Үндэснийхээ бичиг соёлыг дээдэлмүй....

2009-06-19 Enkh бичсэн.

Ном дор мєргєм vv

Уран бичлэг бол дvрс хєдєлгєєн. утга агуулгын нийлвэр цогц тєдийгvй бие даасан урлаг болтлоо хєгжиж чадсан Дорнын бичиг vсгийн нэгэн гайхамшиг юм

Монголын уран бичлэгийн эрдэм ухааныг судалсан бичгийн мэргэд " Бичиг vсэг нь цэвэр vзэмжтэй, их л эрхэм болгож хичээнгvй vсэг, цэцэг навч, амьтан тэргvvтнээр янзлан чимсэн эвхмэл мэт vсэг цєм буй" хэмээн тодорхойлсон байдаг.

Уран бичлэг нь бичигч хvнээс гарын ур дvй, уран сэтгэмж, ур авьяас шаарддаг нэг ёсны уран зураг болохынхоо хувд євєрмєц урлаг билээ. Уран бичлэг нь хэрэглээний урлагын шинжтэй, ихэвчлэн улс нийгмийн болон иргэний баяр ёслол, гоёл чимэглэл, ахуйн хэрэглээнд єргєн хэрэглэгддэг.

Уран бичлэгээс монгол хvний сэтгэн бодох, урнаар зохиомжлох євєрмєц онцлог, ахуй соёл зан заншил, бэлгэдлийн ёсыг мэдэж болохоос гадна ахуйн болон соёлын хэрэглээний эд єлєгийн зvйлийг таньж болно.

Чоно

Тогоруу

Уран бичлэгийг зєвхєн цаасан дээр бичих тєдийгvй торго, даавуу, хус модны vйс, царс модны хальсан дээр ч бичиж болохоос гадна чулуу, тємєр зэрэг хатуулга эд дээр ч сийлэн зvмбэрлэж болно.
Ийнхvv монгол vсгийн уран бичлэг нь бvхэл бvтэн нийлэг урлагийн шинжийг агуулснаараа гайхамшигтай.


Дашбалбар агсан гуайн 10 жилийн өмнөх нийтлэл

Enkh бичсэн.

Өөрийгөө эх орондоо хайртай гэж боддог хэн бүхэн үүнийг хэд дахин нягталж уншигтун
О.Дашбалбар гэдэг нэр Монголын ард түмний сэтгэлд үүрд хоногшин үлджээ.Энэ хүний хэлсэн үг ,бичсэн шүлэг, зурсан зураг бүгд л эх орноо хайрласан элгэн түмнээ хайрласан бүтээлүүд байсан юм.Энэ удаад О.Дашбалбар агсны 10 жилийн өмнө бичсэн нийтлэлүүдийг та бүхэнд хүргэж байна.







О.Дашбалбар гэдэг нэр Монголын ард түмний сэтгэлд үүрд хоногшин үлджээ.Энэ хүний хэлсэн үг ,бичсэн шүлэг, зурсан зураг бүгд л эх орноо хайрласан элгэн түмнээ хайрласан бүтээлүүд байсан юм.Энэ удаад О.Дашбалбар агсны 10 жилийн өмнө бичсэн нийтлэлүүдийг та бүхэнд хүргэж байна.


Азийн цээжинд оршдог, буурал түүхийн өлгий, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь бүдүүвчээр Монгол, Орос, Хятад улсын хилийн уулзварт байгаа Алтай Таван богд уул гэдэг боловч, чухамдаа түүнээс ялимгүй баруун өмнө зүгт 50-иад километрт орших Монгол Алтайн нурууны гадагшаа цүлхийсэн хэсэгт байгаа 3245.6 тоот Мааньт уул юм. Мааньт уул нь хойт өргөрөгийн 48 градус 53 минут, дорнод уртрагийн 87 градус 44 минутад оршино.


* * *


Хамгийн зүүн захын цэг нь Соёлз уул хэмээх боловч чухамдаа Соёлз уулын оройгоос ялимгүй зүүн хойт зүгт 7.1 км-т байгаа Модотой хамрын 1290.0 тоот бөгөөд тэнд босгосон Монгол, Хятадын хилийн 539 дүгээр тэмдэгт юм. Модотой хамар нь хойт өргөрөгийн 46 градус 43 минут, дорнод уртрагийн 119 градус 56 минутад оршдог билээ.


