WE ARE THE BEST!!!

2008-04-02 uundaa бичсэн.


Бямбаагаас...

Зугаалгаар... part-2 / Сэлбэд бут авлаа.../

uundaa бичсэн.



Манайхан ч цоглог хэвээрээ байх шив, Бурхан 7 ч гэсэн...









Бямбаагаас...

1-р сургуулийн баг..

uundaa бичсэн.
ДУУЛИАН 2020 ТЭМЦЭЭНИЙ МӨНГӨН МЕДАЛЬТ
1-Р СУРГУУЛИЙН БАГ


За энэ бол ДУУЛИАН 2020 тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр авахуулсан зураг байна... Удахгүй бүр олныг, чанар сайтайгаар хүргэх болноо...

Breaking News!!!

2008-04-01 uundaa бичсэн.
Н.ОРГИЛ ОЛИМПОД ХҮЧ СОРИХООР БОЛЛОО.....

За тэгэхээр манай нэгэн хэрэглэгчээс бидэнд шуурхай бөгөөд ноцтой, бас нөгөө талаар баярлууштай мэдээ иржээ... Манай ангийн Монгол Улсын Триатлоны спортын Улсын аварга Ноож овогтой Оргил 2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдох зуны олимпийн наадамд Триатлоны спортын төрлөөр оролцох эрхтэй болсныг МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ албан ёсны веб сайтад мэдээлжээ...
www.moc.mn /МҮОХ-ы веб сайт/-д мэдээлснээр Н.Оргилын үзүүлсэн амжилтууд, тухайлбал Казахстай улсын Бурабай хотноо болсон Азийн наадамд үзүүлсэн норматив, Улсын аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн цагийн хэмжээ, мөн өөрийн үзүүлж байгаа амжилт, хичээл зүтгэл зэргийг харгалзан дээрх эрхийг олгохоор болсон гэжээ...
Ер нь Олон Улсын Олимпын Хороо тухайн төрөл шинээр хөгжиж байгаа улс орнуудад олимпийн эрхийг цагаан хуудас хэлбэрээр өгдөг билээ.. Ингэснээр тухайн улсын уг спортод хандах хандлага өөрчлөгддөг, дэмжлэгэ нэмэгддэг билээ... Манай улсаас өмнө нь усан спорт, хөнгөн атлетикийн төрлүүдээр цагаан хуудсаар олимпид оролцож байлаа...
Үүнийг бид нягтлан үзэн Олон Улсын Триатлоны холбооны албан ёсны веб сайтад хандахад /www.itf.com/ үнэхээр шинээр уг спорт хөгжиж буй 17 оронд /Монгол, Мальдив, Зүүн Тимор, Ангилъя, Аргентин, Словак гэх мэт../ тус бүр 1 тамирчныг цагаан хуудсаар оролцуулах шийдвэрийг өчигдөр Швейцарийн Лозаннад хуралдсан хурлаас гаргажээ...
Ийнхүү эдгээр 17 тамирчныг Азиас эрхээ авсан 15, Европоос авсан 25, Америкаас эрхээ авсан 20, Номхон далайн бүсээс эрхээ авсан 5, Африкаас эрхээ авсан 3 тамирчидтай нийлэн энэ оны 8 сарын 13-ны өдөр хүч сорихоор болжээ...
Үнэхээр баяртай мэдээ байна, бүгдээрээ Оридоо эхлээд баяр хүргэе, тэгээд дараа нь амжилттай оролцоорой гэж ерөөе дөө...

ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ТАНД ХҮРГЭЕ!!!
HAPPY FOOL'S DAY!!!



Зугаалгаар.../СЭЛБЭ РҮҮ УРАГШАА/

uundaa бичсэн.



Манайхан ч цоглог байна даа... Зургийг Бямбаагаас...











ДУУЛИАН 2020 өндөрлөлөө..

uundaa бичсэн.
Бүтэн 4 сарын турш үргэлжилсэн ДУУЛИАН 2020 тэмцээнээс манай сургуулийн баг мөнгөн медаль, шилдгийн шилдэг тоглогч, шилдэг хаалгачийн шагналыг нь хүртлээ...

1-р сургууль 3:5 5-р сургууль
Гоолууд: А.Ундрал /1:3/ Д.Батцэнгэл /2:3/ Г.Зол-Эрдэнэ /3:3/
Манай сургуулийн баг хөгжөөн дэмжигчдийнхээ ачаар 3:0-ээр хожигдож байгаад superb comeback хийн тооны харьцааг тэнцүүлсэн ч аз дутан эцсийн мөчид 2 гоол алдан 5:3 харьцаатайгаар хожигдон энэ тэмцээнээс мөнгөн медальтай хоцорлоо...

Мөн тэмцээний хаалтын ёслолын үеэр ДУУЛИАН 2020 тэмцээний ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧООР манай сургуулийн багийн ахлагч Д.Батцэнгэл тодорч Цом, мөнгөн шагналаар тодорсон нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо...

Үүгээр ч зогсохгүй, багийн хаалгач Б.Түвшинбаатар 17 насны ангилалын шилдэг хаалгачийн шагналыг хүртэн, бахдам амжилт үзүүллээ...

За тэгээд эцэст нь 4 сарын турш бидэнтэй хамт байсан хөгжөөн дэмжигч, ангийнхандаа, эцэг эхчүүддээ, найзууддаа талархснаа илэрхийлье ээ, бид урмыг чинь хугалаагүй гэж найдаж байна... Баярлалаа...
/дэлгэрэнгүйг удахгүй..../