Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-2/

2010-07-30 uundaa бичсэн.
Нийтлэл маань нөхдүүдэд маань таалагджээ. Ойрд хараагүй их сэтгэгдэл, нэлээн удаан үзэгдээгүй хүмүүсийн бичснийг хараад их баярлалаа. Магадгүй ахиад өөр өөр ийм цувралууд зөндөө л гарахаар их арвин зургийн цомогтой гэдгээ мэдлээ.
Өмнөх үг дээр нь илүү дутуу юм бичиж чилээгээд яахав, гэхдээ Японы хэд маань нийлж байгаад ядаж нэг хэдэн зургаа тавиад, Энхүүш маань аяллын сониноо зурагтайгаа нийтлээд, бусад хэд маань яажшуухан байгаагаа тавиад байхад л хангалттай шүү дээ гэж. За ингээд ТАНЫ ХЭЗЭЭ Ч ХАРААГҮЙ 50 ЗУРАГ цувралын сүүлийн хэсгийг танд хүргэхэд бэлэн боллоо. Тавтай сууж, таалан соёрхож, тайван сэтгэгдлээ бичээрэй :D

Хүүхэд бүр инээж байг: "Сэтгэлийн илгээмж" аян эхэллээ.

2009-10-18 uundaa бичсэн.
СЭЗДС дээр байрлах Сэтгэлзүйн "Сэдэл" клуб болон 131dg-ийн хамтран санаачилж, хэрэгжүүлж байгаа "СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" аян эхэлсэн талаар та бүхэндээ мэдээллийг хүргэж байна. Манай ангийнхны санаачлан үйл ажиллагааг нь явуулдаг "Сэдэл" клубын зүгээс сурах их хүслээр оргилуун яваа ч олон шалтаг шалтгааны улмаас эд материал, ном сурах бичигний дутагдалд яваа өнчин, ядуу олон аав ээжийн хүүхдүүдэд бага ч гэсэн тусыг хүргэх үүднээс өнгөрсөн долоо хоногуудад "СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" аяныг СЭЗДС дээр амжилттай явуулж, үр дүнтэй дуусгалаа. Дараагийн арга хэмжээнүүд 1-р сургууль болон МУИС-ийн ЭЗС дээр явагдахаар төлөвлөгдөж байгааг дуулгахад таатай байнаа. Энэ аяны үеэр чадах ядахаараа сэтгэлийн хандив тусламжаа, эд материалын болон мөнгөн хэлбэрээр хүргэж байсан багш оюутнууддаа талархлаа илэрхийлж байна. Ингээд энэ үйл ажиллагаанаас хийсэн сурвалжлагыг хүргэж байна. Блог энэхүү аяны талаар мэдээллийг байнга, цаг алдалгүй хүргэж байх болно.


Сэтгэлзүйн "СЭДЭЛ" клуб нээлтээ хийлээ!

2009-04-01 uundaa бичсэн.
СЭЗДС-д суралцаж байгаа манай ангийн хэсэг залуучууд тодруулбал, О.Энх-Оргил, Б.Оюунсайхан, Б.Золжаргал нар маань хамтран сургууль дээрээ сэтгэлзүйн таатай орчинг бүрдүүлэн, улмаар сэтгэлзүйн сэтгэлгээг хөгжүүлж, мэдлэг олгох, цаашлаад сэтгэлзүйн зөвлөгөө өгч, сэтгэлзүйн асуудлаас гарах арга замыг хайх зорилго бүхий "СЭДЭЛ" клубыг үүсгэн байгуулж нээн, өчигдөр нээлтээ хийлээ. Манай ангийнхнаас сургууль дээрээ болон нийгмийн амьдралд хийж буй хамгийн эхний томоохон алхам гэж хэлж болохуйц энэхүү клуб нь анхлан 5 гишүүнтэйгээр байгуулагдаж байгаа бөгөөд хэн хүссэн нь тэдэнтэй нэгдэн, нэгэн зорилгын дор, зөв хүн болж төлөвших, төлөвшихөд туслах талаар үйл ажиллагааг өрнүүлж, хамтран ажиллах боломжтой юм. Клубын ерөнхийлөгчөөр О.Энх-Оргил томиогдон үүрэгт ажилдаа ороод байгаа бөгөөд нээлтийн үеэр хийсэн зурган сурвалжлагыг 131dg.blogspot.com та бүхэндээ хүргэж байна.

"Ханын Самбар"УРИЛГА featured ТЭМКАҮүсгэн байгуулагч Золоо үүдэн дээрКлубын ерөнхийлөгч болон салбарын ерөнхийлөгчSpecial Guest BAJGAAСЭДЭЛ КЛУБЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИДКлубын нээлтэнд ирсэн бидний хэсэг нөхөд

Охиддоо Баярын Мэнд Хүргэе!!!