* * *


Хамгийн хойт захын цэг нь Хөвсгөлийн Тэнгис голын эхний Монгол Шарын даваа юм.
Энэ даваан дээр босгосон Монгол-Оросын хилийн 331 дүгээр тэмдэг нь хойт өргөрөгийн 52 градус 09 минут, дорнод уртрагийн 98 градус 58 минутад орших тус орны хамгийн хойт захын цэг билээ.


* * *


Хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны Бор толгой юм. Энэ толгой дээр Монгол, Хятадын хилийн 258 дугаар тэмдгийг /хойт өргөрөгийн 41 градус 35 минут, дорнод уртрагийн 105 градус 00 минут/ босгожээ.


* * *


Монгол Улсын нийт хилийн эргэн тойрон нь 6161 км, 895 м урт, 1 сая 566 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр уулам энэ нутгийг та бид эх орон, газар шороо минь, тусгаар тогтнолын алтан өлгий минь гэж хайрлан хүндэтгэж, хамгаалан амьдарсаар мянга, мянган оныг элээсэн бүлгээ. "Дайсны гутлыг долоож амьдарснаас, нэр төртэй үхсэн нь дээр" гэж үздэг омог бардам овог дээдэс минь бидэнд амь насаараа үлдээж өгсөн Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын төлөө төр, ард түмэндээ би улсын Их Хурлын гишүүний хувьд өргөсөн тангараг, үүргийнхээ дагуу хандаж байна.


* * *


-Гадаадынхан юу хүсч байна вэ?
-Газраа түргэн иргэддээ өмчлүүлээсэй гэж...
-Яагаад?
-Ядарсан хүмүүс газраа бидэнд худалдах, өмчлүүлэх, үгүйдээ түрээслүүлэх зам үлдэнэ.
-Монголчууд өөрсдөө юу хүсч байна?
-Газраа түргэн хувьдаа өмчлөх юмсан гэж...
-Яагаад?
-Зарах, үгүйдээ түрээслүүлбэл хэдэн "доллартай" болно.
-Газаргүй болоод иргэд яах вэ?
-Ямар хамаатай юм, өнөөдөр л болж байвал, зуун жил амьдрах биш. "Надаас хойш галав юүлсэн ч хамаагүй" гэж байна.
-Газар бол таны үндсэн хөрөнгө, газраа гадаадынханд барьцаалах, түрээслэх, өмчлүүлэх, худалдах нүгэл үйлдвэл иргэн та "гишгих газаргүй хөл" болно доо..

Зүгээр л .......

Enkh бичсэн.

Залхуурал бол авьяас билиг, бүтээл туурвилд гал ус мэт харш зүйл

ТИТЭМ ҮГ

Өмнө нь би эрдэм ухаанд суралцах нь хүн болгоны өндөр дээд зорилго байх ёстой тухай ярьсан. Өөрийнхөө хөлс, нулимсаар ялж олсон мэдлэг шиг хүчтэй зүйл, найдвартай туслагч хүнд үгүй. Мөн эрдэм номын оргил өөд махран авирахад хичээл зүтгэл шийдвэрлэх хүч болох тухай хэлсэн. Нэгэн алдар хүндтэй хүнээс амжилт олсон нууцыг нь асуужээ.

Тэрээр “Шилдэг авьяасынхаа ачаар амжилт олсон хүн байдаг бол бас бүр гайхалтай учралаар амжилт олсон нь ч бий. Гэхдээ олонх нь цулгүй хоосон нөхцөл байдлаас үхтэлээ хичээл зүтгэл гаргаж байж одоогийнхоо байр сууринд хүрсэн байдаг юм даа” гэжээ. Залуу хүн чи “Бүхий л чадлаараа хичээж зүтгэхийг” маанийн уншлага шиг болгох хэрэгтэй.

