2007 оны 7 Онцлох үйл явдал

2008-01-01 uundaa бичсэн.

5. Математикийн ангийн нэр төр буюу олимпиадынхны үзүүлсэн амжилтууд

Энэ жил манай ангийн тэр тусмаа олимпиадынхны маань хувьд мартагдашгүй жил болж өнгөрч байна. Нэрэмжит олимпиадын түрүүг, бүр медаль болгоныг алдахаа больж бүгдийг алмайруулсан манайхан дүүрэг, хот, бүр улсын олимпиадын медалиудыг ч хамж гайхамшгийг үзүүлсэн билээ, энд Тэмүгэ, Оюундарь, Бямбажав, Нацагдорж, Мягмаржав, Мөнх-Очир нарын нэрииг дурьдахгүи өнгөрч болохгүиээ...


Тэр амжилтаа улам бататгаж Тэмүгэ, Оюундарь, Бямбаа нар маань Вьетнамд болсон 48-р ОУМО-д оролцон, Бямбажав маань мөнгөн медаль, нөгөө 2 маань тусгай байр эзэлсэн юм аа...

Үүгээр ч зогсохгүй Беларусь улсад болсон Олон Улсын хот хоорондын математикийн олимпиадад амжилттай оролцсныг бид мэднэ.

Энэ амжилтаа ч үнэлүүлж Бямбаа маань УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРАГЧ, Оюундарь, Мөнх-Очир нар маань Нийслэлийн тэргүүний сурагч, Мягмаржав маань СБД-ийн тэргүүний сурагчаар, Тэмүгэ маань Сургуулийн шилдэг сурагчаар шалгарсан юм аа.

Мэдээж сая болж өнгөрсөн математикийн анги хаах асуудлыг нэг мөр дуусгахад эдгээр хүүхдүүдийн маань үзүүлсэн амжилт их хувь нэмэр болсон нь гарцаагүй билээ...

Үнэхээр математикийн ангийнхны нэр төрийг сэвтээлгүйгээр, өндөрт өргөж яваа, олимпиадынхандаа баярлалаа гээд, улам их амжилтыг хүсье.

Энэ жил олимпиадынхны төдийгүй манай ангийн од нь гийсэн жил байж чадлаа.

0 сэтгэгдэл:

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...