Үндэснийхээ бичиг соёлыг дээдэлмүй....

2009-06-19 Enkh бичсэн.

Ном дор мєргєм vv

Уран бичлэг бол дvрс хєдєлгєєн. утга агуулгын нийлвэр цогц тєдийгvй бие даасан урлаг болтлоо хєгжиж чадсан Дорнын бичиг vсгийн нэгэн гайхамшиг юм

Монголын уран бичлэгийн эрдэм ухааныг судалсан бичгийн мэргэд " Бичиг vсэг нь цэвэр vзэмжтэй, их л эрхэм болгож хичээнгvй vсэг, цэцэг навч, амьтан тэргvvтнээр янзлан чимсэн эвхмэл мэт vсэг цєм буй" хэмээн тодорхойлсон байдаг.

Уран бичлэг нь бичигч хvнээс гарын ур дvй, уран сэтгэмж, ур авьяас шаарддаг нэг ёсны уран зураг болохынхоо хувд євєрмєц урлаг билээ. Уран бичлэг нь хэрэглээний урлагын шинжтэй, ихэвчлэн улс нийгмийн болон иргэний баяр ёслол, гоёл чимэглэл, ахуйн хэрэглээнд єргєн хэрэглэгддэг.

Уран бичлэгээс монгол хvний сэтгэн бодох, урнаар зохиомжлох євєрмєц онцлог, ахуй соёл зан заншил, бэлгэдлийн ёсыг мэдэж болохоос гадна ахуйн болон соёлын хэрэглээний эд єлєгийн зvйлийг таньж болно.

Чоно

Тогоруу

Уран бичлэгийг зєвхєн цаасан дээр бичих тєдийгvй торго, даавуу, хус модны vйс, царс модны хальсан дээр ч бичиж болохоос гадна чулуу, тємєр зэрэг хатуулга эд дээр ч сийлэн зvмбэрлэж болно.
Ийнхvv монгол vсгийн уран бичлэг нь бvхэл бvтэн нийлэг урлагийн шинжийг агуулснаараа гайхамшигтай.


4 сэтгэгдэл:

Зоогий said... ( 20/6/09 00:09 )

бас л сэтгэх урлаг шүү,,, тэр чоно, тогоруу нтрийг бичсэн нь бол гоё л юм.

uundaa said... ( 20/6/09 23:01 )

...хэхэ, цээмаа багшийн даалгавар санаанд оржийнаа, бас л авьяас шаардсан эд шүү дээ, энийгээ сурталчлаад жаахан нэрд гаргавал бага ч гэсэн мөнгө олох л байхдаа, зөвхөн мөнгө ч гэлтгүй сэтгэлгээний асар том хөрөнгө оруулалтыг хийж, энэхүү соёлоо үүрд хадгалан хамгаалж үлдэх боломжтой болно шүү дээ..

Anonymous said... ( 21/6/09 04:13 )

deerees ni ene ulaan tamga ni aimaar chimehiin tee! Neg iim ymtai bolchuul end tend tamgalaal yvaad bh ni bnashd!

Enkh said... ( 21/6/09 23:01 )

Тийм шүү хэхэ....

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...