Цаг хугацааг зөв ашиглаж сурах тухайд нэг яриагаа бүхэлд нь зориулсан. Аливаад амжилт олсон хүмүүсийг ажиглаад байхад үйл хөдлөлийнх нь “хурд” нэг гол үүргийг гүйцэтгээд байгаа нь төвөггүй ажиглагддаг. Хэн хурдтай байнав, тэр эрхэм амжилтын охин тэнгэрийн мутраас хишиг хүртэх азтан болж тодордог. Яг л олимпийн наадамд 100 метрт хамгийн хурдан гүйсэн тамирчин алтан медаль зүүлгэж, алдрын титэм хүртдэгтэй адил.


Хурдтай хөдөлж байгаа нь энэ гээд “Бушуу туулай борвиндоо...” гэгч болж болохгүй ээ. Хурдлахын өмнө сайтар бэлдэж, бодож, тунгаах ёстой. “Долоо хэмжиж нэг огтол” гэсэн монгол үг бий. Цаг хугацааг жаахан сунжруулсан хэллэг мөн боловч бэлтгэлгүй, учир утгагүй хурдалж болохгүй, “Яарвал даарна” гэж угтаа сануулж буй ардын гүн ухааны сургаал.

Бодоод, дүлэгнээд, хэмжээд суугаад бай гэсэн үг ч бас биш. Бодох, бэлтгэх, шийдвэр гаргахдаа мөн хурдтай бай гэсэн санаа. “Цаг бол мөнгө”, “Цаг мөнгөнөөс ч илүү” гэх мэт үгийн учир утга гүн гүнзгий. Цаг хугацаа өөрийгөө шижир алт болгон хувиргаж чаддаг ид шидтэн. Оновчтой, дээд зэргээр зөв ашиглаж чадвал шүү дээ. Тийм болохоор л цагийг зөв, хямгатай ашиглаж сурахын чухлыг дахин дахин яриад байгаа хэрэг. Цагийг үр ашигтай зарах аргуудын нэг нь хүн ажил амьдралдаа дэглэм журам тогтоож ажиллах шалгарсан дадал ухаан юм.

“Дэглэм журам тогтоож ажил хийдэггүй хүн хэчнээн тэнгэрлиг авьяастай байсан ч тэр авьяасынхаа дөрөвний гурвыг ашиглаж чаддаггүй” гэнэ. Харамсалтай байгаа биз.
Цэргийн нэрт жанжин “Миний амжилтад хүрсэн нь ямар ч хэрэг болж байсан, тогтсон арван таван минутын өмнө ажлаа эхэлж байсны ач юм” гэж нууцаа хуваалцсан байдаг. Америкийн Ерөнхийлөгч Вашингтоны нарийн бичгийн дарга нь цагаасаа хоцорч ажилдаа ирээд байжээ. Хоцорсон шалтгаанаа цаг нь буруу яваагаас үүдэлтэй мэтээр тайлбарлахыг оролдов. Ерөнхийлөгч “Тийм л юм бол шинэ цагаар солих хэрэгтэй. Эс тэгвээс би нарийн бичгийн даргаа шинэ хүнээр солихгүй бол болохгүй болж байна даа” гэж хэлэн дэглэм журамд нь оруулсан гэдэг.

Бизнесийн алдагдсан ашгийг уйгагүй хичээн зүтгэж байж нөхөж болно. Алдагдсан мэдлэгийг хичээнгүй сурлагаар гүйцэж чадна. Тэр бүү хэл алдагдсан эрүүл мэндийг өөрийн тэвчээр, дэглэм хийгээд эмчийн туслалцаатай буцааж авч магадгүй. Харин дэглэм журамгүйгээсээ алдсан хайран цаг мөч л үүрд мөнх эргэж ирдэггүй юм шүү.

Залуу хүн асар ихийг сурч мэдэх, хийж бүтээх оргилуун дэврүүн хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Харин ямар ч тааламжгүй нөхцөлд хүсэл мөрөөдлөө гээж болохгүй. Гээж л орхивол түүнийгээ өөрт байгаа юугаар ч сольж авч чадахгүй.

