Акулуудын тулаан: Manchester United 1:4 Liverpool

2009-03-14 Zoog!! бичсэн.

Английн Премьер Лигийн 29-р тойрогт хүснэгтийг тэргүүлж байгаа Улаан чөтгөрүүд өөрийн нутаг Old Trafford-доо тэдний араас хүчтэй нэхэж буй Хотон шувуунуудтай учраа тааран тоглолоо. Одоогоор Аваргуудын Лигт хүчтэй гэдгээ харуулаад байгаа Английн акулуудын тулаан сэтгэл хөдөлгөм гоол, суудлаас босгом мөчүүдээр дүүрэн байлаа.

Энэ өдөр Ноён Фергусон гарааны бүрэлдэхүүнд хурд сайтай залуу тоглогчдыг сонгон илүү хурдан темптэй тактикийг баримталсан нь харагдаж байсан бол харин түүний эсрэг Рафа зөв хувилбар сонгон хамгаалалтыг илүүд үзжээ. Тэд төвийн хамгаалалтад Словак залуу М.Шкртел болон Финляндын од С.Хююпяг гарган Ж.Каррагерийг баруун жигүүрт тавьсан нь Ливерпүлийн хувьд нэгэн өвөрмөц хамгаалалтын хувилбар байлаа.

Тоглолт эхлээд удаагүй байхад тайлбайн эзэд давамгайллаа. Торгуулийн талбай дотор Европын дэвжээнд азийн төлөөлөл болсон Пак Жи Суныг Ливерпүлийн хаалгач П.Рэйна унагааснаар шүүгч улаан чөтгөрүүдэд тоглолтыг тэргүүлэх боломж олгож түүнийг нь ч дэлхийн шилдэг К.Роналду алдсангүй. Энэ бол ердөө эхлэл 23 дахь минут байлаа. Айлын нутагт, тэр тусмаа том багийн эсрэг сайн тоглодог гэгддэг Ливерпүлчүүд Улаан чөтгөрүүдийн баяр дуусч амжаагүй байхад хариуг нь өглөө. Аваргуудын Лигт гайхалтай гоолыг багтаа бэлэглээд байсан Н.Видичийн алдааг Ф.Торрес овжин ашиглаж хаалгачийн эсрэг ганцаар гаран төгсгөлийг амжилттай хийснээр 2 багийн тооны харьцаа тэнцсэн юм.

Эхний үе завсарлахад хэдхэн минут үлдээд байхад эхний гоолын эзэн Ф.Торрес уралдуулсан дамжуулалтыг С.Жеррардад өгөхөд П.Эвра түүнийг гүйцсэнгүй бөмбөгөө туусан хойно нь хөлд нь сууж дахиад л торгуулийн талбай дотор алдаа гарлаа. Хэдий Ван Дэр Сар зөв тааж үсэрсэн ч тоглолтын харьцааг Ливерпүлчүүд тэргүүлж эхэллээ.

Эхний үед М.Каррик болон К.Роналду хаалгачийг сандаргасан цохилтууд хийсэн хэдий ч Ливерпүл 2-р үед илүү давамгай байдалтай орлоо. Гэвч оноогоор дутуу явсан Улаан чөтгөрүүд 2-р үе эхлээд хэд хэдэн аюултай булангийн цохилтууд хийж илүү идэвхитэй сайн тоглож байсан ч тэдэнд гоол оруулах боломж байсангүй. Аргагүй залуу тоглогчид туршлага дутуу нь харагдаж байв. Энэ байдлыг А.Фергусон мэдэрч 74 дэх минутад Пак Жи Сун, М.Каррик, Андерсон нарыг хашир чононууд Р.Гиггз, П.Скоулз, Д.Бэрбатов нараар сэлгэлээ. Гэвч тэд хамгаалалтын тал дээр алдаа гаргажээ. 77 дахь минутад Ливерпүлчүүдийн сөрөг довтолгоо орон С.Жеррард хаалгачийн эсрэг ганцаараа гарах боломжийг Н.Видич тактикийн алдаа гарган зогсоосноор түүнд шүүгч улаан хуудас өгөн түүнийг талбайгаас чөлөөллөө.

