Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-1/

2010-07-27 uundaa бичсэн.
Эхлэлийн өмнө

Цаг хугацаа гэж. Яасан хурдан хэрнээ чимээгүйхэн урсдаг эд вэ. Найзууд минь аль хэдийн 20 нас хүрээд, зарим нь тун удахгүй төрсөн өдрийн бялуун дээрээ нэг лаа нэмэх гэж байна. Яагаад ч юм, ойрд блог бичсэнгүй. Юу ч бичээгүй, бичье гэж бодсон ч завдал нь болохгүй дэндүү удчихаж. Хэтэрхий удчихаж, дэндүү олон юмыг орхичихож.

***
Нэгхэн жилийн өмнө би блог бичих хоббитой байлаа. Твиттерт бичих бүр донтой болчихсон байлаа. Харин одоо их юм өөрчлөгджээ. Aватар гарчихаж, Испани дэлхийн аварга болчихож, "Их Гурав" Майамид бүрдээд, М.Фокс хуримаа хийчихэж :D Хүн бүхэн фэйсбүүк хэрэглэж, твийтэд ч нэлээн харагддаг болчихож. Би өөрөө ч блогоо хаяад, нэг хүнийг үхтлээ санаад, хөгжмөндөө мансуурч, РС-ээ ширтсээр, амьд нэртэй үхсэн сэг болчихож.
***
6-р 15нд Цэнгүүн маань 19 нас хүрчихэж, блогоороо дамжуулж баяр хүргэсэнгүй. 7-р сарын 24-нд Өлзий маань 20 нас хүрчихэж, ахиад л блогт маань нийтлэл тавигдсангүй. Өнгөрсөн жил ангийнхан яг энэ үеэр зугаалганд явж байж, хаашаа явах саналаа сайхан хэлэлцээд энд мэтгэлцэж байж. Гэтэл энэ жил юу ч байсангүй.

***
Нэг сайхан хөлбөмбөг тоглодог байж билээ. Зааланд хулгайгаар ороод, нар мандахтай зэрэгцээд холбооны талбай руу гүйгээд яаж ийж байгаад тоглодог байж билээ. Сайхан цаг байсан ч юм уу, бодож санах юмгүй. Гэтэл өнөөдөр, бүгд л завгүй том хүмүүс болж, ийм байсан нь ч дээр биз дээ.

Эхлэл
Өнөөдөр РС-ээ ухаж яваад зөндөө зөндөө зураг оллоо. Блогт лав тавигдаагүй зурагнууд. Блогт байтугай надаас өөр хэний ч үзэж байгаагүй олон зурагнууд оллоо. Тэгээд тэр болгоныг яаж тавих вэ гэж бодож байгаад ийм нийтлэл биччихлээ. Зүгээр л дэмий дэмий юмнууд байгаа дөө.

***
Танд зориулан өөрийн PC-н дээр байгаа таны үзээгүй гэж бодож байгаа зурагнуудыг тавьж байна. Хүүхэд болгоны зургийг олохыг, доор нь тайлбар бичихийг хичээлээ. Эхний цувралыг хүлээж авна уу. Удахгүй аягүй гоё том юм бэлдчихсэн байгаа, тэрийгээ задалж блогоо хаясан гэмээ цайруулнаа, амалж байна :)

Breaking News: Э.Мөнхзаяа онлайн санал асуулгыг тэргүүлж байна!!!!

2009-02-18 uundaa бичсэн.
Өнөөдрөөс эхэлсэн Глобал Удирдагч-4 аяны онлайн буюу интернетээр авч буй санал асуулгыг яг одоогийн байдлаар манай оролцогч Э.Мөнхзаяа илт тасархай тэргүүлж байна. Түүнийг дэмжигчдийн өгсөн саналын ачаар одоогийн байдлаар нийт саналын 73 хувийг өөрийн болгосон Мөнхзаяагийн санал дэлхийн өнцөг булан бүрээс, Монгол орны бүх аймаг сумд, хот дүүрэг, РС болгоноос нэмэгдсээр байна. Үүний улмаас Банжиг санал асуулгын сайт хэсэг хугацаанд хүртэл ачааллаа даахгүй гацаж хүртэл амжлаа. Гэхдээ энэ бол дөнгөж эхний өдрийн үр дүн, дараагийн өдрүүдэд юу болохыг бид таашгүйм, гэхдээ хамгийн сайн үр дүнгийн төлөө 131dg-ийнхэн хамаг хүчээрээ ажиллах болно, урагшаа Мөнхзаяа, энэ эрчээрээ!!!! Хэрвээ та саналаа өгч амжаагүй бол энд дарж саналаа өгч болох ба нэг удаагийн хандалтаар 60 минутанд нэг санал өгч болох боломжтой.

ДАШРАМД САНУУЛАХАД "Э.МӨНХЗАЯАГ ДЭМЖИХ 131DG-ИЙН АЯН"-Д ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ АНГИЙНХАА НИЙТ ГИШҮҮДЭЭС ХҮСЧ БАЙНА. БИД ҮРГЭЛЖ ХАМТДАА!!!