“Хүн хүсэл мөрөөдөлгүй бол адгуус л болно гэсэн үг...”. Илүү ихийг сурах хүсэл мөрөөдөл, илүү ихийг мэдэх хүсэл эрмэлзлээр шатаж яваа хүнд хаалт байдаггүй. Сурах мэдэх хүсэл тэмүүллийн галаа хэзээ ч бөхөөлгүй, гал манасан Прометей шиг бат хатуу, тэсвэр тэвчээртэй зогсох хэрэгтэй. “Гоц авьяас нь тэсвэр тэвчээрээс өөр юу ч биш” гэсэн үг бий. Сурах явцад түмэн бэрхшээл, мянган зовлон учрахыг үгүйсгэхгүй. Хүйтэн бороо, хүчтэй мөндөрт цохиулах тусам нялх ногоо сөөм сөөмөөр өндөрсөн, өтгөрөн ургадгийн адилаар бэрхшээл зовлонг сөрж, сурах хүсэл мөрөөдлийн хүчит жигүүрээ дэвэн урагшлахыг хичээвэл үр шимийг нь алд алдаар хүртэхдээ нэг хүртэнэ. “Чин үнэн хүслэн бол хэзээд амжилтад хүрдэг”.

Хүнд амьсгалах агаар хэрэгтэй байдгийн адилаар мэдлэг боловсрол зайлшгүй хэрэгтэй гэдгийг дахин давтаад яриад байна. Эрдэм мэдлэгт орой үгүй, ёроол үгүй. Ухаантай хүн “Би өөрийнхөө бага мэдлэгтэй болохыг мэддэгээс цаашгүй” хэмээн улам цааш урагшлах замаа засч явдаг ажээ. Аугаа их Сократ хүртэл “Би юу ч мэдэхгүйгээ мэднэ” гэж хэлдэг байж. Гэтэл манайд эрх мэдэлтэй болмогц л бүхнийг мэдэгч “хэтэрхий мэргэн жараахайнууд” болон төрөл арилжиж, хоолойгоо хиймлээр шахан дүрэмдэж, утгагүй хашгичин байх нь “урт чихтнүүдийн” орилолдоон шиг зэвүүн сонсогдохыг нь яана. “Хэрэв чи эрдэмгүй бол боловсролтой хэмээн бүү дүр үзүүл. Тэгэх нь анхилам үнэргүй цаасан цэцэг мэт юм”. Анхилам үнэргүй цаасан цэцэгний чихэнд чийртэй шарчигнах дуу хэдийчинээ бага сонсогдоно, төдийчинээ сайн.

Миний ярьж байгааг сонсож, уншиж суугаа залуу хүн бүр урлан бүтээх суу билгийг хосгүй ажилч хичээнгүй чанартай гайхалтай хослуулсан хүн болоосой гэж туйлын хүслээ илэрхийлж уриалан дуудаад байгаа юм. Залхуурал бол миний авьяас билэг, бүтээл туурвилд гал ус мэт харш зүйл гэж санаж сэрж явах хэрэгтэй.

Жинхэнэ бүтээлч хүний амин сүнс болсон хараат бус, бие даасан, чөлөөт байдлыг гагцхүү мэдлэг дадлага, мэргэн ухаанд суурилсан хөдөлмөр зүтгэлээр олох болно. Хувь тавилангийн элдэв гай барцдыг толгой гэдийн сөрөн алхах сэтгэлийн хаттай болох нь онцгой чухал. “Бялдуучилж бөхөлзөхгүй л юм шүү” гэсэн суутны хэлсэн үг хорвоогийн эрээнтэй бараантай уртын урт амьдралын замыг туулах залуу хүний ёс суртахууны цадиг болон хэвшиг.

Турьхан яргуй цэцэг хавар болохоор бүрэн гэсэж амжаагүй шахам газрын хатуу хөрсийг эвлэгхэн түлхэн, цасан дороос цухуйн цэцэглэх нь “атар хээрийг чимэглэх” өөрийнх нь хичээл зүтгэлийн илэрхийлэл гэлтэй. “Өнөө цагийн намайг буй болгосон нь миний өөрийн минь онцгой цөхрөлтгүй хүч билээ” гэх алдрын оргилд гарсан ухаантны өөрийгөө дайчлан амжилт олсон тухай энэ товч үг Та бүхэнд сэтгэл итгэлийн дуудлага болон хоногшиг. Сайн үйлтэн сайныг бүтээдэг, сайныг бүтээгч аз жаргалтай.

