"Миний мэдэх хөлбөмбөг" гарлаа...

2009-06-17 uundaa бичсэн.
Хөлбөмбөгийн тайлбарлагч, бидэнд “Гоё цохилт байна”, “Чи үнэхээр од нь юм аа” гэх зэрэг үгсээрээ эчнээ танил болсон Б.Батзаяагийн "МИНИЙ МЭДЭХ ХӨЛБӨМБӨГ" ном хэвлэлтнээсээ гаран, худалдаанд гарахад бэлэн болоод байна. Уг номонд 2002 оны ДАШТ-ээс эхлээд 2008 оны ЕАШТ хүртэлх бүх тэмцээнүүдийн дүн, оролцсон багуудын танилцуулга, тактик, гол тоглогчдын намтар зэрэг болон тоглогчдын дуудлагын талаарх өргөн хүрээний мэдлэг олгохуйц зүйлс багтсан ажээ. Энэхүү номонд манай гишүүд болох Д.Батцэнгэл, Г.Зол-Эрдэнэ болон А.Ундрал нар өөрсдийн хувь нэмрээ оруулан ажилласан бөгөөд нээлт 6-р сарын 20-ны Бямба гарагт Их Дэлгүүрийн дэргэдэх АДИДАС дэлгүүрт 12-19 цагийн хооронд болноо. Номын нээлттэй давхцаад "Сэлэнгэпресс” компаниас эрхлэн гаргаж байгаа хөлбөмбөгийн анхны сонин нээлтээ хийнэ, энэ сонинд манай 3-ын нийтлэлүүд мөн багтан та бүхний хүртээлд очих гэж байна. Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, номын нээлтэнд оролцохыг урьж байна!!!... Дэлгэрэнгүйг эндээс...

9 сэтгэгдэл:

Зоогий said... ( 17/6/09 01:34 )

Күээээ мөн удлаа даа... Сэтгэгдэл халтуурдсан Зоогий кккк

Yaruu said... ( 17/6/09 01:34 )

Заяа ч сайн л да гэхдээ манай 131ийнхэн илүү сайн . Удахгүй 131ийн ном гарна гэж найдаж байна шүү.

Yaruu said... ( 17/6/09 01:35 )

өө анх удаа эхний сэтгэгдэл гэсэн байдаггүй шүү

Зоогий said... ( 17/6/09 01:36 )

Баркуэээ дүү хүү кккк,,, мань угаасаа шдээээ....

uundaa said... ( 17/6/09 01:39 )

@Зоогий: тихххх, яасан ч удав даа хэхэ...халтуурдсан ч гэсэн нэгт л байлаа хахха...
@Yaruu: хэхэ, удахгүй ээ удахгүй, гэхдээ ном бичнэ гэдэг агуу хөдөлмөр шүү дээ нтр...хахах, зоогий ч аргагүй аварга юм аа тэ..

Зоогий said... ( 17/6/09 01:41 )

Шилдэг сэтгэгдэл бичигчийнхээ юуг авчуул.... тэгүүл уул нь баталгаатай шилдэг нь болчих гээд байна даа хэхэ

uundaa said... ( 17/6/09 02:48 )

@Зоогий: хэхэ битгий эмзэг сэдэв хөндөөрэй нтр хаха, за тэр чинь уул нь бүх юм чинь байгаа ш дээ, ав л даа нтр хэхээ...

KYo said... ( 20/6/09 23:14 )

ooo lag lag

Anonymous said... ( 2/8/09 22:39 )

haha tsarailag ah baina shdee Zoogiii hahaha

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...