10-р сарын 31: With A Little Help From My Friend

2011-11-01 uundaa бичсэн.
Хэдхэн цагийн өмнө үргэлж л урсан өнгөрч байдаг нэгэн өдөр өнгөрч шинэ өдөр гарлаа. Гэхдээ тэр өнгөрсөн өдөр надад нэгэн зүйлийг мэдрүүлсэн, сануулсан, дурсуулсан өдөр байсан нь зөвхөн надад ч биш, та бүхэнд бүгдэд нь хамаатай байсныг энд бичих гэж байна. 10-р сарын 31. 131. Би яг ийм утгатай зүйл 1-р сарын 31-ний өдөр бичиж байсан санагдаж байна, энэ удаад ч үүнийг бичиж байна. Бичих юм олдохгүй байгаадаа биш ч ингэж л таараад байна. Өө нээрээн, гарчиг өгсөн учир минь яг одоо сонсож байгаа дууны маань нэр юм. Сонсоод үзээрэй, надад лав таалагддаг юм :)
Манай блогт сүүлийн 5 сард ганцхан бичлэг оржээ. Сүйрч байгаагийн шинж юм болов уу даа. Өрөвдөлтэй ч юм шиг. Энэ бүхнийг хийх гэж ямар их цаг заваа зарцуулж, ямар хайран боломжуудаа хажуугаараа өнгөрөөж байснаа санахаар харамсалтай санагдах юм. Нэг хэсэг зүүдэндээ хүртэл блогоо бичиж, блогтоо хэрэгтэй-сонирхолтой юм оруулах гэж компьютерийн харшилтай болтлоо л зүтгэж байсансан. Аргагүй юм даа, блог хэрэггүй болжээ. Тэртээ тэргүй фэйсбүүк групп байхад яршигтай-ядаргаатай олон шат дамжлагыг туулан байж хэдэн үгс бичиж дадаагүй кирилл үсгээрээ бичих шиг хэрэггүй юм юу байна, тийм үү? Магадгүй, бидний "төрөлхийн" залхуу, бас хэрэггүй юманд хөдөлмөрөө үрдэггүй шинж давамгайлан ийм байдалд хүргэж байгаа байх. Гэхдээ л фэйсбүүк групп ч хамаагүй амар эд л дээ. Энэ бүхэн бас надаас болжээ. Хэдхэн минут гаргаад гэрээ цэвэрлэж сургууль руугаа гараад орой нь ядарч ирдэг ээж аавыгаа баярлуулчихаж чаддаггүй өнөөх зангаараа Уундаа блогоороо шагайгаагүй аймшигтай удчихаж. Өөрөө дурсамж болно, сүүлд хэрэгтэй, бахархалтай гээд "солиороод", уурлаж бухимдаад, хүмүүсийг шаардаж-шахаад байдаг мөртлөө блоггер лүү ордог кодоо хүртэл мартах дөхөж. Ийм байж болно гэж үү? Блогоороо хааяа шагайх сонирхолтой шүү, тийм биш гэж үү. Нээрээ л тэр үед ингэж байж бил үү, нээрээ л тэр тэгдэг байсан шүү, ий яасан ичмээр юм бэ ийм л байсан байна шд гэж бодмоор олон зүйлийг би блогоосоо олж уншдаг. Эрч хүч өгдөг, урам зориг бэлэглэдэг, цаг хугацаагаар "аялах" боломж олгодог адтай эд байгаа юм. Гунигт автуулж ч, сэтгэл догдлуулж ч, баярлуулж хөөргөж ч чадах гайхалтай эд байгаа юм. Бараг л манай ангийн 40 дэх гишүүн шүү дээ :) Гэснээс гол асуудалдаа орох минь, манайхаан юу хийж байгаагаа, ямаршуухан байгаагаа блогоороо дамжуулж хүмүүст хүргэе тэгэх үү. Фэйсбүүк групп дээр бичих бол яахав дээ, хэтэрхий олон notification дундаа толгой нь манарсан улсууд хальтхан өнгөрөөд, like дарж халтуурдаад, 3 секунд зарцуулж comment үлдээж байгаа нэртэй болоод л өнгөрчихнө. Харин блог бол өөр гэж би лав боддог юм. Юмыг хэт хялбарчлах бас муу талтай байх шүү. Саяхан нэг танилтайгаа хальтхан тааралдаад ангийнхны минь талаар хаана юу хийж явааг асуухад хариулах зүйл маруухан байсан минь урам хугарахад хүргэв. "Мэдээллийн тэгш бус" байдлаас болоод зарим нөхдийн хаагуур манаргаж, бужигнуулж яваа талаар "таахад" ч хэцүү болчихжээ. Бүгдээрээ юу хийж байгаагаа, ямархуухан байгаагаа бусадтайгаа хуваалцах санал гаргаж байна. Дэмжиж байгаа нь сэтгэгдэл дээр үлдээчихээрэй, яг л фэйсбүүк дээр "хөөрхөн охин руу friend request" явуулах шиг амархан ажил :D Бас өөр нэг асуудал байна аа. Блогоо хөгжүүлэх нэгэн зам мөн юм хэмээн аль "мянганы" өмнө 131dg Wikipedia буюу онлайн толь бичиг бий болгох санаа гаргаж, хэрэгжүүлж эхлэх гэж үзсэн юм. Гэтэл ганцаараа хийнэ гэж "мянганы зам" юм байна. Хамтдаа бас энийг гоё хөгжүүлж болно шүү, хэнд ч харуулсан бахархалтай зүйл болж чадна шүү, ороод үзээрэй. Гүүгл дээр нэрээ бичихэд яг л Ж.Леннон, Б.Обама шиг намтар чинь гараад ирнэ гээд боддоо. Тийм ч олон Монгол хүнд тийм хуудас байхгүй л байх. Баяка багшийнх бол бүр үлгэр жишээ. Энд дарж үзээрэй. За нэг иймэрхүү л байна. Ангийнхандаа Халловеен бас 10-р сарын 31-ний өдрийн мэнд хүргэе. Ангийнхаа 40 дэх гишүүнээ гадуурхаж, үл тоомсорлолгүй жаахан тооё л доо. Шинэ мэдээнүүд, нийтлэлүүд, өнгө төрхтэй болгоё. Хамтдаа бид хамгаас хүчтэй, хэнээс ч хөгжилтэй! Мартаагүй биз дээ?
Уундаа