Төрсөн өдрийн мэнд хүргэe!!!

2009-06-17 Zoog!! бичсэн.


Одоогоос 18-н жилийн өмнө энэхүү билэгт сайн өдөр аав ээжийнхээ бахдал нь болох гэж, анд нөхдийнхөө итгэлийг даах гэж, улс орондоо хөгжлийг авчрах гэж Жаргалын Батмягмар дэлхийг дуугаараа цочоон хорвоод мэндэлжээ. Бидний анд нөхөр, ангийн найз маань одоогоор үүргээ биeлүүлэн Австралид суралцаж байгаа бөгөөд хэдий хол байгаа ч гэсэн үргэлж сэтгэл зүрхэндээ хамт шүү гэдгийг энд цохон тэмдэглэe... Заа ингээд бид бүгдийн зүгээс анддаа дуугаа дуулж өгцгөөe!!!

Happy birthday to you
Happy birthday to you
Happy birthday dear Baatka
Happy birthday to youuuuuuuu.....

Жич: энэхүү бичлэг нь Австралийн цагаар тавигдсан бөгөөд хамгийн эхний төрсөн өдрийн мэндийн эзнээр блог маань тодорч байна.

Photo News: Мазаалай баг мөнгөн медаль хүртлээ!!!

uundaa бичсэн.
Энэ сарын 8-14-ны хооронд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн МХХ-ы ногоон талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд хот хөдөөгийн нийт 15 баг өрсөлдсөн нь ойрд сонсогдоогүй их тоо бөгөөд энэ удаа манайхнаас Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ нар Мазаалай багийн бүрэлдэхүүнд багтан хурд хүч, авьяас чадвараа сорьсон юм. 15 баг 4 хэсэгт хуваагдан тоглоход С хэсэгт Мазаалай баг Шарын гол, Хасын Хүлгүүд, Хүлэгтнүүд гэсэн багуудтай тааран тоглосон юм. Хэсгийн эхний тоглолтоо хөдөө орон нутгийн төлөөлөгч Шарын Гол багтай хийж Д.Батцэнгэлийн хийсэн гоолын ачаар 2:0-ээр хожиж, улмаар шинэхэн баг Хүлэгтнүүдийг 4:1-ээр бут ниргэн, хэсгийн сүүлийн тоглолтондоо Хасын Хүлгүүд багтай 1:1-ээр тэнцснээр хэсгээсээ нэгдүгээр байраар гарчээ. Ингээд шөвгийн наймын чухал хариуцлагтай тоглолтоо сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн ертөнцөд шуугиан тарин гарч ирээд байгаа Сэлэнгийн Халиун-Од багтай хийн, 1:1-ээр тэнцэн улмаар торгуулийн цохилтоор буулган авчээ. Ингээд медалийн төлөөх гэж хэлж болох шөвгийн 4-ийн тоглолтоо заналт өрсөлдөгч Хоромхон багийн эсрэг хийн 2:0-ээр хожин алтан медалийн тоглох эрхтэй болсон юм. 6-р сарын 14-нд болсон 2009 оны Залуучуудын /U-21/ УАШТ-ий шигшээ тоглолт Улаанбаатар Дээд Сургуулийн багтай Улаанбаатарын Мазаалай баг хийсэн бөгөөд энэхүү тоглолтонд манай 2 төлөөлөгчид болох Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ нар гараанд багтан тоглосон юм. Ингээд уг тоглолтоос хийсэн зурган сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна....