Ухаантай хэдий ч азгүйтсэн алдаа байлаа. Учир нь тэр хаалттай цохилт нь гоол болон хувирсан юм. 20-оод метрээс цохисон Ф.Аурэлиогийн гоол өнөөдөр Хотон Шувуунуудын өдөр гэдгийг Манчестерчүүдэд хэлээд өгчээ. Сэлгээгээр гарч ирсэн Р.Бабэлын ардаа нүдтэй өгсөн мэт дамжуулалт 8 метрээс Жеррардад гоол оруулах 99 хувийн боломжийг олголоо. Гэвч үлдсэн 1 хувийн азгүйтэл энэ момент байжээ. Энэ боломжийг нөхөж 68 дахь минутад сэлгээгээр гарч ирсэн А.Доссена 90 дэх минутад тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Гайхалтай, Ливерпүлийн хувьд өнөөдөр өөрийн 16-н метр дотроосоо өгсөн 2 дахь гоолын дамжуулалт. Эхний удаад М.Шкртел Торрест, энэ удаад П.Рэйна Доссенад.

Премьер Лигт түрүүлэх хэмжээний тоглолтыг тэд өнөөдөр үзүүллээ. Чөлөөт хамгаалагчийн байрлалд тоглодог Машерано болон Лукас нар өнөөдөр багийн тоглолтыг үзүүлж чадлаа. Улаан чөтгөрүүдийн түлхүүр тоглогч К.Роналду юу ч хийж чадсангүй. Мэдээж үүний шалтгаан нь чөлөөт хамгаалагч нар түүнийг давхар хамгаалж байсантай холбоотой. Рафаел Бэнитез багаа үнэхээр гайхалтай удирдлаа. Ямартай ч хэрэгтэй бөгөөд үнэ цэнэтэй 3 оноо. Гэвч Улаан Чөтгөрүүд лигээ итгэл төгс тэргүүлж байна...

9 сэтгэгдэл:

Anonymous said... ( 15/3/09 00:51 )

Liverpool aztai bnaa.za yahav.hariugaa avnaa.kk

uundaa said... ( 15/3/09 01:02 )

...ёоо, өнөөдөр ямар сайхан өдөр болж байнаа нтр, хотон шувуудын улаан чөтгөрүүдийг номхтгосон түүх энэ байлаа...браво ливерпүүл...

Anonymous said... ( 15/3/09 16:54 )

Goy toglolt blaaa gj.ManU oorsdiigoo medersen bh aaa haha

Anonymous said... ( 15/3/09 21:59 )

Goy bichjee. Tanai blogiin oiriin heden bichleg chini dan hulbumbugiinh boljee [gehdee laitai baina shoo :P] Ene Lucasiin toglolt nadaa lav taalagdaagui togloltiin ehend harahad bol manai muu Xabi Alonso uguilegdej l bailaa. gehdee hamgaalaltand gaigui baih shig baisan... Ene heveeree yavbal manai LFC avraga bolnoo bolno

Anonymous said... ( 15/3/09 23:10 )

Лукас, Машерона нар сайн хамгаалж нилээн гүйсэн шүү... Хөөрхий муу Краштианог хачин болгосон доо... Машег бол Кака л хурдаар илүүрхэж давж гарах байх даа нтр

uundaa said... ( 16/3/09 00:00 )

..Хаха, Кака гэнэ үү, ямар нөгөө 22 дугаартай нөхөр мөн үү нтр, тэр ч дээ, за тээд Маше сайн тоглосон ч жаахан хэрэггүй алдаа их гаргаж байсан, 16-ынхаа ойролцоо ч бас...Нээрээ Алонсо яасын бол, байсан бол ван Дер Сарыг хэмжих байсын гээл...гэхдээ л Челси түрүүлэсэй, Баллак маань нэг цом авах цаг нь болсон гээл...

Anonymous said... ( 16/3/09 00:20 )

ManU-g demjdeg buh humuusiin oodoos Liverpooliig demjdeg bi Fuck you gene dandaa tegj baih bolno ManU-g demjdeg bol nadad bnga darluulj yvtsgaa haha

Anonymous said... ( 16/3/09 00:35 )

Liverpool nice bnaa ManU g nowsh bolgoson bnshde haha bi mash bayartai bna haha

Anonymous said... ( 17/3/09 19:42 )

4:1 geheer liverpool ene jil bas l changa bgaa bn daa

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...