No Nuclear Waste in MGL!!!

2009-06-26 uundaa бичсэн.
Гарчгийг хараад та юун том сэдвийн талаар хэн юу бичих гээд байна гэж гайхсан байх. Бас надад ямар хамаа байхав гэж бодоод алгасах гэж байгааг чинь ч гадарлаж л байна. Гэтэл энэ аюул бидний дэргэд, хэдхэн алхмын зайд ирчихээд байна гэдгийг та мэдсэн үү? Монголд цөмийн хаягдлыг булаад мөнгө олж болох юм байнаа гэдгийг "мэргэн ухаантай" УИХ-ын зарим гишүүд маань харчихаад түүнийгээ ичих ч үгүй батлуулах гээд сууж байна гэвэл та итгэх үү? Арай ч дээ, үгүй байлгүй дээ гэтэл нөгөөх 76 маань эргэлзээд ч байгаа юм уу, үнэхээр тэнэгтээд ч байгаа юм уу, мөнгөнд ховсдуулчихав уу буцаах санал нь хүртэл дэмжигдсэнгүй!!!

Энэ бүхэн 6-р сарын 18-нд эхэлсэн юм. УИХ-ын гишүүн МНН-ын дарга Д.Энхбат өөрийн твиттер хуудсаар дамжуулан үүнийг нийт монголчууддаа анхааруулсан билээ.
УИХ-ын тогтоолын төсөлд Цөмийн түлшний шаарыг Монголд булшлахыг зөвшөөрч оруулж иржээ

"Дахин хэлэлцүүлэгт оруулах санал 50% / 50% дүнтэй гарсан. Энэ нь уг заалт хянагдана гэсэн үг."

Ядаж нэг ч гэсэн эх орноо гэсэн сэтгэлтэй хүн тэнд сууж байгаа нь яамай даа. Хамгийн хачирхалтай нь тэд яагаад энэ асуудлыг шууд үгүй гэж хэлээд хуулиндаа /тогтоолдоо/ заагаад өгчихөж болохгүй байнаа? Хардах сэтгэл яалт ч үгүй төрж байгаа биз, өнөөх шуугиад байдаг эрх ашгийн сонирхол орчихсон байгаа гэж бодогдохгүй байна гэж үү?
Харин өнөөдөр Д.Энхбат гишүүн бидэнд шинэ мэдээллийг өглөө. Өмнөхөөс арай дээрдсэн ч бас хоосон санаархлаа хаяагүй байгаа бололтой.
Цөмийн түлшний хаягдалыг булшлахгүй .... гэж шууд заасангүй. Бүрхэгдүүлээд орхилоо"

Цөмийн түлшний шаарыг булшлах талаар УИХ-ын тогтоолд оруулсангүй. Зөвхөн олборлолтын явцад гарсан хаягдлыг боловсруулах гэж бүрхэг заалаа."

Энэ юу гэсэн үг вэ? Цаашид хуулинд нэмэлт өөрчлөлт оруулаад ч юм уу, засвар хийнэ гээд эрхэм гишүүдийг сонин гарчиглаж, үнэтэй утсаа оролдож суух хойгуур энэ асуудлыг шийдчихэж болзошгүй гэсэн үг. Угаасаа зун болохоор "уяач" гишүүдийн сэтгэл нь морьд руугаа яараад, "буруу газраа ороод ирсэн мэт" төөрсөн гишүүд нь нозоорсондоо орж ирсэн хуулийн төслүүд, тогтоолүүд ногоон гэрлээр засварлагдаж, хянагдахгүй батлагддаг гэж үнэний ортой мэт. Но-той төслүүд чухам зуны цагаар батлагддаг гэх.
Томоохон гүрнүүдийн атомын ца­хил­гаан станцаас гарсан цацраг идэвхт бодисын хог хаягдлаа булах төв цэг болсноор хамгийн эхэнд цацраг идэвхт бодисоос “рак” хэмээх хордлогын шинжтэй өвчин үүсэх ба энэ өвчин нь хүн амьтны амьсгалын эрхтэн болон урагт янз бүрийн гаж нөлөө үзүүлдэг ажээ.
Цацраг идэвхт боди­сыг аюулгүй болгодог тех­нологийг эрдэмтэд гаргаж авч чадаагүй байгаа учраас томоохон гүрнүүд дэлхийн буурай орнуудад хог хаягдлаа зарж, газар нутагт нь булдаг жишиг тогтсон. Газар дор 150 жил болсон ч цацраг идэвхт бодисын хор хөнөөл хэвээрээ байдаг. Савлагдсан баг­лаанаасаа задарсан ч агаарт дэгдэн хэзээ ч устаж алга болдоггүй. Ийм хор хөнөөлтэй бодисыг манай улсын газар нутагт булна гэдэг бол хэдэн зуун жилийн дараа та бидний үр хүүхэд амьдрах газаргүй болно гэсэн үг.
Эрдэмтэд энэ аюулаас зайлахын тулд саран дээр хаягдлаа булахаар судалж, нар луу хүртэл явуулах талаар анхаарлаа хандуулж байх хооронд манайхан өнөө маргаашаа бодсон багахан ашгийн төлөө эх орноо, газар шороогоо худалдах гэж байна.
Энэ талаар твиттер дээрх Монгол залуус нийлэн No Nuclear Waste in MGL!!! гэсэн бичгийг өөрсдийн чадах бүх сувгаараа буюу Yahoo Messenger, Facebook, Hi5, Twitter зэргээрээ бусаддаа тараах хөдөлгөөнийг өрнүүлж байна. Та энэ аянд чадахаараа оролцохыг хүсч байна, статус дээрээ бичиж, твит дээрээ хавсаргаж оруулан аль болох их хүмүүст хүргэхийг уриалья...
NO NUCLEAR WASTE IN MONGOLIA!!!Энэ талаар бичсэн өөр нийтлэлийг эндээс уншина уу.