Финалын тоглолт- Улаанбаатарын Мазаалай vs Улаанбаатар Дээд Сургууль
Футзалны Залуучуудын улсын аварга болсон Мазаалай баг энэхүү амжилтаа том талбайд давтаж чадах эсэх нь сонирхол татаж байсан юм. Тэдний энэ удаагийн өрсөлдөгч нь улсын шигшээгийн хэд хэдэн тоглогчдыг багтаасан УБДС байлаа...
Завсарлагаа боллоо. Онооны харьцаа 1:1. Булангийн цохилтоос Мазаалай багийн ахлагч Эрдэнэболд эхний бөмбөгийг оруулсан бол удалгүй улсын шигшээгийн тоглогч Н.Цэдэнбал хаалттай цохилтоос тоог тэнцүүлсэн юм. Г.Зол-Эрдэнэ төвийн хагас хамгаалалтанд, Д.Батцэнгэл төвийн хамгаалалтанд тун амжилттай тоглож байв.
Онооны харьцаа 3:1. Солонгос легионер Цэнгэлд маань хамраа гэмтээлгэн байж нэг гоол хийсэн бол үүний дараа шигшээгийн довтлогч Б.Түмэнжаргал тооны зөрүүг холдуулан байдлыг хүндрүүлэв. Мазаалай багийн дасгалжуулагч Энхболдбаатар довтлогоог эрчимжүүлэх зорилгоор манай Зоогийг сэлгээний сандалд суулгалаа. Зоогий маань лав Мөрөнтэй хийсэн тулаанд ялснуу гэхээс ялагдаагүй..
Тоглолт дууслаа. Тоо 3:1...Мазаалай баг эцсийн мөч хүртэл тэмцэлдсээр тоглолт өндөрлөлөө.
Тэмцээнийг сурвалжилсан 131dg-ийн баг. Нямхүү 3 болон Нацгаа, Өлзий нар...Зургийг Уундаа..
Медаль гардуулах ёслолын үеэр...Дараа жилийн наадам даанч хол байна даа...

2009 оны Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Мазаалай клуб...Мазаалай клубын тамирчин - 131dg-ийн гишүүд. Баруун гар талаас: Д.Батцэнгэл, М.Өлзийхутаг, Г.Зол-Эрдэнэ

Ийнхүү УАШТ өндөрлөлөө. Дараа жилийн тэмцээнээс алтан медаль авахыг хүсье. Тэгэх ч боломжтой баг энэ удаа Мазаалай клубээс тоглосон. Багийн ихэнх тоглогчид дараа дараагийн тэмцээнд оролцох боломжтой байсан учраас ингэж хэлж байгаа юм. Хөлбөмбөгийн ногоон талбайд биднийг энэ зун олон тэмцээн хүлээж байна. Сонирхогчдын хөлбөмбөгийн Боргио Кап болон Насанд хүрэгчдийн лигт манайхан төлөөлөгчдөө оруулах бололтой. Мөн 7 сарын сүүлээр зохиогдох Асуулт Кап тэмцээнд манайхан цомоо хамгаалах оролцох билээ.. Ингээд тус тэмцэнд амжилттай оролцсон андууддаа баяр хүргэн, цаашдын кареерт нь амжилт хүсье!!!

"Миний мэдэх хөлбөмбөг" гарлаа...

uundaa бичсэн.
Хөлбөмбөгийн тайлбарлагч, бидэнд “Гоё цохилт байна”, “Чи үнэхээр од нь юм аа” гэх зэрэг үгсээрээ эчнээ танил болсон Б.Батзаяагийн "МИНИЙ МЭДЭХ ХӨЛБӨМБӨГ" ном хэвлэлтнээсээ гаран, худалдаанд гарахад бэлэн болоод байна. Уг номонд 2002 оны ДАШТ-ээс эхлээд 2008 оны ЕАШТ хүртэлх бүх тэмцээнүүдийн дүн, оролцсон багуудын танилцуулга, тактик, гол тоглогчдын намтар зэрэг болон тоглогчдын дуудлагын талаарх өргөн хүрээний мэдлэг олгохуйц зүйлс багтсан ажээ. Энэхүү номонд манай гишүүд болох Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ болон А.Ундрал нар өөрсдийн хувь нэмрээ оруулан ажилласан бөгөөд нээлт 6-р сарын 20-ны Бямба гарагт Их Дэлгүүрийн дэргэдэх АДИДАС дэлгүүрт 12-19 цагийн хооронд болноо. Номын нээлттэй давхцаад "Сэлэнгэпресс” компаниас эрхлэн гаргаж байгаа хөлбөмбөгийн анхны сонин нээлтээ хийнэ, энэ сонинд манай 3-ын нийтлэлүүд мөн багтан та бүхний хүртээлд очих гэж байна. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, номын нээлтэнд оролцохыг урьж байна!!!... Дэлгэрэнгүйг эндээс...