5 сэтгэгдэл:

tuvshuu said... ( 1/11/11 07:31 )

Minii bodoj bsn zuil bna daa. Bi sayhan blog uzej bgaad ene odriin ontsloh huuhduudiig uzeed odoo yag yamr bgaa bol togssonoos hoish yu hiisen talaar n medeelel oruulaad bas ooroos n yariltslaga avsan tgd teriigee huuchintai n haritsuulchihval yanztai gj bodoj l suulaa. bodohoos tsaashgui yumda.

Byambaa said... ( 1/11/11 14:21 )

Manai Uundaa mun doo, hehe.
Neeree l yostoi Tuvshuugiin helsneer bodohoos tsaashgui yum daa. Facebookeer haritsah n amar ch,
blog bas uur shuu dee. Bodood uzsen chin haana yag yu hiij yavaag ni medehgui hun bas zunduu l hun baigaa yum bna. Bugdeeree yadaj uursdiiguu yaj yavaag angiinhandaa niitleleer hurgehed blog maani ami orchihno doo. Demjij baina!
Bid Hamtdaa, N... ulaan! :D

Battsengel said... ( 1/11/11 23:45 )

hehe

Orgil said... ( 3/11/11 16:00 )
This comment has been removed by the author.
Yaruu said... ( 3/11/11 23:33 )

фейбүүкт төөрөөд блогоороо орох ч багасчээ. Бүгдээрээ харин блогоо гоё болгуул ТЭ

Post a Comment

Таныг өөрийн нэрээр сэтгэгдэл бичихийг хүсч байна. Мөн хараалын үг хэрэглэсэн, хэрүүлийн өнгө аяс оруулсан сэтгэгдэл бичсэн тохиолдолд таны сэтгэгдлийг устгана гэдгийг анхааруулж байна...