9-р сарын 12

2007-09-12 uundaa бичсэн.
Энэ өдөр урьд урьдын өдрүүдтэй адил эхлэлтэй байлаа. Эхний цагийн яриан дээр бас л нэг уйтгартай нэгэн хэвийн яриагаа ярьж, манай ангийнхан ч ЖА-ийн ажлыг гүйцэтгэж байгаагийн хувьд сонсогчдыг эмх цэгцтэй байлгах үүргээ ёсчлон биелүүллээ. Эхний цаг дээр номын сангаас авчирсан хэдэн төрлийн номоо ангийн дарга тараасан.
Өнгөрсөн жил л нүдний гэм болж байсан Биологийн ном, 10-р ангидаа дуусгаагүй Мэдээлэл зүй, Нийгмийн номыг бараг бүх хүүхдүүд авсан. Хамгийн эцэст нь жил бүр л хамгийн ховорт тооцогддог, бас хамгийн их хэрэглэх шаардлага гардаг Уран Зохиолын 10-аадхан номыг тараасан. Хөвгүүд маань дахиад л шоовдорлогдож, хэдхэн охидууд нь цөөхөн хэдэн номыг хувааж авсан сурагтай. Гэхдээ блогийн хэрэглэгчид маань санаа зоволтгүй, АДМИН нь нэг ном та нартаа зориулж блог дээрээ тавинаа гэсээр байгаад авч чадсан. Тийм учраас зарим нэг нь Уран зохиолын даалгавраа хийхийг хүсвэл, заавал охидуудын хэн нь номоо өгөх бол гэж нүүрээ улайлгах хэрэггүй, аль эсвэл тэр өдрийнхөө эхний цагууд дээр тачигнатал хуулах шаардлагагүй боллоо. Бүгдийг блогоос...
Дараагийн цаг дээр Нийгэм судлалын хичээл орсон. Онон багш өмнө нь үзэж байсан хичээлээ үргэлжлүүлэн /физиократ/ дуусган, хичээлээ бодит амьдрал дээр тайлбарлан тун энгийн бөгөөд сонирхолтой хичээлээ зааж дуусгасан. Бид ч цагийн хэрхэн хурдан өнгөрснийг мэдэхгүй инээж инээж байгаад хоцорч объектууддаа гарцгааж баларсаан гэж.
Эхний цаг дээр Цээмаа багшийн ангид нэгэн “салхин сүнс” нуугдсны улмаас хаалга нь дотроосоо түгжигдэн багшид гамшиг, бидэнд аз тохиосон. Гэтэл авран хамгаалагч Баянбат гэгч эр төмрийн хөрөө болон бусад холбогдох багажийн хамт ирэн, ангийн хаалгыг эрэлхгээр онгойлгож өгсний гайгаар 4-р цаг Монгол хэлний хичээл орсон. Ер нь одоо мөрдөж байгаа хичээлийн хуваарь ёсоор Цэрэнлхам багш маань 7 хоногт 1 цаг орж байгаа нь бидэнд маш их таалагдаж байгаа. Гэхдээ Цээмаа багш нэгийг бодож, биднийгээ гонсойлгох бизээ.
Одоо хүртэл ганц ч сонгон орж эхлээгүй байна.Өчигдөр л Батбилиг багш химийн сонгонд суух хүүхдүүдээ хуваарилж байснаас өөр ажиллаж буй сонгон алга. Тийм ч учраас нийгэм 5-р цаг буюу сүүлийн цаг дээр орсон. Бас л яриагаараа Онон багш биднийг уйдаасангүй. Сонгодог Эдийн Засгийн Онолыг товч бөгөөд тодорхой тайлбарлаж өгсөнд бид их баяртай байгаа.
Тэгээд 1 цаг ихэнх ЖА нар доод давхарт дэмий сууцгааж, аль эсвэл хөзөр тоглох гэж оролдсоор өнгөрөөсөн. Өнөөдөр орой 18:30-аас Эцэг эхийн хуралтай. Түүний бэлтгэл ажилд зориулан зарим нэг ажилд оролцоогүй сурагчид тус тусын ажлыг даан авч хийж байгаа.
Админ хүний үүрэг ёсоор та бүхэндээ нэгэн гунигтай мэдээг хүргэхээс өөр аргагүй байнаа. Манай ангийн жентлемен, “тахиа”, шилдэг хөлбөмбөгч, лидер, бахархал Энх-Оргил маань өөр сургууль руу өнөөдрөөс эхлэн шилжин суралцахаар болжээ. Энхүүш маань англи хэлээ сайжруулах зорилгоор “Дэлгэрэх” хувийн сургуульд суралцахаар болжээ. Энд манай хуучин гишүүн Билэгт маань сурдаг. Түүндээ амжилт хүсье, цаашдаа ангийнхантай үргэлж холбоотой байх бизээ.
Бид чамайг хэзээ ч ирсэн хүлээж авахад бэлээн. / Дашрамд дурьдахад манай ангид Энхүүшийг шинэ сургуульдаа хир удаан сурах талаар бооцоо тавьж эхэлсэн байна. Одоогоор бооцоо тавигчдын хамгийн бага нь 1 долоон хоног, цаад тал нь сарын дотор ангидаа эргэж ирнэ гэж үзэж байгаа ажээ./
14-19:30 хүртэл 4 давхар болон түүнд харьяалагдах шатныхан манаанд зогсоно.
Эцэг эхийн хурлаар юу хэлэлцсэн болон бусад сонирхолтой мэдээллийг маргааш мэдээж блогоос...

2 сэтгэгдэл:

Bilguun said... ( 13/9/07 16:40 )

Tegeerei.Nomoo zaaval taviarai. Yostoi hugiin tiim joohon uran zohiol uguud bhdaa yahav de. Bas Enhuush shiljine gesen yum uu...???

enkhush said... ( 15/9/07 13:26 )

Enkhush shiljihee bolitson.
Angiinhnaa sanaad irlee.

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...