11 сэтгэгдэл:

uundaa said... ( 27/6/09 01:29 )

...удахгүй блог дээрээ энэ талаар илүү дэлгэрэнгүйг арай их судалгаа хийж байгаад бичье гэж бодож байгаа, гэхдээ чадахгүй ч байж магад л даа, манайхаан сэтгэгдлээ үлдээгээрээй...

KYo said... ( 27/6/09 01:31 )

yu vee yaj iim yum bj boldiin shal durgui hurchlee

Админ said... ( 27/6/09 01:32 )

ene odoo yu boloood bnaaa!!! eniig batalval neeree sonin shu! yamr ymar gishuudtei holbootoi bna! novsh gej!

Зоогий said... ( 27/6/09 01:34 )

Энхбат гишүүнийг үнэхээр үнэлсэн...

Зоогий said... ( 27/6/09 01:35 )

Тийм дэлгэрэнгүй мэдээлэл одоохондоо байхгүй байгаа байх аа....

Tsegmee said... ( 27/6/09 06:47 )

Estoi mundag Uundaa, Mash sain zohion baiguulalt, nairuulgatai,nadiin bichlegees hamaagui deer, minii oruulj chadaagui sanaanuudiig gargasan baina.
Bi uchdur bas zarim nuhduuded shuumjluuleed avsan, Yamar sudalggaa, undeslelgui Enhbat gishuunii l bichsen yuman deer undeslesen geed l. Hehe gehdee, hamaataishd, yamarch sain sudalgaa, hiisen ch No Nuclear Waste in MGL, bol zuv bizdee.
Bi ch gesen ene niitleliin chin linkiig uuurin bichleg deeree tavichih uu aai? Aaan tiin Neeree bi Enkhbat gishuunees uuruus ni zuvshuurul avsan, Twitteriin medeelliig ni ashiglaj bolno gesen, tegeheer sanaa zovoltgui.

Уянга said... ( 27/6/09 11:39 )

Сайн байна уундаа... Маш зөв гаргасан байна. Би чамд бичлэгээ явуулья, шууд мессежеер контактаа өгөөрэй

П.Булгантамир | Bibby Purev said... ( 27/6/09 13:35 )

Чиний бичлэгнээс хуулаад тавилаа шүү. Гоё бичсэн байна

uundaa said... ( 27/6/09 14:28 )

@Мєнх-Очир харин ямар гишүүд оруулж ирсэн нь тодорхойгүй байноо, хажууд нь parliament.mn нь олигтой ажилдаггүй юм байна лээ...
@Tsegmaa хэхэ баярлалаа, линк тавиул их баярланаа нтр...аан за зөвшөөрөл авсан бол болж дээ, угаасаа энэ асуудлаар сонин хэвлэлүүд дээр нэлээн дээрээс бичигдэж эхэлсэн юм байналээшдээ хө...
@Уянга мессенжерийн id-аа явуулсан шүү хө
@Bibby Хэхэ, эх сурвалж дурьдсан бол бологүй яах вэ...

Chimedee said... ( 27/6/09 15:42 )

Чиний бичлэг мундаг болжээ бас дараагийнхаа судалгаандаа Монгол Улсаас Австри улсад суугаа ОББЭЭ Сайд Ж. Энхсайхан гуайн судалгаа болон түүнтэй холбогдож санаа оноог нь сонсвол бүр илүү болно байх.

Yaruu said... ( 2/7/09 01:48 )

Батлахгүй байх гээл найдаад суугаал байдаг болж байна уу да
гэхдээ ч миний сайн мэдэх юм биш болохоор баталгаатай юмыг нь хүлэж л байя

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...