ЖА хийсэн минь-1

2007-09-12 uundaa бичсэн.
2 давхрынхан болон 3 давхар, шатныхан нийлсэн хүчтэй бүрэлдэхүүн бүхий тусгай ангийнхан өчигдөр 18:00-19:30 минутын хооронд сургуулийн дотоод байдлын аюулгүй байдлыг хангахаар ажилласан тухай энд өгүүлнэ.
Би өмнө нь бага ангийнхныг тийм сахилгагүй, бас зөрүүд гэж бодож байсангүй. Гэтэл бодит үнэнийг өчигдөр л нэг юм үдээс хойш зогсож байж ойлголоо. Дээрээс нь бага ангийнхны эцэг эхийн хурал болж байсан болохоор эцэг эх, эмээ өвөө, ах эгчээ хүлээн буй хүүхдүүд сургуулийн гадна дотногүй элдэв хөдөлгөөн, бослого гаргаж, зодоон цохион, хэрүүл маргаан дэгдээн урьд урьдынхаасаа илүү сэргэлэн, хөдөлгөөнтэй, аюултай байдалтай байсан.
Хэдийгээр шат болгоны хаалга, давхар болгон, гарах хаалган дээр ЖА-ийнхан зогсон, эцэг эхийн хурлыг тайван хийлгэхийг хичээж байсан ч арын хаалга, урд хаалгаар хэсэг нөхдүүд зарим найзуудаа турхиран орохоор хүчтэй эсэргүүцлийг ЖА-ийн сурагчдын эсрэг хийж байлаа. Ийм үеэр хөлтэй нэгэн нь мөлхөж орох гэж, танихгүй нэгэнийг ээжийгээ болгон орох гэж, эвээр болохгүй бол хүчээр орох гэж, гуйгаад болохгүй бол өшиглөөд орох гэж олон сурагчид оролдож байсан юм. Гэвч дээд газраас ирсэн тушаалын дагуу хэнийг ч /except parents/ оруулах ёсгүй ЖА-ийнхан үүргээ хангалттай, зарим үедээ хэтрүүлэн биелүүлж, тэдний бослого хөдөлгөөний эсрэг хориг хаалтыг амжилттай тавьж байлаа. ЖА-ийн сурагчид тэднийг зогсоохын тулд гуйж нэг, учирлаж нэг, уурлаж нэг, түлхэж нэг, эцэг эх рүү нь утасдаж нэг, хамт тоглож нэг үзэх мэтээр ёстой л хамаг мэхээ гарган байж л тэднийг тогтоож байв.
Үнэхээр аймшигтай, хэзээ ч мартагдахгүй юм болдог юм байна. Яаж явж байгаад манай ангийн ээлжин дээр эцэг эхийн хурал болдог юм, тэгээд яаж ч байгаад бидний ээлж таардаг юм бэ дээ.
Гэхдээ би ангийнхныхаа юугаа ч мэдэхгүй учраа олохгүй яваа жаахан хүүхдүүдийг барьж авах гэж хөөцөлдөж байсныг нь , сургуулиас гаргах гэж тоглое гээд жүжиглээд дагуулж гарсныг нь , хэдэн “мянган” жижигхэн хүмүүсийг хоёр гараараа л тогтоож байсныг нь , дэггүй нэгэнд нь өшиглүүлж өвдөж байгаа ч гуйж байсныг нь хэзээ ч мартахгүй ээ.
2007 оны 9 сарын 11
11г: Ц.Баяржаргал, Д.Ёндонжамц, Х.Мядагбадам, Н.Оргил, Г.Оюундарь, Б.Оюунсайхан, Б.Түвшинбаяр, Э.Тэмүгэ, А.Ундрал, Ө.Цэнгүүн, Т.Цэцэгдэлгэр...

1 сэтгэгдэл:

Bilguun said... ( 13/9/07 16:43 )

Huhu... Tiim ih yadargaatai bsan yum uu? Ih l uzsen yum bna da. Harin ja yostoi yadargaatai ajil, Unen teneg...

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...