгэхдээ яахав, хэдэн жилийн дараа гуйж биш гуядаж үзнээ гэж тэд мэдэгдсэн байна.

2 сэтгэгдэл:

Anonymous said... ( 24/7/08 17:34 )

Asuult cup 2008 temtseend 1 surguuliin 2 bag orohoor boljee 2 jiliin omnoh Orshihoo bagshiin angi Batlion nereer ene temtseend togloh bolsn bna Ta nar ene temtseeniig uzeerei torolh surguulia demjeerei 1-r surguuli uragshaa

Anonymous said... ( 25/7/08 11:58 )

Ungursun ch gesen tursun udriin mend. Uchdur net tasraad ntr. hehe

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...