Review: Universe Best Songs-2009...
2009-06-16
uundaa бичсэн.


Тоглолтыг үзсэн манай хэсэг нөхөд- Моло мөн нэг дуучин дээр нь гитар тоглосон, бас л тас байсан...


Ерөнхий тайз засалт нэг иймэрхүү...Тоглолт шилдэг оролцогчдын бөмбөрийн тоглолтоор эхэлсэн...Грэмми дээр Radiohead-ийн 15 step явсан шиг л хэхэ...

Хамгийн авууштай бөгөөд шоу тал руугаа оруулсан зүйл нь энэ байлаа. Дөнгөж дуулаад орж байгаа дуучдын сэтгэгдлийг шууд харуулж байсан... Мөн үзэгчдийн суудлаас сэтгэгдлийг нь авч хүмүүсийг хөөргөж, хөгжөөж байлаа. Монголдоо л анхных байх...


Мэдээж энэ бол МОХАААААНИК...Цаад талын дэлгэцүүд дээр тун донжтой бичлэг тависныг энд онцолъё..Зарим оролцогчид цэцэг, уул ус зэрэг караоке биш дээ гэмээр бичлэг тавьсан байсан, Уянга, Даваажаргал, S4 зэрэг зарим оролцогчид үүгээрээ давуу байж чадлаа...

Моханик- Чак Берригийн ач нар хаха...

Энэ залууг шууд таниж байгаа байх аа. Тахир дутуу хэрнээ ийм их зориг гарган авьяасаа сорисныг нь үнэлээд баршгүй, бишрэн амьдаръя...Мөн UBS түүний амьдралын талаар баримтат кино хийж байгаа гэсэн...Хөтлөгч нар үнэхээр сайн байсан..Одгэрэл хааяа баг алах гээд, Гантулга жаахан чалччих гээд байсныг эс тооцвол шүү дээ...

Тиймээ, торгон мөч ирлээ. Олны таамаглаж байсан шиг Моханик эхний 3-т орж чадлаа. Тэд 3-р байрын шагналыг гуядаж хүртээд байгаа нь..Гэхдээ дахиад ч урагшлах боломж байсансан...

1,000,000 төгрөгийг гардаад байгаа торгон агшин...Өө тэгээд өөр зөндөөөөөө шагнал авсаан, дараа тэрийг Бажгааагаас асуугаарай хэхэ...

Албан ёсны эрхтэйгээр тайзны хажуугаас блогтоо зураг авлаа. Моханик- Амьд хөгжмийг энэ өдөр мэдрүүлж чадлаа...
