Review: Universe Best Songs-2009...

2009-06-16 uundaa бичсэн.
3 сарын турш UBS ТВ-ийн дэлгэцээр орой болгон та бүхэнтэй уулзаж Монголын өнцөг булан бүрээс цугларсан залуусын хэрхэн од болох зам руу зүтгэж , хоорондоо нөхөрлөж, хоорондоо өрсөлдөж буйг харуулж байсан Universe Best Songs 2009 фестиваль дүнгээ гаргасныг та бүхэн мэдсэн байх аа. Тэгвэл уг фестивалийн төгсгөлийн гала ёслолыг манай блог албан ёсоор сурвалжилсан бөгөөд 6-р сарын 4-ны өдөр болсон уг тоглолтонд манай ангийг төлөөлөн Бажгаа маань Моханик хамтлагийн бүрэлдэхүүнд тоглон амьд хөгжмийн гайхамшгийг энэ өдөр цугласан үзэгчдэд бүрэн мэдрүүлж чадсныг дуулгахад таатай байна. Хэрвээ мартаагүй бол Бажгаа маань North Ducks хамтлагийн хамтаар тус шоуны 4-р шат хүртэл шалгарсан билээ. Харин энэ удаа Моханик хамтлагийн хамтаар энэ удаагийн фестивальд 3-р байрыг эзлэн мөнгөн шагнал бас бус баахан зүйлээр шагнуулсан юм. Ингээд зурган сурвалжлагыг, багахан тайлбартайгаар хүргэе!!!....

Энэ өдрийн гол дүр - Бажгаа...Түүнийг энэ үдэш үгүйлсэн хүн олон байлаа...

Тоглолтыг үзсэн манай хэсэг нөхөд- Моло мөн нэг дуучин дээр нь гитар тоглосон, бас л тас байсан...Тайзны 2 талд байрлуулсан дэлгэцэн дээр иймэрхүү зүйл их гарч байсан, эхэндээ шинэлэг мэт байснаа сүүл рүүгээ жаахан залхаах талтай байсан, ер нь хөтлөгчийг сайн орлож чадсаан...
Ерөнхий тайз засалт нэг иймэрхүү...Тоглолт шилдэг оролцогчдын бөмбөрийн тоглолтоор эхэлсэн...Грэмми дээр Radiohead-ийн 15 step явсан шиг л хэхэ...
Хамгийн авууштай бөгөөд шоу тал руугаа оруулсан зүйл нь энэ байлаа. Дөнгөж дуулаад орж байгаа дуучдын сэтгэгдлийг шууд харуулж байсан... Мөн үзэгчдийн суудлаас сэтгэгдлийг нь авч хүмүүсийг хөөргөж, хөгжөөж байлаа. Монголдоо л анхных байх...Шилдэг оролцогчид зүгээр нэг бичлэг тавиад дуулдаг заншлыг эвдэж чадлаа...Hotel California-г ятгын аязаар эхлүүлж, November Rain-ийг бүтэн оркестра эгшиглүүллээ. Гайхалтай тоглолт, аргагүй шилдэгүүдийн тоглолт байж чадсан...
Мэдээж энэ бол МОХАААААНИК...Цаад талын дэлгэцүүд дээр тун донжтой бичлэг тависныг энд онцолъё..Зарим оролцогчид цэцэг, уул ус зэрэг караоке биш дээ гэмээр бичлэг тавьсан байсан, Уянга, Даваажаргал, S4 зэрэг зарим оролцогчид үүгээрээ давуу байж чадлаа...
Моханик- Чак Берригийн ач нар хаха...
Энэ залууг шууд таниж байгаа байх аа. Тахир дутуу хэрнээ ийм их зориг гарган авьяасаа сорисныг нь үнэлээд баршгүй, бишрэн амьдаръя...Мөн UBS түүний амьдралын талаар баримтат кино хийж байгаа гэсэн...Хөтлөгч нар үнэхээр сайн байсан..Одгэрэл хааяа баг алах гээд, Гантулга жаахан чалччих гээд байсныг эс тооцвол шүү дээ...
Тиймээ, торгон мөч ирлээ. Олны таамаглаж байсан шиг Моханик эхний 3-т орж чадлаа. Тэд 3-р байрын шагналыг гуядаж хүртээд байгаа нь..Гэхдээ дахиад ч урагшлах боломж байсансан...
1,000,000 төгрөгийг гардаад байгаа торгон агшин...Өө тэгээд өөр зөндөөөөөө шагнал авсаан, дараа тэрийг Бажгааагаас асуугаарай хэхэ...
Албан ёсны эрхтэйгээр тайзны хажуугаас блогтоо зураг авлаа. Моханик- Амьд хөгжмийг энэ өдөр мэдрүүлж чадлаа...За ингээд сурвалжлагаа дуусгая. Эцэст нь дүгнэхэд энэ шоу Монголд урьд өмнө болж байсан шоунуудаас хамгийн сайн бөгөөд хамгийн эрэлттэй нь байлаа гэж хэлэхэд буруудахгүй байх. Хэрвээ эндээс шалгарсан Цэлмүүн, Уянга нтр од болчихвол өө тэгээд л монголын шүтээн л болох биз дээ. Хүмүүс улам нэмэгдээд л, үзэгчид ч ихсээд л...Эхнийх байсан болохоор алдаа дутагдал бас UBS-д байсныг нуулгүй хэлье. Ганц жишээ нь МСЖ санал байлаа. Үнэхээр ойлгоогүй. Мөн төгсгөлийн тоглолтон дээр крантай камераа тун бага ашиглаж байсан. За тэгээд илүү сайн менежмент хийгээд, гадаадын нэвтрүүлгүүдийг бүгдийг нь биш юм аа гэхэд ололттой талыг нь, хамгийн гол нь шударга байж чадвал амжилт өөрөө ирэх байхаа гэж найдаж байна, угаасаа ч ашиг олох болно. UNIVERSE BEST SONGS-2009-хамгийн шилдэг нь байлаа...гэхдээ одоогоор л...

