Breaking News: Э.Мөнхзаяа онлайн санал асуулгыг тэргүүлж байна!!!!
2009-02-18
uundaa бичсэн.
131dg.blogspot.com-оос нэгэн санаачлагыг 131dg-ийн нийт гишүүддээ хандан гаргаж байна. Глобал Удирдагч-4 аянд оролцон өөрийн нөр их хөдөлмөр, чин зориг, мэдлэг, авьяас, чадваруудыг гаргасаар шилдэг 14 оролцогчийн тоонд багтсан манай ангийн анд Э.Мөнхзаяаг дэмжих 131dg-ийн аяныг өнөөдрөөс эхлүүлэхээр шийдлээ. Түүнд өдгөө юунаас ч хэрэгтэй байгаа сэтгэлийн дэм, мессеж болон интернет саналыг 131dg-ийн хамт олных нь зүгээс харамгүй өгөх үүднээс та бүхэн өөрийн НЭГ ӨДРИЙН ХООЛНЫ ЗАРДАЛ-аа 131dg-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд хураалгахыг хичээнгүйлэн хүсч байна. Таны хандивласан нэг төгрөг ч түүнд нэг бүтэн санал байтугай мянган саналд хүрэх эхлэлийг тавих болно. Энэ бүхэн 131dg гэж ямар агуу хамт олон байдгийг ахин нэг удаа харуулан, нэгэндээ хэцүү үед нь тусалдаг, нэгнийхээ төлөө нийт нь зүтгэдэг хамт олон гэдгийг батлан харуулна гэдэгт итгэлтэй байна.
Өнөөдөр онцгой өдөр. Эдүгээгээс 86 жилийн өмнө бидний хайрт сургууль 1-р сургууль минь анх байгуулагдаж байжээ. 1923 оны 2-р сарын 16-ны тэр нэгэн өдөр анхны дунд сургууль болон нээгдснээсээ хойш 1-р сургууль нь мянга мянган сэхээтнүүд, боловсон хүчнүүдийг бэлтгэн гаргахдаа ямагт анхдагч, ямагт тэргүүлэгч байх өөрсдийн зорилгоо биелүүлсээр, үргэлж шилдэг нь байсаар ирсэн билээ. Энэ хугацаанд анхны үлгэр жишээ дунд сургууль болон, анхны 4 давхар байшинг хичээлийн байраа болгон, МГС-тай ангийг анх нээн, түүнээс улбаалан агуу агуу, бас анхдагч амжилтуудыг улсын хэмжээнд байтугай ДЭЛХИЙН хэмжээнд үзүүлсээр ирснийг түүх гэрчлэн харуулна. Энэ сургуулийн түүхийг бичилцэн суралцсандаа бид үргэлж бардан бахархдаг.
Өнөөдөр Гэгээн Валентины баярын өдөр. Нэлээн дээр үед Валентин гэгч "буянтай" ламын цаазлуулсан өдөр. Хосуудын баярын өдөр. Бие биендээ бэлэг бэлэглэн, сэтгэлийн үгээ хэлэхэд хамгийн таарсан өдөр. Одоо ч гэсэн бөөн бөөнөөрөө хийх юмгүй онлайнд, мессенжерт байдаг ангийнхан маань илт цөөрсөн харагдана, гудамжаар ганцаараа элдвийг бодоод алхаж яваа залуус ховорхон санагдана, баяр аль эрт эхэлсэн гэсэн дохио юм болов уу даа. Ангийнхаа болон нийт хосууддаа Гэгээн Валентины өдрийн баярын мэнд хүргэе, "Сайхан хайр гэж байдаг юм, олбол алдаж болохгүй шүү" гэсэн үгийг тэдэндээ зориулъя... Ингээд өмнө амласан ёсоороо "Ве чамд хайртай" уралдаанд манай Золжаргалын маань явуулан оролцсон шүлгээр та бүхэндээ бэлэг барья...
Өчигдөр Мобиком корпорацийн Be үйлчилгээнээс зохион байгуулсан "Be чамд хайртай" уралдааны эцсийн шалгаруулалт явагдлаа. Энэхүү уралдаанд манайхаас 2 ч оролцогч Баяржаргал, Золжаргал 2 маань оролцон амжилттай шат шат ахисаар 10000 гаруй шүлгээс сүүлийн 20-д үлдэн, финалын уралдаанд үлдсэн юм. Бажгаа маань саналынхаа тоогоор 1-р байрт тасархай орсон бол Золжаргал маань нууцлаг шүлгээрээ ангийнхандаа мэдэгдэхгүй, өөрөө ч мэдэхгүй явсаар финалд үлдэн өөрсдийн шүлгээ цугласан олны дунд уншин хүргэлээ. Ингээд эцсийн дүн гарахад манай 2 "жаргал" маань харамсалтайгаар шагналт байр эзлэн тусгай шагналыг хүртэн гэртээ харих болсон юм. /...бас шүүгчид муухай л байсан л даа хэхэ.../ Ингээд та бүхэнд зурган сурвалжлага болон Бажгаагийн шүлгээ уншиж байгаа хэсгээс сонирхуулъя...