Нойрноосоо сэрсэн бар буюу " Барса"

2009-05-30 Tsengel бичсэн.
Нойрноосоо сэрсэн бар буюу " Барса"

Энэ долоо хоногийн лхагваас пүрэв гарагт шилжих шөнө клүбүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 53 удаагийн дахь шигшээ тоглолт явагдаж энэ тоглолтын ялагчаар каталоны алдарт Барселона клуб тодорч Аваргуудын лигийн тэмцээнд 3 дахь удаагаа түрүүллээ.


53 дахь удаагийн шигшээ тоглолт хоёр багийн нэр хүнд, үзүүлж буй тоглолт, тоглогчдын ур чадвар гээд олон зүйлээр чимэглэгдсэн, хөлбөмбөг сонирхогч, ер нь л спорт сонирхогч хэн бүхний хүсэн хүлээсэн тоглолт болсон юм.



Английн алдарт Манчестер Юнайтед клүб шигшээ тоглолтод шалгарахдаа Сери-А-д босоо байгаа Интер, Португалын лигтээ оноо алдах нь ховор байдаг Порту, мөнхийн өрсөлдөгч Арсенал гэсэн өнөө цагийн шилдэг клубуудыг тус тус хасагдах шатны тоглолтод хожсон юм.

Харин Барса шигшээ тоглолтод шалгарахдаа Францын аварга Лион, Бундеслигийн мөнхийн лидер Бавари, домогт Хиддинкээр удирдуулсан Челси гэсэн орчин үеийн хөлбөмбөгийн сор болсон багуудыг хожоод байсан.

Тоглолтын өмнө сэтгүүлчид , спортын тоймчид гээд бүх хөлбөмбөг сонирхогч хүмүүс статистик дүн мэдээг тойм болгон аль баг нь хожих талаар таамаг дэвшүүлэн ам уралдан ярилцаж байв.

Шигшээ тоглолтод Барсагийн Д.Алвес, Э.Абидал, Р.Маркес , Ман Ю –ийн Д.Флетчер нар торгууль болон гэмтлийн улмаас ховорхон тохиолдох тоглолтод оролцож чадаагүй.

Шигшээ тоглолтод Барса энэ улиралд хэрэглэж буй 4-3-3 гэсэн тактикаар тоглосон бол МанЮ 4-5-1 гэсэн хувилбараар тоглолсон. Тоглолт маш өндөр хэмнэлтэйгээр эхэлж , эхний аюултай довтолгоог МанЮ хийсэн . Роналдогийн чөлөөт цохилт тун аюултай болсон ч Валдес байрандаа байж энэхүү аюултай цохилтыг хааж чадсан .Үүнээс хойш МанЮ-ын довтолгоо ширүүсч тоглолтын гол дүрд Роналдо тоглож эхлэв. Түүний хэд хэдэн цохилт хаалгатай тун ойрхон өнгөрсөн . Тоглолт эхлээд дөнгөж 10 минут өнгөрч байхад МанЮ өрсөлдөгч багийнхаа хаалга руу 5 удаа цохиод амжсан байв. Харин энэ үед унтаж буй “бар” Барса нойрноосоо сэрж МанЮ болон Роналдогийн бяцхан хэмжээний жүжиг төгссөн юм. Барсагийхан эхний довтолгоогоороо л гоол оруулж чадав.


Энэ гоолын дамжуулалтыг Инеста өгч Это’о амжилттай дуусгасан . Энэ гоол тоглолтын хэмнэлийг 180 градус эргүүлж энэ үеэс Барса тоглолтын санаачлагыг гартаа авч яг л шатар нүүж буй мэт тоглож эхэлсэн . Тоглолтын нэгдүгээр үеийн дунд хэрд Месси солгой хөлөөрөө нэгэн гайхалтай цохилт хийснийг эс тооцвол тоглолтын нэгдүгээр үед өөр онцлохоор үйл явдал болоогүй.

