Review: Испани 0:2 АНУ: Боломжгүй зүйл гэж үгүй...

2009-06-25 uundaa бичсэн.
Хэн үүнийг урьдчилан таамаглаж байсан бол?? Хэн энэ тоглолтыг дүнг ийм байх болов уу гэж бодож байсан бол??? АНУ-ын шигшээ баг мэдэж байсан, тэд үүнийг хүссэн, тиймдээ ч чадлаа, зорьсондоо хүрлээ. АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг /америк хөлбөмбөг биш шүү, тийм бол үүнд гайхаад байх юм алга/ Европын аварга "ялагдашгүй" Испаний багийг буулган авч Холбоодын цомын тэмцээний шигшээд шалгарлаа...




"Бид тэднийг хэрхэн зогсоохоо мэднэ, тийм учраас бид итгэлтэй байна"
Энэ үгийг тоглолтын өмнө АНУ-ын багийн дасгалжуулагч Б.Брэдли сэтгүүлчдэд хэлж байсан юм. Үнэхээр ч тэд нягт хамгаалалт, асар өндөр зохион байгуулалтын дор хүссэн хожлоо авч, хэлсэн үгэндээ хүрч чадлаа.
ТОГЛОЛТЫН ӨМНӨ
Испаний баг талбайн эзэн ӨАБНУ-г хэсгийн сүүлийн тоглолтонд хожсноор хожсон цувралынхаа тоог 15-д хүргэн дэлхийн рекордыг шинэчлээд байсан билээ. Мөн хожигдоогүй цувралын тоо 35 болж 1993-1995 оны Бразилын багтай зэрэгцэж ирээд байсан юм. Өнөөдрийн хожил тэдэнд дахин нэг рекорд эвдэх боломжийг олгох учиртай байлаа.
Харин АНУ-ын хувьд эсрэгээрээ. Хэсгийн эхний 2 тоглолтондоо сүүлийн 2 дэлхийн аваргуудтай тааран 6 гоолыг алдаж, 2 ч улаан хуудсаар торгуулаад байв. Египттэй хийсэн гайхалтай тоглолт, Бразилын өөгүй тоглолтын ачаар хэсгээсээ бөмбөг тоолон, "эцсийн мөчид" шалгарсан билээ.
АНУ-ын баг Испаний багтай хийсэн сүүлийн 3 тоглолтондоо хожигдсон бөгөөд хамгийн сүүлд Евро 2008-ын өмнө нөхөрсөг тоглолт хийн 1:0-ээр Испани хожсон юм.
ТОГЛОЛТ
Хэдийгээр ихэнх бооцоо тавигчид Испанийг гол фаворитоор үзэж, ихэнх мэргэжилтнүүд ядах юмгүй финалд шалгарна гэж байсан ч тоглолтын эхнээс л тэдний бодол бодит амьдралд замхран алга болж мэдэх юм гэдгийг АНУ-ын шигшээ харуулж эхлэв.
Дэлхийд хамгийн аюултай довтлогоотой багийн өөдөөс тэд довтолж тоглож эхэлснээрээ ИСпаничуудыг сандралд оруулчих нь тэр. Хурд муутай Пике, найдваргүй тоглолттой Пуйоль, довтлох дуртай Капдевийя, Рамос нарын өөдөөс туршлагтай Донован тэргүүтэй Дэвис, Дэмпси нар аюул тарихуйц хэд хэдэн довтлогоог хийсэн ч 25 дахь минутанд өнгөрсөн улирлыг Испанид өнгөрүүлсэн залуу довтлогч Ж.Алтидоре Касийясын хаалганд хүчтэй цохилтоор бөмбөг оруулан 1:0-ээр тэргүүлж эхэллээ. Энэ гоолонд биеийн хүчний тулаанд ялагдсан Х.Капдевийяг буруутай хэмээн үзэж болох юм. В.Дель Боскегийн удирдлаганд 13 ялахдаа 2хон гоол алдсан ялагдашгүй Армада нар одоо л нэг ухаан оров уу гэлтэй экс-маню Т.Ховардын хаалгыг бөмбөгдөж эхэллээ. Гэсэн ч Торресийн солгой хөлний цохилтыг эс тооцвол хаалгаа онохгүй л байсан юм...
2-р үе эхлээд довтлогоо бүр ширүүсч эхэллээ. АНУ-ын хамгаалалт задрахгүй, улам нягтаршан, улмаар аюултай сөрөг довтлогоог зохион байгуулж эхэллээ. Фабрегас, Шави, Алонсо нар довтлогчдоо бөмбөгөөр хангаж өгч чадахгүй юм уу эсвэл тэд нар нь боломжоо ашиглаж чадахгүй л байлаа. АНУ-ын хамгаалалт өөлөх юмгүй, маш сайн ажиллаж байсан юм. Тэдний довтлогоог хамгаалагчид нь биеэрээ хааж, хаагаагүйг нь Т.Ховард чадвараараа хааж, хаахгүйг нь хаалга, шон хамгаалж байлаа. Алонсо, Вийя, Торрес нар юу ч хийж чадсангүй. Тэдэнд А.Иньеста л дутагдаад байгаа мэт, С.Казорло, Мата нар гарч ирээд ч нэмэр болсонгүй. Өмнөх тоглолтууд гялалзаж байсан зүүн жигүүр, Капдевийя, Риера нар харагдсангүй. Харин ч эсрэгээрээ сөрөг довтлогоог АНУ тун гайхалтай хийж, 73 дахь минутанд Л.Донованы дамжуулалтаар Фулхэмын К.Демпси гоол хийж, тоглолтын цэгийг тавьлаа. Пике, Рамос нар түүнд бараг бөмбөг бэлэглэчихээ гэхэд буруудахгүй биз ээ...Гэмтлээс буцаж ирсэн багийн ахлагч К.Боканеграгийн удирдлаганд Америкчууд Чанд хамгаалалт, уйгагүй гүйлт, зохион байгуулалтынхаа ачаар Европын аваргуудыг нутаг буцаах болголоо...
ТОГЛОЛТЫН ДАРАА
АНУ-ын баг түүхэн дэх хамгийн том хожлоо авлаа. Европын аваргуудын ялалтын буухиа энд ирээд тасрах учиртай байжээ. Гол тоглогч М.Брэдлид тун хачирхалтай шийдвэрийг шүүгч гарган улаан хуудас өгч талбайгаас хөөснийг эс тооцвол АНУ даалгавраа 100 хувь амжилттай биелүүллээ. Тэртээ 2006 онд Румынчууд Испанийг хамгийн сүүлд хожиж байсан билээ.
Дэлхийн чансааны 14-р байрт бичигдэж байгаа АНУ-ын баг аваргын төлөө Өмнөд америкийн аварга Бразил болон талбайн эзэн ӨАБНУ-ын хэн хожсонтой шигшээ тоглолтонд тоглоноо..
АНУ та нар үүнийг чадлаа, энэ хожлыг та нар хүссэн, түүндээ ч хүрлээ...

4 сэтгэгдэл:

ooloz said... ( 25/6/09 12:49 )

aaain boliyoo tootskuee...jinheneese tootskui :(

Bd said... ( 26/6/09 16:32 )

hulbumbug yahwe, hairan Michael Jackson../gashuudaw/ i hate americans..nugu chat boldoltsii ntr geed baisn, haaana baina?

Админ said... ( 26/6/09 16:53 )

huuyee michael jackson, Damchaa 2 uhchij! ym manii badmii hum

Bd said... ( 26/6/09 16:55 )

ainnn??Damchaa guai bas uuu??
arai chde, uchigdur chin yatsan udur we

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...