2009-03-09 uundaa бичсэн.

2009 оны 3-р сарын 8-ны өдөр ангийн хөвгүүдийн төлөөлөл болон бидний хэсэг нөхөд ангийнхаа үзэсгэлэнт охидыноо баярын өдөрт зориулан тусгай хөтөлбөрийг удтал хэлэлцсний эцэст боловсруулан, улмаар гэр гэрт нь очин сэтгэлийн бэлгээ гал улаан сарнайн хамт гардуулан баярын мэнд дэвшүүллээ. Ингээд энэхүү ажиллагаанаас хийсэн зурган сурвалжлагыг хүргэж байна, баярласан, гайхсан, инээмсэглэсэн охиддоо дахиад баярын мэндийг хүргэе!!!


Зургийн аппарат цэнэгний асуудалтай байсан учраас зураг авахад зарим нэгэн хүндрэл тохиолдсон тул чанаргүй зурагнуудаас хүлцэл өчье!!!

Happy Valentine's Day!!!

2009-02-14 uundaa бичсэн.
Өнөөдөр Гэгээн Валентины баярын өдөр. Нэлээн дээр үед Валентин гэгч "буянтай" ламын цаазлуулсан өдөр. Хосуудын баярын өдөр. Бие биендээ бэлэг бэлэглэн, сэтгэлийн үгээ хэлэхэд хамгийн таарсан өдөр. Одоо ч гэсэн бөөн бөөнөөрөө хийх юмгүй онлайнд, мессенжерт байдаг ангийнхан маань илт цөөрсөн харагдана, гудамжаар ганцаараа элдвийг бодоод алхаж яваа залуус ховорхон санагдана, баяр аль эрт эхэлсэн гэсэн дохио юм болов уу даа. Ангийнхаа болон нийт хосууддаа Гэгээн Валентины өдрийн баярын мэнд хүргэе, "Сайхан хайр гэж байдаг юм, олбол алдаж болохгүй шүү" гэсэн үгийг тэдэндээ зориулъя... Ингээд өмнө амласан ёсоороо "Ве чамд хайртай" уралдаанд манай Золжаргалын маань явуулан оролцсон шүлгээр та бүхэндээ бэлэг барья...
Би чамд хайртай
Гараас чинь зөөлхөн атгаад
Гадуур чамтайгаа алхах би дуртай
Гал халуун дурлалын үгээ
Ганцхан чамдаа шивнэх би дуртай

Хэзээ чамд хайртай болсноо би мэдэхгүй ээ
Хэрхэн чи намайг өөртөө дурлуулсныг ч мэдэхгүй
Хэнэггүй зан хээнцэр алхаа чинь намайг татаа юм болов уу
Хэнзхэн зүрхэнд минь хайрын гал асаагаа юм болов уу

Аз жаргалын халуун элчийг
Ахиад олдохгүй энэ л хайрыг
Алдрайхан зүрхний минь гүнд асаасан
Амраг чамдаа би хайртай

Хөвсгөр цасны ширхэгээр шигтгэж
Хөмсөгөн сарны туяанд гийгүүлж
Хөгжмийн чавхадасны эгшигт уярааж
Би чамд хайртай гэж ганцхан чамдаа л шивнэе

Би чамд хайртай

"Be" Валентины шоунд манайхан...

2009-02-13 uundaa бичсэн.
Өчигдөр Мобиком корпорацийн Be үйлчилгээнээс зохион байгуулсан "Be чамд хайртай" уралдааны эцсийн шалгаруулалт явагдлаа. Энэхүү уралдаанд манайхаас 2 ч оролцогч Баяржаргал, Золжаргал 2 маань оролцон амжилттай шат шат ахисаар 10000 гаруй шүлгээс сүүлийн 20-д үлдэн, финалын уралдаанд үлдсэн юм. Бажгаа маань саналынхаа тоогоор 1-р байрт тасархай орсон бол Золжаргал маань нууцлаг шүлгээрээ ангийнхандаа мэдэгдэхгүй, өөрөө ч мэдэхгүй явсаар финалд үлдэн өөрсдийн шүлгээ цугласан олны дунд уншин хүргэлээ. Ингээд эцсийн дүн гарахад манай 2 "жаргал" маань харамсалтайгаар шагналт байр эзлэн тусгай шагналыг хүртэн гэртээ харих болсон юм. /...бас шүүгчид муухай л байсан л даа хэхэ.../ Ингээд та бүхэнд зурган сурвалжлага болон Бажгаагийн шүлгээ уншиж байгаа хэсгээс сонирхуулъя...