Тоглолтын 2-р үеийн эхэнд МанЮ сэлгээ хийж , Андерсоны оронд багаа энэ зун орхих нь тодорхой болоод буй Тевес талбайд гарав. 2-р үе эхлэхэд одоо л жинхэнэ гал гарсан тоглолт эхэлнэ дээ гэж ихэнх хүмүүс бодож байсан байх. (“улаан чөтгөрүүд”-ийг үхэхээс бусдыг үзсэн домогт Сэр А.Фергюсон удирддаг билээ)

Гэвч энэ бүхэн бодит байдлаас хэдэн мянган бээр зөрөв. 2-р эхэлснээр Барса өөрсдийгөө юу чаддагийг дахин харуулж эхлэв. Тэд бөмбөгийн газраар ёстой л гулгуулж өгөв. Үүний ачаар Барсагийнхан хэд хэдэн маш аюултай довтолгоо зохион байгуусан ч “хөлбөмбөгийн бурхан “ МанЮ-ийг эвээж тооны харьцаа хэвээр үлдэв. МанЮ-ийнхан Барсагаас бөмбөгийг нь салгах гэж ёстой үйлээ үзэж байв. Ялангуяа төвийн хагас хамгаалалтанд тоглож байсан Инеста, Шави хоёр энэ гайхалтай үдшийг МанЮ-ийнханд “там” болгож орхив. Ингэж давуу тоглож байсныхаа ачаар Барса тоглолтын 70 дахь минутад хожлоо бататгасан гоол оруулсан.


Шавигийн дамжуулалт ч гайхалтай байлаа, Мессигийн мөргөлт ч биширмээр байв. Тоглолтын хоёрдугаар үеийн дундуур МанЮ эцсийн аргаа хэрэглэж талбайд Бербатов, Скоулз хоёрыг гаргасан ч тэд энэ тоглолтод багтаа тус хүргэхээсээ илүү ус хүргэсээр тоглолтыг дуусгав.

Энэ тоглолтод МанЮ-ийн босс ноён Фергюсон Роналдо, Рүни хоёрын байрыг сольж тоглуулсан нь үр дүнд хүрсэнгүй. Мөн МанЮ-ийн хожигдолд хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч Флетчер нь торгуулийн улмаас тоглоогүй нь бага ч гэсэн нөлөөлсөн байх.


Харин Барса хамгаалалтын шугамандаа маш том асуудалтай байсан ч энэ нь тэдний амжилтад нөлөөгөө үзүүлээгүй юм. Мөн сүпер довтлогч Анри, багийн амжилтын “нууц” Инеста нар нь гэмтлээ эдгээн тоглолтод оролцсон нь тэдний хожилд том тус хүргэсэн юм.

Ийнхүү Испаний алдарт Барселона клүб түүхэндээ байгаагүй амжилтыг энэ улиралд үзүүлэн Испаний Ла лиг, Испаний цом, Аваргуудын лигт түрүүлж “хет-трик” хийв.

Дараа жилийн наадам хол байна даа , хол байна даа гэдэг шиг дараа жилийн Аваргуудын лигийн шигшээ тоглолт хол байна даа , хол байна ....

6 сэтгэгдэл:

uundaa said... ( 31/5/09 19:35 )

...yaay, barca ch ene jil hurteh shagnalaa argagu hurtlee, uneheer sain bsn, manai bayern tedentei taaragu bol ntr...

Зоогий said... ( 31/5/09 21:17 )

Таараагүй бол МанЮ-д нухуулахгүй юу... Аймар байсөөөн байсан...

Byambaa said... ( 31/5/09 23:44 )

Бусад багууд шиг ойрхон хожигдсон бол бас таараагүй бол гэхсэн хаха.... Барса гоё байна өө...

ulzi said... ( 1/6/09 18:06 )

aztai aalzuud manai bag alj bsishd ug ni........

Yaruu said... ( 1/6/09 19:57 )

Би тоглолтын дүнг нь мэдэж байсы ш дэ хэхэ
Барса лаг байсан шүү

KYo said... ( 7/6/09 20:11 )

Barca chealsea g hojson l bol boloo

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...