ДУУЛИАН 2020 өндөрлөлөө..

2008-04-01 uundaa бичсэн.
Бүтэн 4 сарын турш үргэлжилсэн ДУУЛИАН 2020 тэмцээнээс манай сургуулийн баг мөнгөн медаль, шилдгийн шилдэг тоглогч, шилдэг хаалгачийн шагналыг нь хүртлээ...

1-р сургууль 3:5 5-р сургууль
Гоолууд: А.Ундрал /1:3/ Д.Батцэнгэл /2:3/ Г.Зол-Эрдэнэ /3:3/
Манай сургуулийн баг хөгжөөн дэмжигчдийнхээ ачаар 3:0-ээр хожигдож байгаад superb comeback хийн тооны харьцааг тэнцүүлсэн ч аз дутан эцсийн мөчид 2 гоол алдан 5:3 харьцаатайгаар хожигдон энэ тэмцээнээс мөнгөн медальтай хоцорлоо...

Мөн тэмцээний хаалтын ёслолын үеэр ДУУЛИАН 2020 тэмцээний ШИЛДГИЙН ШИЛДЭГ ТОГЛОГЧООР манай сургуулийн багийн ахлагч Д.Батцэнгэл тодорч Цом, мөнгөн шагналаар тодорсон нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал боллоо...

Үүгээр ч зогсохгүй, багийн хаалгач Б.Түвшинбаатар 17 насны ангилалын шилдэг хаалгачийн шагналыг хүртэн, бахдам амжилт үзүүллээ...

За тэгээд эцэст нь 4 сарын турш бидэнтэй хамт байсан хөгжөөн дэмжигч, ангийнхандаа, эцэг эхчүүддээ, найзууддаа талархснаа илэрхийлье ээ, бид урмыг чинь хугалаагүй гэж найдаж байна... Баярлалаа...
/дэлгэрэнгүйг удахгүй..../

2 сэтгэгдэл:

Anonymous said... ( 6/4/08 14:46 )

Tsengeldee bayr hurgeyee!!! busad bagiin nuhudduu ch gesen bayr hurgey, uurtuu ch gesen!!! Manai bag goy shuu!!!

Tsengel said... ( 4/4/10 03:13 )

,,,bag gej iim l bagiig heldeg yum da,,,

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...