Э.Мөнхзаяаг дэмжих 131dg-ийн АЯН!!!

uundaa бичсэн.
131dg.blogspot.com-оос нэгэн санаачлагыг 131dg-ийн нийт гишүүддээ хандан гаргаж байна. Глобал Удирдагч-4 аянд оролцон өөрийн нөр их хөдөлмөр, чин зориг, мэдлэг, авьяас, чадваруудыг гаргасаар шилдэг 14 оролцогчийн тоонд багтсан манай ангийн анд Э.Мөнхзаяаг дэмжих 131dg-ийн аяныг өнөөдрөөс эхлүүлэхээр шийдлээ. Түүнд өдгөө юунаас ч хэрэгтэй байгаа сэтгэлийн дэм, мессеж болон интернет саналыг 131dg-ийн хамт олных нь зүгээс харамгүй өгөх үүднээс та бүхэн өөрийн НЭГ ӨДРИЙН ХООЛНЫ ЗАРДАЛ-аа 131dg-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд хураалгахыг хичээнгүйлэн хүсч байна. Таны хандивласан нэг төгрөг ч түүнд нэг бүтэн санал байтугай мянган саналд хүрэх эхлэлийг тавих болно. Энэ бүхэн 131dg гэж ямар агуу хамт олон байдгийг ахин нэг удаа харуулан, нэгэндээ хэцүү үед нь тусалдаг, нэгнийхээ төлөө нийт нь зүтгэдэг хамт олон гэдгийг батлан харуулна гэдэгт итгэлтэй байна.
Э.МӨНХЗАЯАГ ДЭМЖИХ 131dg-ийн АЯНД НЭГДЭЦГЭЭЕ!!!

Ангийн блогоос ангийн гишүүдийн ихээр төвлөрсөн сургуулиуд дээр өөрсдийн итгэмжлэгдэн төлөөлөгчдийг гаргасан байгаа бөгөөд доорх жагсаалтаас өөрийн хандиваа хураалгах гишүүдийн нэрсийг харан, холбоо барихыг хүсье.
МУИС-МКС: Л.Мөнх-Очир /99683885/
МУИС-ЭЗС: А.Ундрал /99731632/
СЭЗДС: О.Энх-Оргил /99848305/
ШУТИС: Д.Яруу /88874545/
ЭМШУИС: Э.Маргад-Эрдэнэ /99127260/
БУСАД: А.Ундрал, Л.Мөнх-Очир

Манайхан Э.Мөнхзаяаг дэмжих нэвтрүүлэгт...

2009-02-13 uundaa бичсэн.


Өчигдөр Глобал Удирдагч-4 аянд оролцож байгаа манай Э.Мөнхзаяаг дэмжих нэвтрүүлгийн зураг авалт 1-р сургууль дээр боллоо. Манай ангийнхан ирэх Лхагва гарагт UBS ТV-ээр орон даяар цацагдах тус нэвтрүүлэгт манай ангийн хэсэг залуус оролцон Мөнхзаяагийнхаа авууштай, сайн тал, итгэж найдаж байгаа зүйлсээ харамгүй хуваалцан, амжилт хүсэн сэтгэлийнхээ үгийг хэлсэн юм. Бажгаа маань "Не тормози" гэж, Зоогий маань "Зорилгодоо хүрэх зам ганц шүү" гэж сануулцгаан, Уундаа, Энхүүш нар "Мөнхзаяа бол шилдэг нь" гэдэгтэй санал нийлээд, бүгдээрээ хамтдаа дуугаа нийлүүлэн "БИД ХАМТДАА" уриагаа хэлсэн гээд гайхалтай нэвтрүүлэг болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд нэвтрүүлгийн бичлэгийг та бүхэндээ зориулан блог дээр тавихаа амлаад зурган сурвалжлагыг хүргэе...




Э.Мөнхзаяагийн төлөө саналаа өгцгөөе!!!

2009-02-12 uundaa бичсэн.
Манай ангийн Э.Мөнхзаяагийн оролцож байгаа ГЛОБАЛ УДИРДАГЧ-4 уралдаан нэвтрүүлэгт та өөрийн саналаа мессеж илгээн ангийнхаа охиныг дэмжих боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар Мөнхзаяа маань нийт саналын 42,8 хувийн саналаар тасархай тэргүүлж байна. Мобикомын 531588, Юнителын 155083, Скайтелын 140588 дугаарууд руу Э.Мөнхзаяагийн хувийн дугаар болох 1228 гэсэн тэмдэгтийг илгээн саналаа өгнө үү. Таны санал Мөнхзаяад маань тун чухал бөгөөд ирээдүйг нь ч магадгүй шийдэх учраас хэдийг л өгч чадна, түүгээрээ өгөхийг хүсэн бас шаардаж байна. Э.Мөнхзаяагийн төлөө саналаа өгцгөөе!!! Санал асуулгын явц болон бусад мэдээллийг эндээс авч болох бөгөөд блог санал асуулгын талаар болон тэмцээний талаар байнга мэдээлж байх болноо...

Э.Мөнхзаяа Шилдэг 14-т...

2009-02-08 uundaa бичсэн.
Хамгийн анх нийт 50 оролцогч оролцон эхэлсэн Глобал Удирдагч-4 уралдаант нэвтрүүлэг эхлээд сарын хугацааг өнгөрч байна. Манай ангиас уг нэвтрүүлэгт оролцож байгаа Э.Мөнхзаяа амжилттай урагшилсаар шилдэг 14 хүүхдэд шалгараад байна. 15 оролцогчоос эхлээд нэг нэгээр нь хасах болсон тус нэвтрүүлгийн өнөөдөр UBS ТV-ээр цацагдсан дугаарын үеэр студиэс хийсэн зурган сурвалжлагыг хүргэж байна. Шууд нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Глобал Удирдагч сангийн тэргүүн М.Отгонбат нарын хүндэт зочдоос гадна дуучин ВХ болон 131dg-ийн гишүүн Яруу нар ирж оролцсон юм. Юутай ч Глобал Удирдагч-4 тэмцээний албан ёсны блог нээгдээд байгаа бөгөөд энд дарж үзэж сонирхоно уу. Ингээд зурган сурвалжлагыг үзээд, сэтгэгдлээ үлдээгээрэй...