Монгол улсын төлөө зүтгэe!!!

2009-03-13 Zoog!! бичсэн.


Монголын хөлбөмбөгийн холбооноос зохиогддог "Залуучуудын Улсын Аварга Шалгаруулах" футзаалны тэмцээн энэ сарын 13-наас 15-ныг хооронд Сэлэнгэ аймагт зохиогдох гэж байна. Энэхүү тэмцээний насны хязгаар нь 1988 оноор зааглагдаж байгаа бөгөөд 131dg-ийн төлөөлөл болж Д.Батцэнгэл маань Энхболдбаатар багшийн удирдлага доор Мазаалай багийн бүрэлдэхүүнд багтан хүчээ сорихоор явлаа. Тэрээр Мазаалай багийн унаган хүүхэд ба олон олон гоёмсог гоолыг томоохон тэмцээнүүдэд багтаа бэлэглэж байсан билээ.
Тэмцээний хувьд гэвэл 12 баг оролцож, 6,6-аараа 2 хэсэгт хуваагдан өрсөлдөх гэж байна. Тэмцээний шигшээ тоглолт гэхээсээ илүү хэсгийн тоглолт илүү үзүүштэй, гал гаргасан тоглолтыг гаргах магадлал өндөр байна. Учир нь Мазаалай баг Хасын Хүлэг, Нисэх хүчин, Эрдэнэтийн Хангарьд, Хараацай, өөрийн талбай дээр тэмцээнийг зохиож буй Сэлэнгэ аймгийн багуудтай хэсэгтээ таарчээ.
"Дуулиан 2020" тэмцээний 2008 оны Шилдэгийн шилдэг тоглогч Батцэнгэл маань багийн ахлагч Энхбадралын хамтаар багаа нуруун дээрээ үүрч улсын аварга болох зорилт тавиад байгаа.
Тиймээ, чи чаднаа, бид чамд итгэж байгаа!!!

7 сэтгэгдэл:

uundaa said... ( 13/3/09 22:12 )

...за цэнгэлдээ амжилт хүсьеээээээ гэж...угаасаа цэнгэлийг байхад ямар ч баг амжилт үзүүлдэг шүү дээ, бид дуулианд орж байхад ч гэсэн ямар нэг хэцүү үед ороход, сайн багтай таарахад бид бүгд ЦЭНГЭЛ маань манайд байгаам чинь юунаас нь айхав дээ гэж бодоол алалцдаг байсым хэхэ...тээд цэнгэлдээ аваргыг нь гуядаад аваад ирээрэй гэж ерөөе, угаасаа авчирах байлгүйдээ, ирэхээр чинь сайхан угаанаа ...

Anonymous said... ( 13/3/09 22:25 )

amjilt andaa.chi chadna aaaa
zogi mani injury bld chadagu l de
yvsan bolch zugergu l bsn bh da hehe

Anonymous said... ( 13/3/09 22:37 )

Анхаараарай анхаараарай !!!!!!!!!!
Шуурхай мэдээ!!!!!!!!

Сэлэнгэ аймаг дахь 131dg.blogspot.com-ийн биe төлөөлөгчөөс маань бидэнд мэдээ ирлээ. Өнөөдрийн байдлаар 10 жилийн түүхт алдарт Мазаалай баг 2 тоглолт хийжээ. Эхний тоглолтоо Хараацай клубтай хийж харамсалтайгаар 3:2-оор хожигдсон байна. Тэд үүссэн байдалд дүгнэлт хийж хэсгийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Эрдэнэтийн Хангарьд клубыг 2:3-аар буулган авчээ. Дашрамд дурдахад хэсгээс 2 баг шалгарч цааш шөвгийн дөрөвт үлдэх ба маргааш Мазаалай баг Хасын Хүлгүүдтэй хүнд хэцүү тоглолтыг хийх гэж байна.

uundaa said... ( 13/3/09 22:42 )

....аааа, чамлахаар чанга атга гэж, Мазаалай энэ жил нэг юм дуулгана шүү, Зоогий маань гэмтэл аваагүй байсан бол лавтай мэргэн бууч болох байсан байх шүү нтр...за ХАсыг алаад өг...

Anonymous said... ( 13/3/09 22:43 )

Нээрээ Зоогий явсан бол бас л эвгүйдүүлэх байсан байх дааа... Цаадах чинь хэцүү хэцүү нтр

Anonymous said... ( 14/3/09 01:29 )

Alaad og alaad og gej turuulchuul goy shu! ;)

Anonymous said... ( 14/3/09 08:50 )

zugeer ochod l aih yum bna tiimee chi chadna suriig uzuul ura ura ura

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...