10 сэтгэгдэл:

Зоогий said... ( 16/6/09 23:59 )

Гоё тоглолт болсон байсан... Гэхдээ UBS-ээр аймар гонжроо гаргасан... тэгээд мэдээж Бажгаадаа хожигдсон хэдий ч баяр хүргэе...

Eedee said... ( 17/6/09 00:02 )

Aimar baisoon! Bas neg dutagdal ni oroltsogchdoo dugaaraar ni bish arai uuruur daraalliig ni tavisan bol bolohoor ch yum shig. Ehendee goy yavjiisnaa dundaa baahan solongos japan ntr uyangiin duu daraalj sonsood ehelsen chini noir ch hureh shig! Ter ehend Mohanik garch irehdee unen goy bsishu neeree hehe teriig suuld ubs-tv eer gargahad ni l oligtoi harsan. Goy Baisoon MOHANIK

Enkh said... ( 17/6/09 00:03 )

Бажгаадаа амжилт хүсье
Бас Моханиктаа амжилт хүсье
Морь аймар гоё
Бас 1ийнхэн аймар гоё .....

Enkh said... ( 17/6/09 00:05 )

хаах
би анхны сэтгэгдэл байлаа гэж баярлаж байтал 3 дах ь нь боллоо гэж үү манай блог..........
гоё шүү манайхан

uundaa said... ( 17/6/09 00:05 )

@Зоогий: хэхэ, та гуай нэтгүй, мсжрт байхгүй хэрнээ л сэтгэгдэл бичээд байхымаа тэ, аргагүй шилдэг сэтгэгдэл бичигч шүү...
@Eedee: тийн шүү, нээрээ л нойр хүрсийн байна, хэхэ, дараагийн удаа Балхаа захиралд уламжилъя аа нтр хаха...
@Enkh: 1ийнхэн аймар гоё, Гэхдээ 131ийнхан бүр аймар гоё хаха...

Зоогий said... ( 17/6/09 00:07 )

манийгаа амжил даа... Оролдоод үз л дээ

tugu said... ( 17/6/09 00:07 )

Uuu Bajgaadaa bayr hurgey ee... mongold bhad tv-r halit garaad l bh shig bsn... neeh sain uzej chadaagu ee:( zaza ydg ch bsn amjilt ene ercheeree yvaad aigaarai

uundaa said... ( 17/6/09 00:10 )

@Зоогий: хээй, маргааш 15 цагаас 1 дээр заал авна шүү, бөмбөгө мартав аа, хариу авсан бол сэтгэгдэл бичээрэй хө...
@Enkh: Дараагийн удаа хариугаа аваарай нтр, мань зоогийд хэлкү байжийгаад чамаар бичүүлнээ хах...
@tugu: Блог дээр зарим бичлэг нь байгаа шд, тун удахгүй бусад бичлэгүүдийг тавих болноо, тэр талаар эрчимтэй ажиллаж байгаа...

Зоогий said... ( 17/6/09 00:12 )

Маргааш уу за яахуу бодож үзий нтр

Yaruu said... ( 17/6/09 01:24 )

UBS-ээр тоглолтыг нь үзсэн моханик үнэхээр сайн тоглож байсан.
Ер нь тэгээд ч бүгд сайн байсан тэр дундаа моханик илүү байсоон.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...