2007 оны 7 Онцлох үйл явдал

2008-01-01 uundaa бичсэн.

4. Блогтой болсон нь буюу улсын хэмжээний амжилтууд

Энэ жил 131dg-ийн гишүүдийн үзүүлсэн хувийн амжилтуудыг дараагийн онцлох үйл явдлаар тодруулж байна.. Биологи, химийн улсын олимпиадуудад шалгарч оролцон, байгалийн ухааны улсын олимпиадад Бямбаа маань хүрэл медаль, триатлоны улсын аваргаар Оргил маань шалгарч, сагсны сургуулийн шигшээд Оч маань багтан дүүрэг, хотын тэмцээнд оролцон, P.I.M.P.O баг Sports Passion нэвтрүүлэгт оролцон дархан аварга болон Мазаалай багийн нэрийн өмнөөс Цэнгэл, Зоогий, Өлзий, Яруу нар маань улсын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн, Бажгаа Playtime-д оролцсон гээд манайхны үзүүлсэн амжилтууд арвин. Хичээлүүд дээр бүр ч ярилтгүй, физик, англи хэл, мат гээд амжилтын уурхай болсон жил болж өнгөрч байнаа...

Мөн монголд анх удаа ангийн блогийг манай анги л үүсгэн байгууллаа. 2007 оны 4 сард 131dg.origo.mn блогийг албан ёсоор ажиллуулан эхэлж, технологийн дэвшлийг 6 сараас эхэлж хийн 131dg.blogspot.com болон шилжин, өдгөө ангийн хүүхэд болгоны чөлөөт цагаараа ордог блог, сайт болтлоо өргөжиж чаджээ. Дэлхийн 5 тивийн 90 гаруй орноос блог хандалт хийсэн гэдгээс та бүхэн нэгийг бодно биз ээ...

Өнгөрч буй 2007 он зөвхөн математиктаа бид сайн биш ээ, бусад бүх төрөлдөө лидер нь байж чадна, чадаж байна гэдгийг бусдад мэдүүлсэн жил болж өнгөрлөө...

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...