Таны хэзээ ч хараагүй 50 зураг!!! /Цуврал-1/

2010-07-27 uundaa бичсэн.
Эхлэлийн өмнө

Цаг хугацаа гэж. Яасан хурдан хэрнээ чимээгүйхэн урсдаг эд вэ. Найзууд минь аль хэдийн 20 нас хүрээд, зарим нь тун удахгүй төрсөн өдрийн бялуун дээрээ нэг лаа нэмэх гэж байна. Яагаад ч юм, ойрд блог бичсэнгүй. Юу ч бичээгүй, бичье гэж бодсон ч завдал нь болохгүй дэндүү удчихаж. Хэтэрхий удчихаж, дэндүү олон юмыг орхичихож.

***
Нэгхэн жилийн өмнө би блог бичих хоббитой байлаа. Твиттерт бичих бүр донтой болчихсон байлаа. Харин одоо их юм өөрчлөгджээ. Aватар гарчихаж, Испани дэлхийн аварга болчихож, "Их Гурав" Майамид бүрдээд, М.Фокс хуримаа хийчихэж :D Хүн бүхэн фэйсбүүк хэрэглэж, твийтэд ч нэлээн харагддаг болчихож. Би өөрөө ч блогоо хаяад, нэг хүнийг үхтлээ санаад, хөгжмөндөө мансуурч, РС-ээ ширтсээр, амьд нэртэй үхсэн сэг болчихож.
***
6-р 15нд Цэнгүүн маань 19 нас хүрчихэж, блогоороо дамжуулж баяр хүргэсэнгүй. 7-р сарын 24-нд Өлзий маань 20 нас хүрчихэж, ахиад л блогт маань нийтлэл тавигдсангүй. Өнгөрсөн жил ангийнхан яг энэ үеэр зугаалганд явж байж, хаашаа явах саналаа сайхан хэлэлцээд энд мэтгэлцэж байж. Гэтэл энэ жил юу ч байсангүй.

***
Нэг сайхан хөлбөмбөг тоглодог байж билээ. Зааланд хулгайгаар ороод, нар мандахтай зэрэгцээд холбооны талбай руу гүйгээд яаж ийж байгаад тоглодог байж билээ. Сайхан цаг байсан ч юм уу, бодож санах юмгүй. Гэтэл өнөөдөр, бүгд л завгүй том хүмүүс болж, ийм байсан нь ч дээр биз дээ.

Эхлэл
Өнөөдөр РС-ээ ухаж яваад зөндөө зөндөө зураг оллоо. Блогт лав тавигдаагүй зурагнууд. Блогт байтугай надаас өөр хэний ч үзэж байгаагүй олон зурагнууд оллоо. Тэгээд тэр болгоныг яаж тавих вэ гэж бодож байгаад ийм нийтлэл биччихлээ. Зүгээр л дэмий дэмий юмнууд байгаа дөө.

***
Танд зориулан өөрийн PC-н дээр байгаа таны үзээгүй гэж бодож байгаа зурагнуудыг тавьж байна. Хүүхэд болгоны зургийг олохыг, доор нь тайлбар бичихийг хичээлээ. Эхний цувралыг хүлээж авна уу. Удахгүй аягүй гоё том юм бэлдчихсэн байгаа, тэрийгээ задалж блогоо хаясан гэмээ цайруулнаа, амалж байна :)

North Ducks - Шинэ Дуу: ТУН УДАХГҮЙ...

2010-07-02 uundaa бичсэн.
Энэ өдрийн мэндийг нийт ангийнхандаа хүргээд нэгэн сайхан мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна. Манай ангийн Бажгаагийн ахалсан NORTH DUCKS хамтлагийн шинэ уран бүтээл тун удахгүй олон нийтийн хүртээл болох гэж байна. ДАШТ-д зориулан тэдний гаргаж байгаа энэхүү дуу яг өнөөдрөөс эхлэн албан ёсоор идэвхжүүлэлтийн ажил нь эхэлсэн бөгөөд Монголын №1 сайт GOGO болон Монголын №1 Спортын сайт CSPORTS сайтууд дээр онцлогдон, эхлэл 40 секунд цацагдаж эхэлсэн. Тэрчлэн Монголын №1 ТВ UBS телевизээр ДАШТ 2010-ийн шилдэг гоолуудын клипны болон тойм нэвтрүүлгийн theme дуу болон цацагдаж эхлээд байна. Тун удахгүй фм радио болон тв-үүдээр клиптэйгээ явж эхлэх болно. Ингээд та бүхэнд өнөөдөр тавигдсан GOGO дээрх нийтлэлийг хүргэж байна.


BREAKING NEWS: North Ducks 4-р шатанд шалгарлаа.

2010-04-20 uundaa бичсэн.
Хэдхэн цагийн өмнө Universe Best Songs 2010 наадмын 3-р шатны шалгаруулалт болж буй Улсын Дуурийн Театрын байраас ирсэн шуухай мэдээг та бүхэнд хүргэж байна. Манай 131dg-ийн төлөөлөл Бажгаа болон түүний нөхөд NORTH DUCKS хамтлаг 3-р шатанд Green Day хамтлагийн HOLIDAY дууг дуулан, заалыг доргион, нурааж, хөгжөөн, бут авсны эцэст 4-р шатанд шалгарсан сайхан мэдээ ирлээ. 694 дугаартай оролцож байгаа тэд 4-р шатны тоглолтоо 4-р сарын 30-ний өдөр хийх бөгөөд одоогоор 40 орчим оролцогч үлдээд байгаа бололтой. Тэдэндээ баяр хүргэцгээе, зураг болон бусад мэдээг тун удахгүй манай сайт хамгийн эхэнд хүргэх болноо.....NORTH DUCKS УРАГШАА!!!

PhotoNews: North Ducks #UBS-д 1-р шатны дараа!

2010-04-05 uundaa бичсэн.
UBS TV-ээр үдэш бүр танд хүрч байгаа Universe Best Songs-2010 шоу нэвтрүүлэгт манайхныг төлөөлөн одоог хүртэл амжилттай өрсөлдөж яваа Ц.Баяржаргал болон North Ducks хамтлагийн 1-р шатны шалгаруулалтын үеэрх зургийг та бүхэнд хүргэж байна. Тун удахгүй 2-р шатны үеэр авсан зурган сурвалжлагыг блогтоо хуваалцах бөгөөд North Ducks хамтлагтай холбоотой цоо шинэ мэдээллүүдийг нэмэх болно. За ингээд зургаа үзэцгээе. 694 дугаартай North Ducks хамтлагийг дэмжицгээе!!!

Video: North Ducks 1-р шатанд

2010-04-04 Админ бичсэн.

Үзэж амжаагүйнүүд нь үзээрэй!

Video: North Ducks 1-р шатны дараа!!!

2010-03-22 uundaa бичсэн.


North Ducks 1-р шатны дараах бичлэг!!!